Бид 2ийн яриа


Саяхан манай найз апрат авахаар псний захаар хөндлөн гулд тэнэж эхэлвээ хөөрхий..
Sony t20 гэдэг загварийг монголоос захисан учир 2ийг авахаар бид 2 эрэлд мордсийн.. Нэг лангуу 1780аар зарна гээд 1750 болгоод авахаар болоод цааш явлаа.. Өөр өөр газар очиж үзсэн чинь одоо загвар нь хуучирсан учир заавал бас загвар нь хуучирсан принтэртэй хамт дагалдуулсанаар 2500-2300 хавицаа зарахийн гэнэ.. Принтэр энэ тэр нь хэрэггүй учир дангаар нь хайгаад яваад л байлаа..
Олдохгүйн байнаа..

10-20 минутын дараа эргээд нөгөө газраа очоод за авая гэсэн чинь түрүүн ирэхгүй яасийн .. Одоо зарахгүй гэж тэнэгтдэг байнашт.. Хүн авчихаж л дээ.. эсүүл байхгүй байсан биз... Дургуй хүрсэн .. ер нь хужаа нарын зан иймэлдээ.. тэгээд цаашаа хайгаад л байлаа хайгаад л байлаа..
принтэртэй нь хамт л зарна гэж байна.. Тэгэснээс дангаар нь зарахгүйм байна гэсэн шийдэлд хурэв.,. Олон хужаа нарийг тэнэгтэхийг нь харлаа.. тэгээд ийм яриа байнга болноо..
Би: За т20 загбар шудэ..
Хужаа: Аанхаа үзээдхий........ (10 20 минутийн дараа ) Өө байхгүйм байна.. Чи өөр цамэра апрат яасан юм бэ.?
Би: Заавал тэрийгээ л авна даа.. Т20..
Хужаа: Жишээлбэл ийм апрат байна .. Чи хараа..
Би: Заза байхгүй бол би явлаа .. битгий цаг үрээд бай..

За тэгээд ярьж ярьж Т20 чинь байхгүй болж байгаа загвар төдийгүй одоо эвдэрсэн ч гэсэн матэриал нь олдохоо байсан юм болоод монголруу ярьж байж дараагийн загвар болох т70ийг авахаар болж нэг лангууний хужаатай яриа өрнүүлнэ ээ..
Псний зах дээр ихэвчлэн лангуу нь доороо оффис нь дээрээ гэсэн загвараар байдын .. Тэгээд оффисэд нь т70ийг 2100гаас 1950 байлуу даа тэгэж авахаар болтлоо ярилаа..
За тэгээд хүлээж байхдаа нэгэн хужаа ах бид 2 ийм юм ярьсийн .. Х үсэг нь хужаа Б үсэг нь би гэсэ үг шүү...
За мэдээж баахан танилцанаа.. тэгээд дараа нь ийм яриа өрнөж байгаам даа..
Х: чамд найз залуу байгаа ю ? Хятад найз залуутай болохийг юу гэж бодож байна ?
Б: Надаа найз залуу байхгүйээ . Гэхдээ би хужаа залуутай найзлахгүйээ... Монгол залуучууддаа л хайртай .. Би өөрөө ч гэсэн Монгол бүсгүй..

Х: Яагаад бэ ?
Б: Монгол залуу надаа сайхан харагддаг . Хужаа залуу надаа сайхан харагддаггүй..
Х: аанхаа тэгнээ ,, Монгол залуучууд чинь өндөр байдаг. тэгээд дээрээс нь бак тиймэрхүү булчинлаг тээ..
Б: тэхх би тийм залууст дуртай ....
Х: Монгол эр хун нэг дор хагас хонь идчихдэг гэсэн үнэн үү ?
Б: Гүй ээ.. Нэг үхрийг нэг гэр бүл нэг жилд л иддэг.. (заавал махчинаа гайхуулах албагүйшт.)
Х:Аанхаа Монголчууд урьд нь Хятадийн нэг хэсэг байсан . тэгээд 1945 онд Японтой байлдаж байхдаа Монголыг таслагдуулаад алдчихсан юм .
Б: Үгүйээ манай улс чинь 1921онд тусгаар тогтнолоо олсон шдэ.. одоо чинь 2007 он гэхээр чинь 85 жил болж байнадаа..
Х: Үгүй байлгүйдэ манай улс чинь 54 жил болж байнашдэ..
Б: хаха тэгүүл манайх 85 жил болж байна..
Х: за байзээ.. бодоодхий .. Нэг тиймэрхүү юм байна шүү.. тэгээд танайх чинь манай дарлалд 285 жил байсан шт..
Б: гүйээ .... 200 гаруй жил байсан .. 212 байж магадгүй гэхдээ бол 220 бол гарахгүйээ..
Х: за байж энэ чинь юу билээ.. 2 хааний үед байсан гэхээр чинь нээрээ 200 гаруй л жил юм байнашүү.... Ягаад Монгол хүнийг Жонггуо улсийнх байсан гэхээр уурладаг юм бэ ? (Жонггуо утга нь Дундад Улс гэсэн утгатай .. ).. Чингис хааны байгуулсан улс чинь урд хэсгээрээ хятад улсийн урд цэг.. тэр хэсгээрээ тийм юмний цэг тэр хэсгээрээ тэгсэн юмний цэг .. (мартчихаж ) байсан шүүдээ..
Б: аанхаа .. Чингисийг хятад хүн гэж боддог уу ?
Х: гүйээ .. тэр бол Жонггуо улсийн хаан. Монгол үндэстэн байсан шт.
Б: зөв.. Нэг ийм юм байналдаа.. Тэр үед өөрөөр хэлбэл Чинггис хааний үед бол Монгол хүнээс "Чи Жонггуо улсийн иргэн уу ? " гэхэд тэр баяртайгаар "Тийм " гэж хэлэх байсан .. Харин одоо орчин үед газрийн зураг дээр Монгол гээд тусдаа улс байна. Гэхэд "Чи Жонггуо улсийн иргэн мөн ү ? " гэхэд дурийн Монгол хун "Угуй " гээд уурлах болно.
Х: аан ойлголоо.. Зөв зөв .
Б: тэгээд энд бас нэг алдаатай ойлголт байна .. Чингис хаан "Их Монгол" улсыг байгуулсан Дундад улсыг байгуулаагуй.. Түүний ач Хубилай Дундад улсийг байгуулсан юм .
Х: аанхаа.. Чинггис хаан ийм олон улсыг байлдаж дагуулж байхдаа тэр үед Дундад улсыг байгуулж байна гэж бодоогуй байсан. Түүнийг нас барахдаа тэр хэсэгт тэр хүү нь хаан сууна.. Тэр хэсэгт нь тэр хүү нь хаан болно гэсэн шдэ.. Хэн билээдээ бас нэг хүнтэй байлдаж байсан . Түүний аав нь бол бас Монголын нэг овгийн хаан байсан . Юу билээдээ.. Чингис анхандаа бол өөрийнхөө улсийн хүмүүстэй байлдаж бүх монголын хаан болсон юм байна лээшдээ тээ.. Юу билээдээ.. Юу гэж хэлдэгийг нь би мартсан байна.
Б: чингис чинь боржигон овгийн хүн. Хамаг Монгол аймгийн (улсийн) хаан байсан .. Өөрийн найз Жамухатайгаа нийлээд бүх Монголыг нэгтгэсэн.
Х:Аан тиймээ.. Жамуха чинь хаан болох гэж байлдаж байсан.
Б:тэх

за энэ үед нөгөө алдартай 2 апрат орж ирлээ..
Б: асуух юм байнааа.. Манж чинь хужаа ым уу ?
Х: Гүйээ .. Манж бол урьд нь Монголийн нэг хэсэг байсан ..
Б: тиймээ.. Бага үндэстэн байсан . Монголд одоогоор 26 үндэстэн байнадаа.
Х: тийм их үү ? Монголд бас үндэстэн байдаг юм уу ?
Б: тэхх байдынмаа,.. Жишээлбэл Одоо байгаа Хятадийн 56 үндэстний чинь 14нь монголоос гаралтай гэж нэг бага үндэстэн хэлж байсан .
Х: за ер нь тэгээд одоо монгол хэр байнадаа.. Монгол гэртээ амьдарч байна уу ?
Б: гүйээ..
Х: тэгээд эдийн засаг хэр байхийн .. Амьдрал хангалттай байна уу ?
Б: гайгүй шдэ.. Улам сайжирч байгаа.. Жишээлбэл би энд 2 апрат авч байна . Чи харалдаа.,,
Бид инээлдсэн яг үнэндээ манай улс сөөм сөөмөөр хөгжиж байгаа нь үнэн .. Гэхдээ би энэнээсээ ичэхгүйээ.. За тэгээд янзан бүрийн л юм ярисан даа.. зармыг нь би мартсан байна.. Би харин анх удаа овоо юм мэддэг хужаатай тааралдлаа.. Ярьж байгаа нь ч гэсэн их дажгүй хүн байлаа.. За тэгээд бусад хужаа шиг манай л улс байсан юмдаа гээд эргүүтэхгүй амар ,., Ёр нь монгол хужаа аль нь ч гэсэн түүхээ мэдэх хэрэгтэйм байна даа..
Мэдлэг минь зузаан байсан бол сайхан бурж алдах л байлаа.. Даанч угийн баялаг ядмаг дээрээс нь ярьчий гэхээр бас мэдлэг нимгэн учраас утга нь бол иймэрхуу яриа болж өнгөрсийн..

Бид хаятадийн дарлалд 200 жил байгаагуй бид Манжийн дарлалд байсан юм шуу.. Манж бол Монголоос гаралтай үндэстээн гэж ..

Би бас нэг Шинжиан буюу хужаагийн казак залуутай таарч байсан .. тэр хужаагаар оросоор казакаараа ярьдийн гэнэлээ..
Тэгээд урьд нь Казак бол Монголын нэг хэсэг байсан юм аа гэж хэлж байналээ.. Харин одоо эрх чөлөөтэй Казакстан улсад амьдарч байгаа казакууд бол Казак Монголынх байгаагүй гээд зүтгэдэг юм .. Саяхан бас Чингис хаан казак хүн байсан гээд баталсаныг сонссон байх.. Найзууд Чинггис чинь казак шдэ гээд ихэндээ их орилддог байсан . Бид ч уурланадаа.. Харин сүүлдээ тэгэж хэлэхээр нь Казак чинь Монголынх байсан шдэ гэхэд "Не не" гээд цаашаа дугарч чаддаггуй юм даг ..

Бид одоо жинхэнэ Монгол үндэстэн.. Монгол гэдэг үндэс болон нэрийг авч үлдсэн хүмүүс... Бидний түүх ямар байсаныг би ч сайн мэдэхгүй .. Гэхдээ худлаа уурлаж сууж байхаар түүхээр нь амыг нь бөглөөд өгөхээр мэдлэгтэй болохымсан гэж бодсоор судалахыг хүсэж олдсон материалыг судалсаар явнадаа.....

За тэгээд Монголчууддаа амжилт.. ОЙрийн хугацаанд дахин Чинггисийн дайралтаар дэлхийг цавчая.



2008.01.24

Сэтгэгдэлүүд:

1. Хүжий | 2008-01-24 23:01:23
Сайхан бичлэг байнаа. Амжилт хүсье!
2. debe | 2008-01-25 01:02:09
bayrlalaa
3. Muugi (зочин) | 2008-01-25 21:33:52
hehe nice. ih um bichsen bshuu
4. anjigai | 2008-01-25 22:11:06
Гайгүй мэдлэгтэй хужаа тааочээ нээрээ.
5. konzo_girl | 2008-01-25 23:02:30
harin tiin,.. ter ovoo yum meddeg hujaa bn lee shuu.. Busdadtain herelddeg baisan bol enentei goy yariad l .. goy baisan

Sainuu? anjigai ahaa? bi mgld irtsiishd.. ertuur tegeed suraggui bolsond sorry.. teel asar busy boltson
6. Bilguun.J (зочин) | 2008-01-30 14:20:46
Анд минь, гоё юм бичдэг болсон байна. амжилт хүсэж байна.
7. Ubold (зочин) | 2008-02-01 03:24:40
hehe huurhun ym bichjee!!
bi end bas mangar amerikchuudad mongol gej hyatadaas tusdaa uls bdiig helj l yavna.. yagad ch ym Inner Mongolia end Mongolia-s iluu aldartai bh ym...
ulsaa sain reklamdatsgaay!!!
8. konzo_girl | 2008-02-04 10:44:06
uur sonirholtoi yum bolohgui bnuu? blogoo bicheechee
9. urnaa (зочин) | 2008-02-17 13:32:40
hehe neeree yag zov ter hujaanuudad sain oilguulj bh heregtei tehdee manjuud chin mgl-oos garaltai bish shdee manjuud chin neg zagaschin dalaichin l humuus bsiin gesenyag haanaas garaltaig n bi sain medehgui l dee tehdee mgl-oos bish dalai haviin l humuus. bi ch gesen tuuhendee durtai tuuhiin yag sain meddeg talaaraa bol muusain hujaa nariig yostoi duugai boltol n daramtalj l blaa daanch zarimdaa helnii berhsheeltei uchirchdiimnaa. tegeed bas hyataduud ih sonion oorsdoo tuuhee medehgui bj mgl manaih ene ter geed hutsaad durgui hurgeed bdiin. bi 1 l udaa arai gaiguii hujaa banditai tuuhiin tuhai yarij uzej bsiin bn. ter tuuhiig ovoo sonirhdog bolhooroo manai chinggis huvilai haanii tuhai meddeg bas hyatad mgl 2uulaa manjid 200n jil darluulsniig meddiin bn lee.hehe. bid nar gantsaarzaa darluulaagui muusain hujaa nartai tsug l darluulj bsan bhgui yu
10. debe | 2008-02-17 14:13:31
hehe tegeed ter manj chin odoo hujaagiinh bolchihson shde tiim uchraas manaih darlasan uhaanii yum yariad bdag bhgui yu aimar sonin
11. Hawk (зочин) | 2008-02-24 14:09:34
Х болон Б 2ын харилцаа яриаг уншлаа. Яаж ч уншаад хэрэлдэж байгаа мэт уншаад болдоггүй. Хужаа нартай энгийнээр ярьж байна гэхээр нэг л санаанд буухгүй юмаа.
Манж нарын тухайд бол тэд нар чинь Солонгосын баруун хойд хэсэгээр нутаглаж байсан Зүрчидийн нэг жижиг аймаг байсан юм билээ. Бага багаар хүчирхэгжсээр байгаад биднийг болоод Хятадуудыг дарлах хэмжээнд хүрсэн хэрэг.
12. Chingiss khan (зочин) | 2008-05-26 21:27:47
“Чингисхаан монгол биш, казак-найман хүн байсан” гэсэн гарчигтай Казакийн спорт, аялалын академийн тэргүүн, математикийн ухааны доктор, Петровын шинжлэх ухаан, соёлын академийн жинхэнэ гишүүн Хайрат Закирьяновын http://www.centrasia.ru/ сайтад тавигдсан ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.
Дэмжиж, дэлгэрүүлэх үүднээс бус харин ийм үзэл санаа байдаг юм байна гэдгийг Та бид мэдэж байхад ер илүүдэхгүй юм гэдэг үүднээс ийн үйлдэж буйг маань ойлгож байгаа байх гэж найдна.

Гурван жилийн өмнө Мэриландад хамт ажиллаж байсан Узбек залуутай Суут өвөөгөө булаалдан арайтай л бие биендээ хутга дүрчихээгүй юм. Чингис хаан бол Узбекуудын дээд өвөг, харин Монголчууд Та нар бол Чингис хаанд ямар ч хамаагүй, зүгээр л малыг нь маллаж, аргалыг нь түүж байсан хүмүүсийн үлдэгдэл гэж тэгэхэд Узбек залуу улаан цайм хэлж, уурыг минь шавхаж, уушгийг маань ёстой нэг сагсайлгаж билээ. Уурлаад ч, учирлаад ч, уул овоо шиг баримт нотолгоо гаргаад ч тэр залуугийн үзэл бодлыг нь өөрчилж чадсангүй. Тэр залуугийн хувьд өөрийгөө Чингис хааны удам гэж итгэж, үнэмшиж явах нь энэ ертөнцөд оршин буйнх нь нэг тулгуур болохыг, хэрвээ тэр үзэл бодол нь өөрчлөгдөж орхивол тэрээр хэн ч биш болчих юм байна гэдгийг ойлготлоо би учиргүй улайран зүтгэсэн юм.
Тэгээд сүүлдээ нөгөөх залуугаа тэр итгэл үнэмшилтэй нь хамт орхихоос өөр аргагүй болж билээ. “За, за, тэгж л байг, энд нэг нөхөр ийм юм бодож явлаа гээд би ямар Чингисийн удмын Монгол хүн биш болчихгүй л дээ” гэж өөрийгөө тайвшруулчихаад тэндээс холдсонсон. Энэ тухайгаа хожим найздаа сонирхуултал харин өмнөөс “Өө, наадах чинь юу ч биш” гэдэг байгаа. Ганц нэгхэн хүн ингэж бодож, итгэж явах бол юу ч биш, энэ асуудал бүүр бүхэл бүтэн үндэстний хэмжээнд, төрийн бодлогын хэмжээнд оччихсон байдаг тухай гадаад орнуудад өнө удаан амьдарч үзсэн найз маань ярьж намайг бүүр алмайруулж байна. Урьд нь гадныхан Чингис хааныг маань зөвхөн магтан шагшихыг нь сонсон хөөрцөглөхөөс биш, харин биднээс салгах гэсэн энэ мэт санаа бодол, санаархалуудын талаар төдий л анзаардаггүй, анзаарсан ч тоодоггүй байсан бололтой юм. Тэгээд тэр “Узбекийн явдал”-аас хойш ийм сэдэвт нэлээд сонор соргог ханддаг болсон билээ.
Үнэхээр ч зарим үндэстэнүүд, улс орнуудын зүгээс үе үе цухалздаг санаа, өрнөдөг үйл явдлууд энэ талаар биднийг маш сэрэмжтэй байж, ихийг бодож, ихийг хийх шаардлагатай болохыг барим тавим нотолж байна.
Бүүр 1990-ээд оны эхэн үед Монголын казах үндэстэн түүхч, доктор Ислам Казакууд бол Чингис хааны удмынхан гэсэн санаа бүхий нэг хоёр өгүүлэл, ярилцлага Монголын төвийн сонинд хэвлүүлж байсныг санаж байна. Бас хоёр жилийн өмнө Казахстаны хэсэг түүхч эрдэмтэдийн мэдээлэлд дээрх санааг улам гүнзгийрүүлэн нотлох аястай зүйлс гарсан байсан. Гагц Казак, Узбекууд ч биш...,
Өнгөрсөн 2006 онд болсон Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн үеэр Өмнөд хөршийн маш олон сайтуудад энэ их ойн ач холбогдолыг гуйвуулсан Олон Үндэстний Их Хятад гүрний баяр гэсэн утга бүхий мэдээлэл байнга шахам цацагдаж байсныг олон хүн мэдэх байх. Бүүр зарим төрийн зүтгэлтнүүдийн амнаас ч ийм утга бүхий үг унаадахсан гэж байгаа.
Зарим оронд Чингис хааны угсаа гарвал, түүний удам хойчийн талаар цоо шинэ түүх зохиогдож байгаа, тэр ч бүү хэл зарим Их дээд сургуулийн түүхийн хичээл дээр ийм сэдвээр лекц хүртэл ордог болоод байгаа гэсэн зүйл ч чих дэлсээд авсан. Хятадууд бол заримдаа манай улсын газрын зургийг өөрийнхтэйгээ нэгтгэж сурах бичигтээ хэвлэчихээд болох ёстой юм болдгоороо болж буй мэт дээрээ ч, доороо ч гэмгүй царайлж байдгыг бид удаа дараа сайн мэднэ.
Мэрилэндэд надтай маргасан Узбек залуу шиг нэг хоёр хувь иргэн хүн юу гэж бодох нь тэр хувь хүний асуудал, бидэнд ч нэг их хүртээлтэй юм биш. Харин нэлээд хэсгийг хамарсан үзэл санаа болон хувирвал өөр хэрэг. Тухайн улсуудын Төрийн зарим институтууд ийм асуудалд оролцож, удирдаж зохион байгуулаад, хэвлэл мэдээллээр ил тод мэдээлж, сурталчлаад, түүх судрыг “зохиогоод“ эхэлбэл бүүр ч өөр хэрэг.
Цаашлаад олон улсаар зөвшөөрүүлээд, “алдагдсан түүхийг эргүүлээд” гэх мэт.... Арай ч ийм юм болохгүй байгаа хэмээн залбирая. Гол нь бид энэ мэт үзэл бодлыг учиргүй эсэргүүцэж, маргаан дискусс үүсгэх нь чухал биш, тэглээ гээд ч нэг их гавьтай үр дүнд chingiss2.jpgхүрэхгүй. Дээрх Узбек залуутай маргасан түүх бяцхан ч гэлээ бас сургамж. Гагцхүү бид илүү эрдэм чадалтай байж, улс орон маань илүү хөгжингүй байж л бид баталгаатай хариу нотолгоог нь өгөх болно.
Түүх, соёлгүй үндэстэн гэж огт байж болшгүй. Улс үндэстэн мандах бадрахын нэг гарцаагүй өгөгдөхүүн нь үндэстний түүх соёл. “Түүх бол өнгөрсөн рүү харсан Зөнч” гэсэн мэргэн үг байдаг даа. Та бид бол өөр хаана ч үгүй Агуу түүхтэй ард түмэн. Тэр агуу түүхийнхээ өмнө бид сул дорой зогсож байх учиргүй. Бид хүчгүй, сул дорой, хөгжилгүй байх юм бол нэг л мэдэхэд бидний түүх огт өөрөөр зохиогдож болзошгүй нь байна шүү. Түүхээ булаалгачихгүй байхын тулд бид эвтэй, хүчтэй, хөгжингүй байх учиртай. Их л зүйлийг хийж, бүтээх хэрэгтэй болох нь дээ, бид.
Б.Номинчимэд



Хайрат Закирьянов: Чингисхаан монгол биш, казак-найман хүн байсан
Хүн төрөлхтний түүхэнд аугаа их бие хүмүүсийн тухай маргаан тасралтгүй өрнөж байдаг. Тэдгээрийн нэг нь 2000 онд ЮНЕСКО-гоос бүх үеийн ард түмнүүдийн шилдэг удирдагчаар тодруулсан их Чингис хаан юм. Казакстанд сүүлийн хэдэн жил Чингис хааны гарал үүслийн асуудал хурцаар тавигдаж, тэр үнэхээр монгол байсан уу, эсвэл түрэг язгууртай байв уу гэдэг нь ихээхэн шуугиан тарьж байна. Казакийн спорт, аялалын академийн тэргүүн, математикийн ухааны доктор, Петровын шинжлэх ухаан, соёлын академийн жинхэнэ гишүүн Хайрат Закирьянов Ертөнцийг донсолгогч их эзэн Чингис хасаг удмын хүн байсан гэдэгт итгэлтэй явдаг аж.
-Хайрат Хайруулинович, та энэ жил Монголд очсон. Аялалын зорилго тань юу байв? Чингис хааныг сонирхох сонирхол тань энэ аялалд хөтөлсөн гэж ойлгож болох уу?
-Тийм ээ, энэ үнэн. Би сүүлийн арав гаруй жил өөрийн ард түмний түүхийг сонирхон үзэж, олон арван цагаан толбо байсныг нь олж мэдлээ. Нэг үгээр хэлэхэд Калибек Даниярын бичсэн Казак улсын түүхийн байж болох хувилбараар авч үзвэл Чингис хаан төрөлх казакийн ард түмэндээ эргэн ирж байгаа юм. Казак бол аугаа түүхтэй ард түмэн гэдэгт би итгэлтэй байдаг. Дэлхийн түүхийн гурван аугаа удирдагч сакуудын хатан хаан Томирис, хүннүгийн Атилла, Чингис хаан нар бол манай ард түмэнд шууд хамааралтай.
-Та Чингис хаан гэж дурьдлаа. Саяхан Улаанбаатарт түүний байгуулсан улсын 800 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэсэн. Та тэр арга хэмжээнд зочноор уригдсан байх аа?
-Тийм ээ, үнэхээр сүр дуулиантай тэмдэглэлээ. Хэрхэн хөл хөөрцөг болон бэлтгэж байгааг би өөрийн нүдээр харлаа. Зүй нь энэ ёслолын ажиллагаа юуны өмнө Астанд болох ёстой байсан юм. Дараа нь Казань, Анкар, Ташкент, Бишкект гэх мэтчилэн тэмдэглэгдэх ёстой байлаа. Монголын гэж нэрлэгдээд байгаа 1206 онд байгуулагдсан улсын бүрэлдэхүүнд өнөөдөр казакийн ард түмнийг бүрдүүлж байгаа олон овог аймгууд багтаж байсан. Энэ улсыг казакын ард түмний гарамгай хүү Чингис хаан байгуулж өгсөн юм.
-Ийм мэдэгдэл хийхийн тулд хангалттай нотлох баримт сэлтийг гаргаж тавих хэрэгтэй бус уу...?
-Баримт гэвэл МЭӨ 209 оны Хүннүгийн Модунаас хойш 1500 гаруй жилийн туршид өнөөгийн Монголын нутаг дэвсгэр дээр өнөөгийн казак үндэстнийг бүрдүүлэгч олон овог аймгууд амьдарч байсан. 1990 онд Чингисийн зуны өргөө байсан Аварга гэдэг газар босгосон хөшөөн дээр казакийн 40 овгийн нэрийн бэлгэдэл болсон дүрс тэмдэгнүүдийн товойлгон сийлсэн байгаа. Энэ тухай би монголын нэрт эрдэмтэн Д.Баяраас асуухад түүний нэг найзын, хамарсалтай нь би нэрийг нь мартчихаж, цуглуулсан монголын нутаг дэвсгэр дээрх бүх хөшөөний бичгүүдийг энд ашигласан гэж хэлж байсан. Би Баяраар дамжуулан түүнийг барьсан барималчид казакийн ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэхийг хүссэн билээ. Учир нь энэ бол Чингис хааныг төрөхөөс өмнө өнөөгийн Монголын нутаг дэвсгэр дээр казакууд амьдарч байсны баталгаа мөн.
-Тэр монгол эрдэмтэн таны хэлснийг сонсоод сэтгэл зүйн ямар байдалд орсон нь сонирхолтой байна.?
-Түүний хувьд энэ мэдээж гайхалтай байсан. Дашрамд хэлэхэд саяхан казакийн нэг хэвлэлд түүний өгсөн ярилцлагыг уншиж байхад Чингис хаан казакуудад ч монголчуудад ч адилхан хамааралтай гэж хэлсэн байна билээ. Тусгаар тогтносон 15-хан жилийн дотор монголын урдаа барьдаг эрдэмтэн нь ийм мэдэгдэл хийхэд хүрч байгаа юм, Ертөнцийг донсолгогчийн судсаар казак цус гүйж байсан гэдэг нь хэнд ч тодорхой. Тэгвэл түүний байгуулсан улс Казакийн анхны төрт улс болох юм.
-Казакчуудын яг ямар овгоос аугаа их удирдагч төрсөн юм бол?
-Чухам энэ л асуултанд хариулахын тулд Монгол явж, таван мянга гаруй км замыг 20-иод хоногт тууллаа. Чингис хааны төрсөн газар, их хаанд суусан газар, Өгөөдэй Мөнх зэрэг Их хаадын өргөө байсан Хар хорин, хамгийн гол нь манай аугаа их өвөг дээдсийн гол гол үйл явдалтай салшгүй холбоотой Бурхан Халдун ууланд очлоо.
Персийн их түүхч Рашид-ад-дин МЭӨ 3-р зууны үед Эргүнэ Хунгаас гарч ирж улмаар Бурхан Халдунд суурьшсан овог аймгуудын нэрийг бичсэн байдаг. Эдгээр овгууд нь дарлигин монгол гэж нэрлэгддэг аймгийг үүсгэж, хожим тэндээс Чингис хаан төрж гарсан юм. Түүний нэг хэсэг Алан гуагийн удмынхан нируун монгол гэгдэх болжээ. Рашид-ад-дин, Жалайри, Абулгази, Тынышпаев, Шакарим, Данияров зэрэг эрдэмтдийн бичсэнийг эргэцүүлж үзээд би эдгээр аймгууд нь монгол биш түрэг овогтон байжээ гэсэн дүгнэлтэд хүрсэн. Энэ тун чухал юм шүү. Тэгээд ч Чингис хаан монголоор биш 13-р зууны үед тэнд амьдарч байсан казак овгуудын хэлээр ярьдаг байсан байна.
-Чингис хаан ямар хэлээр ярьж байсан нь өнөөдөр маргаан тарьсан хэвээр байна. Энэ талаар эрдэмтэд зохиолчид янз янзын үзэл бодол дэвшүүлдэг. Жишээ нь саяхан маститын нэг сэтгүүлд Чингис хааны хэлний тухай анхны мэдээлэл гарчээ...?
-Би энэ тухай “Монголын нууц товчоо” судлах төвийн тэргүүн, академич Д.Цэрэнсодномтой ярилцаж үзсэн. Энэ эрдэмтний үзэж байгаагаар 13-р зууны үед Монголын нутаг дэвсгэр дээр амьдарч байсан найман, хэрээд, хонгирад, жалайр, мэргид зэрэг овог аймгууд тэр үеийн монгол хэлээр ярьцгаадаг байжээ. 1218 онд Чингис хаан баруун зүг аян дайн хийснээс хойш тэндэхийн овог аймгуудтай холилдон хэл нь түрэг хэлтэй ижилссэн тэр хэлэв. Тэгэхээр нь би түүнд Казакстаны нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа найман, хэрээд, жалайр, хонгирадуудын хувьд хэл ижилсэх тухай асуудал зарчмын хувьд байж болохгүй. Чингис хаан болон түүний дайчид Долоон мөрний сав газар, өмнөд Казакстаны нутаг дэвсгэр дээр амьдардаг аргын, найман, кипчак, карлук нарын дундуур гарч улмаар баруун зүг алшына руу хөдлөхөд тэд бүгдээрээ казакаар ярьж байсан юм шүү дээ гэж хэллээ. Энэ мэдээлэл дээрх монгол эрдэмтний хувьд санаанд оромгүй хүнд цохилт байсан юм. Хирдхийн цочирдсон тэрбээр жаахан сэхээ ороод казакууд бид тэр үед тэдний орхиж гээсэн төрөлх хэлээ өдий болтол хадгалж ирсэнд баяр хүргэж билээ. Монгол эрдэмтний амнаас ийм үг гарна гэдэг том олз шүү.
-Тэгвэл одоогийн монголчууд таныхаар бол 13-р зууны хэлээ хадгалж чадаагүй юм аа даа?
-Хэргийн учир одоогийн монголчууд 13-р зууны үед амьдарч байсан байгаад тэндээс явцгаасан Монголчуудтай ямар ч холбоогүйд байгаа юм. Энэ тухай монголын эрдэмтэд өөрсдөө, тэр дундаа Баабар дээрх ойн үеэр бичиж гаргасан шүү дээ. Чингис хааны үед 40 монгол, 4 ойрад түмэн гэж байж. Ойрадууд нь удалгүй Шинжаан руу гарч улмаар Казакстанд нэгдсэн. Монголд зөвхөн 6 түмэн л үлдсэн хэрэг. Чингисийн ач хүү Хубилай 1260 онд Хятадын Юань гүрнийг байгуулсан. Ердөө аравхан жилийн дотор түүний ордныхон бүрмөсөн хятаджаад албан хэргээ хятад хэл дээр хөтөлж, нийслэлээ Бээжинд зөөн аваачсан. Өөрөө тэгээд буддизмд орсон нь аугаа их өвөг дээдсийнхээ төрөлх нутгийн огтхон ч хайхарч үзээгүй аж. Үлдсэн дөрвөн түмэн Ойрад нь манжуудаас тусламж эрж, Юань гүрний зүгээс дуугүй өгсөн зөвшөөрлийн дагуу тунгус гаралтай манж овгийн үй түмэн цэрэг Чингис хааны төрсөн нутагт дайран орж иржээ. Юань гүрэн унасны дараа байдал улам бүр бишдэж, 17-р зууны хагас гэхэд Монгол тэр чигээрээ манжийн дарлалд орлоо. Ингэснээр тэнд үлдсэн монгол овгууд, үнэн хэрэгтээ бол түрэгүүд, олон тооны тунгус үндэсний овгуудад уусаж үгүй болсон юм. Эндээс орчин үеийн монгол хэлтнүүд үүсэж бий болсон. Үүний баталгаа гэвэл монголын эрдэмтэн Тайчуд Очир, Бэсүд Сэржээ нарын “Монголчуудын овгийн лавлах” гэдэг номонд одоо 700 гаруй овгууд монголчуудад бий гэжээ. Тэгвэл Чингис хааны үед 60 гаруйхан овог байсан гэдгийг санах хэрэгтэй. Өнөөгийн халх гэгдэж байгаа монголчууд хэний удам угсаа вэ гэдгийг мэдэж цөхөх юмгүй. Тэд бидний аугаа их өвөг дээдэстэй ямар ч холбоогүй, харин орчин үеийн түрэг, казак хэлтнүүдийн салбар байж болох юм гэдгийг би зоригтойёо хэлэх байна.
-Тэгвэл таныхаар Чингис хааны алдар гавьяа казакийн ард түмэнд ирэх нь, тийм үү?
-Тэгэлгүй яахав, энэ чинь. Хүн төрөлхтний түүхэнд гарсан алдаа мадаг гэвэл цөөнгүй. Түүний нэг нь чухам энэ мөн. Одоо энэхүү шударга биш явдлыг казакууд бид засаж залруулах нь даруй бидний нэр төрийн хэрэг.
-Хэрэв би таныг зөв ойлгосон бол МЭӨ 3-р зуунаас 15 дугаар зуун хүртэл өнөөгийн Монголын нутаг дэвсгэр дээр казак үндэстнийг бүрдүүлэгч олон түрэг овогтнууд оршин тогтнож, тэдний дундаас Чингис хаан төрж гарсан байх нь. Тэгвэл чухам аль овгоос нь төрж гарсан юм бол? Танд ямар нэгэн санал байна уу?
-Ахуйн түвшинд казакын олон овгууд Чингис хаантай холбогддог гэдгийг анзаарч мэдсэн авч энэ асуудалд цорын ганц үнэн зөв, шинжлэх ухаанч үзлээр хандаж ирсэн. Казакын овог болгон өөрийн тусгай тэмдэг болох тамгыг хэрэглэдэг байсан гэдэг нь бидэнд нэгэнт тодорхой. Дорно дахиныг судлаач нэрт эрдэмтэн Аристовын үзэж байгаагаар тамга бол овгийн онцлогийг илэрхийлээд зогсохгүй цагийн урсгалд мөн чанараа алдахгүй математик хэл, инвариантыг агуулж байдаг. Евразийн уудамд талд нүүдэллэн яваа овгууд арай хүчирхэг өөр нэгэн овогт нэгдлээ гэхэд тэр овог тамгандаа тэдгээр нэгдлийг харуулсан засвар оруулдаг байжээ. Гэхдээ энэ нь ерөнхий утгыг өөрчлөхгүй. Тамгаар нь тухайн нүүдэлчний овог угсааг тодорхойлох бөгөөд нэг үгээр хэлбэл энэ нь нүүдэлчдийн нэрийн хуудас болдог байлаа. Чингис хааны овгийн тамга гэхэд дээшээ харсан гурван шүд байдаг. Би түүнийг Монголд, Чингисийн төрсөн газар дүрсэлсэн байхыг харсан. Энэ дүрс нь түүний сүлд бөгөөд сарлагийн сүүлийн үсээр хийсэн есөн хэсэг молцог унжуулдаг байж. 1223 онд одоогийн Жамбыл тойргийн нутагт болсон хуралдай дээр эзэнт гүрнээ хуваахдаа Чингис хаан ууган хүү Зүчдээ одоогийн Казакстаны нутгийг өгч, өөрийн төрлийн басаналы, балталы хоёр овгоо түүнд шилжүүлэн өгчээ. Энэ хоёр овог түүхэнд ихээхэн алдартай. Тэд Аттилатай хамт Балти орчмын улсууд болон Скандинавын улсуудыг байгуулж, тэдэнд өөрсдийн нэрний язгуур болох “Балта” нэрийг өгсөн юм. Тэр үед тэд Аттилагийн үеэл дүү Одоакрагийн захиргаанд байлдаж явсаар 476 онд Баруун Римийн эзэнт гүрний төгсгөлийг тавилцжээ. Түүхэн сурвалжаас үзэхэд Киевийн ноён Рюрикович тэднийг каганчууд хэмээн нэрлэж турк гаралтайг нь дурьдсан бий. Тэр Рюрикович 862 онд Киевийн эзэн сууж, улмаар 13-р зууны дунд үед Москвагийн вант улсад харъяалагдах болжээ. 1991 онд украйнчууд тусгаар тогтнолоо олж, төрийн сүлдэндээ эртний казакийн басаналы овгийн тамга болох дээшээ харсан гурван шүдээ оруулсан билээ. Тэгэхээр Киевийн 9-р зууны Украйны хаан ширээнд хааны удмынхан болох басаналы, балталы овгийнхон сууж байсан нь гарцаагүй. Басаналы гэдэг нь “түшиг тулгуур” гэсэн утгатай казак үг.
-Хайрат Хайруулович, энэ их хүнийг хаана нутаглуулсан тухай олон янзын домог яриа байдаг. Тэр тухай таны хувийн бодлыг сонсъё.
-Би ч гэсэн энэ тухай маш олон удаа бодож байсан. Бүр Монголд байхдаа Чингис хааны онгоныг хайсан Японы эрдэмтдийн явсан газар болгоноор нь явж үзсэн. Тэр орчин үеийн багаж техник, компьютер хэрэглэж байгаа эрдэмтэд олохгүй байна гэж юу байх вэ. Эрэл мухардсан. Өнөөдөр Чингис хааныг сонирхон судалдаг манай дэлхийн сая сая хүмүүсийн адил би ч гэсэн энэ асуултад тоймтой хариу хэлж чадахгүй. Гэхдээ Калибек Данияровын бичснээр Алатау уулын бэлд нойрсож байгаа Зүч хааны дэргэдэх Алашы хааны нууцлаг бунханд манай банасалы, балталы хоёр овгийн аугаа их дээдсийн шарил амгалан нойрсож,
13. enguuhen | 2008-06-18 04:43:34
er ni cool baby nadaa mash ih taalagdlaa, bi urid ni ch halit asuult ene tereer meddeg bsan l daa gehdee blog ruu ni orj bichsen yum hiisen yumiig ni uzlee uneheer uhaalag zov bodoltoi ohin bna. herev manai ulsiin zarim hun ch gesen iim zov bodoltoi uhaantai bval mongol uls manai hugjij dahin chingis haan shigee dovtolgoog hiij chadah bolov uu.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.