УУХАЙН хүчээр алтыг авсан нь

Бээжинд дөнгөж ирэнгүүтэй манай тамирчид хоёулаа алтын төлөө өрсөлдөхөөр болсон гэдэг чихэнд чимэгтэй мэдээ сонсоод тоглолтыг нь үзэхээр хөөцөлдөж эхэлвээ...

Метроны буудлаас гарч ирэнгүүт билет худалдаж авна шүү гэсэн бичиг барьсан хужаа нар угтаж авлаа.... Цаашаа явахад билет авчих санаатай яваа хэдэн монгол бас тааралдав.

-Хэдтэй байна? гэсэн асуултад 2000 гэж байна гэхэд хн... хэмээн бодоод цааш алхав. Хэд хэдэн Монгол тааралдаад 2000 гэж байна 1000аар л авна шүү гэж бие биендээ захиж байлаа...

За тэгэхээр байдлыг та бүхэндээ яриж өгөхөд хэдэн өвөрмонголчууд мэдээж билетийг бөөндөөд авчихаж. Уг үнэ нь 200 боловч 2000аар ар  Монголчуудадаа “шаглаж ” байгаам байна.  Миний бодлоор билетээ зарчих юмсан гэсэн бодолтой жирийн хятад иргэд юмуу гадаадын иргэдээс яриад авчих боловуу гэж бодож байлаа.  Тэр хавийн гудамжаар сайн хайж 1250 юаниар хамгийн хямд билет олчихсон боловч 1000 л авчих юмсан гэж хайсаар асуусаар шалгаасаар ...

Гэтэл нэгэн бүсгүй 2билет баричихсан зогсож байхаар нь асуутал 1000 гэж байна. Нэг цаг гаруй цөхрөлтгүй хайсан боловч яг хайсан нь олдсон чинь би гэдэг хүн чихэндээ итгэдэггүй ээ... Ичэйн гэдэг үгийг нэг тархи минь мянга гэж “баталгаа ”гарган орчуулж  харин нөгөө тархи минь “би энэ үгийг буруу сонссон байж магадгүй сайн сонсож ойлгох  хэрэгтэй ” гэж итгэж ядан байсан гээч..

Хямд билетийн үнэр авсан хүмүүс хүрж ирэхээс өмнө билетийг нь нэг талаас нь бариж хамт явсан хүнээ хашгичиж дуудаж байхад нөгөө хүүхэн билетний нөгөө талаас нь бариж намайг аваад явчих бий гэж болгоомжилж байлаа. 

-цагдаа цагдаа мөнгөө гаргаж өгөөчээ гэж тэр шавдуулахад би:

-Манай найз одоохон ирнээ.. Хүлээж бай.. Надаа итгэ.. гэж байтал хажуугаас нэгэн хужаа:

-Энэ гадаад хүнд худалдах гэж байгаа юм уу ? Чи хятад хүн би хятад хүн. Чи хятадын газар нутаг дээр хятадын тэмцээний билетийг хятад хүн л  зарах ёстой. Наадхаа зарах гээд байгаа юм уу.. гэж ямар муухай хашгичиж байсан гээч...Би ч билетээ алдчихвий  заавал зуурна даа гэж айсандаа:

-Хоёулаа адилхан эмэгтэй хүн биздээ.. Эрэгтэй хүнд битгий итгэ.. Надаа итгэ.. Эмэгтэй хүний сэтгэл сайхан ухааны юм яриж эхлэв... Ашгүй мөнгөө гаргаж билет мөнгөө баруун зүүнээрээ солилцож нэгэн амьсгаа авав.  Тэрхэн агшинд бөөн Монголчууд.. Хэдээр авсан бэ гэж хашгиралдахад 1000аар гэхдээ авчихсан гэж хэлээд бид ч билетээ нуув.   Ёох...

Стадионруу ороход бөөн шалгалт... Билетийг хуурамч эсэхийг шалгаж, бидний биеийг бас шалгаж дээрээс нь харин авч явсан дөнгөж худалдаж авсан 2 ундааг минь авчихсан..

Эхлээд заал хоосон шахуу байж хэдэн Монгол залуус хамгийн урьд суусан эгнээнээс энд Монголчууд нь суугаарай  гэх зүг рүү бид 2 урагшиллаа..

Манай Монголын “заншил ёсоор” суудлын дугаараар биш Монголчууд хоорондоо бөөгнөрч суухад  “арай соёлтой” хужаа зохицуулагч нар суудлын дугаараар суулгах гэж бяцхан журамын зөрчилдөөн гарсан юм.

За тэсэн ядан хүлээсээр эхлээд бид бас уухай хашгирч хоолой хайрлахгүй хашгирна шүү  гэж тамирчдыг гарч ирэхээс өмнө дасгал хэд хэдийг хийгээд авсан.

Эхлээд Сэрдамба Хятадын тамирчин хоёрын хооронд тулаан эхэллээ..

Эхний даваан дээр Сэрдамба нэг оноо алдсан.. Тэгээд хэсэг цохиулаад эхэлхэд бидний монголчууд их гайхсан шүү... Харин дараа нь манай тамирчин гэмтсэн гээд хятад тамирчин тугаа мандуулаад эхэлхэд хятадын хөгжөөн дэмжигчид хашгирч манай монголын хөгжөөн дэмжигчдийн эгнээ гайхсан бас урамгүйхэн байдал үүсч чив чимээгүй яагаад гэсэн асуулт бие биенээсээ асууцгааж байсан юм.

Гэхдээ л бид Сэрдамбадаа уухай хашгирч түүнийг дэмжиж байсан юм...Ингэж Монгол нэг мөнгөн медаль авлаа..

За тэгээд Бадарууган гарч ирэхэд бид “Алт Алт Алт” гэж хашгирч эхлээд “Монгол дийлнээ” гэж үргэлжлүүлэн Халуун элгэн нутгаа дуулж байв.

БадарУуган үнэхээр маш чадварлаг тоглож үнэхээр “Илүү .. Илүү ” байсан юм.

Оноо авах болгонд уухай хашгирч цохих болгонд Монгол Монгол хэмээн дэмжиж байв.  Хөгжөөн дэмжигчдийн хувьд манай Монголчууд түн түн гэсэн хэмнэлээр олон цэргүүд дайрч байгаам шиг санагдаж байсан..

Би та нарт ингэж тайлбарлах гээд л байналдаа.. Жишээлбэл хятадын хөгжөөн дэмжигчид их эмэгтэйлэг хоолойтой.. энэ нь тухайн орны хэлний онцлогоос үүдэлтэй байх.. Эмэгтэйлэг хоолойтой хөгжөөн дэмжигчдэд Япон Солонгосчууд орно.. Тэгвэл Орос гэхэд эрэгтэйлэг авиа гаргадаг. “Россия” гэхэд эрэгтэй хүний хоолой голдуу гардын.. Тэгвэл Франц гэхэд хэвийн авиа гаргаж байсан.

Манай Монголын хувьд “МОНГОЛ МОНГОЛ” гэсэн авиа олон жадаар газар зэрэг товшиж байгаам шиг сонсогддог юм билээ... Юу гэж хэлэх гээд байнаа гэвэл дандаа эрэгтэй хүн хашгирч байгаам шиг бүдүүн хүчтэй авиа гаргадаг гэсэн үг.

Энэ хүчтэй хөгжөөн дэмжигчид заалны талыг эзэлж суучаад  4минутын турш бусдад хэрхэн хөгжөөн дэмждэгийг яруу тодоор үзүүлж АЛТЫГ нь авч чадна гэдгээ харуулсым...

Бид алсаан алсан...

Одоо олимпоос алт авна гэдэг бол мөрөөдөл биш болж цаашдын олимпдоо улам илүү амжилт гаргана  гэдгийг мэдэж байна... Энэ алтнууд бол  булган сүүлтэй алт.

 

 

Сэтгэгдэлүүд:

1. erd1977 | 2008-08-26 22:02:34
Сайхан шүү Лондонгоос бас илүү илүү,,,,,
2. ami (зочин) | 2008-08-26 22:12:31
yooy chi shuu yostoi neg hamag biynii us bostol aimaar goy bichij ehhehe uneheer baharhaj bna.. medal avsan zaluuchudaraa
3. ami (зочин) | 2008-08-26 22:12:38
yooy chi shuu yostoi neg hamag biynii us bostol aimaar goy bichij ehhehe uneheer baharhaj bna.. medal avsan zaluuchudaraa
4. konzo_girl (зочин) | 2008-08-26 23:35:26
hehe.. bayar hurgey
5. mami | 2008-08-26 23:52:04
олон жадаар газар хатгаж байгаам шиг.. хэхэ гоё хэллээ..

тануус илүү илүү гоё дэмжсэн шүү хэхэ
6. зочин (зочин) | 2008-08-27 00:42:05
аймаар гоё бичиж байна шдээ. Сэрдамбын хувьд ёстой би ёстой шооконд орсон шүү. итгэхдэхгүй байна. одоо ч тэр. тэр албаар л ялагдсан гэдэгт итгэлтэй байна. дээрээс нь ялагдах ёстой гэж тушаасан байх.
7. snow (зочин) | 2008-08-27 01:59:21
xamt vzsen yum shig boltol n bichsen bna sh dee
8. goe (зочин) | 2008-08-27 05:59:30
dotroos ni neg hun ingej goe bichsend bayarlalaa. TV-geer uzej baihad MON-GOL MON-GOL geed aimar surtei hashgirch baisan. Ta nar mundag demjseen!
9. Вафль | 2008-08-27 09:31:39
Өө гайхалтай, ийм юм болсийм бий вий.
Бид энд драмын театрын задгайд томчууд момчуудгүй сууцгааж байлаа. Олимпын шууд бичлэгийг харж байхад тэр стадион Монголоор дүүрсиймуу даа гэмээр уухай хадаж, Бас МОН - ГОЛ МОН - ГОЛ хэмээн уухайлах нь мааш тод сонсдож байсан шүү.

Бид ч ХҮЧТЭЙ БАЙХДАА ЭВТЭЙ юм билээ ш дээ, хэ хэ.
10. Вафль | 2008-08-27 09:36:56
Тэнд дэхь уур амьсгалын гайхалтай дүрсэлжээ.
11. Золбин ББ | 2008-08-27 09:49:59
Нээрээ тэр хөгжөөн дэмжигчид үнэхээр урамтай сонсогдож байлээ. Дан Монголчууд л байгаам шиг . Чи гоё дүрслэх юм аа бодоод үзэхэд үнэхээр тэгж сонсогдох юм шиг
12. Жаргал (зочин) | 2008-08-28 16:51:27
монгол улс даяараа тэр л мөчид хамтдаа сэтгэл догдолж нүдэнд нулимс хуралдаж монгол гэх дууг сонсоод өөрийн эрхгүй омогшиж хүч бяр амтагдаж байгаа чинь ,тэнд балешиглаж байсан бүх хүмүүс монголчууддаа баярлжээнэээ
13. blogtoihun | 2008-10-05 04:46:56
хэ хэ за нэг юм сануулчлаа. Би ттэр баяраар монголд байсан. тэгж байгаад нэг бичлэг хийнээ. Бүүр санагдаад байнаа...?
14. zaya (зочин) | 2008-10-05 05:52:28
caak bichjee, goy sanagdchihlaa

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.