Айл хэслээ...

Зиак инкээд өвлийн "гэсэлт" эхэллээ. Бондгорынхоо наримгар муу гэрийг эргэж тойрч байгаарай.
Гэрийн түлхүүр баруун  хаяанд байх овоолсон түлээн доогуур газар ухаад шургуулсан байгаа.


Жич : Жин ихтэй улсууд түлхүүр олохоос залхуураад гэрийн тооноор оруузай? Хэдэн муу унь нь шажигнаад байх болсон шүү, бас хоол хийж идэх нь идээд хонох нэг нь хоноод явна биз..

Бас гэхдээ хамаг борц битгий дуусгачихаарай, бас жаахан түлээ нүүрсийг нь бүгдийг нь бүү түлчээрэй... хэ хэ...Чадвал Да хүрээнээс жаал зуул юм олж ирэх санаатай. Аан бас охид хүүхнүүд тоос шороо гөвөөд гарахаа маруузай?

Замынхаа талд ороод захиа бичнээ. Зам зуур төрсөн дүү Галавсайнд буугаад ганц ганзай ууна, бас тэр айхтар "Эшвайгээт" гэдэг хоол хийлгүүлж иднэ. Амтыг нь ирээд ярьж өгнөө.
За жэнкэн бака , чао чүүс...

Гижэг

Зиак сайн уу? манайхаан... Навсархай муу наримгар блогтоо нэг салхи оруулнаа хэ хэ.


Манайд нэг айхтар их гижэгтэй  хүүхэд байнаа. Юм л бол гижэг хүрээд гээд татаж унаад байх юм. Хөөрхий муу ах нь хажуугаар нь гарахад л салхи нь гижэгдээд байдаг юм уу, бөө мэд.
Үсэнд нь хүрэхэд хүртэл инээгээд байх юм. Ийм юм байх уу? та минээ...


Нээрээ би бага байхдаа бас л гөөмөн их гижэгтэй байж билээ. Гэтэл одоо яасан алга болцон. Дуусчдаг юм болуу? хэ хэ.
Тэгээд манай охин намайг гижэгдээд ингэж асуугаад байх юм. Таны гижэг хайцын гээл...том хүн гижэгтэй л байдаг ш тэ, аавд л лав байгаа гэх юм.


Тэгээд би бодлоо, ээж хүн болохоор гижэг алга болчдог юм уу, эсүүл төрүүлсөн хүүхэд нь тэрийг аваад төрчдөг юм болуу, гэж гайхаад байгаа...

Танууд хэр их гижэгтэй вэ? Манайханаас манай Юки л лав хуруундаа гижигтэйг сайн мэднэ хэ хэ.

Эмзэг үг

...За байз энэ удаа нэг л эмзэг талаар бичих гээд байнаа. Яасан гэхээр манайхан надаас энд болж өнгөрсөн шүүх хурал болон бас зүйлийн талаар миний бодлыг сонсох хүсэлтэй байгааг хүлээн авч товч болон, өөрийн хэлж чадах зүйлийн тухай хэлэхийг хүсч байнаа.
Энэ бол харамсалтай хэрэг болсон гэдэг нь ойлгомжтой. Бид мэдээж нутаг нэгнийгээ өмгөөлж хамгаалахыг хүсэлгүй яах вэ дээ.
 
Гэхдээ манай хувьд төр засгийг төлөөлөн суудаггүй болон Олон улсын байгуулагын  шугамаар гэдгийг мэдэх нэг нь мэдэж байгаа. Гэхдээ Олон улсын хэлэлцээрийн дагуу өөрийн улсын болон, өөрсдийн эрх ашгийн үүднээс тухайн оршин суугаа улс орон болон засгийн газарт "албан болон бас бусаар" хандах боломжгүй гэдэг хууль дүрэмтэй гэдгийг анхаарна уу...

Гэхдээ миний хувьд би монгол хүн, бас эх хүний хувиар энэ хэрэгт харуусаж суудагаа... Энэ хэрэг их сунжирлаа, гэхдээ одоо нэгэнт шүүхийн шийдвэр нь гарсан байгаа тул, одоо дараагийн алхамдаа хүрэх боломжтой юм байна.

Энэ нь юу гэсэн үг вэ? гэхээр давж заалдах болон дараагийн хуулийн алхамууд юм шүү дээ. Манай талаас энэ шүүхийн шийдвэрт хангалтгүй байгаа тул албан ёсоор Олон улсын шүүхэд Малайзын Дээд шүүх болон Засгийн газрийг өгөх эрхтэй болж байгаа юм. Үүнээс өмнө энэ улсын дотоод шүүх ажилгаанд хэн ч оролцох эрхгүй гэсэн заалт бий.
 
Нэгэнт ийм сэдэв хөндсөн тул МОНГОЛ ХҮНИЙ АМЬ үнэтэй байх ёстой. Бид хаана энэ дэлхийн иргэн байх ёстой. Бид тусгаар тогтносон Монгол улсын иргэд.
 
Энэ улсын эрүүгийн хуулийн зүйл ангид нэг хүн, хэн нэгэн хүний амь насыг хохироосон бол түүний гэмт үйлдэл нь хуулиар тогтоогдох юм бол цаазаар аваачих хууль байдаг гэнэ. Энэ хэрэгт захиалагч болон гүйцэтгэсэн хоёр гэх гурван хүн сэжигтэнээр татагдсан байгаа. Ингэхээр энэ улс эрүүгийнхээ хуульд өөрчлөлт оруулаад хуулиа хэрэгжүүлэх болох нь.......

Гэхдээ манай талаас алдсан зүйл их байгаа. Энэ тухай Гадаад яамны нөхдүүд,  болон энэ улсыг хариуцан суугаа Тайланд улс дахь эрхэм элчин сайдын яамныхан, Монгол дахь Хүний эрхийн олон улсын хуульч нарын хэлээгүй үгийг өчүүхэн би хэлэх "эрх зүй" нь алга. Энэ нь олон нийтэд мэдээлж болохгүй гэсэн тайлбартай гэсэн.

Эцэст нь охид бүсгүйчүүд минь хүний мөнгө хүнийх, эх орноо бүү голооч, харийн хүний үгэнд бүү автаач,  миний Монгол дэндүү тансаг эх орон, хөрслөг бордуухан эрчүүд минь хүний дээд билээ гэж хэлэхийг хүсч байна.....

Сайн уу... гэх гээд ээ...
...За сайн уу? манайхаан...? Өнөөдөр жоохон блогдоноо. Ойрд орсонгүй сайхан байнаа гээл үү? Сонин гэвэл энэ нутагт борооны улирал нь эхэлчихсэн бороо ороод л... ороод л... байна. Одоо ч бараг дасчээ... Удахгүй нутаг явах санаатай л байна. Замаараа төрсөн дүү Галавсайтай уулзах санаатай... Тэр залуу юу хийж байгаа бол...?  
"Сайн уу... гэх гээд ээ..." цааш унших »
"Өмчгүй хүний үг" ....
Зиак сайн уу? манайхаан. "Бяд" хэд сайн сайн. Гэхдээ бас тийм ч сайнгүй ээ, удахгүй энэ "айлаас" нүүх болсон тул ажил алба болон бас зүйлс завгүй байлаа хө. Яагаав нөгөө нэт тасраад хулгайч хүний хурууг тасдах гээд байсан чинь өөрөө "хошуугаа тасдуулцаан" хэ хэ.
""Өмчгүй хүний үг" ...." цааш унших »
Хулгайч хүний хурууг тасдах юмсан...
...Ёстой нээрээ энэ муусайн хулгайч нар гэцүү юмаа. Хаа газрынх адил алаад... алаад хаячих юмсан. Хэд хоног сайхан Банжигдаж чадахгүй болохоор Бажигдаад... Бухимдаад... Бараг лл... үхэнгээ алдах дөхлөө шэ. Нэт мэт "нету" байхаар чинь их гэцүү юмаа... Ядаж ллл... гэцүү гэцүү... Тэр тухай бичүүл бүткүү их юм байна.
"Хулгайч хүний хурууг тасдах юмсан..." цааш унших »
Зах гараа даа... наймаа хийх гээд ээ...
Хэ хэ эртүүд зах гараадаа... Яах гэж үү? ...Хэдэн юм зарах гээдээ хэ хэ... Зө зө тоглосон юм би хүүхдүүдээ л зарахгүй юм бол надад өөрийн гэсэн "зарах" юм байхгүй ш тэ, хэ хэ.
"Зах гараа даа... наймаа хийх гээд ээ..." цааш унших »
Бас гарчиггүй ээ, ...
Зиак энэ удаа өчүүхэн хүн миний бие та бүхэнд нэг мэдээлэл хүргэх гэсэн юмаа. Өчдөр монгол сайтуудаар хэсэж яваад Блогуудыг уншдаг, бас бичих гэж оролдож байгаа хүний хувьд дээрхи асуудалтай холботой нэгэн видео олоод үзлээ.
За даа над шиг дандаа хоцорч байдаг хүн ч гэж юу байхав, ихэнхи нь үзсэн байх. Гэхдээ юмыг яаж мэдэхэв, үзээгүй нэг нь байвал үзэхэд гэмгүй гэж бодоод хаягийг нь бичлээ.
"Бас гарчиггүй ээ, ..." цааш унших »
Гарчиггүй ээ ... хэ хэ...
Сайн уу? манайхаан. Блогтой бондгор "бүдүүнээ" нь ойрд завгүй тонтогноод, зулзагануудаа хооллож гувцаслаад, гичээл номонд нь хүргэж аваад л, байдгийнхаа баруун хаяанд тогоо шанагаа тачигнуулаад байж л байгаа шүү? Ойрд "бийгий" мийгий оруулж нтр оруулж чадсангүй ээ, гэхдээ хааяа "шөнө дунд" сээгийдээд л байгаа.
"Гарчиггүй ээ ... хэ хэ..." цааш унших »
Би зургаан сартай болсон байна ш тэ...
... Нэг мэдсэн чинь би блог бичээд зургаан сар болсон байна шүү. Тэгээд энэ удаа гурван сарын өмнө бичсэн бичлэгийг сэтгэгдэлтэй нь хамт оруулчмаар санагдаад байнаа.
Би гуруун сартай, нялх маамаа
2008-06-05 19:56:33
"Би зургаан сартай болсон байна ш тэ..." цааш унших »
Яах ёстойг мэдэхгүй ээ, мэдэхгүй ээ......
... Хүн ер нь яах гэж амьдардаг юм болоо...? Миний хувьд ойрд нэг л бишээ, яах гээд байгаа, болон юу хүсээд байгаагаа өөрөө ч мэдэхгүй болчихоод байнаа...? Гэв гэнэт уур хүрээд, хэнтэй ч яримааргүй, бас гав ганцаараа баймаар ч юм шиг, эсвэл хаашаа ч хамаагүй яваад өгмөөр ч юм шиг, гэр орны ажил хиймээргүй, бүр хоол унд хийх ч дургүй хүрээд...
"Яах ёстойг мэдэхгүй ээ, мэдэхгүй ээ......" цааш унших »
"Мердака" ба миний охины төрсөн өдөр.
...Өнөөдөр энд хоёр баяр давхцаж байна. Нэгдүгээрхи нь бидний амьдран суугаа Малайз хэмээх улс 51-н нас хүрч байна. Энэ нутгийн хүмүүс өөрсдийн хэлээр "Мердака" гэдэг юм. Энэ нь тусгаар тогнолын баяр гэсэн утгатай үг гэнэ. Бусад уугуул бус суугуул үндэстэнгүүд нь "Малайшин вөйфтей" гэж хэлдэг юм билээ.
""Мердака" ба миний охины төрсөн өдөр." цааш унших »
Сайн яваад ирлээ...
...Сайн байцгаана уу, манайхаан... Бид хоёр сайн яваад ирлээ. Юуны өмнө цаг бага, тавхан хоног юу ч болсонгүй ээ... Уг нь эх орондоо суугаа найз нөхөд болон, хөөрхөн дүү нартайгаа уулзахыг их хүссэн боловч даанч амжсангүй ээ...
"Сайн яваад ирлээ..." цааш унших »
Толгойд " хүн " байх шиг...
Зиак би бээр нэгэн сар гуруун хоногийн өмнө амлаж байсан зүйлээ та бүхэнтэйгээ хуваалцах гээд сууж байна гээд эхэлсэн чинь болохгүй байнаа. Энэ нүд толгой хоёр нээх "гажиг" байх юм...
"Толгойд " хүн " байх шиг..." цааш унших »
...Эвий хонгор өвөө минь...
...Эвий миний муу өвөө эмээг бурхан болсоноос хойш ухаан санаа нь самуураад их л хэцүү байгаа ... Намайг ярихаар танихгүй, чи хэн вэ, хаанаас яриад байгаа юм, чи манай охин мөн үү гээд намайг уйлуулдаг юм. Заримдаа овоо чи хэзээ ирэх гэж байна, миний хүүхдүүд сайн уу гээд манай гурвыг асуугаад байдаг. Бас муу өвөөгөө "нүд анихаар" ирж хэрэггүй шүү миний хүү гээд байдаг юм.
"...Эвий хонгор өвөө минь..." цааш унших »
...Дэмий шахуу үг дээ...
...Гар хуруу хэл ам загатнаад блог бичмээр санагдаад байх юм. Одоо яахав дээ, надад энэ өвчний хам шинж бүү хэл донтолтын эцсийн шинж тэмдгүүд бүгд илрээд онош монош нь тогтоогдсон байна гэсэн. Ууг нь хайран нүдээ бодуул, эмчийн заавар дагуу тэвчих хугацааг нь дуусгах л хэрэгтэй юмсан. ...Тэвчихгүй нээ...
"...Дэмий шахуу үг дээ..." цааш унших »
...Би гуравдахь удаагаа 1-р ангиа төгсөв дөө.
...Хэ хэ уг нь ингэсиймаа, би нөгөө баахан эмнэлэг домнолог бичнэ гэж бодсон чинь өнөөдөр бичкэн күүкэн арай хийж 1-р ангиа төгсөөд ирэв дээ. Яаая... би гэдэг чинь гуравдахь удаагаа сууж байгаа нь энэ юм шүү дээ, та минь? Маргааш бид хэд баярт яваад төгсөж байгаа нь тэр гэнээ.
"...Би гуравдахь удаагаа 1-р ангиа төгсөв дөө." цааш унших »
"Лазер" Амжилттай, ажлаа хийнээ хө...Цалингаа авнаа хө...
Сайн байцгаана уу? Миний Хайруудаа...Би гэдэг хүн чинь ажил төрлөө хийхгүй болохоор цалин цавуу гэх "сээгий" дутагдаад баларах дөхлөө. Одоо ажилдаа орохгүй бол болохгүй нь, наана чинь амьдрал ахуй доройтоод, цаанадаж блогдохгүй бол хэтэрхий их зав гараад ааш авир муудаад, "хэрүүл" хийх амьтан олдохгүйгээс гадна утасны мөнгө талийгаад сүйд болох нь байна. Одоо шууд марш..., ажил хэрэгч төрсөн гэсэндээ цаанаа л өөр байгааз дээ хи хи.
""Лазер" Амжилттай, ажлаа хийнээ хө...Цалингаа авнаа хө..." цааш унших »
Блогтойхүн Миссмаа болжээ.
Цоглог хөөрхөн Блогтой аниагынхаа гэрт орох эрхийг аваад туйлаас их баярлаж надад итгэж найдаж нарийхан бичигээ болгосон Блогтой аниадаа Баярлалаа гэж хэлье!!!
"Блогтойхүн Миссмаа болжээ." цааш унших »
Би хагалгаанд явах гэж байнаа...
      Сайн байцгаана уу? Надад та бүхний санал зөвөлгөө хэрэгтэй байна. Яасан гэхээр намайг хараа муутай гэдгийг манайхаар ордог гардаг хүмүүс гадарлах байхаа. Би бараг хорин жил харааны шил зүүсэн хүн байгаа юм. Сүүлийн үед "контакт линз" их зүүхээр харшил өгөөд, нүд загатнаад хэцүү боллоо. Хараа муутай нүдний шил зүүдэг хүн чинь бас хэцүү ш тэ. Нэг газар ороод гарахад цанатана гэхээс авхуулаад усанд сэлэх, спортоор хичээллэх гэх мэтэд нүдний шилэндээ захирагдаад байдаг. Энэ зовлонг шил зүүдэг хүмүүс мэдэх байхаа.
"Би хагалгаанд явах гэж байнаа..." цааш унших »
(Нийт: 71)