Reclame
Банжиг шинэ жил их сайхан боллоо.

http://www.banjig.net/images/home3/logo.gif

Хэ хэ Би чинь Банжиг шинэ жилээс хамгийн түрүүнд гэртээ харьсан нь байна шүү дээ. Энэ утгаараа ч миний энэ сэтгэгдэл та бүхэнд Шинэ жил ямар болсон тухай сонирхуулах анхны нийтлэл ч болж байна.

Гэрээсээ оройн 5 цаг гэж гараад Шинэ жил болох газраа хайн яаран гүйлээ.

Ингээд Marsiel night klub - аа олон хамгийн түрүүнд ийш тийшээ яаран гүйх Анжигай ахтай мэндлэн, эхнээсээ манайхан цуварч ирцгээлээ. Ойролцоогоор оройн 19 цагт баяр маань албан ёсоор эхлэн Хүжий ах нээлтэнд үг хэллээ.

Тэр үед бүгд оргилуун дарс барин бие биетэйгээ сайн сайхныг хүсэн тулган бүх зүйл эхлэв. Ингээд дараа нь тоглоом наадам диско бүжиг юу байна бүх үйл ажиллагаа ёслол төгөлдөр болж билээ.

За байз санаснаа бичнэ шүү. Ойлгоно биз дээ. Эхлээд гишүүдийн дунд Атом молекул гэсэн тэмцээн болсон байна. Энэ тэмцээнд Манай "хуушуур"-ынхаас Тj орсон байна. Би уул нь Tj-ийг ялаад гарчих байх гэж бодсон. Хэ хэ энэ удаа нэг эгч ялсан. Тэр эгчид ялалтын бэлэг хэмээн бүтэн шарсан загас өгсөн. Дараа нь хосуудын тэмцээн болоод дараа нь Огторгуй хамтлаг гарч ирэн сайхан хайрын дуу дуулж энэ хэсэгт хосууд гарч ирэн уянгалан бүжиглэх нь бидний сэтгэлийг гэгэлзүүлсэн билээ. За байз өөр юу боллоо аан тийм. блогчин Болжмор эгч өөрийн дүрээ бид нарт харуулан бидэнд баярын мэнд хүргэж бид ч гэсэн баярын мэнд хүргэсэн байна. Их сонирхолтой байсан шүү.  Бас гадаадад байдаг Банжиг гишүүд бидэнд хүргэж хамтдаа байгаагаа илэрхийлсээн. За өөр чинь би нээрээ дуулсан байна шүү. Хэ хэ Би Ne Yo-ийн So sick - ийг дуулсан. Тэр үедээ хүмүүс дэмжиж алга ташиж байхад их сайхан байсаан.  Шинэ жилийн явцад Анжигай ах ерөнхийхөд хөтлөгч хийсэн. Анжигай ах үнэн хөгжилтэй алиа хошин байсан.

Битмин ах арын ажлыг хариуцан ийш тийшээ гүйн их л завгүй гүйж байлаа. Их л дөлгөөхөн харцтай даруухан ах шүү.

Манай хуушуурын охид маань хөөрхөн үзэсгэлэнтэй харагдсан шүү. Та нартаа тэр үед нь хөөрхөн байнаа гэж хэлж чадсангүйд уучлаарай, учир нь би чинь бүрэг ичимхий хүн шүү дээ.

Энэ үдэшт миний таньдаг хүмүүсээс бол

Манай хуушуурынхан, Хүжий ах, Анжигай ах, Битмин ах, Мэндсайхан, Мөнхнасан, Ноёнмөнх, Бүбээ эгч, Нипонь, гээд зөндөө хүмүүс байсан.

За өөр чинь Хурд хамтлагынхан бидний баярт ая дуугаа өргөн барьж үнэхээрийн доргиож өгсөн.

Идэж уух юмны тухайд гэвэл... Халуун вино, оргилуун дарс, сонголт хоолнууд гээд яриад байх юм бол энэ нийтлэл дэндүү сунжрах нь...

Би өшөө зөндөө юм ярьмаар л байна. яг юу гэж буулгахаа мэдэхгүй "догдолсон" байна гэхүү дээ.

Одоо шөнийн 23:31 минут болж байна. Манайхан яг ид халж бүжиглэж өгч байгаа байхдаа. Хуушуурынхаан намайг эрт харьсаныг мниь өршөөгөөрэй, Би эмээдээ 10 гэхэд харьнаа гэж амалсан юмаа. Тэгээд ч маргааш өглөө эрт шалгалттай байсан билээ.

За ингээд БАНЖИГ ШИНЭ ЖИЛ-ийн тухай миний хэлээгүй өшөө сайхан сонин хачинуудыг бусад хүмүүс зураг хөрөгтэй нь арай дэлгэрэнгүйгээр дурайтал бичих байх.

Сэтгэгдэлүүд:

1. Casper | 2008-12-13 23:54:20
yamar goy yum be daraa jiliinh deer bi zaaval ochinooo
2. duduka | 2008-12-13 23:54:59
аахан гоё болж байгаа юм байна даа дараа жилийн шинэ жилд орноо
3. leo | 2008-12-13 23:55:17
Өө гэртээ харьчихсан хамгийн түрүүнд сонин сайхнаа хуваалцаад сууж байгаам байнашдээ. баярлалаа өглөөнөөс хойш нутагтай байсан гэж бодохоор л хэ хэ...
4. KULA | 2008-12-13 23:55:31
sain jaal shuu...
5. delgeen | 2008-12-13 23:55:46
yamar goyo yum be bayarlalaa. emeegiixee sanaag zovoodoggvi margaash chuxal udur gedegee martdaggvi sain dvv shalgaltand chini amjilt xvsii
6. Ганхүү | 2008-12-13 23:59:04
Аанхаан нэг зүйлд сэтгэл маш их хөдөлсөн. Банжиг шинэ жил бол Монголд болж байгаа Кибер танилуудын хувьд хамгийн анхны том хэмжээний шинэ жилийн уулзалт юм шүү. 100 Хүн ирсэн гээд боддоо. Үүнд зөндөө олон хүмүүс танилцан бие биенээ харж уулзаж учирсан гэхээр гоё байгаа биз. Манайхан үүнд сэтгэл хангалуун байсан шүү.
7. claus | 2008-12-14 00:01:05
хамгаас хайртай болохжаагаа ......даа энэ завшааныг далимдууулаад "чи шөөө" гэж хэлмээр байна эээ
8. Ганхүү | 2008-12-14 00:02:53
Кула-даа юу хэхэ. Таныг ирчэх байх гээд л харуулдсан чинь Бүбээ эгч таныг буцаад Солонгос явсан гэсэн шүү дээ.
9. whitepearl | 2008-12-14 00:04:39
ямар гоё юм бэ, ордог байж
10. Dashka (зочин) | 2008-12-14 00:05:40
Goe yumaa, emee chin chamd zunduu hairtai baihdaa... 2009on chamd hair durlal, za jargal, amjilt buteel saihan buhniig avchrah boltugai!
11. хи хи (зочин) | 2008-12-14 00:06:27
одоо хүртэл дуусаагүйг бодоход бут авч байгаан байна даа.
12. h0neylord (зочин) | 2008-12-14 00:06:28
гайхалтай
13. Ганхүү | 2008-12-14 00:07:52
Баярлалаа. Эмээ маань намайг хүлээгээд бүр догдолсон. За яасан миний хүү! Хүмүүст хэн гэдгээ харуулж чадав уу? Аль эсвэл түрүүнийх шигээ онигоонд оров уу? гээл асуугаал байсан. Учир нь би сургуулийнхаа урлагын үзлэгт гоцлол дуунд орохдоо хамгийн муу оноо авсан байхгүй юу. хэ хэ
14. хи хи (зочин) | 2008-12-14 00:09:42
Хүүе тээд хамгийн гого палаажтай бүсгүй шалгаруулсан уу? зураг аваагүй юм уу
15. Ганхүү | 2008-12-14 00:10:35
Тэгсээн шалгаруулсан байхаа. Би тэр үед сайн анзаараагүй ээ! Ямар ч л байсан шалгаруулалт болоод өнгөрсөн шүү.
16. хи хи (зочин) | 2008-12-14 00:12:36
зураг зураг зураг зураг зураг зураг зураг зураг зураг зураг зураг зураг зураг зураг зураг зураг зураг зураг зураг зураг зураг зураг
17. Ганхүү | 2008-12-14 00:13:32
Маргаашнаас зургууд бөөн бөөнөөрөө бөмбөгдөөд ирнээ. Тэр үед нь бид нарыг бүгдийг нь хараад аваарай. Намайг ч гэсэн
18. хи хи (зочин) | 2008-12-14 00:15:55
Заааа
19. Luster | 2008-12-14 00:17:08
гоё юмаа, ,, зургий нь үзмээр байнаа
20. guzee_ovgon | 2008-12-14 00:20:02
baaahan ataarhaj baigaad garav goy yumaa gej
21. Ганхүү | 2008-12-14 00:21:59
Хэ хэ дараа жилийнхэд нь орчихгүй юу даа.
22. SSunday | 2008-12-14 00:23:48
Чиний бичлэг шинэ жилийн тухай анхны мэдээ байсан уу? Баярлалаа. Шуурхай мэдээлсэнд. Сайхан болсон юм байна аа. Шалгалтаа амжилттай өгөөрэй, миний дүү. Хуушуурын хөөрхөн охидыг хармаар байна аа.
23. sarnaiha | 2008-12-14 00:24:28
ёстой гого шинэ жилджээ
24. otgon_kh | 2008-12-14 00:26:19
za goy l bolson yum bna
25. sarnaiha | 2008-12-14 00:26:26
Хичээлээн сайн давтаж шалгалтаан амжилттай өгөөрэй
26. Ганхүү | 2008-12-14 00:27:51
Хэ хэ зүгээр зүгээр уран зургын шалгалт болохоор сайн өгчнөө.
27. dream | 2008-12-14 00:55:24
hehe ganhvv goe duu duulsan bnshdee odoo ch taraa boluu ter hed?hehe
28. sarka (зочин) | 2008-12-14 01:02:05
huurhun sain huuhed baina shu hamgiin turuund medeelel oruulsand maaaaaaaaash ih bayalalaa,margaash shalgaltaa zaaval sain ogoorei za.
29. mami | 2008-12-14 01:04:02
hoohh yamar goe iiin bolood ungurchihvuuu... shuud damjuulalt haigaad olj uzsenguuu..

bayar hurgiii bugdeeerend ni
30. Orgil | 2008-12-14 01:13:08
saihan bayarlajee daraa jiliinh d ni ochie do..
31. jaja | 2008-12-14 01:17:58
ganhuu chi yostoi goy duulsaaan.hehe huushuuriin ohiduud hoorhon bna uu kkk
32. Болжмор | 2008-12-14 01:22:02
хэхэ...эгч нь чиний дуулахыг сонссон ш дээ...дүүдээ улам их амжилт хүсье...зад авч байсан шүү...би ч энд дагаж намираад янзтай гэж...
33. Өнөрөө (зочин) | 2008-12-14 02:31:00
Хэхэ чи шуурхай байна шүү..Би 12.00 өнгөрөөгөөд гарлаа..Банжиг шинэ жил маань ёстой гоё боллоо. Зохион байгуулсан гишүүддээ баярлахгүй байхын аргагүй. Уншдаг хэдэн блогчдынхоо эздийг харж, танилцаж авлаа хэхэ..Бидэнд зориулж дуу зориулсанд чинь баярласан шүү! Чамд улам их амжилт хүсье! Би бас нөгөөдөр шалгалттай гэжугаа, номоо маргааш гэхэд хүнд өгөх ёстой болохоор одоо уншаал суужийна кк..Маргаашийн шалгалтанд чинь амжилт хүсье
34. Nyamka | 2008-12-14 03:47:23
Сайхан дуулсан шүү хө...мундаг мундаг
35. baylaggoo | 2008-12-14 03:56:53
зураг зураг..
36. bolorka83 | 2008-12-14 04:01:58
za zurgiig uznee goe yumaa ataarhad l bhiin gsn hehe
37. @ngarag | 2008-12-14 04:04:32
Сайн күүкээд шүү. Эмээдээ амалсан цагтаа гэртээ харьдаг.
Шалгалтаа сайн өгөөрэй.

Бүгдэд нь шинэ жилийн баярын мэнд!!!
38. delgeen | 2008-12-14 04:18:04
boljmoroo chi yaj vzsen yum be bvvvvvr ataarxchlaa/tarag shig tsagaanaar/ tegeed sain bicheed medeeleed baixgvi yasiin be xi xi xi
39. agai | 2008-12-14 05:07:43
ataarahaad bainaa yanaa garaa hazaj orhiv
40. chin_xusel | 2008-12-14 09:04:27
goe bolsn bx aa buur ataarxchlaa daraa jil zaaval ornoo
41. altargana | 2008-12-14 11:06:32
ямар гоё юм бэ, хамгийн түрүүнд сайхан мэдээ дуулгаж буйд баярлалаа. Яг л тийм сайхан хөгжилтэй , юм юмтай баяр бхолох болов уу гэж бодсиймаа. Шинэ хүмүүстэй их танилцав уу, зураг оруулахгүймуу
42. TJ (зочин) | 2008-12-14 12:14:51
Энэ даанч нэг эрт гараад явсан сурагтай байсан. Ингэж явсын бийвий. Би ч сүүлдээ хяналтаас гарч хэнтэй уулзаад байгаагаа ч мэдэхээ байж эхэлсэн. Зөндөө л хүмүүстэй танилцаад байсан. заза сүүлдээ бөөр юу ч болсын бөөө мэд.
43. bizya (зочин) | 2008-12-14 12:20:24
Ger buliin bayar shuduee. Xmas new year chini
44. Бито | 2008-12-14 13:21:16
андаа зургаа оруулаач?
45. Ганхүү | 2008-12-14 15:15:49
Зургаа авч амжаагүй байгаа
46. freestyle529 | 2008-12-14 15:20:13
Гоё дуулсан шүү чи. Бас л тэр үед нь хэлж чадаагүй.
47. temka (зочин) | 2008-12-14 18:33:39
hi happy new year mend bas ene ondriin mend tanaih vnheer goe boljee
48. mair | 2008-12-14 18:42:46
Гоё юмаа.Очяё гэсэн даанч амжсангүй...Очдог л бж гэсэн харуусал тээтэл бичсэн байна шд ккк
49. anjigai | 2008-12-14 18:46:38
Дүү цоглог байсан шүү.
50. ГооСайхан | 2008-12-14 18:54:24
Ганхүү маань үнэхээр сайн байсан шүү. Би ч баахан л орилсон чамайг дуулж байхад.
51. gure_s | 2008-12-14 19:01:28
Ganhuugiinhee duu duulahiig ni harchihsan shuu
52. tungaamnh | 2008-12-14 19:45:58
Ganhuu ter atom molekul-d chine TJ, Lee Priest, Dosu, bid 4uulere huushuuraa tuluulj oroltssiim shde ug ni hu
53. ЛооВ | 2008-12-14 19:47:03
Чи чаднаа гэж хэлээ биздээ кккк. Маргааш дахиад чамаар дуулуулнаа
54. dream_silver | 2008-12-14 19:59:20
zuragaa oruulaarai
55. Доченька | 2008-12-14 20:51:54
hehe bugd bie binde heleheesee ichsen gesen uguu te hehe
istoo gogo ter duunii hajuugaar bujiglejig n aiguuuu egduutei bsiishd.
56. jaja | 2008-12-14 21:18:29
hehe neeree ganhuu duulaaraii margaash okey
57. Ганхүү | 2008-12-14 21:19:56
za yu duulnaa huu!
58. minnie | 2008-12-14 21:25:47
goyima dara jil l oroltsonoooo^^
59. ЛооВ | 2008-12-14 21:28:49
RADIOHEAD KARMA POLICE
60. Ганхүү | 2008-12-14 21:32:38
Loov-d ain yu genee? za sonsood uznee huu!

Minnie- aanhan tegeerei, ter ued bur iluu goy bolno
61. Дүрсгүйхэн | 2008-12-14 23:29:03
ataarhsan shuuu.End shine jil gej boldgui bolohoor mia yumaaa uur amisgal ch baihgui
62. Ганхүү | 2008-12-14 23:42:01
haana bdag ve? tanaih
63. МОНГОЛХҮҮ | 2008-12-15 09:27:14
Saihan boljee /demii l shulsee zalgiv/
64. Битмин | 2008-12-15 10:11:47
Чамайг явсны дараахан Quiza D-Lob 2 ирсэн.
Хөдөөнөөс орж ирээд шууд ирж байгаа нь тэр байна лээ.
Бас л доргиож өгөөд явсан даа.
Quiza D-Lob 2-тоо мааш их баярласан шүү
65. МЭНДЭЭ | 2008-12-15 10:44:46
сэтгэл их хөдлөөд олон хүнтэй танилцаад сайхан байсан шүү.
66. Опал | 2008-12-15 10:48:31
goyiiimooo
67. МЭНДЭЭ | 2008-12-15 10:57:17
ingehed ganhuu maani ih saikhan duulsan shuu, ter udshiig bas chimeed bsan sh dee. ohiduud harts unagaal bsan dag.
68. solongoshel | 2008-12-15 11:02:37
daraa shine jild n l orohoos, gants 7 honog hoino bolson bol bi orj chinii duulahiig ch sonsoh bsiin ㅠㅠ
69. ВАФЛЬ | 2008-12-15 12:22:53
оройиож ирээд хоол эргүүлж яваад, харж амжаагүй ч дуу чинь сонссоон. Найс байсан.

Тэгжаагаад нэг харнаа , хэ хэ
70. budnyamg | 2008-12-15 13:16:44
ymar bulagnuur bolchihwoo ene shine jiliin party nodnin Gadaadad bgaad oroltsoj chadaagui ene jil Mongoldoo bsan ue taarsan ch chadsangui ee Ganxvv nadad helehgui ymariin???
71. Diams | 2008-12-15 17:11:24
za neg iimerhuu humuusiihiig unshad l bdg hergee
72. Нипонь | 2008-12-15 18:02:56
bi 23.15 boljaahad gerte orson,.arai ert in bn he.,
73. Нипонь | 2008-12-15 18:05:28
haluuin vine haaguur ongoroo veee?
74. Нипонь | 2008-12-15 18:07:15
haluuin vine haaguur ongoroo veee?
75. uugii_7711 | 2008-12-15 20:51:12
Халуун вино урдуур хойгуур өнгөрөөд л байсан шүү дээ. Та вино уухуу гээд хэдэн охидууд яваад л байсан.
76. Аяко | 2008-12-15 22:08:45
истоо хөөлкөн дүү щүүүүүү
77. ~Жинжиймаa~ | 2008-12-16 00:10:47
гоё юмаа,Та нартаа шинэ жилийн баярын мэнд!!!~ би дараа жилиинхэд нь очиmоор л байна,даанч очиж болох юм боловуу даа??? хэхэ
78. Ганхүү | 2008-12-16 00:18:40
Усанд орж үзээгүй муур уснаас айдаг болохоор орох уу байх уу? гэж эргэлздэг хэхэ
79. neco_kittygirl | 2008-12-17 11:27:55
12-13 iim ert bolsiimuu? heha TEHDEE GOE YUM OO HEHA
80. Jojo | 2008-12-17 19:22:47
waaw vnen tas bolsiim beeshde kkk... gogo iin
81. Дооч | 2008-12-19 13:36:12
хүүеээ ганхүү чи намайг яагаад эгчээ этэр гээд байгаан бэ би тийм гөгшин юмуу

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.