Арчаагүй МОНГОЛ хүнийг БИД ӨӨРСДӨӨ бүтээмээргүй БАЙНА.
Саяхан бид нар хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийн шинэ жилийг маш олон хүмүүсийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан билээ. Ер нь ч тэгээд энд тэндгүй хүүхдэд туслая, ямар нэгэн зүйл хандивлая, нэг ч гэсэн хувцас өгөе гэсэн хүмүүс зөндөө байна. Хүний сайхан сэтгэлийг хүндлэлгүй яахав. Тэгэхдээ бас бид ямар үр дүнд хүрэхийн тулд энэ тусламж ийг өгөх тухайгаа сайн бодмоор байгаа юм.
"Арчаагүй МОНГОЛ хүнийг БИД ӨӨРСДӨӨ бүтээмээргүй БАЙНА." цааш унших »
БАНЖИГЧИД 12 ЖИЛ болсноор ЭХЭЛСЭН ёолк
12 жилийнхээ дууг бол харин бараг бүгдээрээ сайн мэдэж байсан шүү. БЭлтгэл хийгээгүй гэхэд хачин сайхан хоолой нийлж байсан. Зарим нэг нь харин тухайн үед нь зохиосон, зарим нь зүгээр шүлгийг нь уншсан. Тэгэхдээ л хөөрхөн болсоон. Манайхан боломжийн идэвхитэй оролцоцгоосон. За хэн хэн ямар амьтан болсонг сонирхуулж байна.
"БАНЖИГЧИД 12 ЖИЛ болсноор ЭХЭЛСЭН ёолк" цааш унших »
ӨРӨВДӨХ үү? ӨШИГЛӨХ үү?
Зүгээр л хажууд байгаад нь, харагдаад байгаад нь дургүй хөдөлдөг зүйлс хүнд олон байдаг. Нийслэлд бол хүн өөнтөглөөд л байвал дуусахгүй олон асуудлууд байж л байна. Хорт утаа, замын түгжрэл, хог, газрын дажин гээд үндсэн томоохон асуудлууд бол өнөөдөр бөөөр улиг болоод ярихаас ч дургүй хөдлөх жишээтэй болжээ. Гэтэл нэг их жижиг биш боловч бас том биш гэж хэлмээргүй асуудлуудын нэг нь минийхээр энэ хаа сайгүй тэнээд хотыг, хүүхдийн тоглох талбайг, орц, гудамжыг бохирдуулаад байгаа золбин ноход юм.
"ӨРӨВДӨХ үү? ӨШИГЛӨХ үү?" цааш унших »
ХҮНИЙ сайхан СЭТГЭЛИЙГ биширлээ САРНАЙХА гишүүнээ
Бидний хэсэг нөхөд бас ч гэж хөөрхөн хөл хөдөлгөөн, ажил хэрэг болгон байж хүмүүсийн сэтгэлд хүрсэн боломжийн аятайхан БАНЖИГ ЁОЛК нэгийг хийчихлээ. Бүх хүмүүс л бидэнд баярлалаа, гялайлаа, бас дахиад шинэ жил дөхүүлжаагаад нэг хийчихэе гэсэн. Бид ч сэтгэл хангалуун, хараа дээгүүр, сэтгэл ханамжтай сайхан л байлаа. Гэтэл нэг гишүүнээс зурвас ирлээ.
"ХҮНИЙ сайхан СЭТГЭЛИЙГ биширлээ САРНАЙХА гишүүнээ" цааш унших »
Зургыг ТОШКА - Банжиг ШИНЭ жил /А3 хамтлагын ДУУГААР гангалав/
Банжиг шинэ жилийг бид нар аль болох хамгийн сайн хэмжээнд зохион байгуулахыг асар их хүсч байсан. Тийм ч учираас муу завгүй найзыгаа хүртэл тэнд нэг оройжин зогсоогоод энд тэндхийн хүмүүсийн зураг авахуулсан байгаа юм. Монголын бас ч гэж тоотой хэдэн зурагчдын дунд баттайгаар нэр нь яригдаж явдаг LightZoom агентлагийн зурагчин ТОШКА найзын зурагнуудаас толилуулж байна.
"Зургыг ТОШКА - Банжиг ШИНЭ жил /А3 хамтлагын ДУУГААР гангалав/" цааш унших »
БАНЖИГ шинэ ЖИЛ ямар БОЛОВ доо АНДУУДАА
За ямар ч байсан амалсандаа хүрч Банжиг шинэ жилийн арга хэмжээг яг тоолоод 105 хүнтэйгээр зохион байгуулчихлаа. Хэд хэдэн хүнд албан ёсоор талархал илэрхийлэхийг хүсч байна. Хамгийн түрүүнд бидний ажиллах бололцоо нөхцлийг хангаж өгсөн БАНЖИГ.НЭТ-ийн хамт олонд томоос том ГЯЛАЙЛАА хэлчихнээ.
"БАНЖИГ шинэ ЖИЛ ямар БОЛОВ доо АНДУУДАА" цааш унших »
ОРХИГДСОН ирээдүйгээ ОЛУУЛАА аварцгаахад НЭГДЭХТҮН
  Би анх 1992 оноос л нийгмийн чиглэлийн үйл ажиллагаанд нэгэнт сэтгэл шулуудан орсон хүн билээ. Энэ хугацаандаа аль л нийгмийн “шүдний өвчин” болсон асуудалтай олон нийттэй /community/ тулж ажиллаж байлаа. Гэвч аль ч олон нийттэй ажиллаж байхдаа хэзээ ч хүүхдийн асуудлаа хаяж байгаагүй юм. Энэнд маань хар багаасаа скаутын гишүүн, удирдагч байсан маань ч маш их нөлөөлж байсан.
"ОРХИГДСОН ирээдүйгээ ОЛУУЛАА аварцгаахад НЭГДЭХТҮН" цааш унших »
БЛОГЧДЫН болзооны ГАЗАР
M+С = ЯТОLOVEРХЭЛЮБОЛЗОО Жаран литер гуруун зуу... энээ тэрээ гээд л БОЛЗООНЫ тухай ярингуут л багын дурсамжууд шуун шуун гээд ийш тийшээ гүйлдээд толгой эргүүлээд хаячихаж байгаа юм. Харин одоо цагт бас болзоод яваад байгаа шүү. Энэ амьтан шар сэмжилчихсэн байна гэж бодож байна уу? Үгүй ээ. Шар сэмжилтлээ ч өтөлчихөөгүй байна. Хэ хэ. Харин кээбоорд нэгтэй БЛОГЧИН андуудтайгаа хаад нэг сайхан уулзаж хууч хөөрч, ууж идэж суух сайхан байдаг юм.
"БЛОГЧДЫН болзооны ГАЗАР" цааш унших »
366 хоногт149 удаа ЮУ ЯАЖ та НАР гэрчилжээ.
Зиа өнөөдөр бол үнэхээр сайхан өдөр байнаа. Яг энэ өдрөөс 366 хоногийн өмнө би гэдэг хүн ичингүйрэн бадайрсааар БАНЖИГ нээтэд өөрийн орон зайг бий болгож байсан байна. Тэр өдрөөс хойш бага багаар ичихээ больсоороон байгаад одоо бол БАНЖИГ миний нэг хэсэг болтлоо дотносон нөхрөлсөн байх юм. Анжигай нь та бүхэндээ бүх цаг хугацааны туршид надтай байж надад байнга урам хайрлаж, шүүмжилж, зөвлөж байсанд тань талархалаа илэрхийлэн доор хэсэг тоо орууллаа.
"366 хоногт149 удаа ЮУ ЯАЖ та НАР гэрчилжээ." цааш унших »
ГЭР бүлийн ХУРЛАА хийдэггүй ЮМУУ даа... БИД чинь
Би айлын бага хүү. Дээрээ 3 ахтай доороо ганц охин дүүтэй. Тиймээс би бараг л шинэ хувцас өмсөж үзээгүй хүн л дээ. Мэдээж ах нарын "гамтай" хэрэглэсэн хувцаснуудыг элээж дуусгах үүрэг нь надад оногддог тул нэг л удаа "шинэ жээнс" авч өгөхөд нь өнөөхийх нь цахилгаанд "боожгоогоо" хавчиж байсан шинэ хувцасны заяагүй нэгэн байж билээ. ХЭ хэ. Сүүлдээ бид том болоод бүгд нэг размер өмсдөг болсон тул хэн эрт боссон нь гайгүй хувцаснуудаас нь өмсөөд сүүлдсэн нь бараг л нүцгэн явах болдог байсан юм.
"ГЭР бүлийн ХУРЛАА хийдэггүй ЮМУУ даа... БИД чинь" цааш унших »
(Нийт: 158)