Соёлын довтолгоо
Хотын соёл. Энэ үгийг сонсох бүр цэвэрхэн хот, соёлтой залуус, заримдаа бүр шөнийн хот санаанд орох юм. Харин бидний амьдарч буй Улаанбаатар хотын дүр зураг цэнхэр дэлгэцээр гардаг сайхан хотыг эсрэгээр нь зурчихсан мэт.
Их хотын гудамжнаа гялгар уут хийсч, гутлын уланд шүлс наалдана. Хөмсөгөө атируулж, зогсоо зайгүй хог түүдэг ТҮК гэсэн бичигтэй хувцас өмссөн хүмүүс болоод байшингийн буланд бие засаад зогсдог нохой сэтгэхүйтэй залуус миний хотыг төлөөлнө. Улаанбаатарт төрж өсөөд, өдөр бүр энэ хотын гудамжаар алхахдаа сэтгэл жихүүцэм иймэрхүү дүр зургийг хараад дасчихжээ.
"Соёлын довтолгоо" цааш унших »
Улаанбаатарыг баллуурдаж байгаад шинээр зурна
Их хотын залуу танаа гэсэн урилга атган, залуус холхилдсон шинэ хотын төсөөлөл тээгээд “Corporate hotel”-ын 11 давхарт байрлах “View lounge”-д очсон юм. Зочдоор дүүрсэн танхимд ширхэг шүдэнз ч гудамжинд хаяхгүй байхыг уриалж, “New UB” club нээлтээ хийлээ. Энэхүү club-ыг Quiza, Татар, Вx зэрэг залуу хамтлаг, дуучид санаачлан зохион байгуулав. Тэдний уриалгыг дэмжихээр “Lemons”, “Vanquish” хамтлагуудаас гадна цугласан залуус, ирсэн зочид санал нэгтэйгээр дэмжиж байлаа. Бидний сонсох дуртай хамтлаг, дуучид хөгжил, цэцэглэлийн төлөө шинэ санаа гаргаж байхад хүүхэд залуус маань талархан хүлээж авах байх. Ямартаа ч тэнд очиж амжаагүй хүмүүстээ зориулаад хүрэлцэн ирсэн зочдын сэтгэгдлийг хүргэе.
"Улаанбаатарыг баллуурдаж байгаад шинээр зурна" цааш унших »
Хүн алж болохгүй, Хужааг алж болно
Сүүлийн үед манайхан Хятадуудыг ихээр үзэн яддаг болоод байгаа. Гудамж талбай болон байшингийн ханануудаар “Not kill people. But only kill the Chinese” буюу “Хүн алж болохгүй, Хужааг алж болно” гэсэн үгсээр эрээлдэг болжээ. Нэг талаараа үндсэрхэг үзлийн илэрхийлэл болж байгаа юм.   Саяхан дөрвөн замд байрлах нарийн боовны газрын хятад эзнийг гэртээ үхээд 7 хонож байхад нь олсон тухай телевизэр гарч байсан. Харин гурван ажилчиныг нь сандал дээр нь хүлээд шатаасан тухай огт гаргаагүй. Ямар ч байсан хажуугаар нь өнгөрч байгаа хүмүүс дуугай явж чадахгүй л байсан юм даг. Гэхдээ намайг цагаа сэргийлэхийнхэн ирж шалгаад хэрэггүй шүү. Би юу ч мэдэхгүй.  
Монголд оршин суугаа хятадууд болон тэдний хийж буй зүй бус үйлдэл нь цагаандаа гарч, ямар ч хууль хяналтгүй улсад дураараа сэлгүүцэж яваа юм шиг аяглах нь илхэн харагдах болж. Төмөр замын 20-р байрнаас мөнгөн ус илэрч, Хятад хоолны газруудаас ариун цэврийн шаардлага хангахааргүй хүнс олдож байна. Тэр ч бүү хэл ногоогоо баасаар бордож, мантуугаа цаасан хайрцагаар хийдэг гээд бодохоор л дургүй хүрэм.

"Хүн алж болохгүй, Хужааг алж болно" цааш унших »
Арван төлгөөс найм нь магад муутай зөн билгийн тулаан
үүлийн үед Монголын зөн билгийн тулаан нэртэй нэвтрүүлэгийг Хүсэлбаатар зохион явуулж байгаа билээ. Үнэн хэрэгтээ оролцогчид нь зөн билэгчид гэхээсээ илүү жүжигчид юм шиг сэтгэгдэл төрүүлчихдэг. Харин оросын телевизэр зөн билгийн тулаан үзээд итгэл үнэмшил төрөхгүй байхын аргагүй. Ялагч болсон Мехти, болон Сулу Скандер, Алексей фат нар бол жинхэнэ зөн билэгчид. Харин бид заавал тэднийг дуурайх хэрэг байсан гэж үү. Манай “Зөн билгийн тулаан” хэмээх айхтар нэртэй нэвтрүүлэг зар өгч хүн шалгаруулж авахын оронд зурхайн академтай хамтарч ажиллавал яасан юм бол гэж бодох юм. Эсвэл таах, төлгө буулгах ч юм уу үзмэрчдийн тулаан гэж нэрлэвэл зохилтой.  
"Арван төлгөөс найм нь магад муутай зөн билгийн тулаан" цааш унших »
Эрдэмтдийн алдаанаас болж жил бүр дэлхий сөнөж байна
Бидний амьдарч буй бөөрөнхий гариг буюу дэлхий маргааш сөнөнө гэвэл та яах вэ. Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр дэлхийн мөхөл ойртож байгааг хүн бүхэн л ярих болж. Бүр сүүлдээ энэ нь тоглоом наргиа, эсвэл бүр нэгэн хэвийн яриа болж хувираад байгаа. Гэтэл саяхан дэлхий сөнөх өдрийг дахиад л тогтоочихож. Энэ эрдэмтэд үргэлж л хачин зүйл ярьж толгой эргүүлдэг хаяирхалтай улс шүү. Хэдэн арван жилийн дараа дэлхийг ирж мөргөх солирыг хаанаасаа олоод харчихдаг байна аа. Юутай ч гэсэн тэдний таамаглалын сонирхоцгооё.


"Эрдэмтдийн алдаанаас болж жил бүр дэлхий сөнөж байна" цааш унших »
Шөнө дөлөөр гүүрэн дээр болзохсон
Хэрэв би шидтэн байсан бол хатан туулын хөвөөнөө хайрын тухай үлгэр хүүрнэж, хотын гэрэлт гудамжинд модон сандал урлана аа. Харамсалтай нь би шидтэн биш. Харин улс төрдөө залбирч, энэ олон намын аль нэгэнд саналаа худалдахдаа хүсэл биелүүлэхийг гуйдаг “иргэн”.



"Шөнө дөлөөр гүүрэн дээр болзохсон" цааш унших »
(Нийт: 6)