Нүүр
Narrow screen resolution Wide screen resolution default color green color orange color

Төрийн өмч, төсвийн хөрөнгийн үр ашигтай зарцуулалтанд анхаарцгаая
Thursday, 2008 оны 08 сарын 28

УМХГ-ын санхүүгийн хяналт шалгалт нь: Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын санхүүгийн дотоод хяналтын үүргийг гүйцэтгэж байна.

Зорилго нь: Монгол Улсын төсөв, санхүү, эдийн засгийн хуулийн хэрэгжилтийг хангахад чиглүүлэн

  • улс, орон нутгийн төсөв, болон төрийн өмч хөрөнгийн
  • ашиглалт
  • зарцуулалт
  • түүний үр ашгийн байдлыг баримтаар шалгаж
  • илэрсэн зөрчил дутагдлыг арилгахцаашид дахин гаргахгүй байх
  • ажил зохион байгуулах эрх бүхий бодлого тодорхойлогч яам газруудад шалгалтын дүнг мэдээлэн бодлогын арга хэмжээ авахуулах
Дэлгэрэнгүй...
 
“Хүнсний аюулгүй байдлын жил”-ийн хүрээнд 2008 оны эхний хагас жилд хийсэн ажлаа УМХГ дүгнэлээ.
Friday, 2008 оны 07 сарын 18

Монгол улсын Засгийн газраас 2008 оныг “Хүнсний хангамж, аюулгүй байдлын жил” болгон зарласантай холбогдуулан Улсын мэргэжлийн хяналтын газраас хүнсний аюулгүй байдлыг хангуулах ажлын хүрээнд зохион байгуулах, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна. Энэхүү төлөвлөгөөний хүрээнд 2008 оны эхний хагас жилд õèéñýí ажлàà ÓÌÕÃ ä¿ãíýëýý. Монгол улсын Засгийн газраас 2008 оныг “Хүнсний хангамж, аюулгүй байдлын жил” болгон зарласнаар төр, засгийн бүх түвшинд хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах асуудалд анхаарал хандуулж, тодорхой зорилтууд дэвшүүлэн ажиллаж байна. Манай байгууллага хүнсний аюулгүй байдлыг хангуулах ажлын хүрээнд хүнсийг бэлтгэх, боловсруулах, хадгалах, нөөцлөх, тээвэрлэх, борлуулах хүртэлх бүх шат дамжлагад төрийн нэрийн өмнөөс мэргэжлийн хяналт шалгалт хийх, энэ чиглэлээр үүрэг хүлээсэн аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэнд шаардлага тавьж холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүнсний аюулгүй байдалд үнэлгээ, дүгнэлт өгч, цаашид авах арга хэмжээг тодорхойлох, мэргэжлийн заавар зөвлөгөө өгөх, хууль тогтоомж, стандартыг сурталчлан таниулах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох санал боловсруулан шийдвэрлүүлэх чиг үүргийг гүйцэтгэж ирлээ.

Дэлгэрэнгүй...
 
УМХГ-аас 3 ажлын хэсэг дүгнэлт гаргахаар ажиллаж байна.
Saturday, 2008 оны 07 сарын 05
Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт 2008-07-01-ний өдөр бий болсон Улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан, Монгол улсын ерөнхийлөгчийн 2008-оны 194 дүгээр зарлигийг үндэслэн Улсын мэргэжлийн хяналтын газраас үүссэн нөхцөл байдалд дүгнэлт гаргах гурван ажлын хэсэг 2008-07-03 өдөр томилон ажиллуулж байна. Үүнд: Соёлын өвийн болон хөгжмийн зэмсэг тоглолтын хувцас, техник хэрэгслийн бүртгэлд хяналт тавьж, дүгнэлт гаргах ажлын хэсгийг 3 хүний бүрэлдэхүүнтэй, МАХН-ын барилгын гадна, дотор тал болон барилгын үндсэн хийц, инженерийн шугам сүлжээний төлөв байдалд дүгнэлт гаргах ажлын хэсгийг 10 хүний бүрэлдэхүүнтэй, Уран зургийн галлерей, улсын филармони, Соёлын төв өргөөний барилгын үндсэн хийц, инженерийн шугам сүлжээний төлөв байдалд дүгнэлт гаргах ажлын хэсгийг 10 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Ажлын хэсгийн дүгнэлт энэ сарын 15-нд гарна.
 
Улсын мэргэжлийн хяналтын газарт шагналын хур буулаа.
Thursday, 2008 оны 07 сарын 10
Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар улсын их баяр наадмын босгон дээр УМХГ-т хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одон хоёр, Алтан гадас одон гурав, хөдөлмөрийн хүндэт медальтан таваар нэмэгдлээ.

Үүнд: хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одонгоор УМХГ-ын Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга Г.Нанзад, Эрүүл ахуй халдвар судлалын хяналтын улсын байцаагч Л.Пүрэвжав, Алтан гадас одонгоор НМХГ-ын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч П.Мягмар, УМХГ-ын Санхүүгийн хяналтын улсын ахлах байцаагч С.Чогсом, Нэгдсэн төв лабораторын эрхлэгч Д.Цэндээхүү болон Хөдөлмөрийн хүндэт медалаар УМХГ-ын Албан хэрэг хөтлөлт, өргөдөл гомдол хариуцсан ажилтан Г.Содномцог, Хүнсний үйлдвэрлэл технологийн хяналтын улсын ахлах байцаагч Ж.Энхтуяа, Нэгдсэн төв лабораторын лаборант О.Нацагням, Халдвар судлалын хяналтын улсын ахлах байцаагч А.Энхтуяа нар тус тус шагнагдлаа.

 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 113 - 126 - 162

Товч мэдээ

Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан хэвийн боов, гурилан бүтээгдэхүүнийг гэртээ хийж худалдаалдаг, сүү, цагаан идээ, өөхөн тосыг эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангахгүй орчинд үйлдвэрлэн, гарал үүслийн гэрчилгээ, баталгаажилт, дүгнэлтгүйгээр худалдан борлуулж байгаа зөрчил нэлээдгүй гарах боллоо. Мөн түүнчлэн аарцыг сүү, гурилтай хольж хутган айраг хэмээн зарж иргэдийг хохироох явдал удаа дараа гарч байна.

Нийслэл хотод маань агаар, хөрс, усны бохирдол их байгаа нөхцөлд үйлдвэрийн технологи стандарт, эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд үйлдвэрлэж, худалдаалж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд нь танд хоол хүнс биш, хордлого, өвчин болно.

Иймд хэрэглэгч, худалдан авагч иргэддээ дараах зүйлийг сэрэмжлүүлэн  худалдан авч буй бараа бүтээгдэхүүнийхээ чанарт анхаарахыг хүсье. Үүнд:

 

Санал асуулга

Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагаа
 
Мэргэжлийн хяналтын газрын үйлчилгээ