Нүүр
Narrow screen resolution Wide screen resolution default color green color orange color

Импортын сүү, сүүн бүтээгдэхүүнийг буцааж байна
Monday, 2008 оны 10 сарын 13

 " М-Ти Эс" ХХК нь 113.4 тн БНХАУ-ын ӨМӨЗО-ны "Yili" үйлдвэрийн сүүг "Прогресс транс" тээвэр зууч компаниар 2008.09.30-нд буцаасан байна.

Дэлгэрэнгүй...
 
Сүү сүүн бүтээгдэхүүнээс (Хятадын меламинтай) урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд мэдээллээ
Thursday, 2008 оны 10 сарын 09

Хятадын "Саньлу" компаний үйлдвэрлэсэн нярай хүүхдэд зориулсан нэмэгдэл хуурай сүүн тэжээлээс меламин нэртэй химийн бодис илэрсэнтэй холбогдуулж дэлхийн ихэнх оронд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч эхэлсэн. Энэ асуудалтай холбогдуулан 2008-09-23-ны өдөр УМХГ-ын даргын "Хориг тавих тухай" 309 тоот тушаал, "Хяналт, шалгалтыг эрчимжүүлэх тухай" 01/06 тоот албан даалгавар гарч аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүргэгдэн холбогдох арга хэмжээ авч эхэлсэн. 

Дэлгэрэнгүй...
 
Меламин бодисыг илрүүлэх шинжилгээг хийх бэлтгэл ажил хийгдэж байна
Thursday, 2008 оны 10 сарын 09

УМХГ-ын харъяа лабораториудад ТТ 08/02 тендерээр "меламин" бодисыг шинжлэх өндөр идэвхит шингэний хроматографийн 2 иж бүрдэл багажийг хүлээн авсан. Багажийг суурилуулах, сургалт зохион байгуулах ажлыг 10 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд АНУ-ын "Varian imk" компаний мэргэжилтэн ирж хийх бөгөөд одоогоор манай лаборатори шинжилгээ хийх ажлын бэлтгэлийг хангаж байна.

Дэлгэрэнгүй...
 
Унгар улстай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, эрүүл худалдааг дэмжин ажиллах болов
Wednesday, 2008 оны 10 сарын 08

img_1281.jpgӨчигдөр Монгол улсын мэргэжлийн хяналтын газар болон БНУУ-ын Худалдаа тусгай зөвшөөрлийн алба, Хүнсний аюулгүй байдлын алба, Хүнс тэжээлийн аюулгүй байдлын алба, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах алба хоорондын хамтын ажиллагааны тухай санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн зорилго нь олон талт хамтын ажиллагааг хяналтын салбарт хөгжүүлэхэд орших юм. Хүнсний хяналтын чиглэл болон хүнсний бүтээгдэхүүний хяналт, аюулгүй байдал үйлчилгээ, Худалдаа үйлдвэр үйлчилгээний хяналт болон хэмжил зүйн хяналт, Үндэсний итгэмжлэгдсэн лабораториудын хамтын ажиллагаа, лабораторийн шинжилгээний арга аргачлалаа солилцох, УМХГ-ын Нэгдсэн төв албораторийн чадавхийг бэхжүүлэх тал дээр хамтран ажиллана.

Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 85 - 98 - 162

Товч мэдээ

em.jpgУМХГ-ын 2008 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу эх орны эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрийн бүтээгдэхүүний стандартын хэрэгжилтийн байдал болон лабораторийн үйл ажиллагаанд үнэлгээ өгөх сэдэвчилсэн шалгалтыг 26 үйлдвэрийг хамруулан явуулж УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хороо, ЭМЯ, СХЗГ-дад шалгалтын дүнг хүргүүлж, хамтран ажиллаж шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах санал тавьсны дагуу ЭМЯ, СХЗГ, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн "ЭМ" холбоо, эмийн үйлдвэрлэлийн төлөөлөлтэй уулзалт ярилцлага МХЕГ-ын Хурлын танхимд өчигдөр боллоо.

 

Санал асуулга

Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагаа
 
Мэргэжлийн хяналтын газрын үйлчилгээ