Филиппин

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Republika ng Pilipinas (филипино хэл)
Бүгд Найрамдах Филиппин Улс
[[Image:|125px|Төрийн_далбаа]] Сүлд тэмдэг
Төрийн далбаа Төрийн сүлд
Уриа
филипино:Maka-Diyos, Makatao, Makakalikasan, at Makabansa

(монгол:"Бурхан, Ард Түмэн, Байгаль, Улсынхаа төлөө")

Төрийн дуулал
филипино: Lupang Hinirang
"Шилмэл нутаг"
Байршил
Нийслэл Манила
Албан ёсны хэл(нүүд) Филипино хэл
Англи хэл
Засаглал Нэгдмэл, Ерөнхийлөгчийн, Үндсэн Хуульт Бүгд Найрамдах
- Ерөнхийлөгч Глориа Макапагал-Арроё
- Дэд Ерөнхийлөгч Ноли Де Кастро
Тусгаар тогтнолын үйл явдлууд
- Испанийн Зүүн Энэтхэг байгуулагдсан 1565 он
- Тусгаар тогтнолоо тунхагласан 1898 оны зургадугаар сарын 12
- Өөртөө засах эрхтэй болсон 1934 оны гуравдугаар сарын 24
- Тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн 1946 оны долдугаар сарын 4
- Үндсэн хууль баталсан 1987 оны хоёрдугаар сарын 2
Газар нутаг
- Нийт 300,000 [1] км² (72-д)
- Ус (%) 0.61
Хүн ам
- 2008 оны тооцоо 90.5 сая [2] (12-д)
- 2007 оны тооллого 88,574,614 [3]
- Нягтшил 295/км² (32-д)
ҮНБ 2006 оны тооцоо
- Нийт $299.62 тэрбум[4] (37-д)
- 1 хүнд оногдох ҮНБ US$3,378 (122-д)
ХХИ (2007 он) 0.771 (90-д) – дунд
Мөнгөн тэмдэгт Песо (PhilippinePeso.svg) (PHP)
Цагийн бүс UTC+8
Улсын домэйн нэр .ph
Утасны код +63

Филиппин (филипино: Pilipinas, албан ёсоор Бүгд Найрамдах Филиппин Улс гэдэг) нь Зүүн Өмнөд Азид орших арлын улс бөгөөд нийслэл нь Манила хот. Филиппиний ольтриг нь Номхон Далайн баруун хэсэгт байх 7,107 арлаас бүрдэх бөгөөд усаар Индонез, Малайз, Палау, Бүгд Найрамдах Хятад Улс (Тайвань), Вьетнамтай хиллэнэ. Филиппиний хүн ам 90 сая орчим.[2][4] Эдийн засгийн хэмжээгээр дэлхийд 46-д ордог. Тухайлбал дотоодын нийт бүтээгдхүүн нь 2008 онд 154.073 тэрбум ам. доллар хүрч байсан.[4] Дэлхий даяар 11 сая гаруй филиппинчүүд тархан суурьшсан нь Филиппинийн нийт хүн амын 11% нь болно.

1521 оны гуравдугаар сарын 16-нд Фердинанд Магелланыг ирэхээс өмнө [5], Филиппинд Хятад, Энэтхэг, Япон, Малайн ольтриг зэрэг Азийн бусад орны оршин суугчидтай худалдаа наймаа хийдэг байсан австронез угсааны ард түмэн нутагладаг байжээ. Филиппин XVI зуунд Испанийн колони болсон бөгөөд XX зууны эхээр АНУ-ын эрхшээлд оржээ. 1896 онд Катипунанаар удирдуулсан Филиппиний хувьсгалаар Испаниас тусгаар тогтносон. Испани-Америкийн дайны явцад АНУ-ын цэрэг Филиппинийг эзлэн авснаар Филиппин-Америкийн дайн дэгдсэн ажээ. 1935 онд Хамтын Нөхөрлөл маягийн засгийн газар байгуулагдсанаар өөртөө засах эрхтэй болсон ба Филиппинийн анхны сонгууль явагджээ. Дэлхийн хоёрдугаар дайн Номхон Далайд дууссаны дараа тус улс 1946 оны долдугаар сарын 4-нд АНУ-аас тусгаар тогтножээ. Фердинанд Маркос 1972 онд дайны байдал зарласны улмаас Филиппинд бослого тэмцэл өрнөж, Ардын Шинэ Арми, Моро Үндэсний Чөлөөлөх Фронт зэрэг босогчдын бүлэглэл үүссэн. Ниной Акино алуурчны гарт амь үрэгдсэнээс хойш удалгүй түүний бэлэвсэн эхнэр Корасон Акино, тухайн үед тус улсын оюуны санааны удирдагч байсан Хайме Кардинал Син нар 1986 онд Ардын эрхийн хувьсгал хийж, тус улсыг эргээд ардчилсан засаглалтай болгосон юм. Ардчилал сэргэн тогтсоноос хойш улс төрийн эргэлт, авилгалын дуулиан шуугиант хэргүүд гарч, төрийн эрх тайван замаар шилжсээр ирсэн билээ.[1]

Орчин үеийн Филиппин Өрнөдийн ертөнцийн олон элементийг өөртөө агуулсан байдаг нь Испани, Латин Америк, Америкийн Нэгдсэн Улсын соёлоос гол төлөв үүссэн байдаг. Тус улсын зонхилох шашин нь Католик шашин бөгөөд Испаничууд ирэхээс өмнө байсан уламжлалт шашны зан үйл хадгалагдан үлдсэн байдаг. Түүнчлэн Исламын шашныг шүтэгчид байдаг.[6] 1973 он хүртэл испани хэл Филиппинийн албан ёсны хэл байсан. Түүнээс хойш филипино, англи хэмээх хоёр албан ёсны хэлтэй болсон.[1]

[засварлах] Нэрийн гарал үүсэл

Тус улсын нэр нь XVI зууны сүүл үеийн Испанийн ван II Филипийн нэрнээс үүдэлтэй юм.[7] Испанийн аялагч Руй Липес де Вияалобос анх Las Islas Filipinas хэмээх нэрийг тухайн үед угсаа залгамжлах хунтайж байсан Филипийг хүндэтгэн Лейт арал болон Самар аралд өгсөн ажээ. Бусад арал нь өөр өөрийн нэртэй байсан боловч энэ нэр нь яваандаа тус ольтригийг тэр чигт нь нэрлэх нэр болсон.[7]

Метро Манила

[засварлах] Лавлах материал

[засварлах] Гадны холбоос

Албан ёсны

Газрын зургууд

Бусад

Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд
Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр