Нидерланд

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Нидерландын Вант Улс
Koninkrijk der Nederlanden
Төрийн далбаа Төрийн сүлд
Уриа: Би бат зогсоно
(Франц: Je maintiendrai)
Төрийн дууллын нэр:
Уйльям
(Wilhelmus)

Нийслэл 
(их хот)
Амстердам
Албан хэл Нидерланд
Зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл Фриз, Папиаменто, Англи
Ард түмэн 
(2008 он)
63.1% Нидерланд
23.7% Европын
2.9% Индонез
2.1% Түрк
2% Суринам
2% Марокко
5.6% бусад
Төр засаг Үндсэн хуульт хаант засаг
 -  Хаан Виллем-Александр
 -  Ерөнхий сайд Марк Рютте
 -  Орлогч Ерөнхий сайд Максиме Верхаген
Улсын хурал Статен-Женераал
 -  Дээд танхим Чуулган (Сенат)
 -  Доод танхим Төлөөлөгчдийн танхим
Хабсбургаас Хабсбургаас 
 -  Тусгаар тогтнолоо зарлан тунхагласан 1581 оны 7 сарын 26 
 -  Вестфалийн гэрээгээр хүлээн зөвшөөрөгдсөн 1648 оны 1 сарын 30 
Нутаг дэвсгэр
 -  Бүх талбай 41,848 км2 (135)
 -  Гадаргын ус (%) 18.41
Хүн ам
 -  Тооцоо (2011) 16,703,900 (61)
 -  Нягт сийрэг 402.3 хүн/км2 
ДНБ (ХАЧТ) 2010 оны тооцоо
 -  Нийт дүн $676.895 тэрбум[1] 
 -  Нэг хүнд $40,764[1] 
ДНБ (Нэрлэсэн) 2010 оны тооцоо
 -  Нийт дүн $783.293 тэрбум[1] 
 -  Нэг хүнд $47,172[1] 
ОТББИ (2006) 30.9 (дундаж
ХХИ (2010) 0.890[2] (дээд) (7)
Мөнгөний нэгж Евро () (EUR)
Цагийн бүс +1 болон −4
Замын хөдөлгөөн баруун
Домэйн нэр .nl
Утасны томьёо 31, 599

Нидерланд нь Нидерланд болон Карибын тэнгист орших Нидерландын Антилын арлууд, Арубагаас бүрдэх Нидерландын Вант Улсын Европт орших хэсэг нь юм. Нидерланд нь Баруун Европын, парламентийн ардчилсан үндсэн хуульт хаант засагтай улс болно. Тус улс хойд болон баруун талаараа Хойд тэнгисээр хүрээлэгдсэн ба өмнө зүгт Бельги, зүүн зүгт Германтай тус тус хиллэдэг.

Нидерландыг Голланд гэж дууддаг нь буруу юм. Учир нь Хойд Голланд болон Өмнөд Голланд нь Нидерландын 12 мужийн хоёр нь л төдий юм. Нидерланд нь олон улсын тавцанд идэвхтэй үүрэг гүйцэтгэдэг. Тус улс нь Европын Холбоо, НАТО, ЭЗХАХБ (OECD)-ыг үндэслэн байгуулагч гишүүдийн нэг юм. Түүнчлэн Киотогийн протоколд гарын үсэг зурсан. Нидерланд нь Бельги, Люксембургийн хамтаар Бенилюкс хэмээх эдийн засгийн холбоог бүрдүүлдэг. Тус улсад олон улсын таван шүүх байрладаг. Тухайлбал: Арбитрын байнгын шүүх, Олон улсын шүүх, Хуучин Югославын асуудлаархи олон улсын эрүүгийн шүүх, Олон улсын эрүүгийн шүүх, Ливаны асуудлаархи тусгай шүүх байрладаг. Эхний дөрвөн шүүх нь ЕХ-ны эрүүгийн цагдаагийн агентлаг болох Европолын хамт Гаагад байрладаг. Тийм учраас тус хотыг "дэлхийн хууль зүйн нийслэл" гэж нэрлэдэг ажээ."[3]

Киндердийк дэх салхин тээрмүүд

Нидерланд нь газарзүйн хувьд нам дор байрлалтай улс бөгөөд нийт нутаг дэвсгэрийнх нь 27% болон хүн амынх нь 60% далайн түвшнээс доор байдаг.[4][5] Ихээхэн нутаг дэвсгэрээ газрын нөхөн сэргээлтээр бий болгосон. Нидерландын ихээхэн хэсгийг Европын гурван томоохон голын адаг бүрдүүлдэг ба тэдгээр гол салаануудынхаа хамтаар Райн-Мойз-Шелдтийн дельта гэгддэг. Тус улсын зүүн өмнөд хэсэг дэх Арденнийн нуруу болон мөсөн галвын мөсөн голоор үүссэн төв хэсгийн намхан толгодыг тооцохгүй бол нутаг дэвсгэрийн ихэнх хэсэг нь маш хавтгай.

Нидерланд нь хүн ам шигүү суусан улс. Уламжлалт салхин тээрэм, алтанзул, бяслаг, модон ултай шаахай, гауда вааран эдлэл, унадаг дугуй, уламжлалт үнэт зүйл, сонгодог хүлцлээрээ алдартай. Хуучны парламентийн ардчилсан улс болох Нидерланд сүүлийн жилүүдэд мансууруулах бодис, биеэ үнэлэх явдал, ижил хүйстний гэрлэх эрх, эвтанази зэрэгт орчин үеийн либерал бодлого баримтлах болсон.

Нидерландын газрын зураг

Засаг захиргааны хуваарь[засварлах | edit source]

Далбаа Муж Нийслэл Хамгийн том хот Нутаг дэвсгэр (км²) Хүн ам[7] Нягтшил
(км² тутамд)
Flag Drenthe.svg Дренте Ассен Ассен 2,641 486,197 184
Flevolandflag.svg Флеволанд Лелистад Альмере 1,417 374,424 264
Frisian flag.svg Фрайсланд Лиуварден Лиуварден 3,341 642,209 192
Gelderland-Flag.svg Гелдерланд Арнем Неймеген 4,971 1,979,059 398
Flag Groningen.svg Гронинген Гронинген Гронинген 2,333 573,614 246
NL-LimburgVlag.svg Лимбург Маастрихт Маастрихт 2,150 1,127,805 525
North Brabant-Flag.svg Хойд Брабант Хертогенбош Эйндховен 4,916 2,419,042 492
Flag North-Holland, Netherlands.svg Хойд Голланд Хаарлем Амстердам 2,671 2,613,070 978
Flag of Overijssel.svg Оверийсел Цволле Эншеде 3,325 1,116,374 336
Utrecht (province)-Flag.svg Утрехт Утрехт Утрехт 1,385 1,190,604 860
Flag of Zeeland.svg Зиланд Миддельбург Миддельбург 1,787 380,497 213
Flag Zuid-Holland.svg Өмнөд Голланд Гаага
(Хааг)
Роттердам 2,814 3,455,097 1228

Эшлэл[засварлах | edit source]

  1. 1.0 1.1 1.2 1.3 Netherlands. International Monetary Fund. 6 May 2011-д хандсан.
  2. Human Development Report 2010. United Nations (2010). 4 November 2010-д хандсан.Загвар:Dead link
  3. van Krieken, Peter J.; David McKay (2005). The Hague: Legal Capital of the World. Cambridge University Press. ISBN 9067041858. , "1990-ээд онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Бутрос Бутрос-Гали Гаагыг дэлхийн хууль зүйн нийслэл гэж нэрлэж эхэлсэн"
  4. The Netherlands: The land » Relief. Encyclopædia Britannica. 2008-08-25-д хандсан.
  5. Rosenberg, Matt. Polders and Dykes of the Netherlands. About.com : Geography. 2008-08-23-д хандсан.
  6. Regionale Kerncijfers Nederland (Dutch). Statistics Netherlands (2007). 2007-10-13-д хандсан.
  7. Bevolking per regio naar leeftijd, geslacht en burgerlijke staat (Dutch). Statistics Netherlands (2007). 2007-10-13-д хандсан.

Гадаад холбоос[засварлах | edit source]