Оросын Холбооны Улс

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Оросын Холбооны Улс
Оху мб.png
орос. Российская Федерация
Төрийн далбаа Төрийн сүлд
Төрийн дууллын нэр:
орос. Государственный гимн Российской Федерации
«Оросын Холбооны Улсын төрийн дуулал»

Нийслэл 
(их хот)
Coat of Arms of Moscow.svg Москва
Албан хэл Орос хэл
Зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл Орон нутагт Орос хэлний хамтаар ёсчлогдох 27 хэл
Ард түмэн 
(2002 он)
79.8% - Орос үндэстэн
  3.8% - Татар үндэстэн
  2.0% - Украйн үндэстэн
  1.2% - Башкир ястан
  1.1% - Чуваш ястан
12.1% - бус ард түмэн
(бүрэн жагсаалт →)
Олон түмэн Оросынхон
Орос улсынхан

Оросын ард түмэн
Төр засаг Ардчилсан дэглэм, холбооны
байгууламж
, ерөнхийлөгчийн
бүгд найрамдах засагтай
 -  Ерөнхийлөгч Владимир Путин
 -  Ерөнхий сайд Дмитрий Медведев
 -  ХЗ-ын тэргүүн Валентина Матвиенко
 -  ТД-ын дарга Сергей Нарышкин
Улсын хурал «Холбооны Хурал»
 -  Дээд танхим «Холбооны Зөвлөл» (ХЗ)
 -  Доод танхим «Төрийн Дум» (ТД)
Түүх
 -  882 он Киевийн Орос үүссэн 
 -  1547-01-16 Хаант Орос улс тогтсон 
 -  1917-11-07 ЗСБНХОУ байгуулагдсан 
 -  1991-12-25 ОХУ байгуулагдсан 
Нутаг дэвсгэр
 -  Бүх талбай 17,075,400 км2 (1)
 -  Гадаргын ус (%) 13%[1]
Хүн ам
 -  Тооцоо (2012) 143,056,383[2] (8)
 -  Тооллого (2010) 142,905,208[3] 
 -  Нягт сийрэг 8.3 хүн/км2 
ДНБ (ХАЧТ) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн $2.383 их наяд[4] (6)
 -  Нэг хүнд $16,736[4] 
ДНБ (Нэрлэсэн) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн $1.884 их наяд[4] (9)
 -  Нэг хүнд $13,235[4] 
ОТББИ (2008) 42.3[5] (их) (83)
ХХИ (2011) 0.755[6] (сайн) (65)
Мөнгөний нэгж Оросын рубль (RUB)
Цагийн бүс НЗНЦ +3-аас +10
Домэйн нэр латин .ru, кирилл .рф
Утасны томьёо +7

Орос (орос. Дуудлага Россия), албан ёсоор Оросын Холбооны Улс (үгээр хураавал ОХУ) нь хойд Евразийн орон юм. Орос нь хагас ерөнхийлөгчийн засаглалт бүгд найрамдах, 83 харъяат ангиас бүрдэх холбооны улс юм. Орос нь өргөн уудам нутагтай учир баруунаас зүүн тийш Норвеги, Финлянд, Эстон, Латви, Литва, Польш, Беларусь, Украйн, Гүрж, Азербайжан, Казахстан, Хятад, Монгол, Хойд Солонгос гэх олон улстай хил залгана. Мөн усаар зааглагдаж, АНУАляска муж, Швед, Дани, Турк, Япон улстай ойр оршино.

Дэлхийн хамгийн том болох 17,075,400 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, 8 дахь хүн ихээр суурьшсан, нийт 143 сая хүнтэй том улс юм. Тайлбарлавал, Оросын газар нутаг Хойд Азийг бүхэлд нь, Европын 40 хувийг бүрхдэг, хөндлөнгөөрөө 9 цагийн бүсд хуваагддаг, олон янз байгаль, газрын тогтоц бүхий уудам болно. Мөн дэлхийд эрдэс баялаг ба эрчим хүчний эх үүсвэр, ой, цэнгэг усны нөөцөөрөө тэргүүлнэ.

Оросууд 988 оноос Христийн шашны урсгал Үнэн алдартны шашинд сүсэглэсэн. 13-р зуунд Монголын байлдан дагууллын үед Киевт төвлөрсөн улс цохигдон бутарснаар, Алтан Ордны улсын албат, гувчуур төлөгч болцгоов. Москвагийн гүнт улсыг хүрээлэн нэгдсэн Оросууд 1380 онд Куликовын тулалдаанд Мамайн цэргийг цохисноор бүрэн тусгаар тогтнож, түүнээс хойш улам тэлжээ. Хожим 17-18-р зуунд дорно зүгт байлдан дагуулах, нэгтгэн хавсаргах, газар зүйн нээлт хийх маягаар Оросын эзэнт гүрэн нь Польшоос Альска хүртэлх өргөн уудам нутагтай болжээ.

1917 оны хувьсгалаар хаант ёсыг халж Зөвлөлт Холбоот Улс залгамжлахад гол бүрэлдэхүүн улс нь Орос байв. ЗХУ-ын үед шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй хөгжилд хүрч, сансарт хүн анх нисгэсэн. ЗХУ-ын бутралаар бусад 14 БНУ-ын адил 1991 онд тусгаар улс болсон.

Эдүгээ Орос нь Худалдан авах чадвараар тэгшитгэсэн ДНБ-ын хэмжээгээр 6-д, Нэрлэсэн ДНБ-ын хэмжээгээр 9-д эрэмбэлэгддэг, НҮБ-н Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүн, ТУХН-ын тэргүүлэх гишүүн, Их Наймын гишүүн, хүлээн зөвшөөрөгдсөн цөмийн зэвсэгтэй 5 орны нэг гэх мэт нөлөө бүхий гүрэн юм.

Түүх[засварлах | edit source]

Гол өгүүлэл: Оросын түүх

Орос орон өргөн уудам болохоор түүхийг олон янзаар дурдаж болно. Эрт үед Каспи, Хар тэнгисийн эрэг, нам доор газраар Скиф, Авар, Хүн гэх мэт нүүдэлчин соёл оршин байв. Гэвч Орос улсын түүхийн бат суурь нь өрнө захын Орос нутгаас эхэлнэ. 860 онд Новгородын эзэн (гүн) Рюрик гэгч викинг хүн Хазар Түргүүдийг ухраан эзэмшлээ өргөтгөсөн нь Волхов гол, Днепр мөрний хөндийн худалдааны замын эзэрхсэн, Зүүн Славуудын түүхэн дэх анхны төрт улс Киевийн Русь болжээ. Викинг хүний байгуулсан улс боловч 10-р зууны эцэст хүн амын олонх нь Слав угсаатан байжээ. Энэ үед Визант (Грек)-аас худалдаа, шашин, соёлыг идээшүүлэн хүртэж байв. Киевийн Русь 988 оноос албан ёсоор Христосын шашныг дагаж, аажмаар энд Үнэн алдартны шашин салбарлан хөгжжээ. 11-р зууны Цэцэн Ярославын үед Орост (өнөөгийнхөөр Орос орны өрнө захаар) эдийн засаг, уран зохиол, барилга урлал мэдэгдэхүйц сайн дэлгэрэв. Бурангуй нийгэм (феодализм)-ийн зүй тогтол ёсоор олон ноёд хооронд байлдаан тэмцэл тасарч байгаагүй. 1237-1240 онд Монголчууд Владимир, Киевийг довтолсноор Зүчийн улсад 1480 он хүртэл захирагджээ. Түлхэгдсэн Оросын төв Новгород болж, 1240 онд Нева голд Шведийг дарсан зэрэг байлдаанаар умар зүгт нутаг тэлжээ. Үүнээс Монгол-Алтан Ордыг сөрөх Москва, Доод Новгород, Тверь зэрэг хот суурин босч байв. Шашныхантайгаа хамжиж тархай ноёдыг цуглуулсан Доны Дмитрий 1380 оны шийдвэрлэх Куликовын тулалдаанаар Мамайн цэргийг цохижээ.

Оросын эзэнт гүрнийг
тунхаглагч I Петр хаан

15-р зуунд Москвагийн гүн III Иван үндсэндээ газар газрын олон гүнг үгэндээ оруулж, Орос улсын "их гүн" (великий князь) болжээ. 1453 онд Византийн Константинополь Османд эзлэгдэж төгссөнөөр Византийн агуу өвийг Орос залгаж байна гэдэг ойлголтоор IV [Догшин] Иван «цезарь» буюу «царь» (ван, хан, хаан гэж монголчлоно) гэдэг цолыг бий болгон өөрөө анхлан хүртсэн. Догшин Иван Балтын тэнгист гарцтай болохын тулд Ливонтой (1558–1583) олон жил байлдаж, дорнош Астрахань (1556 онд буулган авсан), Казань (1552) ханлигийг мөхөөж, Уралыг давж Сибирьт цэргээ илгээж газар нутгаа тэлснээр олон үндэстний Орос, Зөвлөлтийн шав тавигджээ. 1600-аад оны дотоодын хямралын үед Романовын удамд засгийн эрх шилжсэн. Оросынхон газар нээгч жуулчдын гаргасан зам, арьс, үнэт эд олох сэдэл, хазаг (казак) цэргийн хүчээр 17-18-р зуунд нутгаа Номхон далай хүртэлхи нутгийг эзэлжээ. 1721 онд албан ёсоор Оросын эзэнт гүрэн (Российская империя) гэсэн утгат нэрээ тунхаглажээ. Гэхдээ энэ улсыг Монголчууд 20-р зууны эхэнд Зөвлөлт Оросоос нь ялгаж Хаант Орос улс л гэдэг байсан билээ. I Петр (1682–1725 оны хооронд төр барьсан), Елизавета (1741–1762), II Екатерина (1762–1796), II Александр (1855–1881) зэрэг түүхэнд тодоор үлдсэн хаад төр барьж, өнөөгийнхөөр хэлвэл Финланд, Польшоос Аляска, Өвөр Кавказ, Дундад Ази хүрсэн уудам газар нутгийг дайтахдаа дайтаж, туслахдаа туслаж мухардуулсаар өөрийн улсынх болгож байв. 1878 онд Османы улстай дайтаж хамар дээр нь байх Болгарыг чөлөөлж хүч чадлаа бахдуулжээ. 19-р зууны төгсгөл, 20-р зууны эхээр хувьсгалын үзэл санаа дэлгэрч, дэлхийн нэгдүгээр дайны үед буюу 1917 оны 2-р сард хөрөнгөтнүүд хаанаа (II Николай) түлхэн унагав. 11-р сард (Октябрын хувьсгал) шал өөр буюу ажилчин тариачдад засгийн эрх шилжив. Дайны дараах гэрээгээр Украйн, Польш, Финланд, Балтын орнуудын нутгаа алдсанаас Украйн, Балтын гурвыг эргүүлж авсан ч зууны адагт дахин тавьж явуулсан. Цагаан арми, салан тусгаарлагч ястан үндэстний цэрэг, төртэй шинэ төрж гарсан Зөвлөлт улс, түүний улаан арми хэдэн жил байлдаж дийлжээ.

1922 онд үүсэн байгуулагдсан ЗХУ-ын гол цөм нь Орос орон байсан ба 1922 онд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улс (ЗСБНХОУ) нэрээр хожмын ойлголтоор 15 бүгд найрамдах улсынх нь нэг болж байгуулагджээ. 1924 онд хувьсгалын удирдагч Ленин өөд болж Сталины үе (1924-1953) эхлэжээ. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг, аж үйлдвэржилт, хөдөө аж ахуйн хамтрал төрийн бодлогоор хэрэгжиж байв. Дэлхийн хоёрдугаар дайнд өрнөөс дэлхийн эзлэхийг санаархагч Нацист Герман, түүний хамсаатан дорнын Японыг сөрж зогсоосон нь ЗХУ байлаа. Энэхүү Аугаа эх орны дайнд ЗХУ-ийн 30 сая хүн амь алдсан байдаг. Хардалт сэрдлэг маягаар олон сая хүнийг хэлмэгдүүлсэн нь Сталины нэрийг түүхнээ бараатуулдаг. 1991 онд ЗХУ задарснаар Орос улс дангаараа буюу Оросын Холбооны Улс (ОХУ) байгуулагдсан.

Төр засаг[засварлах | edit source]

ОХУ-ын үндсэн хууль ёсоор, төр нь холбооны байгууламжт, хагас ерөнхийлөгчийн бүгд найрамдах засаглалт, ардчилсан дэглэмт улс юм. Улсын тэргүүн нь ерөнхийлөгч, засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд. Төр нь төлөөллийн ардчилсан, олон намын тогтолцоотой ба эрх мэдэл нь 3 доорх гурван бүтцэд салбарлана.

Дээд танхим болох Холбооны Зөвлөл: Харъяат анги бүрээс 2 төлөөлөгчийн эрхтэй, нийт 166 гишүүнтэй. Холбооны хууль, дайн зарлах, олон улсын гэрээг батламжлах, ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх шийдвэрлэдэг.
Доод танхим болох Улсын Дум: Хувь тэнцүүлсэн (Пропорционал) саналын аргачлалт сонгуулаар сонгогдох 450 суудалтай хууль тогтоох байгууллага.
  • Гүйцэтгэх: Ерөнхийлөгч давамгай эрхтэй. 1991 онд сонгогдсон анхны ерөнхийлөгч нь Борис Ельцин, 2000 оноос Владимир Путин, 2008 оноос Дмитрий Медведев, 2012 оноос дахин Владимир Путин юм. ОХУ-ын Засгийн газар нь төрийн гүйцэтгэх дээд байгууллага. Засгийн газар нь дарга, тэргүүн дэд дарга, дэд дарга, холбооны сайд нараас бүрэлдэнэ. Засгийн газрын даргыг Ерөнхийлөгч Төрийн думтай зөвлөлдөж томилно. Ерөнхийлөгч үүргээ биелүүлж чадахгүй болсон нөхцөлд Засгийн газрын дарга Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэнэ. Хэрэв Засгийн газрын даргад нэр дэвшсэн хүнийг Төрийн дум гурван удаа буцаавал Ерөнхийлөгч Засгийн газрыг томилж, Төрийн думыг тарааж, шинээр сонгууль явуулна.
  • Шүүх: Ерөнхийлөгчийн саналаар Үндсэн хуулийн цэц, Дээд шүүх, Хөндлөнгийн шүүхийн бүрэлдэхүүнийг Холбооны Зөвлөл баталдаг.

Орон нутаг[засварлах | edit source]

1993 оны үндсэн хуулийн хүрээнд 2008 оны өөрчлөлтийн дараагаас 6 өөр зүйлийн 83 махбодоос Оросын холбоо бүрдэх болжээ. 2000 оноос хойш хэд хэдээр нь бүсчлэн холбооны 8 тойрог болгоод ерөнхийлөгчид давхар захируулсан байдаг. Орос улсад 367 хот байдаг бөгөөд 2010 оны судалгаагаар 387 болсон.

Federal subjects of Russia (by type).svg

77
78
01
04
02
03
19
05
06
14
07
08
09
10
11
12
13
15
18
16
20
21
17
28
29
30
31
32
38
37
76
39
40
42
43
45
46
44
44
48
49
51
50
52
53
54
73
55
56
57
58
60
62
61
65
63
64
67
66
68
72
71
70
74
69
33
35
36
34
79
22
27
41
23
24
59
25
26
75
86
89
83
87


Оросын холбооны наян гурван махбодын үндсэн танилцуулга
Туг, сүлд,
томъёо
Холбооны махбодын
монгол бичгийн нэр
Газар
нутаг[7]
Хүн ам
(2013.1.1)[8]
Нутгийн
төв
Хэдэн
нутагтай
Аль холбооны
тойргийнх вэ?
кирил худам км²   ↑↓  хүн   ↑↓ 
бүгд найрамдах улс (оросоор республика) буюу улсын цөөн тоот ард түмэн өөртөө засах тодорхой эрх эдлэх орон (21) —
1 Flag of Adygea.svg Adygeya - Coat of Arms.png 01 Адыгей орон 7,792 80 444,403 74 Майкоп 9 Өмнөд
2 Flag of Altai Republic.svg Coat of Arms of Altai Republic.svg 04 Алтай орон altai oron 92,903 35 210,344 79 Горно-Алтайск 11 Сибирийн
3 Flag of North Ossetia.svg Wapen Ossetien.svg 15 Ар Осет – Алан орон 7,987 79 706,123 68 Владикавказ 9 Ар Кавказын
4 Flag of Bashkortostan.svg Coat of Arms of Bashkortostan.png 02 Башгир орон basigir oron 142,947 27 4,060,957 7 Уфа 63 Ижилийн
5 Flag of Buryatia.svg Coat of Arms of Buryatiya.svg 03 Буриад орон buriyad oron 351,334 15 971,810 54 Улаан-Үд 23 Сибирийн
6 Flag of Dagestan.svg Coat of Arms of Dagestan.svg 05 Даг орон 50,270 52 2,946,035 13 Махачкала 52 Ар Кавказын
7 Flag of Ingushetia.svg Coat of Arms of Ingushetia.svg 06 Ингуш орон 3,700 81 442,255 72 Магас 8 Ар Кавказын
8 Flag of Kabardino-Balkaria.svg Coat of Arms of Kabardino-Balkaria.svg 07 Кабард – Балкар орон 12,470 78 858,946 59 Нальчик 13 Ар Кавказын
9 Flag of Karachay-Cherkessia.svg Coat of Arms of Karachay-Cherkessia.svg 09 Карачай – Черкес орон 14,277 77 471,847 75 Черкесск 12 Ар Кавказын
10 Flag of Karelia.svg Coat of Arms of Republic of Karelia.svg  10 Карел орон 180,520 18 636,932 67 Петрозаводск 18 Өрнө умард
11 Flag of Komi.svg Coat of Arms of the Komi Republic.svg 11 Коми орон 416,774 13 880,639 54 Сыктывкар 20 Өрнө умард
12 Flag of Mari El.svg Coat of Arms of Mari El.svg  12 Мари орон 23,375 73 690,349 65 Йошкар-Ола 17 Ижилийн
13 Flag of Mordovia.svg Coat of Arms of Mordovia.svg 13 Мордва орон 26,128 68 818,566 62 Саранск 23 Ижилийн
14 Flag of Sakha.svg Coat of Arms of Sakha (Yakutia).png 14 Саха орон 3,083,523 1 955,580 58 Якутск 36 Алс дорнодын
15 Flag of Tatarstan.svg Coat of Arms of Tatarstan.svg 16 Татар орон tatar oron 67,847 44 3,822,038 8 Казань 45 Ижилийн
16 Flag of Tuva.svg Coat of arms of Tuva.svg 17 Тува орон 168,604 21 310,460 77 Кызыл 19 Сибирийн
17 Flag of Udmurtia.svg Coat of arms of Udmurtia.svg 18 Удмурт орон 42,061 57 1,517,692 31 Ижевск 25 Ижилийн
18 Flag of Kalmykia.svg Coat of Arms of Kalmykia.svg 08 Халимаг орон qalimaɣ oron 74,731 40 284,140 78 Элст 14 Өмнөд
19 Flag of Khakassia.svg Coat of arms of Khakassia.svg 19 Хакас орон 61,569 46 533,025 71 Абакан 13 Сибирийн
20 Flag of the Chechen Republic.svg Coat of arms of Chechnya.svg 20 Чечень орон 15,647 75 1,324,767 38 Грозный 19 Ар Кавказын
21 Flag of Chuvashia.svg Coat of Arms of Chuvashia.svg 21 Чуваш орон 18,343 74 1,243,431 41 Чебоксары 26 Ижилийн
хязгаар (оросоор край) гэдэг нь үндсэндээ Оросууд байдаг боловч мужтай харьцуулахад зах хязгаар, сийрэг суурьшилт газар (9) —
22 Flag of Altai Krai.svg Coat of Arms of Altai Krai.svg 22 Алтайн хязгаар 167,996 22 2,398,751 22 Барнаул 23 Сибирийн
23 Flag of Kamchatka Krai.svg Coat of Arms of Kamchatka Krai.svg 41 Камчаткын хязгаар 464,275 10 320,549 76 Камчаткын
Петропавловск
14 Алс дорнодын
24 Flag of Krasnodar Krai.svg Coat of Arms of Krasnodar kray.png 23 Краснодарын хязгаар 75,485 41 5,330,181 3 Краснодар 46 Өмнөд
25 KrasnoyarskKray-Flag.svg Coat of arms of Krasnoyarsk Krai.svg 24 Красноярскийн хязгаар 2,366,797 2 2,846,475 14 Красноярск 61 Алс дорнодын
26 Flag of Zabaykalsky Krai.svg Coat of arms of Zabaykalsky Krai.svg 75 Өвөр Байгалын хязгаар 431,892 12 1,095,169 47 Чит 34 Сибирийн
27 Flag of Perm Krai.svg  Coat of Arms of Perm Krai.svg  59 Пермийн хязгаар 160,236 24 2,634,461 18 Пермь 48 Ижилийн
28 Flag of Primorsky Krai.svg Coat of arms of Primorsky Krai.svg 25 Приморийн хязгаар 164,673 23 1,947,263 26 Владивосток 34 Алс дорнодын
29 Flag of Stavropol Krai.svg Coat of Arms of Stavropol kray.png 26 Ставрополийн хязгаар 66,160 45 2,790,785 15 Ставрополь 35 Ар Кавказын
30 Flag of Khabarovsk Krai.svg Krai Khabarovsk coat.png 27 Хабаровскийн хязгаар 787,633 4 1,342,083 35 Хабаровск 19 Алс дорнодын
муж (оросоор область) гэдэг нь Орос үндэстэн анхнаасаа давамгай оршин сууж ирсэн, улсын засаг захиргааны үндсэн нэгж (46) —
31 Flag of Amur Oblast.svg Coat of Arms of Amur oblast.png 28 Амар муж amur muji 361,913 14 816,910 61 Благовещенск 28 Алс дорнодын
32 Flag of Arkhangelsk Oblast.svg Coat of Arms of Arkhangelsk oblast.svg 29 Архангельск муж 589,913 8 1,202,295 41 Архангельск 26 Өрнө умард
33 Flag of Astrakhan Oblast.svg  Coat of Arms of Astrakhan Oblast.png   30 Астрахань муж 49,024 55 1,013,840 56 Астрахань 13 Өмнөд
34 Белгород муж Белгород 22
35 Брянск муж Брянск 34
36 Владимир муж Владимир 21
37 Волгоград муж Волгоград 39
38 Вологда муж Вологда 28
39 Воронеж муж Воронеж 34
40 Иваново муж Иваново 27
41 Калининград муж Калининград 21
42 Калуга муж Калуга 26
43 Кемерово муж Кемерово 44
44 Киров муж Киров 45
45 Кострома муж Кострома 30
46 Курган муж Курган 26
47 Курск муж Курск 33
48 Ленинград муж Санкт-Петербург 18
49 Липецк муж Липецк 20
50 Магадан муж Магадан 9
51 Москва муж Москва 72
52 Мурманск муж Мурманск 19
53 Нижегород муж Доод Новгород 52
54 Новгород муж Их Новгород 22
55 Новосибирск муж Новосибирск 35
56 Омск муж Омск 33
57 Оренбург муж Оренбург 48
58 Орёл муж Орёл 35
59 Пенза муж Пенза 33
60 Псков муж Псков 26
61 Ростов муж Донын Ростов 57
62 Рязань муж Рязань 29
63 Самар муж Самар 37
64 Саратов муж Саратов 42
65 Сахалин муж Южно-Сахалинск 19
66 Свердловск муж Екатеринбург 72
67 Смоленск муж Смоленск 27
68 Тамбов муж Тамбов 32
69 Тверь муж Тверь 43
70 Томск муж Томск 20
71 Тула муж Тула 26
72 Тюмень муж Тюмень 26
73 Ульяновск муж Ульяновск 25
74 Flag of Chelyabinsk Oblast.svg Coat of arms of Chelyabinsk Oblast.svg 74 Челябинск муж 88,529 36 3,485,272 9 Челябинск 43 Уралын
75 Flag of Irkutsk Oblast.svg Coat of arms of Irkutsk Oblast.png 38 Эрхүү муж 774,846 5 2,422,026 21 Эрхүү 36 Сибирийн
76 Ярославль муж Ярославль 20
холбооны ач холбогдолтой хот (оросоор город федерального значения) гэдэг нь аль нэг мужид хамааруулмааргүй их хот (2) —
77 Flag of Moscow.svg Coat of Arms of Moscow.svg 77 Москва хот 2,511 82 11,979,529 1 Москва 125 Төв
78 Flag of Saint Petersburg Russia.svg Coat of Arms of Saint Petersburg (2003).svg 78 Санкт-Петербург хот 1,399 83 5,028,313 4 Санкт-Петербург 111 Өрнө умард
өөртөө засах муж (оросоор автономная область) буюу бүгд найрамдах улс болоход мөчиддөх цөөн тоот ардын суугуул нутаг (1) —
79 Flag of the Jewish Autonomous Oblast.svg Coat of Arms of Jewish AO.png 79 Еврейн ӨЗМ 36,266 60 172,671 80 Биробижан 6 Алс дорнодын
өөртөө засах тойрог (оросоор автономный округ) гэдэг нь муж, хязгаарын мэдэл дэх хэт цөөн тоот ард түмний өлгий нутаг (4) —
80 Flag of Nenets Autonomous District.svg Coat of Arms of Nenetsia.png 83 Ненецийн ӨЗТ 176,810 20 42,789 83 Нарьян-Мар 2 Өрнө умард
81 Flag of Yugra.svg Coat of Arms of Yugra.svg 86 Ханты-Мансийн ӨЗТ 534,801 9 1,584,063 28 Ханты-Мансийск 22 Уралын
82 Flag of Chukotka.svg Coat of Arms of Chukotka.svg 87 Чукоткын ӨЗТ 721,481 7 50,780 82 Анадырь 9 Алс дорнодын
83 Flag of Yamal-Nenets Autonomous District.svg Coat of Arms of Yamal Nenetsia.png 89 Ямало-Ненецийн ӨЗТ 769,250 6 541,612 71 Салехард 9 Уралын


Мөн үзэх[засварлах | edit source]

Эшлэл[засварлах | edit source]

Зураг[засварлах | edit source]

Гадаад холбоос[засварлах | edit source]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Орос
Засгийн газар
Ерөнхий мэдээлэл
  • Russia at UCB Libraries GovPubs
Бусад