Энэтхэг

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Бүгд Найрамдах Энэтхэг Улс
Бнэу мб.png
भारतीय गणराज्य → Паарэт Гэнэрааже
Төрийн далбаа Төрийн сүлд
Уриа: диваа самгардиар सत्यमेव जयते →
Сатьюмеэв жаяатий → «Үнэн ялгарна»
Төрийн дууллын нэр:
जन गण मन → Жана гана мана → «Түмний сэтгэл»

Нийслэл Шинэ Дели (250 мянга)
Том хот Мумбай (12.5 сая)
Албан хэл Хинди хэл, Англи хэл
Олон түмэн Энэтхэгийнхэн
Төр засаг Ардчилсан дэглэм, холбоот
байгууламж
, парламентийн
бүгд найрамдах засаг
 -  Ерөнхийлөгч Пранаб Кумар Мукержи
 -  Дэд ерөнхийлөгч Мохаммад Хамид Ансари
 -  Ерөнхий сайд Манмохан Сингх
Улсын хурал «Энэтхэг улсын хурал»
← Паарэт ки саньсад
 -  Дээд танхим «Улсын чуулган» Рааже сабхаа
 -  Доод танхим «Ардын чуулган» Лүүк сабхаа
Их Британиас тусгаар тогтносон түүх
 -  1947-08-15 Тусгаар тогтносон 
 -  1950-01-26 БНУ-аа тунхагласан 
Нутаг дэвсгэр
 -  Бүх талбай 3,287,263 км2 (7)
 -  Гадаргын ус (%) 9.56
Хүн ам
 -  Тооцоо (2011) 1,210,193,422 (2)
 -  Нягт сийрэг 366.2 хүн/км2 
ДНБ (ХАЧТ) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн $4.469 их наяд (3)
 -  Нэг хүнд $3,703 
ДНБ (Нэрлэсэн) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн $1.843 их наяд (10)
 -  Нэг хүнд $1,527 
ОТББИ (2004) 36.8 (79)
ХХИ (2011) 0.547[1] (дундаж) (134)
Мөнгөний нэгж Энэтхэг рупи (Энэтхэг рупи ₹) (INR)
Цагийн бүс +05:30
Замын хөдөлгөөн зүүн
Домэйн нэр .in
Утасны томьёо 91

Бүгд Найрамдах Энэтхэг Улс (БНЭУ) (хинд. भारत गणराज्य, Bhārat Gaṇarājya, Бхарәт Гәнәражй), Энэтхэг бол Өмнөд Азийн Энэтхэгийн хойгт орших бүрэн эрхт улс юм. Мөн дэлхийн долоодугаар том газар нутагтай орон, хоёрдугаар олон хүн амтай, дөрөвдүгээр их эдийн засагтай гүрэн гэгдэнэ. Пакистан, Хятад, Балба, Бутан, Бангладеш, Мьянмар зургаан улс оронтой газраар хил залгаж, Энэтхэгийн далайгаар хүрээлэгдэн оршдог. Бас Энэтхэгийн далайд Мальдив, Шри Ланка, Индонез гурван улстай усаар хиллэдэг бол Пакистаны хянаж буй нутгийг Жамму-Кашмир мужийнх гэж зүтгэдгээр болвол Афганистантай бас хиллэнэ[2].

Энэтхэгийн хойг, Энэтхэг орон бол Индийн соёл иргэншил болон бусад эртний соёл иргэншил үүсэн цэцэглэсэн өлгий нутаг бөгөөд түүхийн ихэнх үед худалдааны замын зангилаа болж, суурин иргэншил, соёл, шашин цэцэглэн хөгжиж байжээ[3].Энэтхэгт Хиндү, Будда, Сикхи, Жайна дөрвөн шашин үүсч хөгжиж байв.

18-р зууны эхнээс 20-р зууны дунд үе хүртэл алхам алхмаар Британийн колони орон болсоор л байсан. 1947 онд тусгаар тогтносны дараа эдийн засаг, цэргийн хүчин маш ахицтайгаар хөгжсөн, одоо нэрлэсэн үнээр дэлхийн 12-р, худалдан авах чадвараар тэгшитгэснээр дэлхийн 4-р их жилийн дотоодын нийт бүтээгдэхүүнтэй улс болжээ. Гэхдээ тэрбум илүү хүнтэйн хувьд ядуурал, бичиг үсэг тайлагдалтын хувь доогуур зэрэг сул талуудтай байсаар байгаа[4].

Нэрийн гарал[засварлах | edit source]

Эртний Перс хэлний хинду ("Индын орон", үеэр задалвал "Инд мөрөн+орон") гэдгээс Согд, Уйгураар дамжин Монгол хэлэнд Энэтхэг хэмээн нэрлэгджээ. Өрнөд дэлгэрсэн Индиа, Индия гэдэг нь мөн адил хинду гэдгээс үүссэн. Монголчууд бас Жагарын орон гэж нэрлэдэг.

Түүх[засварлах | edit source]

Энэтхэг улс нь өнө эртний соёл иргэншлүүдийн төрөлх эх орон нь болдог бөгөөд чухамхүү энэ улсад хинду шашин, буддын шашин, сикх, жайни зэрэг шашнууд бий болжээ. Мадьхья-Прадеш нутагт байх чулуун зэвсгийн үеийн ханан дээрх зураг эртний Энэтхэгт хүн амьдарч байсан ул мөр болдог. 9000 жилийн тэртээд анхны байнгын суугчид бий болж Инд голын хөвөөнөө хожмын соёл иргэншилт гүрний суурийг тавьжээ.


Манай эриний өмнөх 500 онд Энэтхэгийн нутаг дэвсгэр дээр олон саланги хаант улсууд байсан ба буддийн хаан Ашокийн удирдаж байсан Маурья улс Энэтхэгийн соёлын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан гэдэг. МЭӨ 180 оноос Энэтхэг улс төв Азийн зүгээс үүдэлтэй халдлаганд өртөж Инд-Грек, Инд-Скиф, Инд-Парфян, Кушаний вант улс хэмээх улсуудыг өөрийн нутаг дэвсгэр дээр байгуулахаас өөр аргагүйд хүрчээ. 3-р зууны үеэс Гуптын улс ноёрхож эхэлсэн ба энэ үеийг түүхэнд эртний Энэтхэгийн Алтан үе гэж нэрлэдэг.

Нутгийн өмнөд хэсгийг мөн Чалукья, Чера, Чола, Кадамба, Паллава, Пандья хэмээх улсууд эзэгнэж байсан ба эдгээр улсуудын ачаар Энэтхэг оронд шинжлэх ухаан, соёл урлаг, утга зохиол, математик, одон орон судлал, шашин, гүн ухаан хөгжиж эхэлсэн гэдэг.

1500-гаад оны үеэс Португал, Голланд, Франц, Британи зэрэг европын хэд хэдэн орон Энэтхэгтэй худалдаа наймаа хийх сонирхолтой болж тархай бутархай жижиг улсуудыг нь булаан эзэлж өөрийн колонийг тогтоохын төлөө тэмцэж эхэлснээс Британий эзэнт гүрэн хамгийн хүчтэй нь байж Энэтхэг улсыг өөрийн колони улс болгож чадсан байна.

1857 онд Британий Ост-Индийн цэрэг дайчдын эсрэг тусгаар тогтнолынхоо төлөө анх удаа энэтхэгчүүд босчээ. Энэ бослогыг түүхэндээ тусгаар тогнолын төлөөх анхны дайн гэж нэрлэдэг. Гэсэн ч Британий эзэнт гүрэн бослогыг таслан зогсоосон бөгөөд Энэтхэгийн бүх нутаг дэвсгэр дээрх колонийн хяналтаа чангатгасан байна.

Үүнээс хойш 20-р зууны эхээр энэтхэгчүүд тусгаар тогтнолынхоо төлөө мятрашгүй тэмцэж эхэлсэн ба Махатма Гандигийн (түүнийг албан ёсоор орчин үеийн Энэтхэгийн эцэг хэмээдэг) удирдсан хөдөлгөөн 1947 оны 8 сарын 15-нд ялалт байгуулж энэтхэг улс бүрэн эрхт тусгаар тогтнолоо олж авсан бөгөөд колонийг тавих хуулийн дагуу энэтхэг нь шашны үзэл суртлаараа Энэтхэг ба Пакистан гэсэн 2 хэсэгт хуваагдсан юм. Ийнхүү шашны үзэл бодлоороо 2 хэсэг болсон улсуудын хооронд олон арван жилийн туршид цуст тулаан явагдаж байжээ.

1950 оны 1 сарын 25-нд Энэтхэг улс үндсэн хуулиа баталж парламент бүхий Энэтхэг улсыг байгуулсан юм.

20-р зууны 2-р хагаст хөрш зэргэлдээ орнуудтай хил тойрсон байнгын маргаантай тулгарч эхэлсэн ба Хятад улстай 1962 онд дайтаж байсан ч өнөөг хүртэл зөвшилцөлд хүрч чадаагүй байна. Харин Пакистан улстай 1947, 1965, 1971 онуудад тус тус дайтаж байжээ.

Улс төр[засварлах | edit source]

Шинэ Делид засгийн газрын чухал салбарууд байрладаг.

Улс төрийн тухайд Энэтхэгийн Үндэсний Конгрессын нам голлох үүргийг гүйцэтгэх бөгөөд энэ намын лидерүүд нь Энэтхэг улс тусгаар тогтнолоо олж авсан үеэс эхлээд одоог хүртэл улс орныг удирдан залж яваа юм. Энэтхэг улсад үйл ажиллагаагаа явуулж буй намуудыг жагсаавал:

  • Энэтхэгийн Үндэсний Конгресс - Энэ нам нь хэдийгээр 100 гаруй жилийн түүхтэй ч хэд хэдэн удаа уналтанд орж байсан түүхтэй. Индира Гандийн Энэтхэгийн Үндэсний Конгресс ч гэж нэрлэгдэж явсан үе бий. Зүүнийг тэргүүлэгч энэхүү нам нь 1947—1977, 1980—1989, 1991—1996 болон 2004 оноос өнөөг хүртэл бусад намуудын тэргүүнд явж байна.
  • Бхарати Джанатын Нам (Энэтхэгийн Ардын Нам) - Энэхүү баруун хэсгийг тэргүүлэгч намыг 1980 онд Атал Бихари Ваджпаи, Лал Кришной Адвани нар байгуулсан бөгөөд хиндуизмыг баримтлагч нам юм. Улс орныг 1996 болон 1998-2004 онуудад тус тус удирдаж байсан.
  • Үлдсэн намууд нь ердөө 2-3 жижиг улсуудын хүрээнд хүчтэй байр суурь эзэлдэг байсан ба ийм намуудын тоонд

1991 оноос эхэлсэн өөрчлөлт шинэчлэлтийн ачаар энэтхэг улс хөгжиж буй орнуудын нэг болжээ. Өөрчлөлт шинэчлэлтийг 1996 онд Атала Бихари Ваджпаигийн удирдсан засгийн газар, 2004 онд Соня Гандигийн удирдсан Энэтхэгийн Үндэсний Конгресс сонгуульд ялж засгийн газрын тэргүүнээр нэрт эдийн засагч Манмохан Сингх томилогдон үргэлжлүүлж байна.

Засаг захиргааны хуваарь[засварлах | edit source]

Энэтхэг бол холбооны байгууламжит улс. Энэтхэгийн холбооны байгууламжид 28 муж улс (англ. state) болон холбооны 7 нутаг (англ. union territory) хамрагддаг.[5] Муж улсууд доод тал нь нэг албан ёсны нутгийн хэлтэй байдгаас гадна холбооны хоёр нутгийн адил (Пүдүчэрри, нийслэл Дели) өөрсдөө засгийн газраа сонгон байгуулах эрхтэй. Үлдэх холбооны таван нутаг улсын ерөнхийлөгчийн шууд хяналтанд байж төвөөс засаг даргыг нь томилдог. 1956 онд хүн амын зонхилох хэлийг харгалзан муж улсуудыг өөрчлөн байгуулсанаас хойш бараг өөрчлөгдөөгүй байна.[6] Холбооны нэгж тус бүр дотроо дүүргүүдэд (хинд. ज़िला zilā, англ. district; орос. округ) хуваагддаг. Өнөө үед улсын хэмжээнд 642 дүүрэг байна.[7] Цаашилбал, дүүргийг хэд хэдэн техсил болгон хуваадаг.

Энэтхэгийн холбооны 35 нэгжийн байршил (жагсаалтын дугаар, үсгийн дагуу)

28 муж улс

  1. Андра Прадеш
  2. Аруначал Прадеш
  3. Ассам
  4. Бихар
  5. Чаттисгарр
  6. Гоа
  7. Гужарат
  8. Харьяна
  9. Химачал Прадеш
  10. Жамму-Кашмир
  1. Жарканд
  2. Карнатака
  3. Керала
  4. Мадъя Прадеш
  5. Махараштра
  6. Манипур
  7. Мегхалая
  8. Мизорам
  9. Нагаланд
  1. Орисса
  2. Панжаб
  3. Ражастан
  4. Сикким
  5. Тамил Наду
  6. Трипура
  7. Уттар Прадеш
  8. Уттараканд
  9. Баруун Бенгал

Холбооны 7 нутаг

  1. Андаман-Никобарын арлууд
  2. Чандигарх
  3. Дадра-Нагар Хавели
  4. Даман-Диу
  5. Лакшадвип
  6. Нийслэл Делийн нутаг
  7. Пүдүчэрри

Эдийн засаг[засварлах | edit source]

Энэтхэг нь 20-р зууны дунд үе хүртэл Британы эзэнт гүрний колони байгаад 1947 онд тусгаар тогтнолоо олж авч эдийн засаг болон цэрэг дайны салбар хүчтэй хөгжиж ялангуяа сүүлийн 20-д жилийн хугацаанд дээрх салбаруудад ихээхэн амжилт гарсан ажээ.

Энэтхэгийн эдийн засаг нь номиналь ҮНБ-р тооцвол 12-т, худалдан авах чадварын паритетаар тооцвол дөрөвт жагсдаг. Эдийн засгийн шинэчлэлийн үр дүнд өсөлтөөрөө дэлхийд хоёрт ордог боловч ядуурал, бичиг үсэгт тайлагдахгүй байх, хоолны хомсдол зэрэг нь элбэг байна.

Эдийн засгийн хувьд амьжиргааны түвшнээс доогуур хүн ам 25% (2002), инфляци 4,2% (2004), хөдөлмөрийн чадвартай хүн ам 482,2 сая (2004), ажилгүйдэл 9,2% (2004), аж үйлдвэрийн өсөлт 7,4% (2004), цахилгаан энерги үйлдвэрлэл 547,2 миллиард. кВт.цаг (2002), цахилгаан энергиин хэрэглээ 510,1 миллиард. кВт.цаг. (2002) байна.

Экспорт[засварлах | edit source]

Нийт экспорт нь 2012 оны байдлаар 69,18 миллиард доллар. Үүнээс АНУ — 20,3%, Хятад — 6,3%, Их Британи — 5,2%, Хонг Конг — 4,7%, Герман — 4,3%.

Импорт[засварлах | edit source]

Нийт импорт нь 2003 оны байдлаар 89,33 миллиард доллар. Үүнээс АНУ-аас — 6,7%, Бельгиэс — 5,9%, Их Британиас 5%, Хятадаас — 4,5%, Сингапураас — 4,2%.

Хүн ам[засварлах | edit source]

Инд-Гангын нам доор газраар
хүн ам шигүү суурьшдаг.

Дэлхийд Хятадын дараа хоёрдугаар олон хүн амтай улс бол Энэтхэг. 2010 оны тооллогоорх хүн амын тоо - 1 тэрбум 210 сая.[8] Үүнээс 70% нь хотод бус хөдөө нутагтай. 2011 онд 53 саятан хоттой байгаагаас[9] Мумбай (хуучнаар Бомбей), Дели, Бангалор, Хайдарабад, Ахмадабадад хамгаас олон оршин суугчтай. Хүн амын 64.8% бичиг үсэг тайлдагдсанаас хамгийн ихдээ Керала муж улсад 91%[10], хамгийн багадаа Бихарт 47% байна.[11]

Энэтхэг бол олон хэлтний өлгий. Үндсэндээ Энэтхэг-Ари (хүн амын 74%), Дравид (24%) хоёр хэлний бүлэгт хамаардаг. Энэтхэг-Ари бүлгээс Хинди (41.0%), Бенгал (8.1%), Маратхи (7.0%), Урдү (5.0%), Гужарат (4.5%), Ория (3.2%), Панжаб (2.8%), Дравид бүлгээс Тэлүгү (7.4%), Тамил (5.9%), Каннада (3.7%), Малаялам (3.2%) хэлнүүд түгээмэл тархжээ.[12]

Энэтхэгийн хүн амын 80.5% нь Хиндү, 13.4% нь Ислам, 2.4% нь Христ, 1.8% нь Сикх, 0.7% нь Будда, 0.4% нь Жайна шашны шүтлэгтэй юм байна.[13]

Мөн үзэх[засварлах | edit source]

Эшлэл[засварлах | edit source]

  1. Human Development Report 2011. United Nations (2011). 5 November 2011-д хандсан.
  2. Примечание: Индийское правительство считает, что Индия также граничит с Афганистаном, так как рассматривает весь штат Джамму и Кашмира индийской территорией, включая ту его часть, которая граничит с Афганистаном. Граница между Индией и Пакистаном была заморожена в 1948 году, после прекращения огня, произошедшему по инициативе ООН. Вследствие этого регион, граничащий с Афганистаном, оказался на территории, подконтрольной Пакистану
  3. Oldenburg, Phillip. 2007. "India: History, " Microsoft® Encarta® Online Encyclopedia 2007© 1997—2007 Microsoft Corporation.
  4. Poverty estimates for 2004-05, Planning commission, Government of India, March 2007. Accessed: July 29, 2008
  5. Country Profile: India (PDF). Library of Congress - Federal Research Division (December 2004)
  6. States Reorganisation Act, 1956. Constitution of India. Commonwealth Legal Information Institute. the original on 2011-08-22-с архивлагдсан. 2007-10-31-д хандсан.
  7. Districts of India. Government of India. National Informatics Centre (NIC). 2007-11-25-д хандсан.
  8. "Provisional Population Totals – Census 2011", Office of the Registrar General and Census Commissioner (Ministry of Home Affairs, Government of India)
  9. "Cities having population 1 lakh and above". censusindia. The Registrar General & Census Commissioner, India. Retrieved 18 October 2011.
  10. Kerala's literacy rate. kerala.gov.in. Government of Kerala. 2007-12-13-д хандсан.
  11. Census Statistics of Bihar: Literacy Rates Literacy rate of Bihar. Government of Bihar. 2007-12-13-д хандсан.
  12. SCHEDULED LANGUAGES IN DESCENDING ORDER OF SPEAKERS' STRENGTH — 2001
  13. 2001 оны Энэтхэг улсын хүн амын тооллогын дүн

Гадаад холбоос[засварлах | edit source]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: भारत