Марокко

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Мароккын Вант Улс
المملكة المغربية
аль-Мамляка аль-Магрибия
Төрийн далбаа Төрийн сүлд
Уриа: араб. الله، الوطن، الملك
Allāh, al-Waṭan, al-Malik
«Бурхан, эх орон, вантан»
Төрийн дууллын нэр:
араб. النشيد الوطني المغربي
«Шарифын дуулал»
Нийслэл Рабат
Том хот Касабланка
Албан хэл Араб[1]
Бербер[2][a]
Ард түмэн 
(2009 он)
99.1% Араб-Бербер
0.7% бусад
0.2% Еврей [3]
Төр засаг Үндсэн хуульт
хаант засаг
 -  Ван VI Мохаммед
 -  Ерөнхий сайд Абделилла Бенкиран
Тусгаар тогтнол
 -  Францаас 1956 оны 3 сарын 2 
 -  Испанаас 1956 оны 4 сарын 27 
Нутаг дэвсгэр
 -  Бүх талбай 446,550 км2 [b] эсвэл 710,850 км²[b](40/58)
 -  Гадаргын ус (%) 0.056
Хүн ам
 -  Тооцоо (2012) 36,064,173[4] (38)
 -  Тооллого (2011) 35,657,056[5] 
 -  Нягт сийрэг 71.6 хүн/км2 
ДНБ (ХАЧТ) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн $158.994 тэрбум[6] (56)
 -  Нэг хүнд $4,940[6] (115)
ДНБ (Нэрлэсэн) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн 100.323 тэрбум[6] (59)
 -  Нэг хүнд $3,117[6] (112)
ХХИ (2011) 0.582 (дундаж) (130)
Мөнгөний нэгж Марокко дирхам (MAD)
Цагийн бүс +0
Замын хөдөлгөөн баруун
Домэйн нэр .ma
Утасны томьёо +212
a. ^  Албан ёсны эрх байдалгүй боловч Франц хэл төр засаг, бизнесийн албан бичигт хэрэглэгдэх нь байдаг.
b. ^  446550 км²-д маргаантай нутгийг багтаагаагүй.
710850 км²-д Мароккын засан захирч буй Баруун Сахарын нутгийг оролцуулсан. Баруун Сахарыг тусгаар тогтнох үзэлт Полисарио бүлгийнхэн Мароккынх бус, тусгаар тогтносон Бүгд Найрамдах Ардчилсан Сахарын Араб Улс гэж зарлан тунхагладаг юм.

Мароккын Вант Улс (араб. المملكة المغربية‎‎ аль-Мамля́ка аль-Магриби́я; "аль-Мáгриб" гэдэг нь «өрнөд» гэх утга) гэж Африкийн баруун хойд эрэг, өрнө умар Африкт орших улс юм. 32 сая орчим хүн амтай, 447,000 орчим км2 газар нутагтай улс юм. Нийслэл нь Рабат, харин хамгийн том хот нь Касабланка болно. Атлантын далай, Гибралтарын хоолой, Газар дундын тэнгисийн эрэгт оршино. Зүүн талаараа Алжир,хойд талаараа Испани (Усан хилээс гадна Испанийн 2 бяцхан автономит хот болох Сеута,Мелиллатай газраар хиллэдэг), болон өөрийн эзэмшилд байлгадаг Баруун Сахарын нутгаар дамжин өмнө талаараа Мавритан улстай хиллэнэ[7].

Марокко нь Африк тивд оршдог боловч Африкийн Холбооны гишүүн бус цорын ганц орон бөгөөд тус холбоонд элсэн орох сонирхолгүй. Гэхдээ тус улс нь Арабын Барилдлага, Арабын Магрибын Холбоо, Франкофони, Исламын Шашинт Улсуудын Байгууллага, Газар Дундын Тэнгисийн Уулзалтын бүлэг, 77-гийн бүлэгт гишүүнээр элсээд байгаа.

Эх сурвалж[засварлах | edit source]