Бельги

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Бельгийн Вант Улс
Königreich Belgien (герман)
Koninkrijk België (нидерланд)
Royaume de Belgique (франц)
тусгаар тогтносон орон, бүрэн эрхт улс
Төрийн далбаа Төрийн сүлд
Төрийн дууллын нэр:
"Brabançonne" (Брабант)

Европ, Европын холбооны газрын зурагт Бельгийг улаанаар
Европ, Европын холбооны газрын зурагт Бельгийг улаанаар
Нийслэл Greater coat of arms of the City of Brussels.svg Брюссель
Том хот Антверпен, Гент
Албан хэл герман, нидерланд, франц
Төр засаг Парламентийн бүгд
найрамдах засаг
 -  Ван Филипп (2013)
 -  Ерөнхий сайд Шарл Мишел (2014)
Улсын хурал ᠌Холбооны парламент
(Холбооны Улсын Хурал)
 -  Дээд танхим Сенат (Чуулган)
 -  Доод танхим Төлөөлөгчдийн танхим
Нутаг дэвсгэр
 -  Бүх талбай 30,528 км2 (115)
 -  Гадаргын ус (%) 6.4 хувь
Хүн ам
 -  Тооллого (2013) 11,099,554 хүн (76)
 -  Нягт сийрэг 364[1] хүн/км2 
ДНБ (ХАЧТ) 2012 оны тооцоо
 -  Нийт дүн 420.307 тэрбум $[2] (30)
 -  Нэг хүнд 37,883 $ (20)
ДНБ (Нэрлэсэн) 2012 оны тооцоо
 -  Нийт дүн 484.692 тэрбум $ (21)
 -  Нэг хүнд $43,686 (16)
ОТББИ (2011) 26.3 (сайн
ХХИ (2013) 0.897[3] (маш сайн) (17)
Мөнгөний нэгж евро1 (€) (EUR)
Цагийн бүс ТЕЦ (НЗНЦ+1)
 -  Зуны цаг ТЕЗЦ (НЗНЦ+2)
Утас, домэйн +32 / .be2
Нэр томъёо BE, BEL / БелВУ
1 1999-2002 оноос өмнө Бельгийн франк нэгжтэй байв.
2 Европын холбооны гишүүн улс тул .eu-г бас хэрэглэнэ.
2001 оны 7-р сард хиймэл дагуулаас Бельгийг харсан нь
2001 оны 7-р сард хиймэл дагуулаас Бельгийг харсан нь

Бельги, албан ёсоор Бельгийн Вант Улс нь баруун-хойд Европт байрлах улс юм. Нидерланд, Герман, Люксембург, Франц орнуудтай хиллэнэ. Европын Нэгдэл, НАТО зэрэг байгууллагуудыг үүсгэсэн орнуудын нэг бөгөөд Европын Нэгдэлийн төв байр нь энд байрлана. Газар нутаг нь 30,528 квадрат километр бөгөөд хүн ам нь 10.5 сая орчим юм.

Герман болон Латин Европын соёлуудын хил дээр орших Бельги улсын хамгийн том бүсүүд нь хойд талын Голланд хэлээр ярьдаг Фландерс (хүн амын 58%), Франц хэлээр ярьдаг өмнөд талын Валлониа (32%) юм. Брюссель-Нийслэлийн бүс нь албан ёсны хоёр хэлтэй боловч голдуу Франц хэлтэй, Фландерс бүсийн дунд, Валлоны бүсийн орчим орших бөгөөд хүн амын 10% нь амьдардаг. Зүүн Валлонид Герман хэлээр ярьдаг жижиг хүн ам бий. Бельгийн хэлний олон янз байдал, улс төр, соёлын сөргөлдөөнүүд нь улс төрийн түүх, засаглалын төвөгтэй системд тусгалаа олжээ.

Бельги гэсэн нэр нь Галлиа Бельгика (Gallia Belgica) гэгч Галлын хойд хэсэгт орших Ромын эзэнт гүрний мужийн нэрнээс гаралтай. Энд Белги (Belgae) гэгч Селт, Германы хүн ам амьдарч байжээ. Түүхийн хувьд Бельги, Голланд, Люксембург улсууд нь нам доор улсууд гэгддэг байсан бөгөөд энэ нь одоогийн Бенилюкс холбооноос арай илүү газрыг эзлэдэг байв. Дундад зууны үеэс 17-р зууны үеэс худалдаа, соёл урлагийн томоохон төв байжээ. 16-р зуунаас 1830 оны хувьсгал хүртэл Бельгийн нутаг дэвсгэр дээр олон Европын улсууд дайтаж байсан бөгөөд үр дүнд нь "Европын дайны тавцан" гэгдэх болсон байна. Тусгаар тогтносноос хойш Бельги нь Аж үйлдвэрийн хувьсгалд идэвхитэй оролцон баяжиж, хэрэгцээт түүхий эдээ олохын тулд Африкт олон колонийг байгуулжээ.

Зүүлт, тайлбар[засварлах | edit source]

  1. "Population statistics". Statistics Belgium,
  2. "Belgium". International Monetary Fund
  3. "Human Development Report 2013".

Гадаад холбоос[засварлах | edit source]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: België - Belgique