Пакистан

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Исламын Бүгд Найрамдах Пакистан Улс
اسلامی جمہوریۂ پاکستان
Ислами Жумхур-ие Пакистан
Төрийн далбаа Төрийн сүлд
Уриа: Урдү: Эв нэгдэл, Сахилга бат, Итгэл
(اتحاد، تنظيم، يقين مُحکم Иттэхад, Танзим, Якийн-э-Мухкам)
Төрийн дууллын нэр:
Үндэсний дуулал
(قومی ترانہ Кауми Тарана)
Нийслэл Исламабад
Том хот Карачи
Албан хэл Урдү (үндэсний)
Англи
Зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл Балуч, Пашто, Панжаб, Сарайки, Синди
Ард түмэн 
(2009 он)
44.15% Панжаб
15.42% Паштун
14.10% Синди
10.53% Сарайки
7.57% Мухажир
3.54% Балуч
4.66% бусад
Төр засаг Парламентийн бүгд найрамдах засаг
 -  Ерөнхийлөгч Асиф Зардари
 -  Ерөнхий сайд Юсуф Гиллани
Улсын хурал Түшмэлийн зөвлөл (Мажлис-э-Шоора)
 -  Дээд танхим Чуулган (Сенат)
 -  Доод танхим Үндэсний хурал
Тусгаар Тогтнол
 -  Их Британиас салж, тусгаар тогтнов 1947 оны 8 сарын 14 
 -  Исламын бүгд найрамдах улс болов 1956 оны 3 сарын 23 
Нутаг дэвсгэр
 -  Бүх талбай 796,095 км2 (36)
 -  Гадаргын ус (%) 3.1
Хүн ам
 -  Тооцоо (2011) 177,163,231[1] (6)
 -  Тооллого (1998) 132,352,279[2] 
 -  Нягт сийрэг 214.3 хүн/км2 
ДНБ (ХАЧТ) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн $482.913 тэрбум[3] 
 -  Нэг хүнд $2,851[3] 
ДНБ (Нэрлэсэн) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн $202.831 тэрбум[3] 
 -  Нэг хүнд $1,197[3] 
ОТББИ (2005) 31.2 (дундаж
ХХИ (2010) 0.490[4] (дундаж) (125)
Мөнгөний нэгж Пакистан Рупи (Rs.) (PKR)
Цагийн бүс +5
Замын хөдөлгөөн зүүн[5]
Домэйн нэр .pk
Утасны томьёо 92

Пакистан (урдү. پاکستان Пакистан), албан ёсоор Исламын Бүгд Найрамдах Пакистан Улс нь өмнөд Азийн орон юм. Баруун талаараа Афганистан, Иран орнуудтай, зүүн талаараа Энэтхэгтэй, зүүн хойд талаараа Хятадтай тус тус хиллэдэг. Өмнөд талаараа Арабын тэнгист 1,046 км урт эрэгтэй.

Өнөөгийн Пакистан улсын орших газар нутагт эртний Инд хөндийн иргэншил, Энэтхэг-Грекийн хаант улс тогтнож байсан байна. Энэ газар нутаг нь Перс, Грек, Араб, Турк, Афган, Монгол зэрэг үндэстнүүдэд урьдын түүхэнд эзлэгдэж байв. Пакистан нь 1947 он хүртэл Британий удирдлага доорх Энэтхэгийн хэсэг байжээ. Харин 1947 онд Мухаммад Али Жиннах ба Мусульмануудын Чуулганийн удирдсан, Мусальмануудад зориулсан орон байгуулах хөдөлгөөний үр дүнд Синд, Баруун хойд заагийн муж, Баруун Панжаб, Балучистан, Зүүн Бенгал мужууд нэгдэж Пакистан улс бүрэлдэн тогтох болжээ. 1956 оны Үндсэн Хуулиар Пакистан нь Исламын бүгд найрамдах улс болсон. 1971 онд зүүн Пакистанд салан тусгаарлахаар тэмцсэнээр Бангладеш улс тусгаар тогнолоо олжээ. Пакистаны түүх нь эдийн засгийн өсөлт болон цэргийн удирдлага, улс төрийн тогтворгүй байдлын үеүдээр тодорхойлогдоно.

Пакистан улс нь хүн амаараа дэлхийд зургаад жагсдаг бөгөөд Мусульман хүн амаараа зөвхөн Индонезийн дараа хоёрт ордог. Энэ улс нь "Дараагийн 11" гэгдэх эдийн засагтай орнуудад багтдаг. Пакистан нь Исламын зөвлөгөөний байгууллага (Organization of the Islamic Conference), Өмнөд Азийн бүсийн хамтын ажиллагааны нэгдэл (South Asian Association for Regional Cooperation), Хөгжиж буй 8 орон (Developing 8 Countries), Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (Economic Cooperation Organization) зэрэг байгууллагуудыг анх байгуулсан орнуудын тоонд орно. Мөн НҮБ, Орнуудын нөхөрсөг холбоо (Commonwealth of Nations), Дэлхийн худалдааны байгууллага, G33 хөгжиж буй орнууд (G33), G77 хөгжиж буй орнууд (Group of 77) зэргийн гишүүн бөгөөд, НАТО-гийн гишүүн биш АНУ-н чухал холбоотон бөгөөд цөмийн зэвсэгтэй юм.

National symbols of Pakistan (Official)
National animal Markhor.jpg
National bird Keklik.jpg
National tree Pedrengo cedro nel parco Frizzoni.jpg
National flower Jasminum officinale.JPG
National heritage animal Snow Leopard 13.jpg
National heritage bird Vándorsólyom.JPG
National aquatic marine mammal Platanista gangetica.jpg
National reptile Persiancrocodile.jpg
National amphibian Bufo stomaticus04.jpg
National fruit Chaunsa.JPG
National mosque Shah Faisal Mosque (Islamabad, Pakistan).jpg
National mausoleum
National river Indus river from karakouram highway.jpg
National mountain K2, Mount Godwin Austen, Chogori, Savage Mountain.jpg

Нэр[засварлах | edit source]

Тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Рахмат Али 1933 оны «Одоо эсвэл хэзээ ч үгүй» тунхагтаа "ПАКСТАНд 33 сая мусульман (хотон) амьдарч байна" гэжээ. Тухайн үеийн таван мужийн нэрийг нийлүүлсэн (Панжаб, Афган, Кашмир, Синд, Балучистан) тэрхүү үгэнд эгшиг жийрэглэн «Пакистан» гээд 1947 оноос шинэ улсын нэр болжээ.

Эх үүсвэр[засварлах | edit source]

  1. Official Pakistani Population clock. Population Census Office. 8 September 2011-д хандсан.
  2. Area, Population, Density and Urban/Rural Proportion by Administrative Units. Population Census Organization, Government of Pakistan. 13 February 2008-д хандсан.
  3. 3.0 3.1 3.2 3.3 Pakistan. International Monetary Fund. 21 April 2011-д хандсан.
  4. Human Development Report 2010. Human development index trends: Table 1. The United Nations. 25 January 2011-д хандсан.
  5. Loureiro, Miguel. "Driving—the good, the bad and the ugly", Daily Times, 28 July 2005. 10 January 2010-нд авсан. Archived from the original on 30 May 2012. 

Гадаад холбоос[засварлах | edit source]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: پاکستان