Хонконг

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Онцгой захиргаат Хонкон орон
香港特別行政區
Xiānggǎng Tèbié Xíngzhèngqū
Hong Kong Special
Administrative Region
БНХАУ-ын онцгой захиргаат орон
Төрийн далбаа Төрийн сүлд
Хонкон хотын шөнийн үзэмж (2007)
Хонкон хотын шөнийн үзэмж (2007)
Албан хэл хятад, англи
Олон түмэн Хонконгийнхон
 -  Ерөнхий дарга Лян Жэньин
Үүсэл, эрх шилжилт
 -  Британид эзлэгдэв 1841 оны 1 сарын 25 
 -  Нанжингийн гэрээ 1842 оны 8 сарын 29 
 -  Японд эзлэгдэв 1941 он - 1945 он 
 -  Их Британиас Хятадын бүрэн эрхт шилжив 1997 оны 7 сарын 1 
Нутаг дэвсгэр
 -  Бүх талбай 1,104 км2 (179)
 -  Гадаргын ус (%) 4.58% (50 км²)[1]
Хүн ам
 -  Тооцоо (2010) 7,055,071[1] (100)
 -  Тооллого (2010) 7,061,200[2] 
 -  Нягт сийрэг 6,480[3] хүн/км2 
ДНБ (ХАЧТ) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн $351.119 тэрбум[4] 
 -  Нэг хүнд $49,137[4] 
ДНБ (Нэрлэсэн) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн $243.302 тэрбум[4] 
 -  Нэг хүнд $34,049[4] 
ОТББИ (2007) 43.4[5] 
ХХИ (2011) 0.898[6] (маш сайн) (13)
Мөнгөний нэгж Хонкон доллар (HKD)
Цагийн бүс Хонконгийн цаг (НЗНЦ+8)
Домэйн нэр .hk
Утасны томьёо +852
Газрын зурагт ногоон өнгөтэй нь Хонконгийн газар нутаг
Газрын зурагт ногоон өнгөтэй нь Хонконгийн газар нутаг

Хонконг (монгол хэлнээ анх орсноор хонконг; англ. Hong Kong, Хонкон; хя. 香港 Шианган, кан. Heūnggóng; — Ази дахь Дэлхийн санхүүгийн томоохон төв хот; БНХАУ-ын тусгай захиргааны хоёр бүсийн нэг (нөгөө нь Макао).

Хонг Конг нь Хятадын өмнөд хэсэгт орших бөгөөд хойд талаараа Гуандун мужтай хиллэдэг. Зүүн, баруун, өмнөд талд нь Өмнөд Хятадын тэнгис оршино.

Хонг Конг нь 1942 оноос 1997 онд Хятадад шилжүүлэгдэх хүртлээ Нэгдсэн Вант Улсын засаг захиргаан дор байжээ. Хятад-Британийн хамтарсан тунхаг болон Хонг Конгийн Үндсэн Хуулинд зааснаар шилжүүлгээс тавин жилийн дараа буюу доод тал нь 2047 он хүртэл Хонг Конг нь Хятадаас ихээхэн хэмжээний автономит байдалтай байх ёстой. "Нэг улс, хоёр систем" гэсэн бодлогын дагуу, Хятадын Засгийн Газар нь Хонг Конгийн аюулгүй байдал, гадаад бодлогыг хариуцах бол хуулийн систем, цагдаагийн хүчин, мөнгөн тэмдэгт, гаалийн бодлого, цагаачлалын бодлого, олон улсын байгууллага, үйл явдалд илгээх төлөөлөгчдөө өөрөө зохицуулна.

Анх худалдааны боомт болж байгуулагдсан Хонг Конг нь 20-р зууны сүүлчээр томоохон санхүүгийн төв болжээ. Капиталист эдийн засаг нь голдуу үйлчилгээний салбарт тулгуурладаг бөгөөд засгийн газар үл оролцох бодлого нь ихээхэн тус үзүүлдэг. Хүн ам нь голдуу Хятад гаралтай боловч бусад үндэстнүүдийн иргэд нь нийгмийн жижиг боловч чухал хэсгийг бүрдүүлдэг. Хонг Конгод барууны, зүүний соёл урлаг ихээхэн нөлөөлсөн бөгөөд энэ нь хоол, кино, хөгжмийн урлагуудад нь тод харагддаг.

Түүх[засварлах | edit source]

Британийн эзэмшил[засварлах | edit source]

1839 онд Чин улс хар тамхи импортлохоос татгалзсанаас болж Британитай Хар тамхины нэгдүгээр дайнд хүч үзсэн. 1841 оны 1 сарын 20-д Британийн хүчин Хонкон арлыг эзлэн авч, 1842 оны 8 сарын 29-д Наньжингийн гэрээгээр өөрийн мэдэлд авч суурингаа (Виктори гэх нэртэй) байгуулжээ.

1890-ээд оны Виктори суурин
(одоо Төв дүүргийн газар)

1860 онд Британи Хар тамхины удаах дайнд дийлж Каулан (англ. Kowloon) хошууг өмнөхийн адил авсан бол 1898 онд урьдны газраасаа бүр том Шинэ газрыг (New territories) 99 жилийн түрээсийн гэрээгээр нэмж авчээ.[7]

1841 онд загасч голдуу 7,450 хятад байсан бол 1870 онд 115 мянган хятад, 8,754 европ хүн оршин суудаг болсон нь хүн ам цугларч эхэлсний жишээ юм.[8]

Японы түрэмгийлэл[засварлах | edit source]

Японы эзэнт гүрэн дэлхийн хоёрдугаар дайнд Азийн дорноос довтлон эзлэж байх үедээ 1941 оны 12 сарын 8-д Хонкон руу дайрсан.[9] Британи, Канадын хамгаалагч хүчин 1941 оны 12 сарын 25-д Хонконгийг алджээ.[10] Японд эзлэгдсэн хэдэн жилд хүнс хомсдож, үнэ харьцангуй өссөн. Хятадууд хойш нүүсээр 1941 онд 1.5 сая хүн байснаа 1945 онд Британи эргүүлэн авахад 6 буман хүн болж цөөрсөн байдаг.[11]

Хүйтэн дайны үе[засварлах | edit source]

Дайны дараа Хятадын иргэний дайнаас дүрвэгчдээр хүн амын тоо түргэн нөхөгджээ. Ялангуяа 1949 онд БНХАУ байгуулагдахад Хятадын эв хамт намын бодлогод хавчигдахаас зайлж Хонкон руу цагаачлах урсгал хөвөрсөн гэдэг.[7]

1989 оны Хонкон

1950-иад онд Хонконд даавууны экспорт болон бусад аж үйлдвэр ихэд хөгжсөн. Энэ үед хүн амын тоо үргэлжлэн өсч, хөдөлмөрийн хөлс хэвээрээ шахуу байсан ч хүн ардын амьдралын тав тух дээшилсэн байна.[12] Хонконд 80, 90-ээд онд аж үйлдвэрийн салбарт ажиллах хүчний багтаамж ханах үед зөрөөд үйлчилгээний салбарын нийт хэмжээ их хувиар өсчээ.[13]

Их Британи 1997 онд Шинэ газрын (англ. New territories) түрээсийн хугацаа дуусахад Хятадад Хонконгийг мэдэх бүрэн эрхээ шилжүүлнэ гэдгээ 1984 онд Хятадтай хамтарсан тунхаг үйлдэхдээ баталжээ.[7]

1997 оноос хойш[засварлах | edit source]

Хятадын мэдэлд ирснээр Британийн үед байснаас Хятадад тааруулж өөрчлөгдсөн зүйлс байдаг. Гэхдээ бас өөрчлөгдөөгүй зүйлс ч байна. Хятадаас ялгарах заримаас нь онцолвол, өөрийн нэрээр ДХБ, ОУОХ г.м хэд хэдэн олон улсын байгууллагын гишүүн хэвээр, бүх сургуульд англи хэл заадаг хэвээр, Хонконгийн тусгай бүсийн паспорттой хүн Европ, Умард Америкт чөлөөтэй нэвтрэх эрхтэй хэвээр, хэвлэл мэдээллийн эрх чөлөөтэй хэвээрээ байна.

Мөн үзэх[засварлах | edit source]

Лавлах холбоос[засварлах | edit source]

  1. 1.0 1.1 "Hong Kong". The World Factbook. CIA. 23 August 2010. Retrieved 17 September 2010.}
  2. Population and Vital Events. Census and Statistics Department, Hong Kong Government (2010). 4 October 2010-д хандсан.
  3. Population Density by Area. Census and Statistics Department, Hong Kong Government (2009). 4 October 2010-д хандсан.
  4. 4.0 4.1 4.2 4.3 "Hong Kong". International Monetary Fund. Retrieved 18 April 2012.
  5. Human Development Report 2009 – Gini Index. United Nations Development Programme. 10 November 2009-д хандсан.
  6. Human Development Report 2011. United Nations. 2011-11-02-д хандсан.
  7. 7.0 7.1 7.2 Wiltshire, Trea (1997). Old Hong Kong, 5th, FormAsia Books. ISBN 962-7283-13-4. 
  8. Linda Pomerantz-Zhang (1992). "Wu Tingfang (1842–1922): reform and modernization in modern Chinese history". Hong Kong University Press. p.8. ISBN 962-209-287-X
  9. L, Klemen (1999–2000). Chronology of the Dutch East Indies, 7 December 1941 – 11 December 1941. Forgotten Campaign: The Dutch East Indies Campaign 1941–1942.
  10. L, Klemen (1999–2000). Chronology of the Dutch East Indies, 25 December 1941 – 31 December 1941. Forgotten Campaign: The Dutch East Indies Campaign 1941–1942.
  11. Bradsher, Keith. "Thousands March in Anti-Japan Protest in Hong Kong", 17 April 2005. 20 October 2010-нд авсан. 
  12. Moore, Lynden (1985). The growth and structure of international trade since the Second World War. Cambridge University Press. ISBN 978-0-521-46979-1. Retrieved on 2011-09-01. 
  13. Dodsworth, John (1997). {{{title}}}. International Monetary Fund. ISBN 1-55775-672-4. 

Гадаад холбоос[засварлах | edit source]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Хонкон