Швед

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Шведийн Вант Улс
Konungariket Sverige
Төрийн далбаа Төрийн сүлд
Уриа: шве. För Sverige i tiden
«Хэзээд Шведийн төлөө»
Төрийн дууллын нэр:
шве. Du gamla, Du fria
«Та эртнийх, та эрх чөлөөтэй»
Вангийн дуулал:
шве. Kungssången «Вангийн дуу»
Швед улсын газар нутаг (улаанаар дэвсгэрлэсэн)
Швед улсын газар нутаг (улаанаар дэвсгэрлэсэн)
Нийслэл 
(их хот)
Stockholm vapen bra.svg Стокгольм
Албан хэл Швед хэл
Ард түмэн 
(2011 он)
90.8% - Швед[1]
3.0% - Фин[2]
6.2% - бусад[3][4]
Олон түмэн Шведийнхэн
Төр засаг Үндсэн хуульт хаант засаг
 -  Ван XVI Карл Густав
 -  Ерөнхий сайд Фредрик Райнфелдт
Улсын хурал шве. "riksdagen"
Риксдаг
«Улсын өдөр»
Дундад зуун Дундад зуун 
Нутаг дэвсгэр
 -  Бүх талбай 449,964 км2 (57)
 -  Гадаргын ус (%) 8.7%
Хүн ам
 -  Тооллого (2011) 9,415,295[5] (88)
 -  Нягт сийрэг 20.6 хүн/км2 
ДНБ (ХАЧТ) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн $381.719 тэрбум[6] 
 -  Нэг хүнд $40,393[6] 
ДНБ (Нэрлэсэн) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн $538.237 тэрбум[6] 
 -  Нэг хүнд $56,956[6] 
ОТББИ (2005) 23 (бага
ХХИ (2010) 0.885[7] (маш сайн) (9)
Мөнгөний нэгж Швед крон (Ls) (SEK)
Цагийн бүс ТЕЦ (НЗНЦ+1)
 -  Зуны цаг ТЕЗЦ (НЗНЦ+2)
Домэйн нэр .se1
Утасны томьёо +46
1Европын холбооны гишүүн тул .eu-г бас хэрэглэнэ

Швед, албан ёсоор Шведийн Вант Улс (Швед хэл: Konungariket Sverige) нь Умард Европт Скандинавын хойг дээр орших нордикийн улс болно. Нийслэл хот Стокгольм. Швед улс нь Норвеги (баруун зүгт), Финланд (зүйн хойд зүгт), Скагеррак, Каттегат, Өресундын хоолойнууд (баруун өмнө зүгт) болон Балтын тэнгистэй хиллэнэ (зүүн зүгт). Далайгаар Дани, Герман, Польш, Оросын Холбооны Улс, Литва, Латви, Эстон улсуудтай хиллэх бөгөөд Дани улстай (баруун өмнө зүгт) Өресундын гүүрээр холбогддог. 1995 онд Европын Холбоонд гишүүнээр элссэн.

449,964 км² нутаг дэвсгэрийн хэмжээгээр Швед улс нь Өрнөд Европт гурав дахь том улсад тооцогдоно. Хотожсон бүсүүдээс бусад нутгууд нь хүн амын нягтшил багатай. Хүн амын 84 хувь нь нийт газар нутгийн 1.3 хувийг эзлэх хот суурин газарт амьдардаг.

Швед улс нь орчин үеийн өндөр хөгжилтэй, ардчилсан улс бөгөөд иргэдийн амьдралын түвшин өндөр. Хувийн хэвшил аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 90 хувийг гаргах бөгөөд үүнд инженерийн салбар тэн хагасыг нь эзлэнэ. Энэ нь Икеа, Вольво зэрэг дэлхийд данстай компаниудыг дурдахад ойлгомжтой. Хөдөө аж ахуй үндэсний нийт бүтээгдэхүүний зөвхөн 1 хувийг эзэлдэг онцлогтой. Швед улс нь урт хугацааны турш төмөр, зэс, модны гол экспортлогчдын нэг байсан. 1890-ээд оноос эхлэн боловсролын болон аж үйлдвэрийн салбар эрчимтэй хөгжин 20-р зуунд Швед улс нь эдийн засаг, нийгмийн хамгааллын хувьд хүчирхэг улс болон дэлхийн тавцанд гарч ирсэн бөгөөд өнөөдөр НҮБ-ын хүний хөгжлийн индексээр топ орнуудын тоонд байнга дээгүүр бичигдэх түвшинд хүрсэн. Усны баялаг нөөцтэй боловч нүүрс, газрын тосны нөөцөөр дутмаг.

Дэлхийд алдартай Нобелийн шагналыг үндэслэгчийн эх орон.

100-аад жилийн өмнө сая гаруй Шведчүүд Америкийн Нэгдсэн Улс руу шилжин суурьшсан гэгддэг. Тэдний ихэнх нь газар тариалан эрхэлдэг байжээ. Аж үйдвэржилт хөгжихийн зэрэгцээ гадаад улсаас цагаачдыг олноор хүлээн авах болсон.

Иш баримт[засварлах | edit source]

  1. Befolkningsstatistik. www.scb.se. 2009-06-16-д хандсан.
  2. På lördag kan 440 000 flagga blått och vitt (Swedish). www.scb.se (2008-12-05). 2009-06-16-д хандсан.
  3. Summary of Population Statistics 1960–2008. www.scb.se. 2010-06-03-д хандсан.
  4. Note that Swedish-speaking Finns or other Swedish-speakers born outside Sweden might self-identify as Swedish despite being born abroad. Moreover, people born within Sweden may not be ethnic Swedes.
  5. Befolkningsstatistik. Statistiska centralbyrån. 2010-05-18-д хандсан.
  6. 6.0 6.1 6.2 6.3 Sweden. International Monetary Fund. 2012-04-22-д хандсан.
  7. Human Development Report 2010. United Nations (2010). 5 November 2010-д хандсан.

Гадаад холбоос[засварлах | edit source]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Швед