Грек

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Бүгд Найрамдах Грек Улс
Ελληνική Δημοκρατία
Төрийн далбаа Төрийн сүлд
Уриа: гре. "Ελευθερία ή Θάνατος"
«Эрх чөлөө эс бөгөөс үхэл»
Төрийн дууллын нэр:
гре. "Ὕμνος εἰς τὴν Ἐλευθερίαν"
«Эрх чөлөөний дуулал»
Грек улсын газар нутаг (улаанаар дэвсгэрлэсэн)
Грек улсын газар нутаг (улаанаар дэвсгэрлэсэн)
Нийслэл 
(их хот)
Афин
Албан хэл Грек хэл
Ард түмэн 
(2011 он)
94% - Грек
4% - Албан
2% - бусад[1][2][3][4][5]
Олон түмэн Грекийнхэн
Төр засаг Парламентийн бүгд найрамдах засаг
 -  Ерөнхийлөгч Каролос Папульяс
 -  Ерөнхий сайд Алексис Ципрас
Улсын хурал гре. "Βουλή των Ελλήνων"
Эллиний зөвлөлгөөн»)
Осман-аас Осман-аас 
 -  Зар. тунхагласан 1822 оны 3 сарын 21 
 -  Хүл. зөвшөөрөгдөв 1830 оны 2 сарын 3 
 -  Шинэ үндсэн хууль 1975 оны 6 сарын 11 
Нутаг дэвсгэр
 -  Бүх талбай 131,990 км2 (96)
 -  Гадаргын ус (%) 0.8669 %
Хүн ам
 -  Тооцоо (2010) 11,305,118[6] (74)
 -  Тооллого (2011) 10,787,690[7] 
 -  Нягт сийрэг 85.3 хүн/км2 
ДНБ (ХАЧТ) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн $294.339 тэрбум[8] 
 -  Нэг хүнд $26,293[8] 
ДНБ (Нэрлэсэн) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн $303.065 тэрбум[8] 
 -  Нэг хүнд $27,073[8] 
ОТББИ (2005) 33[9] 
ХХИ (2011) 0.861 (маш сайн) (29)
Мөнгөний нэгж Евро (€) (EUR)
Цагийн бүс ДЕЦ (НЗНЦ+2)
 -  Зуны цаг ДЕЗЦ (НЗНЦ+3)
Домэйн нэр .gr1
Утасны томьёо +30
1Европын холбооны гишүүн тул .eu-г бас хэрэглэнэ

Грек (гре. Ελλάδα, Эллада), албан ёсоор Бүгд Найрамдах Грек Улс (гре. Ελληνική Δημοκρατία) нь Балканы хойгийн өмнөд хэсэгт орших зүүн өмнөд Европын орон юм. Хойд талдаа Албани, Македон, Болгар, зүүн талдаа Турк орнуудтай хиллэдэг. Зүүн болон өмнөд талд нь Эгейн тэнгис, баруун талд нь Ионий тэнгис оршино. Зүүн Газар дундын тэнгисийн сав газрын хоёр талын хоёуланд нь маш олон арал байдаг.

Грек нь Европ, Ази, Африк гурвыг холбосон газар оршдог. Мөн Эртний Грек, Ром, Визант гүрнүүд, Османы эзэнт гүрний 4 зууны турших захиргааны өвийг залгамжлагч юм. Грект ардчилал, барууны философи, Олимпийн тоглолт, барууны утга зохиол, историограф, улс төрийн шинжлэх ухаан, шинжлэх ухааны болон математикийн гол зарчмууд, барууны жүжгийн урлаг (эмгэнэлт болон хошин) зэрэг анх үүсч хөгжжээ.

Грек нь хөгжингүй орон бөгөөд 1981 оноос Европын Холбооны, 2001 оноос ЕХ-ны Эдийн засаг, Санхүүгийн Холбооны, 1952 оноос НАТО-гийн, 1961 оноос Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD), 1995 оноос Баруун Европын Холбооны (WEU), 2005 оноос Европын Сансрын Агентлагийн гишүүн болжээ.

Нийслэл нь Афин бөгөөд бусад томовтор хотуудад Салоники, Патрас, Ираклио, Волос, Янина, Лариса, Валака зэрэг орно.

Үнэн алдартны шашныг "зонхилох шашин" хэмээн үндсэн хуульдаа заасан байдаг.

Зүүлт[засварлах | edit source]

  1. These statistics refer to nationality (υπηκοότητα) and not ethnicity (εθνικότητα), as Greece does not collect statistics on ethnicity and self-determination.
  2. Demographics of Greece. European Union National Languages. 19 December 2010-д хандсан.
  3. Greece. The World Factbook. Central Intelligence Agency. 16 April 2011-д хандсан.
  4. Πίνακας 7: Αλλοδαποί κατά υπηκοότητα, φύλο και επίπεδο εκπαίδευσης – Σύνολο Ελλάδας και Νομοί (Greek). Greek National Statistics Agency. 16 April 2011-д хандсан.
  5. Demography Report 2010. Eurostat Yearbook 2010. Eurostat. 16 April 2011-д хандсан.
  6. Total Population. Eurostat (1 January 2010). 8 January 2010-д хандсан.
  7. 'Πίνακας 1: Προσωρινά αποτελέσματα του Μόνιμου Πληθυσμού της Ελλάδος'. National Statistical Service of Greece: Ανακοίνωση προσωρινών αποτελεσμάτων Απογραφής Πληθυσμού 2011, 22 Ιουλίου 2011. the original on 2012-09-18-с архивлагдсан.
  8. 8.0 8.1 8.2 8.3 Greece. International Monetary Fund. 18 April 2012-д хандсан.
  9. Distribution of Family Income – Gini Index. The World Factbook. Central Intelligence Agency. 9 July 2010-д хандсан.

Гадаад холбоос[засварлах | edit source]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Грек