Гибралтар

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Гибралтар
Gibraltar
Европ (бараан саарал), Европын холбоог (бүдэг ногоон) тодотгосон зураг дахь Гибралтарын (ногоон) байршил
Европ (бараан саарал), Европын холбоог (бүдэг ногоон) тодотгосон зураг дахь Гибралтарын (ногоон) байршил
Албан хэл Англи хэл
Төр засаг Их Британийн эзэмшил нутаг
 -  Амбан захирагч Эдриан Жонс
Нутаг дэвсгэр
 -  Бүх талбай 6.8 км2 (247)
 -  Гадаргын ус (%) 0%
Хүн ам
 -  Тооцоо (2009) 29,431 (211)
 -  Нягт сийрэг 4,328 хүн/км2 
ДНБ (ХАЧТ) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн £1 тэрбум 
 -  Нэг хүнд £27,468 
Мөнгөний нэгж Фунт стерлинг (GBP)
Домэйн нэр .gi
Утасны томьёо +350

Гибралтар (англ. Gibraltar) бол Газрын дундад тэнгист орох гарах үүд хоолой газарт Пиренейн хойгийн өмнөд үзүүрт оршдог Их Британийн эзэмшил нутаг юм. Урд талаараа тэнгис, хойд талаараа Испанийн Андалузтай хиллэдэг. Хойноос урагшаа сунасан ердөө 6.5 км² нутагтай, 2009 оны байдлаар 29 гаран мянган хүнтэй жижиг хот (балгас гэх) юм. Энд гол төлөв Испани, Португал, Марокко удмын гибралтарчууд, англи, испаничууд оршин суудаг. Албан ёсны хэл нь англи.

1704 оны Испанийн өвийн төлөө дайнаар Гибралтарыг Англи, Голландын нэгдсэн хүчин эзлэн авчээ. 1713 онд Утрехтийн гэрээгээр Английн мэдэлд орсон нь хууль ёсонд нийцжээ. Испани улс өөрийгөө Гибралтарыг эзэмших эрхтэй гэж үздэг. Харин Гибралтарынхнаас хоёр удаа (1967, 2002 он) санал асуухад Испаниас татгалзжээ.

Гибралтарын хэргийг Британийн вангийн томилсон амбан захирагч эрхлэн явуулдаг.

Мөн үзэх[засварлах | edit source]