Герман

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Холбооны Бүгд Найрамдах
Герман Улс

Хбнгу мб.png
Bundesrepublik Deutschland (герман)
(Бундесрепублик Дойчланд) ↲
тусгаар тогтносон орон, бүрэн эрхт улс
Төрийн далбаа Төрийн сүлд
Европ, Европын холбооны газрын зурагт Германыг улаанаар
Европ, Европын холбооны газрын зурагт Германыг улаанаар
Нийслэл 
(их хот)
Coat of arms of Berlin.svg Берлин
Албан хэл Герман хэл
Ард түмэн 
(2005 он)
82% - Герман үндэстэн
  7% - бус Европынхон
11% - бус ард түмэн
Төр засаг Ардчилсан дэглэм, холбооны
байгууламж
, парламентийн
бүгд найрамдах засагтай
 -  Ерөнхийлөгч Йоахим Гаук
 -  Ерөнхий сайд Ангела Меркель
Улсын хурал Бундессаммлунг →
«Холбооны Чуулган»
 -  Дээд танхим Бундесрат → «Холбооны Зөвлөл»
 -  Доод танхим Бундестаг → «Холбооны Хурал»
Түүх
 -  962 он Ариун Ромын эзэнт гүрэн 
 -  1871-01-18 Германы эзэнт гүрэн 
 -  1990-10-03 Хоёр Герман эргэн нэгдсэн 
Нутаг дэвсгэр
 -  Бүх талбай 357,021 км2 (63)
 -  Гадаргын ус (%) 2.416
Хүн ам
 -  Тооцоо (2010) 81,799,600 (15)
 -  Нягт сийрэг 229 хүн/км2 
ДНБ (ХАЧТ) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн $3.089 их наяд[1] (5)
 -  Нэг хүнд $37,935[1] (18)
ДНБ (Нэрлэсэн) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн $3.628 их наяд[1] (4)
 -  Нэг хүнд $44,555[1] (19)
ОТББИ (2006) 27 (бага
ХХИ (2010) 0.885[2] (10) (дээд)
Мөнгөний нэгж Евро () (EUR)
Цагийн бүс +1
Домэйн нэр .de
Утасны томьёо +49

Герман (герм. Deutschland), албан ёсоор Холбооны Бүгд Найрамдах Герман Улс нь төв Европын улс юм. Умард талаараа Дани, зүүн талаараа Польш, Чех, өмнө талаараа Австри, Швейцари, баруун талаараа Франц, Люксембург, Бельги, Голланд улсуудтай хиллэдэг. Мөн баруун хойд талд нь Хойд тэнгис, зүүн хойд талд нь Балтын тэнгис оршдог. Герман нь 357,021 км² нутаг дэвсгэртэй бөгөөд сэрүүн уур амьсгалтай. Хүн амынхаа тоогоор Европын Холбооны гишүүд дотор тэргүүлдэг, мөн гадны оршин суугчдаараа дэлхийд гуравт орно.

МЭӨ 100 оноос өмнө Германиа гэгч нутагт Герман угсааны хүмүүс амьдарч байжээ. 10-р зуунаас 1806 он хүртэл Германы нутаг дэвсгэр нь Ариун Ромын эзэнт гүрний маш чухал хэсэг болж байв. 16-р зуунд Германы хойд хэсэг нь Протестант шинэчлэлийн төв болсон байна. 1871 оны Франц-Пруссын дайнд анх удаагаа улс болж нэгджээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа 1949 онд Герман нь баруун, зүүн хоёр улсад хуваагдсан. Хоёр улс 1990 онд нэгджээ. 1957 онд Баруун Герман нь Европын Эвлэлийг байгуулсан орнуудын нэг болсон бөгөөд энэ байгууллага нь 1993 онд Европын Нэгдэл болсон байна. Герман нь Шенгений бүсэд орсон бөгөөд 1999 онд Еврог мөнгөн тэмдэгтээ болгосон.

Герман нь 16 мужаас (Bundesländer) тогтсон холбооны бүгд найрамдах парламентын засаглалтай улс юм. Нийслэл бөгөөд хамгийн том хот нь Берлин. Герман нь НҮБ, НАТО, Их Найм, G4 зэрэг байгууллагуудын гишүүн бөгөөд Киотогийн гэрээнд гарын үсэг зурсан. ДНБ нь дэлхийд тавд (худалдан авах чадвараар харьцуулсан), эсвэл гуравт (нэрлэсэн) ордог. Мөн дэлхийн хамгийн том экспортлогч орон юм. Германы гадаад орнуудад үзүүлэх тусалцаа нь дэлхийд хоёрт ордог бөгөөд цэрэг армийн зарцуулалт нь зургаад орно. Герман нь амьдралын чанар өндөртэй бөгөөд нийгмийн аюулгүй байдлыг хангах нарийн системийг бий болгожээ. Европын үйл ажиллагаанд чухал байр суурь эзлэдэг бөгөөд дэлхийн орнуудтай сайн хамтын ажиллагаатай. Герман нь шинжлэх ухаан, технологийн салбарт тэргүүлэгч орнуудын дунд жагсдаг.

Засаг захиргааны хуваарь[засварлах | edit source]

Герман улс нь орон гэх утгатай Герман хэлний Länder хэмээх үгээр нэрлэгддэг холбооны 16 мужаас бүрдэнэ. Тус бүрдээ үндсэн хуульт, өөртөө засах эрхтэй тул заримдаа муж улс гэж бас нэрлэдэг. Эдгээрээс Бавари, Саксон, Тюринг гурав нь албан ёсоор "чөлөөт улс" (Freistaat) хэмээгддэг бол, Берлин, Бремен, Хамбург гурван хот нь мужийн зэрэглэлтэй болсон тул хот улс гэж хэлэгддэг...

Karte Bundesrepublik Deutschland.svg
Муж Нийслэл Нутаг дэвсгэр (км²) Хүн ам
Баден-Вюртемберг Штутгарт 35,752 10,717,000
Бавар Мюнхен 70,549 12,444,000
Берлин 892 3,400,000
Бранденбург Потсдам 29,477 2,568,000
Бремен Бремен 404 663,000
Доор Саксон Ханновер 47,618 8,001,000
Заарланд Заарбрюкен 2,569 1,056,000
Мекленбург-Өрнө Померан Шверин 23,174 1,720,000
Райнланд-Пфальц Майнц 19,847 4,061,000
Саксон Дрезден 18,416 4,296,000
Саксон-Анхальт Магдебург 20,445 2,494,000
Тюринг Эрфурт 16,172 2,355,000
Умар Райн-Вестфален Дюссельдорф 34,043 18,075,000
Хамбург 755 1,735,000
Хессен Висбаден 21,115 6,098,000
Шлесвиг-Хольштайн Киль 15,763 2,829,000

Эх сурвалж[засварлах | edit source]

  1. 1.0 1.1 1.2 1.3 World Economic Outlook Database. International Monetary Fund (April 2011). 26 April 2011-д хандсан.
  2. Human development index. United Nations Development Programme (2010). 18 March 2011-д хандсан.

Гадаад холбоос[засварлах | edit source]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Герман