Монако

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Монакогийн Гүнт Улс
Төрийн далбаа Төрийн сүлд
Уриа: "Deo Juvante"  (Латин)
"Бурхны ивээлтэй хамт"
Төр засаг Үндсэн хуульт хаант засагт
Ванлиг
 -  Гүн II Альберт
 -  Төрийн сайд Мишель Роже
 -  Үндэсний зөвлөлийн тэргүүн Мишель Рожер
 -  Гадаргын ус (%) 0.0[1]
Хүн ам
 -  Тооцоо () 30,586[2] 
 -  Тооллого () 35,352 
ХХИ  6.581 тэрбум доллар[3][4] (136)
Мөнгөний нэгж Евро )

Монакогийн Гүнт Улс (фр. Principauté de Monaco;Монако:Principatu de Múnegu; итал. Principato di Monaco; Окситан хэл: Principat de Mónegue) буюу Монако (англ. Monaco) улс нь Баруун Европын өмнөд хэсэгт Газар Дундын тэнгисийн төвийн хойд эргийг даган суурьшсан тусгаар тогтносон дэлхийд хоёдугаар тооцогдох бага хот-улс юм. Гурван талаараа Францын нутагтай хиллэдэг тус улсын төв цэг Итали улсаас даруй 16 км. Газар нутгийн нийт талбай 2.02 км2(0.78 м2) бөгөөд хүн амын нийт тоо 33,000.

Монако улсын нийслэл нь энэ улсад байх цорын ганц хот болох Монако. Татвар ногдуулалтын түвшингийн хэмжээ нэн бага гэдгээрээ алдартай тус улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь хүн амын 84 хувийг эзлэх гадаадын харъяат хөрөнгөтөн баячууд юм.

Монакогийн засаглал барих уламжлал нь Үндсэн хуулийг чухалчилсан Хаант болон Вант улс тул төрийн тэргүүн нь Хунтайж II Альберт юм. 1160 онд Италийн Генуя хязгаарын төлөөлөгчийн хүү Гринмалдо Канеллагийн үүсгэн байгуулсан «Гримальдигийн өргөөг» 1297 оноос тус улсын төрийн ордон гэж нэрийдэн ирсэн ба 1861 оны Франц-Монтенегро улсын хоорондын хэлэлцээрийн дагуу 1911 онд тусгаар тогтнолоо олсон түүхтэй. Монако улсыг батлан хамгаалах үүргийг Франц улс хариуцдаг.

Монако улсын нэгэн тойрог
Харш болон цамхаг
Монакогийн цогчин дуган
Place d'Armes нэртэй орчин үеийн барилга.
Монако улсын одоогийн төрийг барьж буй Хунтайж II Альберт

Эшлэл[засварлах | edit source]

  1. Monaco en Chiffres, Principautй de Monaco. Accessed on June 7, 2010.
  2. Monaco, The World Factbook, Central Intelligence Agency. Accessed on June 7, 2010.
  3. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named gouvmc
  4. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named wdi

Холбоос[засварлах | edit source]

Засгийн газар
Дэлгэрэнгүй мэдээлэл
Аялал жуулчлал
Бусад