Ботсвана

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Ботсван» гээд холбогдов —
Харайх: Удирдах, Хайлт
Бүгд Найрамдах Ботсвана Улс
Republic of Botswana
Lefatshe la Botswana
Төрийн далбаа Төрийн сүлд
Уриа: тсвана. Pula
«Хур бороо»
Төрийн дууллын нэр:
тсвана. Fatshe leno la rona
«Адист дээдийн нутаг»
Нийслэл 
(их хот)
Габороне
Албан хэл Англи, Тсвана
Төр засаг Ерөнхийлөгчийн бүгд найрамдах засаг
 -  Ерөнхийлөгч Ян Кхама
Тусгаар тогтносон нь
 -  Их Британиас 1966 оны 9 сарын 30 
Нутаг дэвсгэр
 -  Бүх талбай 581,730 км2 (47)
 -  Гадаргын ус (%) 2.6
Хүн ам
 -  Тооцоо (2010) 2,029,307[1] (144)
 -  Тооллого (2001) 1,680,863 
 -  Нягт сийрэг 3.4 хүн/км2 
ДНБ (ХАЧТ) 2010 оны тооцоо
 -  Нийт дүн $28.491 тэрбум[2] 
 -  Нэг хүнд $15,489[2] 
ДНБ (Нэрлэсэн) 2010 оны тооцоо
 -  Нийт дүн $14.030 тэрбум[2] 
 -  Нэг хүнд $7,627[2] 
ОТББИ (1993) 63[3] (их
ХХИ (2010) 0.633[4] (дундаж) (98)
Мөнгөний нэгж Пула (BWP)
Цагийн бүс +2
Замын хөдөлгөөн зүүн
Домэйн нэр .bw
Утасны томьёо +267

Бүгд Найрамдах Ботсвана Улс (англ. Republic of Botswana; тсвана. Lefatshe la Botswana; "ботсвана" гэдэг нь «тсвана улс» гэх утгатай)[5]Өмнө Африкт орших улс. Ботсвана урд талаараа Өмнөд Африк, баруун хойд талаараа Намиби, зүүн хойд талаараа Замби, зүүн талаараа Зимбабве гэх дөрвөн улстай газраар хиллэдэг далайд гарцгүй орон юм. Нутгийн 70% нь Калахарын цөлд оршино.

Дэлхийн 47-р том газар нутаг болох 581,730 км² талбайт нутагт 2,029,307 хүн амьдран суудаг. Хүн амын нягтрал - 3.4 хүн/км². Хүн амын олонх Тсвана хүмүүс, иргэнээ нэрлэхдээ "Мотсвана" (о.т. "Батсвана"), хэлээ нэрлэхдээ "Сэтсвана" гэдгээс тэдний хэлэнд угтвар үг чухал гэдгийг харж болно. Албан ёсны хэл нь Англи, Тсвана хоёр болно. Хүн амаас 71% нь Христийн шашинтан бол 21% нь шашин шүтдэггүй.

Ботсвана 1966 онд Их Британиас тусгаар тогтнохдоо хамгийн буурай улс (Нэг хүнд оногдох ДНБ - $70) байсан бол хурдтайгаар хөгжин өдгөө дэлхийн дунджаас илүү дээгүүр эдийн засагтай ($14,000) хөгжиж буй улс болжээ.

Зүүлт, тайлбар[засварлах | edit source]

  1. Central Intelligence Agency (2009). Botswana. The World Factbook. 3 February 2010-д хандсан.
  2. 2.0 2.1 2.2 2.3 Botswana. International Monetary Fund. 2011-04-21-д хандсан.
  3. Distribution of family income – Gini index. The World Factbook. CIA. 2009-09-01-д хандсан.
  4. Human Development Report 2010. United Nations (2010). 5 November 2010-д хандсан.
  5. Ц.Дамдинсүрэн, А.Лувсандэндэв нарын зохисон "Орос-Монгол толь" (1982)-д Ботсвана гэдэг үгийг Ботсван улс гэж орчуулснаас ч тэр үү улсын нэрийг Ботсван гэж бичих нь байдаг. Гэвч өөрсдийн нэрийдэл Botswana нь бо+тсвана (улс+тсвана) хэмээх нийлэмж тул төгсгөлийн "а" үсгийг хаяж болмооргүй байна.

Гадаад холбоос[засварлах | edit source]