Финланд

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Бүгд Найрамдах Финланд Улс
Suomen tasavalta (фин)
Republiken Finland (швед)
Төрийн далбаа Төрийн сүлд
Төрийн дууллын нэр:
фин. "Maamme"
Шве: "Vårt land"
«Манай нутаг»
Финланд улсын газар нутаг (улаанаар дэвсгэрлэсэн)
Финланд улсын газар нутаг (улаанаар дэвсгэрлэсэн)
Нийслэл 
(их хот)
Helsinki.vaakuna.svg Хельсинки
Албан хэл Фин (90.0%)
Швед (5.4%)
Олон түмэн Финландынхан, олонхоор нь Финчүүд
Төр засаг Парламентийн бүгд найрамдах засаг[1]
 -  Ерөнхийлөгч Саули Нийнистө
 -  Ерөнхий сайд Юха Сипилa
Улсын хурал фин. "eduskunta"
"riksdagen"
«Парламент»
Түүх
 -  Хаант Оросын доор өөртөө засах эрхт 1809 оны 3 сарын 29 
 -  Зөвлөлт Оросоос тусгаар тогтносон 1917 оны 12 сарын 6 
Нутаг дэвсгэр
 -  Бүх талбай 338,424 км2 (64)
 -  Гадаргын ус (%) 10 %
Хүн ам
 -  Тооцоо (2012) 5,404,956[2] (112)
 -  Тооллого (2000) 5,180,000 
 -  Нягт сийрэг 16 хүн/км2 
ДНБ (ХАЧТ) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн $195.723 тэрбум[3] 
 -  Нэг хүнд $36,236[3] 
ДНБ (Нэрлэсэн) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн $266.553 тэрбум[3] 
 -  Нэг хүнд $49,349[3] 
ОТББИ (2000) 26.9 (бага
ХХИ (2011)  0.882[4] (маш сайн) (22)
Мөнгөний нэгж Евро (€) (EUR)
Цагийн бүс ДЕЦ (НЗНЦ+2)
 -  Зуны цаг ДЕЗЦ (НЗНЦ+3)
Домэйн нэр .fi1
Утасны томьёо +358
1Европын Холбооны гишүүн учир .eu-г бас хэрэглэнэ.

Финланд, албан ёсоор Бүгд Найрамдах Финланд Улс (Фин хэлээр: Suomi, Швед хэл: Finland) нь хойд Европын Фенноскандиа бүсэд орших Скандинавын орон юм. Баруун талаараа Швед улстай, зүүн талаараа Оросын Холбооны Улстай, хойд талаараа Норвеги улстай, өмнөд талаараа Финийн булангаар Эстон улстай тус тус хиллэдэг. Нийслэл хот нь Хельсинки.

Финландад 5.3 орчим сая хүн амьдардаг бөгөөд үүний дийлэнх хэсэг нь өмнөд хэсэгт нь байдаг.[5] Газар нутгийн хувьд Европын найм дахь том орон, Европын Холбооны хамгийн нягтшил багатай орон юм. Хүн амын дийлэнхийн эх хэл нь Угро-Фин хэлний бүлэгт хамаарагдах, Эстон хэлтэй төстэй Фин хэл бөгөөд энэ нь Энэтхэг-Европ хэлний аймагт хамааралгүй Европын Холбооны 4 хэлний нэг болно. Хоёр дахь албан ёсны хэл болох швед хэлээр хүн амын 5.5 хувийн цөөнх ярьдаг.[6] Финланд нь ардчилсан, парламентийн засаглалтай бүгд найрамдах улс бөгөөд засгийн газар нь Хельсинкид төвлөрдөг. 415 хотод орон нутгийн засгийн газрууд байна. Хельсинки, Эспоо, Вантаа, Каунианенээс тогтох Их Хельсинкид сая орчим хүн оршин суудаг бөгөөд нийт ДНБ-ийн гуравны нэг нь тэнд үүсгэгддэг. Эдгээрээс гадна Тампере, Турку, Оулу гэх зэрэг томоохон хотуудтай.

Финланд нь түүхийнхээ хувьд Шведийн хэсэг байсан бөгөөд 1809 оноос Хаант Орос Улсын автономит вант улс болсон. 1917 онд Оросоос тусгаарласны дараа иргэний дайн, ЗХУ-ын эсрэг дайн, Нацист Германы эсрэг дайн болж, Хүйтэн дайны үеэр албан ёсоор төвийг сахисан байр суурьтай байжээ. 1955 оны НҮБ-д, 1995 оны Европын Холбоонд элссэн ба Еврог хэрэглэгч орнуудын холбоо-Еврозонд оролцдог. Улсын нийгэм, эдийн засаг, улс төр, цэрэг армийн үзүүлэлтүүдийг авч үзсэн судалгаагаар Финланд нь зөвхөн Норвегийн дараа дэлхийн хоёр дахь тогтвортой орноор тодорчээ.[7]

Өндөр технологи бүхий аж үйлдвэр, нийтийн боловсрол, ДНБ-ий өсөлтийн хурд, иргэний эрхийн хамгаалалт зэргийн олон улсын харьцуулалтаар маш өндөр үнэлгээ авдаг.[8]

Ишлэл[засварлах | edit source]

  1. Formerly a semi-presidential republic, it's now a parliamentary republic according to David Arter, First Chair of Politics at Aberdeen University, who in his "Scandinavian Politics Today" (Manchester University Press, revised 2008), quotes Jaakko Nousiainen in "From semi-presidentialism to parliamentary government" in Scandinavian Political Studies 24 (2) p95–109 as follows: "There are hardly any grounds for the epithet 'semi-presidential'." Arter's own conclusions are only slightly more nuanced: "The adoption of a new constitution on 1 March 2000 meant that Finland was no longer a case of semi-presidential government other than in the minimalist sense of a situation where a popularly elected fixed-term president exists alongside a prime minister and cabinet who are responsible to parliament (Elgie 2004: 317)". According to the Finnish Constitution, the president has no possibility to rule the government without the ministerial approval, and does not have the power to dissolve the parliament under his or her own desire. Finland is actually represented by its prime minister, and not by its president, in the Council of the Heads of State and Government of the European Union. The 2012 constitution reduced the powers of the president even further.
  2. VÄESTÖTIETOJÄRJESTELMÄ – REKISTERITILANNE – 29.02.2012 (Finnish). Population Register Centre. 29 March 2012-д хандсан.
  3. 3.0 3.1 3.2 3.3 Finland. International Monetary Fund. 2012-04-18-д хандсан.
  4. Human Development Report 2010. United Nations (2010). 5 November 2010-д хандсан. and Human Development Index trends, 1980–2010. United Nations (2010). 7 November 2010-д хандсан.
  5. The current population of Finland. Population Register Center.. 2007-08-16-д хандсан.
  6. The population of Finland in 2006. Statistics Finland (2006-12-31). 2007-09-04-д хандсан.
  7. The Failed States Index 2008
  8. Finland: World Audit Democracy Profile. WorldAudit.org. 2007-06-11-д хандсан.

Гадаад холбоос[засварлах | edit source]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Финланд