Мальт

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Бүгд Найрамдах Мальт Улс
ᠪᠦᠭᠦᠳᠡ ᠨᠠᠶᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ ᠮᠠᠯᠲ᠋ᠠ ᠤᠯᠤᠰ
Repubblika ta' Malta (мальт)
Republic of Malta (англи)
тусгаар тогтносон орон, бүрэн эрхт улс
Төрийн далбаа Төрийн сүлд
Европ, Европын холбооны газрын зурагт Мальтыг улаанаар
Европ, Европын холбооны газрын зурагт Мальтыг улаанаар
Нийслэл Валлетта
Албан хэл мальт хэл
англи хэл
Төр засаг Бүгд найрамдах засагтай
Түүхэн үйл явдал
 -  1964-09 -21 Их Британиас тусгаарласан 
Нутаг дэвсгэр
 -  Бүх талбай 316 км2 
Хүн ам
 -  Тооцоо (2011) 452,515 
ДНБ (ХАЧТ) 2012 оны тооцоо
 -  Нийт дүн $11.260 тэрбум 
 -  Нэг хүнд $27,022 
Мөнгөний нэгж Евро (EUR)
Цагийн бүс ТЕЦ (НЗНЦ+1)
 -  Зуны цаг ТЕЗЦ (НЗНЦ+2)
Утас, домэйн +356 / .mt1
1Европын холбооны гишүүн тул .eu-г бас хэрэглэнэ.
1697 онд баригдсан дуган
Гурван арлын газрын зураг
Алс дээрээс харахад
Мальт нутаг

Бүгд Найрамдах Мальт Улс Өмнө Европт Газрын дундад тэнгисийн төв хэсгийн Мальт, Гоцо, Комино зэрэг бүлэг арал дээр оршдог. Эдгээр аралд гол горхи, нуур цөөрөм бараг байхгүй, тачир ургамалтай, чулуурхаг гадаргатай тул тариачид алгын чинээхэн газар дээрээ хүнсний ногоо, үр тариа, жимс, цэцэг тарьж ургуулахад уйгагүй хөдөлмөр шаарддаг.

Дотоодын нийт бүтээгдэхүүнд боловсруулах үйлдвэр 33 хувь, хөдөө аж ахуй 5.5 хувь эзэлдэг бөгөөд нэхмэл, оёдлын үйлдвэр, загасны аж ахуй нэлээд хөгжжээ. Аж үйлдвэрт нь гадаадын хөрөнгө ноёрхох байр суурьтай, хөлөг онгоцны засварын газар, хүнсний болон гар урлалын жижиг үйлдвэрүүдтэй. Хөдөө аж ахуйдаа улаан буудай, арвай, идэшний ногоо, жимс, цэцэг тариалдаг. Гадаадын аялагч, жуулчид нэлээд орлого оруулна.

Хүн амын олонх нь мальтчууд бөгөөд мальт, англи хэлээр ярилцдаг.

Мальт бол Европыг Ази, Африктай холбосон усан замын уулзвар газар байрладаг учраас дээр үеэс Араб, Араб, Испанийн далайчдын сонирхлыг татаж, 1800 оноос эхлэн Английн колони болжээ. Тус оронд өрнөсөн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үрээр 1947 онд өөртөө засах колонийн эрх авч, үйл явдал өрнөсөөр 1964 онд тусгаар тогтнож, 1974 оны XII сард бүгд найрамдах улсаа тунхаглажээ. Мальт улс төвийг сахисан гадаад бодлогын байр суурь баримталдаг.

Монгол улс Мальт улсын хооронд 1979 оны VIII сарын 8-нд дипломат харилцаа тогтсон.

Эх сурвалж[засварлах | edit source]

  • Хүүхэд-залуучуудын нэвтэрхий толь. III боть (1988). «Дэлхийн, хүн төрөлхтөн». 324-р тал. Мальт.