Хойд Америк

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Хойд Америк тив

Хойд Америк' нь Дэлхийн бөмбөрцөгийн хойд хагаст байрлах тив юм[1]. Хойд талаараа Умард мөсөн далай, зүүн талаараа Хойд Атлантын далай, зүүн урд талаараа Карибын тэнгис, урд болон баруун талаараа Хойд Номхон далайгаар хүрээлэгдэн оршино. Өмнөд Америк тив зүүн өмнө талд нь байрлах ба Панамын хоолойгоор тусгаарлагдана.

Хойд Америк тив нь 24,490,000 хавтгай дөрвөлжин км буюу Дэлхийн нийт гадаргуугийн 4.8 хувь, Дэлхийн хуурай газрын 16.4 хувьтай тэнцэх хэмжээний талбайтай. 2006 оны 10-р сарын байдлаар уг тивд 514,600,000 хүн оршин сууж байна.

Хойд Америк тив нь газар нутгийн хэмжээгээр Ази, Африкийн дараа 3 дахь том тив бөгөөд нийт оршин суугчдийн тоогоор Ази, Африк, Европын дараа 4-т орно. Хойд ба Өмнөд Америк тивийг нийлүүлээд Америк тив гэж нэрлэх нь бий.

Ишлэл[засварлах | edit source]