Балба

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Холбооны Бүгд Найрамдах
Ардчилсан Балба Улс

Хбнабу мб.png
सङ्घीय लोकतान्त्रिक गणतन्त्र नेपाल
Санхъяа Лохтантрик Ганатантра Непал
тусгаар тогтносон орон, бүрэн эрхт улс
Төрийн далбаа Төрийн сүлд
Уриа: जननी जन्मभूमिश्च स्वर्गादपि गरीयसी →
«Эх, эх орон хоёр диваажингаас ч эрхэм»
Төрийн дууллын нэр:
«Саяу тунга пулга» / सयौं थुँगा फूलका
(Зуу зуун цэцгийн үр)

Дэлхийн тал бөмбөрцөгт Балбыг улаанаар
Дэлхийн тал бөмбөрцөгт Балбыг улаанаар
Нийслэл Катманду
Том хот Катманду, Биратнагар,
Покхара, Патан (Лалитпур)
Албан хэл балба хэл
Ард түмэн 
(2001 он)
Балбын ард түмэн →
15.5% – чтери ястан
12.5% – бахун ястан
  7.1% – магар ястан
64.9% – бусад овог аймаг
 -  Нутгийн олон Балбынхан
(Балба улсынхан)
Төр засаг Шилжилтийн, олон нам бүхий
бүгд найрамдах засагтай
 -  Ерөнхийлөгч Рам Баран Ядав (2008)
 -  Ерөнхий сайд Сушил Койрала (2014)
 -  Улсын хурал нэг танхимт хурал
Түүх
 -  1768-12-21 Балба [вант] улс үүссэн 
 -  2008-05-28 БНУ засагт шилжсэн 
Нутаг дэвсгэр
 -  Бүх талбай 147,181 км2 (94)
 -  Гадаргын ус (%) 2.8
Хүн ам
 -  Тооллого (2011) 26,494,504[1] (40)
 -  Нягт сийрэг 199.3 хүн/км2 
ДНБ (ХАЧТ) 2010 оны тооцоо
 -  Нийт дүн $35.813 тэрбум[2] 
 -  Нэг хүнд $1,270[2] 
ДНБ (Нэрлэсэн) 2010 оны тооцоо
 -  Нийт дүн $15.836 тэрбум[2] 
 -  Нэг хүнд $562[2] 
ОТББИ (2003) 47.2 (өндөр) 
ХХИ (2007) 0.553[3] (дундаж) (144)
Мөнгөний нэгж Балбын рупи (NPR)
Цагийн бүс Балбын цаг (НЗНЦ+05:45)
Утас, домэйн +977 / .np
Нэр томъёо NP, NPL / ХБНАБУ
2002 оны 10-р сард Балбыг сансрыг хөлгөөс харсан нь
2002 оны 10-р сард Балбыг сансрыг хөлгөөс харсан нь
Тийн ялгал
нэрлэх Балба ᠪᠠᠯᠪᠠ [4]
харьяалах Балбын балба-йин
өгөх орших Балбад балба-ду
заах Балбыг балба-йи
гарах Балбаас балба-ача
үйлдэх Балбаар балба-бар
хамтрах Балбатай ᠪᠠᠯᠪᠠ ᠲᠠᠢ
чиглэх Балба уруу ᠪᠠᠯᠪᠠ ᠤᠷᠤᠭᠤ

Ази тивийн өмнөд хэсэгт Хятад, Энэтхэг хоёр орноор хүрээлүүлж Хималайн өвөр бэлээр уртаашаа 800 км, өргөөшөө 200 км тэлсэн 147,181 км2 сунайсан орон болон түүнийг эрхшээсэн НҮБ-ийн 1955 оны гишүүн, тусгаар тогтносон бүрэн эрхт улсыг Балба (худам монголоор «ᠪᠠᠯᠪᠠ» → balba, балбаар नेपाल → [небал], гуравдагч хэлнээс Непал) гэдэг. 26 сая хүнтэй. Нийслэл нь Катманду.

Төр улс[засварлах | edit source]

Бурангуй нийгэмт 1768 онд Притви Нараян Шах олон газрыг хураан захирснаар Балба улс тогтжээ. Эрч авсан үедээ Төвөд, Энэтхэгт нэвтэрч 1788-1792 онд Чин улс, 1815–1816 онд Британитай байлдаж байв. 1846 онд Жан Бахадур (баатар) Рана сайдын хүч нөлөө вангийн сүрийг дарж нэр төдий болгожээ. Англичуудын дэмжлэгтэйгээр гарсан Рана омгийнхон тийнхүү зуун гаран жил ноёлов. 1940-өөд онд ардчилсан хөдөлгөөн, нам, зэвсэгт тэмцэл үүсээд 1951 онд Ранын дэглэмийг унагаж, вангийн засгийг сэргээн тогтоосон.[5] Энэтхэг дэмжин оролцож байв. Ван, засгийн газар харшиж ван аргагүй дийлж 1959 онд намгүй болжээ. Балбын вант улс (1768–2008) 1990-ээд оноос ахин ардчиллыг хүсэгчдийг бай болж 1996 онд байгуулагдсан маоист үзэлтэй Балбын эв хамт намын толгойлсон иргэний дайн 18 мянган хүний аминд хүрсний эцэст 2008 онд хаант төр халагдаж,[6] бүгд найрамдах засаг, холбооны төрийн байгууламж бүхий Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улс (ХБНАБУ) үүсээд байгаа юм. Хэрэгжүүлэх (засгийн газар), хууль тогтоох (601 гишүүнтэй), шүүх гурван бүтэц бүхий төртэй. 2008 оноос Рам Баран Ядав ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

Газар орон[засварлах | edit source]

Балба орныг байгалийн гурван бүс болгож үзнэ. Нутгийн умард хөвөөгөөр альпийн нуга, нүцгэн хад, мөнх цас, мөсөн гол бүхий хүйтэн Хималайн өндөр нуруу сунайна. Балба-Хятадын хилийн зурваст Канченжунга, Лхоцэ, Макалу, Чо Оюу, Дхаулагари болон дэлхийн хамгийн өндөр Жомолунгма (балба хэлээр сагармата гэх) зэрэг далайн түвшнээс дээш 8000 м-ээс өндөр уулс сүндэрлэжээ. Дунд бүс буюу навчит, шилмүүст ойтой уулс, өндөрлөг газарт д.т.д 800-4000 м өндөр нутаг хамрагдана. Энэтхэгтэй хиллэх өмнөд хэсгийн Ганга мөрний нам доор газрын зах зурвасаар тропикийн ой тархсан бөгөөд 2000 мм-ээс их тунадас унаж, I сард +15°С, VII сард +30°С халуун дулаан байдаг.[5] Засаг захиргааны хувьд 14 аймаг (अञ्चल - анчал), тэдгээр нь дотроо 75 хошуу (जिल्ला - жилла) болж хуваагдана. Гэхдээ аймгуудаа багцлаад зүг чигээр нэрийдсэн 5 муж (бүс нутаг) болгон хөгжүүлж байгаа.

Аж ахуй[засварлах | edit source]

Катмандугийн гудамж, зээл

Балба нь феодалын харилцаа ноёрхсон хөдөө аж ахуйн орон. Нийгмийн нийт бүтээгдэхүүний 70 орчим хувийг хөдөө аж ахуй гаргадаг. Хөдөө аж ахуйд буудай, эрдэнэ шиш, хөх тариа, арвай, шар будаа, гурвалжин будаа, тропикийн ойд чихрийн нишингэ, жут, тослог ургамал, тамхи, цайны бут тариалдаг. Хүнсний ногооны ба үр жимсний аж ахуй эрхэлнэ.

Одос, сарлаг, хонь, ямаа, гахай өсгөдөг. Аж үйлдвэрийн хөгжлөөр дорой. Нүүрс, төмрийн хүдэр, гялтгануур, догшин шүү болон хөдөө аж ахуйн түүхий эдийг гар үйлдвэрийн аргаар боловсруулдаг. Чихэр, тамхи, хөвөн, бөс даавуу, жут, тутарга цэвэрлэх фабрик, завод ажилладаг. Металл боловсруулах, гэр ахуй ба гар урлалын үйлдвэртэй. Гадаадад жут, жутийн эдлэл, үр тариа, чихрийн нишингэ, тамхи, ноос, арьс, эмийн ургамал гаргадаг.[5]

Нийгэм соёл[засварлах | edit source]

1950 онд 9 сая хүнтэй байсан Балба улс 2011 онд 26,494,504 хүнтэй болжээ.[1] Хүн амын тооны жилийн дундаж өсөлт — 1.35%.[7] Тэр ч үүднээс залуусын орон. 14 хүртэлх насны багачууд 35 хувь, 15-60 насны хүн 54 хувь, 60-аас дээш ахмад настан 8 хувийг бүрдүүлж байгаа. Дундаж наслалт — 66.2 жил. Эр эм хүйсийн харьцаа —0.96. Хойд талын уулархаг газраар хүн ам цөөн, урд талын Инд-Гангын нам доор газраар хүн ам шигүү суудаг. Нийслэл Катмандуд 975 мянган хүн, эргэн тойронд нь 2.5 сая хүн бүчин суужээ. Биратнагар (700 мянган хүнтэй), Покхара (260 мянга), Лалитпур, Бхаратпур, Бирганж (135,904) зэрэг бумаас олон хүнтэй хот бас байна.

Овог аймаг, отог яс маш олон. Кастын системтэй.[8] 15.5% нь чтери ястан, 12.5% нь бахун, 7.1% нь магар гэх мэтээр зуугаад өөр нэр дурдаж болно. Улсын албан ёсны бөгөөд хүн амын 44.6%-ийн төрөлх хэл нь балба хэл. Самгарди суурьт энэ хэлээ диваа үсгээр бичдэг. Балба, майтхили (11.7%), бхожрупи (6.0%) зэрэг ихэнх хэл энэтхэг-ари төрөлд хамаарна. Таманг, невар гэх мэт төвөд-бирм төрлийн хэлтэн хойд нутагт төвлөн байна. Хэл угсаагаа дагаад 80% хиндү, 10% будда, 4% ислам шашин шүтдэг.[9] НТӨ 563 онд шагж хааны агь, хожмын Бурхан багш мэндэлсэн газар одоо Балбын Лумбинид байна. 1997 онд дэлхийн газрын өвөөр бүртгэгдсэн.

Балбад үлгэр домог арвин. «Дал бхат» хэмээх цагаан будаа, ногоо, шөл зэрэгцүүлсэн хоол байдаг. Мөн «момо» хэмээх бууз бий.

Балбынхан хөлбөмбөг, крикет их тоглоцгоодог. 1988 онд Бидхан хэмээх лам тэгвоньдугаар олимпийн хүрэл медаль авсан.

Зүүлт, тайлбар[засварлах | edit source]

Викимедиа зургийн сан:
«Балба [улс орны зураг]»
  1. 1.0 1.1 Балба улсын 2010 оны хүн амын тооллогын дүн
  2. 2.0 2.1 2.2 2.3 Nepal. International Monetary Fund.
  3. Human Development Report 2009. Human development index trends: Table G. The United Nations.
  4. а) МУИС-МХСС. «Монгол хэлний хадмал толь» (2011)ᠪᠠᠯᠪᠠ (балба) гэсэн. Харин Содбилэгийн найруулсан монгол-англи-хятад толиос үзвэл Хятадад монголоор ᠨᠸᠫᠠᠯ (непал) гэж бичиж байгаа.
    б) "Chrome", "Firefox" үйлдлийн системд худам монгол бичгийн MVS, FVS команд ажиллагаагүй болчихоод байна. Зарим тийн ялгалын хувирлыг засартал нь түр зуур кирилл монголоор галиглав.
  5. 5.0 5.1 5.2 Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь - III боть (монголоор)
  6. 17,800 people died during conflict period, says Ministry of Peace.
  7. "National Population and Housing Census 2011 (National Report)".
  8. Nepal — Caste and Ethnicity".
  9. "Nepal — Pew-Templeton Global Religious Futures Project".

Гадаад холбоос[засварлах | edit source]