Швейцари

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Холбооны Швейцар Улс
Schweizerische Eidgenossenschaft (герман)
Confédération suisse (франц)
Confederazione Svizzera (итали)
Confederaziun svizra (руманш)
Төрийн далбаа Төрийн сүлд
Уриа: лат. "Unus pro omnibus omnes pro uno"
«Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө»
Төрийн дууллын нэр:
«Швейцарын магтуу»
Европ (хар саарал) дахь Швейцар (ногоон)-ын байршил
Европ (хар саарал) дахь Швейцар (ногоон)-ын байршил
Нийслэл Хуулиар оноож заасангүй ч үнэндээ Берн-д нийслэсэн.
Том хот Цюрих
Албан хэл Герман (63.7 %)
Франц (20.4 %)
Итали (6.5 %)
Руманш[1] (0.5 %)
Олон түмэн Швейцарынхан
Төр засаг Парламентын бүгд найрамдах засаг
 -  Холбооны Зөвлөл 7 гишүүнтэй. Тэднээс 2012 оны ерөнхийлөгч Эвелине Видмер-Шлумпф, дэд ерөнхийлөгч Ули Маурер
Улсын хурал 2 танхимтай
«Холбооны Хурал»
Тусгаар тогтнол
 -  Түрүү холбоо 1291 он 
 -  Өөртөө засах 1499 оны 9 сарын 22 
 -  Бүрэн эрх 1648 оны 10 сарын 24 
 -  Сэргэсэн 1815 оны 8 сарын 7 
 -  Холбооны улс 1848 оны 9 сарын 12[2] 
Нутаг дэвсгэр
 -  Бүх талбай 41,285 км2 (133)
 -  Гадаргын ус (%) 4.2
Хүн ам
 -  Тооцоо (2011) 7,952,600[3] (95)
 -  Тооллого (2000) 7,452,075 
 -  Нягт сийрэг 188 хүн/км2 
ДНБ (ХАЧТ) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн $339.890 тэрбум[4] 
 -  Нэг хүнд $43,369[4] 
ДНБ (Нэрлэсэн) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн $636.059 тэрбум[4] 
 -  Нэг хүнд $81,160[4] 
ОТББИ (2009) 33.7 (дундаж
ХХИ (2011) 0.903[5] (маш сайн) (11)
Мөнгөний нэгж Швейцар франк (CHF)
Цагийн бүс Төв Европын цаг (НЗНЦ+1)
 -  Зуны цаг Төв Европын зуны цаг (НЗНЦ+2)
Домэйн нэр .ch
Утасны томьёо +41

Швейцари улс (герм. Schweiz, фр. Suisse, итал. Svizzera, Руманш хэл: Svizra), албан ёсоор Холбоот Швейцари Улс (лат. Confoederatio Helvetica учир тус орны ISO-гийн улсын код нь CH ба CHE) бол баруун Европт байрлах 7.5 сая хүн амтай, 41,285 км² газар нутагттай, далайд гарцгүй орон юм. Швейцари нь 26 улсаас бүрдсэн холбооны бүгд найрамдах улс бөгөөд эдгээр улсуудыг өөрөөр бас кантон гэж нэрлэдэг. Берн хот бол Холбооны улсын засгийн газар байрлах хот бөгөөд де факто нийслэл хот нь юм. Энэ орны эдийн засгийн төвүүд нь Женев ба Цюрих хотууд болно. Швейцари бол дэлхийн хамгийн баян орнуудын нэг мөн.

Швейцари улс Герман, Франц, Итали, Австри ба Лихтенштейн улсуудтай хиллэдэг. Швейцари нь олон хэлтэй улс бөгөөд герман, франц, итали, руманш гэсэн дөрвөн хэлийг үндэсний хэл гэж үздэг. Хэрэглээний түвшинд англи хэл нэлээд түгээмэл тархсан. Швейцари улс төвийг сахих эртний уламжлалтай бөгөөд 1815 оноос хойш дайнд ороогүй. Энд Олон Улсын Улаан Загалмайн Нийгэмлэг, Дэлхийн Худалдааны Байгууллага, НҮБ-ийн Европ дахь хоёр төв оффис байрладаг.

Швейцарийн латин нэр буюу Confoederatio Helvetica гэдэг нь Альпийн бүс нутагт амьдарч байсан эртний кельт гаралтай хельвет аймгийн нэрээс гаралтай юм. Швейцари улсын байгуулагдсан огноог уламжлал ёсоор 1291 оны 8 сарын 1 гэж үздэг учир энэ өдрийг үндэсний баярын өдөр хэмээн тэмдэглэдэг.

Ишлэл[засварлах | edit source]

  1. Federal Constitution, article 4, "National languages" : National languages are German, French, Italian and Romansh; Federal Constitution, article 70, "Languages", paragraph 1: The official languages of the Confederation are German, French and Italian. Romansh shall be an official language for communicating with persons of Romansh language.
  2. A solemn declaration of the Tagsatzung declared the Federal Constitution adopted on 12 September 1848. A resolution of the Tagsatzung of 14 September 1848 specified that the powers of the institutions provided for by the 1815 Federal Treaty would expire at the time of the constitution of the Federal Council, which took place on 16 November 1848.
  3. Press Release: Provisional findings on population growth in Switzerland in 2011 Demographic growth continues. Swiss Federal Statistical Office. Swiss Federal Statistical Office, Neuchâtel (2011). 2012-04-26-д хандсан.
  4. 4.0 4.1 4.2 4.3 Switzerland. International Monetary Fund. 2012-04-22-д хандсан.
  5. Human Development Report 2011. United Nations (2011). 4 November 2010-д хандсан.Загвар:Dead link

Гадаад холбоос[засварлах | edit source]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Confoederatio Helvetica
Засгийн газар
Ишлэл
Газар зүй
Аялал жуулчлал
Түүх
Мэдээлэл
Боловсрол
Шинжлэх ухаан, технологи