Гондурас

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Бүгд Найрамдах Гондурас Улс
República de Honduras →
Република де Хондурас
Төрийн далбаа Төрийн сүлд
Төрийн дууллын нэр:
испаниар «Himno Nacional de Honduras»
(Гондурас улсын төрийн дуулал)

Нийслэл Тегусигальпа (1.1 сая)
Том хот 1.Тегусигальпа
2. Сан-Педро-Сула
Албан хэл испани хэл
Ард түмэн 
(2010 он)
Гондурасын ард түмэн →
90% – метис арьстан
7% – Америкийн индиан
  3% – бусад арьстан
 -  Нутгийн олон Гондурасынхан
(Гондурас улсынхан)
Төр засаг Ардчилсан дэглэм, нэгдмэл
байгууламж
, ерөнхийлөгчийн
бүгд найрамдах засагтай
 -  Ерөнхийлөгч Порфирио Лобо (2010)
 -  Дэд ерөн. Мария Богран (2010)
 -  Улсын хурал исп. «Congreso Nacional»
(Улсын их хурал)
Тусгаар тогтносон түүхт өдөр
 -  1821-09-15 Испаниас тусгаар тогтносон 
 -  1823-07-01 Мексикээс тусгаар тогтножээ 
 -  1838-11-05 Төв Америкаас тусгаарлав 
Нутаг дэвсгэр
 -  Бүх талбай 112,492 км2 (102)
 -  Гадаргын ус (%) 2.8
Хүн ам
 -  Тооцоо (2010) 8,249,574 (94)
 -  Тооллого (2007) 7,529,403 
 -  Нягт сийрэг 64 хүн/км2 
ДНБ (ХАЧТ) 2013 оны тооцоо
 -  Нийт дүн $35.697 тэрбум 
 -  Нэг хүнд $4,345 [1] 
ДНБ (Нэрлэсэн) 2013 оны тооцоо
 -  Нийт дүн $17.381 тэрбум [1] 
 -  Нэг хүнд $2,115 [1] 
ОТББИ (2007) 55.3 (их
ХХИ (2012) 0.604 (дундаж) (106)
Мөнгөний нэгж Гондурасын лемпир (¥) (HNL)
Цагийн бүс НЗНЦ-6
Утас, домэйн +504 / .hn
Нэр томъёо HN, HND / БНГонУ
Байр зүйн газрын зураг
Кофе ачтай таримал
Майя Копан хотын газар
Хэдэн бяцхан сурагч

Гондурас (ᠾᠣᠨ᠋ᠳ᠋᠋ᠦ᠋ᠷᠠᠰ - hондүрас, Honduras - Хондурас) улс Төв Америкт хойгуураа Гватемал, баруун урдаараа Сальвадор, зүүн урдаараа Никарагуатай хиллэн оршдог. Газар нутгийн ихэнх хэсэг нь өндөрлөг, халуун, чийглэг уур амьсгалтай. Уулархаг газраараа 5000 м хүртэл тунадас унадаг. Нутгийн 45 хувийг халуун орны карибын нарс, эбен зэрэг үнэт мод бүхий ой эзлэнэ. Улуа, Агуан зэрэг хэд хэдэн голтой. Ашигт малтмалаас мөнгө, алт, өнгөт металлын болон төмрийн хүдэр бий.

Гондурас бол Латин Америкийн хоцрогдол орон юм. Эдийн засгийн үндэс нь хөдөө аж ахуй. Хөдөө аж ахуйд хүн амын гуравны хоёр нь ажилладаг. Гол таримал нь кофе, эрдэнэ шиш, гадил, жүрж. Экспортын 40 хувийг гадил, кофе эзлэнэ. Аж үйлдвэрээс нэхмэл, хүнсний үйлдвэрүүдтэй. Эдийн засагт нь гадаадын, гол нь Америкийн капитал нэвтэрчээ. Авто болон төмөр замын тээвэр сул хөгжсөн. Олон улсын чанартай нисэх онгоцны буудал хэд хэд бий. Хүн амын 90 шахам хувь нь испани-индианы эрлийз юм. Хүн амд ногдох жилийн дундаж орлогоор Гондурас Латин Америкт сүүлчийн байранд ордог. Албан ёсны хэл нь испани.

МЭӨ нэгдэх мянган жилд Гондурасын нутаг дэвсгэрт эртний түүхт майя аймгийн индиануудын соёл цэцэглэн хөгжиж байжээ. Тэр соёлын гол төв нь Копан хот байв. Майячуудын урлагийн уламжлалт шинж одоогийн индиан аймгийн өнгө алаглан будсан баг, сав суулганы хээнд хадгалагдан үлдсэн байна. XVI зууны эхэн хүртэл уугуул хүн ам болох индианууд нь Гондурасын нутаг дэвсгэрийг «Игуэрас» буюу «Ибуэрас» гэж нэрлэдэг байв.

Гондурасын эрэг орчим газрыг Х. Колумб 1502 онд нээсэн бөгөөд испаничууд энэ орныг эрэг орчимдоо их гүнзгий учраас Гондурас (испаниар «хондура» гэдэг нь гүнзгий гэсэн утгатай үг) гэж нэрлэсэн ажээ. Испаничууд 1525 оноос Гондурасыг байлдан эзэлж эхэлсэн байна. Гондурасчууд тусгаар тогтнолынхоо төлөө шаргуу тэмцсэний дүнд 1821 онд Испаниас тусгаарлан салжээ. Гондурас 1838 оноос бие даасан улс болсон байна.

Мөнгөний нэгж нь лемпира.

Зүүлт[засварлах | edit source]

  1. 1.0 1.1 1.2 World Economic Outlook Database: China. International Monetary Fund (October 2013 data).

Эх сурвалж[засварлах | edit source]

  • Хүүхэд-залуучуудын нэвтэрхий толь. III боть. Улсын хэвлэлийн газар. 1988.

Гадаад холбоос[засварлах | edit source]