Беларусь

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Бүгд Найрамдах Беларусь Улс
Рэспубліка Беларусь
Республика Беларусь
Төрийн далбаа Төрийн сүлд
Төрийн дууллын нэр:
бел. "Дзяржаўны гімн Рэспублікі Беларусь"
«Бүгд найрамдах Беларусь улсын дуулал»
Нийслэл 
(их хот)
Coat of arms of Minsk.svg Минск
Албан хэл Беларусь хэл
Орос хэл[1]
Ард түмэн 
(2009 он)
83.7% - Беларусь
8.3% - Орос
3.1% - Польш
5.9% - бусад[2]
Олон түмэн Беларусынхан
Төр засаг Ерөнхийлөгчийн бүгд найрамдах засаг
 -  Ерөнхийлөгч Александр Лукашенко
 -  Ерөнхий сайд Михайл Мясникович
ЗСБНХУ-аас ЗСБНХУ-аас 
 -  Тунхагласан 1990 оны 7 сарын 27 
 -  Баталгаажсан 1991 оны 12 сарын 25 
Нутаг дэвсгэр
 -  Бүх талбай 207,595 км2 (85)
 -  Гадаргын ус (%) ялихгүй
Хүн ам
 -  Тооллого (2009) 9,503,807 (86)
 -  Нягт сийрэг 45.8 хүн/км2 
ДНБ (ХАЧТ) 2010 оны тооцоо
 -  Нийт дүн $131.201 тэрбум[3] 
 -  Нэг хүнд $13,909[3] 
ДНБ (Нэрлэсэн) 2010 оны тооцоо
 -  Нийт дүн $54.713 тэрбум[3] 
 -  Нэг хүнд $5,800[3] 
ОТББИ (2005) 27.9[4] (бага
ХХИ (2010) 0.732[5] (сайн) (61)
Мөнгөний нэгж Беларусь рубль (BYR)
Цагийн бүс +3
Замын хөдөлгөөн баруун
Домэйн нэр .by
Утасны томьёо +375

Беларусь (Беларусь: Беларусь, "Цагаан Орос"; Орос: Беларусь, Белоруссия), албан ёсоор Бүгд Найрамдах Беларусь Улс нь Зүүн Европт орших далайд гарцгүй орон юм. Хойд болон зүүн талаараа Оросын Холбооны Улс, өмнө талаараа Украйн, баруун талаараа Польш, баруун хойд талаараа Литва, Латви улсуудтай хиллэнэ. Нийслэл Минск; бусад томоохон хотуудыг дурьдвал, Брест, Хродна, Гомель, Махилёв, Вицебск. Тус улсын газар нутгийн 40 хувь нь ой модоор хучигдсан[6] бөгөөд хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарууд өндөр хөгжсөн.

20-р зууныг хүртэл беларусь үндэстэн нь өөрсдийн үндэсний үзэл санааг төлөвшүүлэх боломжоор бага байсан бөгөөд энэ нь орчин үеийн Беларусь улсын нутаг дэвсгэр нь Полацкийн вант улс, Литвын Их Вант Улс, Польш-Литвын Нөхөрлөл зэрэг улсуудын мэдэлд хэдэн зууны турш байсантай холбоотой. 1918-19 онд богино настай Бүгд Найрамдах Беларусь Ард Улс бий болж, тун удалгүй Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Белорус Улс нэртэйгээр нэгдэн оржээ.

Тус улсын одоогийн хил нь 1939 онд бүрэлдэн тогтсон бөгөөд тэр үед Польш-Зөвлөлтийн дайнаар нэг хэсэг газар нутгийг Польшоос салган авч, ЗСБНБелорус Улсад нэгтгэсэн аж. Дэлхийн хоёрдугаар дайны үед Беларусийн нутаг дэвсгэр Нацист Германд эзлэгдэж, хүн амынхаа гуравны нэгийг, эдийн засгийн нөөцийнхөө хагасаас илүүг алджээ[7]. Беларусийн парламент өөрийн тусгаар байдлаа 1990 оны 7 сарын 27-нд зарласан бөгөөд ЗХУ задарснаар 1991 оны 8 сарын 25-нд тусгаар тогтнол нь хүлээн зөвшөөрөгджээ. 1994 оноос тус улсын ерөнхийлөгчөөр Александр Лукашенко ажиллаж байна. Оросын талыг баримталсан түүнийг барууныхан дарангуйлагч хэмээн шүүмжилдэг. 1996 оноос хойш Беларусь улс нь ОХУ-тай Орос Беларусийн Холбоо хэмээх нэгдмэл улс бий болгох хэлэлцээр хийж байгаа.

Беларусийн 9.85 сая хүн амын ихэнх нь нийслэл Минск болон түүнийг тойрсон мужийн төвүүдэд төвлөрсөн байдаг[8]. Хүн амын 80% гаруй нь Беларусь үндэстэн бөгөөд орос, польш, украйны үндэстний цөөнхүүд оршин сууна. 1995 онд явагдсан бүх ард түмний санал асуулгын үр дүнд тус улс беларусь, орос гэсэн 2 албан ёсны хэлтэй болсон юм.

Лавлах бичиг[засварлах | edit source]

  1. Беларусь Улсын үндсэн хуульд зааснаар
  2. 2009 оны хүн амын тооллого
  3. 3.0 3.1 3.2 3.3 Belarus. International Monetary Fund. 20 April 2011-д хандсан.
  4. Distribution of family income – Gini index. The World Factbook. CIA. 1 September 2009-д хандсан.
  5. Human Development Report 2010. United Nations (2010). 5 November 2010-д хандсан.
  6. Беларусь: Боломж бололцооны цонх (66-р хуудасны 15-р хүснэгт) (англи хэлээр) (PDF). Нэгдсэн Үндэстний Байгууллага.
  7. Axell, Albert (2002). Оросын Баатрууд, 1941–45. Carroll & Graf Publishers, 247. ISBN 078671011X. 
  8. Беларусийн тухай - Хүн ам. НҮБ-ын Беларусь дахь салбар (2003). 2009 оны 5 сарын 30-д хандсан.