Литва

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Бүгд Найрамдах Литва Улс
Lietuvos Respublika
Төрийн далбаа Төрийн сүлд
Төрийн дууллын нэр:
лит. "Tautiška giesmė"
«Ард түмний дуу»
Литва улсын газар нутаг (улаанаар дэвсгэрлэсэн)
Литва улсын газар нутаг (улаанаар дэвсгэрлэсэн)
Нийслэл 
(их хот)
Grand Coat of arms of Vilnius.svg Вильнюс
Албан хэл Литва хэл
Ард түмэн 
(2011 он)
83.9% - Литва
6.6% - Польш
5.4% - Орос
1.3% - Беларусь
3.8% - бусад[1]
Олон түмэн Литвынхан
Төр засаг Парламентийн бүгд найрамдах улс
 -  Ерөнхийлөгч Даля Грибаускайтэ
 -  Ерөнхий сайд Альгирдас Буткявичюс
Улсын хурал лит. "Seimas"
«Чуулган»
ЗХУ болон Германаас (1918) ЗХУ болон Германаас (1918) 
 -  Литва нэр анх тэмдэглэгдсэн 1009 оны 3 сарын 9 
 -  Улс болсон 1253 оны 7 сарын 6 
 -  Польштой нэгдсэн 1386 оны 2 сарын 2 
 -  Польш-Литвын хамтын нөхөрлөл 1569 
 -  Орос Прусс хоёрт эзлэгдсэн 1795 
 -  Тусгаар тогтносон 1918 оны 2 сарын 16 
 -  ЗХУ-д эзлэгдсэн 1940 оны 6 сарын 15 
 -  ЗХУ-д дахин эзлэгдсэн 1944 он 
 -  Дахин тусгаар тогтносон 1990 оны 3 сарын 11 
Нутаг дэвсгэр
 -  Бүх талбай 65,200 км2 (123)
 -  Гадаргын ус (%) 1.35
Хүн ам
 -  Тооцоо (2012) 3,195,702[2] (133)
 -  Тооллого (2002) 3,483,972 
 -  Нягт сийрэг 50.3 хүн/км2 
ДНБ (ХАЧТ) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн $59.825 тэрбум[3] 
 -  Нэг хүнд $18,278[3] 
ДНБ (Нэрлэсэн) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн $40.333 тэрбум[3] 
 -  Нэг хүнд $12,323[3] 
ОТББИ (2008) 37.6 (дундаж
ХХИ (2011) 0.810 [4] (дээд) (40)
Мөнгөний нэгж Литва лит (LTL)
Цагийн бүс UTC+2
Замын хөдөлгөөн баруун
Домэйн нэр .lt1
Утасны томьёо +370
1Европын холбооны гишүүн тул .eu-г бас хэрэглэнэ.

Дорно умард Европт оршдог Балтын 3 орны урд талынх нь Литва улс (лит. Lietuva) юм. Албан ёсоор Бүгд Найрамдах Литва Улс (лит. Lietuvos Respublika) гэнэ.

Литва хойд талаараа Латви (хил 453 км урт), зүүн талаараа Беларусь (502 км), баруун урд талаараа Польш (91 км), Орос (Калининград мужаар 227 км) гэх 4 улстай газраар хиллэж, баруун талаараа Балтын тэнгист гарах 97 км эрэг газартай.

Литва 65,300 км² (дэлхийд 123-р том) газар нутагтай бөгөөд 2012 онд 3.2 сая хүн амтай (дэлхийд 151-р олон) байна.[2] Нэгж км²-т 50.3 хүн (дэлхийд 120-р шигүү ) оногдож байна. Газар нутаг, хүн амын тоогоор дэлхийн дунджаас доогуур байна.

Дээр үед Балтын тэнгисийн эргээр Балт аймгууд байдаг байв. Тэднээс Миндовгас гэгч хавь ойрыг нэгтгэж Литвын бэйст улсыг 1253 онд байгуулсан.[5] 14-р зууны үед улам хүчирхэгжиж, өнөөгийн Литва, Беларусь, Украйн болон Польш, Оросын зарим хэсгийг хамарсан Европын хамгийн том нутагтай улс болж байв. 1569 онд Люблины гэрээгээр Польш-Литвын хамтын нөхөрлөл гэх холбоо үүсэж бас хоёр зуу илүү жил оршин байж байгаад хажуугийн нөлөөгөөр салж, Литва Оросын эзэнт гүрний мэдэлд орчихсон юм. Орост хаант засаг унасны дараа Латви, Эстоны адилаар 1918 онд тусгаар тогтнож, 1944 оноос ЗХУ-ын бүрэлдэхүүнд орж, эцэстээ ЗХУ бутрахад хамгийн түрүүнд л 1990 оны 3 сарын 11-нд тусгаар тогтнолоо зарласан байдаг.

Латви, Эстон хоёртой харьцуулахад цөөн Оростой. 2011 оны тооцоогоор хүн амын 84.6% нь (2.583 сая)-ийг Литва, 6.0% нь Польш, 4.8% нь Орос, 4.6% нь бусад яс үндэст хүн юм байна.[6] Литва хэл улсын цор ганц албан ёсны хэл болно. Литва хэл бол Балт төрлийн оршин байгаа хоёр хэлний нэг (нөгөөх нь Латви хэл) юм.

Литва улсын нутаг дэвсгэр эхлээд 10 нэгжид, цаашилбал дотроо 60 нэгжид хуваагддаг. Литваар "apskritis" (орос. уезд; англ. county) гэх том нэгж нь дунджаар 6,530 км² нутаг, 320 мянган хүнийг харьяалдаг. Монгол хэлнээ «хошуу» гэж орчуулан ойлговол болмоор байдаг юм. Литвад нийслэл Вильнюс (2011 онд 552,445 оршин суугчтай байв), Каунас (321,200) тэргүүтэй бумаас олон хүнтэй 5 хот байдаг.

Эх үүсвэр[засварлах | edit source]

  1. Population by ethnicity 2009 year. DB1.stat.gov.lt. Statistics Lithuania. 20 January 2010-д хандсан.
  2. 2.0 2.1 Gyventojų skaičius . Požymiai: statistiniai rodikliai ir mėnuo. Statistics Lithuania
  3. 3.0 3.1 3.2 3.3 Lithuania. International Monetary Fund. 4 May 2011-д хандсан.
  4. Human Development Report 2011. United Nations (2011). 2 November 2011-д хандсан.
  5. Загвар:Lt icon Tomas Baranauskas. Lietuvos karalystei – 750. 2001.
  6. Estimate 2011