Румын

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Румын Улс
România
Төрийн далбаа Төрийн сүлд
Төрийн дууллын нэр:
рум. "Deșteaptă-te, române!"
«Румынчууд аа, сэрцгээ!»
Европын холбоон (улбар шар) дахь Румын (улаан)
Европын холбоон (улбар шар) дахь Румын (улаан)
Нийслэл 
(их хот)
ROU Bucharest CoA.png Бухарест
Албан хэл Румын хэл
Ард түмэн 
(2011 он)
88.6% - Румын
6.5% - Унгар
3.2% - Цыган
1.7% - бусад[1]
Олон түмэн Румыныхан
Төр засаг Парламентийн бүгд найрамдах засаг
 -  Ерөнхийлөгч Траян Бэсеску
 -  Ерөнхий сайд Виктор Понта
Улсын хурал 2 танхимтай «Парламент»
Тусгаар тогтнол
 -  Трансильвани X зуун 
 -  Валлахи 1290 он 
 -  Молдав 1346 он 
 -  Нэгдсэн улс 1599 
 -  Молдав, Валлахийг дахин нэгтгэсэн 1859 оны 1 сарын 24 
 -  Бодитоор баттай тусгаар тогтносон 1878 оны 7 сарын 13 
 -  Трансильванийг нэгтгэсэн 1918 оны 12 сарын 1 
Нутаг дэвсгэр
 -  Бүх талбай 238,391 км2 (83)
 -  Гадаргын ус (%) 3 %
Хүн ам
 -  Тооллого (2011) 19,042,936 [1] (59)
 -  Нягт сийрэг 80 хүн/км2 
ДНБ (ХАЧТ) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн $267.151 тэрбум[2] 
 -  Нэг хүнд $14,029[2] 
ДНБ (Нэрлэсэн) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн $189.776 тэрбум[2] 
 -  Нэг хүнд $8,862[2] 
ОТББИ (2008) 32[3] (дундаж
ХХИ (2011) 0.781[4] (сайн) (50)
Мөнгөний нэгж Румын лев (RON)
Цагийн бүс ДЕЦ (НЗНЦ+2)
 -  Зуны цаг ДЕЗЦ (НЗНЦ+3)
Домэйн нэр .ro1
Утасны томьёо +40
1Европын холбооны гишүүн тул мөн .eu-г хэрэглэнэ.

Румын нь Зүүн Европт орших улс юм. Баруун урд талаараа Серби, баруун талаараа Унгар, хойд талаараа Украйн, зүүн хойд талаараа Молдав, өмнө талаараа Болгар улсуудтай хиллэх бөгөөд зүүн талаараа Хар тэнгис ээр хүрээлэгдэнэ. Нийслэл нь Бухарест хот.

Зүүн Европын слав гаралтай улсууд дунд орших Ром гаралтай улс бөгөөд цорын ганц албан ёсны хэл нь румын хэл юм. Үнэн алдартны шашны нөлөө ихтэй.

Төрийн далбаа нь Чадын төрийн далбаатай андуурагдах тохиолдол их байдаг ч Румыны төрийн далбааны цэнхэр өнгө нь арай бүдэг юм. 1989 онд ардчилсан системд шилжих хүртэл төрийн далбааны голд нь тэр үеийн төрийн сүлд нь дүрслэгдсэн байдаг байв.

Нэршил[засварлах | edit source]

Албан ёсны нэр нь румын хэлээр Romвnia, монгол хэлээр Румын гэдэг.

Уг нэр нь "Ромчуудын нутаг" хэмээх утгатай. Хуучин нэрүүдийг нь доор оруулав:

  • 1947-1965 Бүгд Найрамдах Румын Ард Улс
  • 1965-1989 Бүгд Найрамдах Социалист Румын Улс
  • 1989- Румын

Түүх[засварлах | edit source]

Гол өгүүлэл: Румыны түүх

Мөн Молдавын түүхийг үзнэ үү.

Эртний Даки

Эрт цагт дакичууд Румыны нутагт оршин суудаг байв. Улмаар Ромын эзэнт гүрний мэдэлд багтсанаар Румын хэмээх нэр үүсчээ.

Засаг захиргааны хуваарь[засварлах | edit source]

Румын засаг захиргааны хувьд 41 аймаг , 1 нийслэл (Бухарест)-д хуваагдана.

Румыны аймагчлал

Газарзүй[засварлах | edit source]

Румыны газрын зураг

Серби, Болгар улстай хиллэх хил нь ерөнхийдөө Дунай мөрний дагуу байдаг. Молдавтай хиллэх хил болох Прут гол нь Дунай мөрөнтэй нийлж, Хар тэнгист цутгана. Дунай мөрний адаг дельт нь тусгай хамгаалалттай.

Румыны нутгийн 34%-ийг уулс, 33%-ийг толгод, 33%-ийг тал газар эзэлнэ. Тус улсын төвд Карпатын нуруу Трансильваний тэгш өндөрлөгөөр хүрээлэгдэн оршино. Карпатын нуруунд далайн түвшнээс дээш 2,000 м-ээс өндөр 14 оргил бий. Хамгийн өндөр Молдовяну оргил нь 2,544 м өндөр юм.

Хүн ам[засварлах | edit source]

1961-2003 оны хүн амын өөрчлөлтийн график

Оршин суугчдын 89% нь румын, 6% нь мажар, 2% нь цыган үндэстэн болно. Мөн серб, украйн, герман, турк, татар, словак, болгар, орос, еврейчүүд цөөн тоотой бий. Румынчууд нь эртний даки болон шилжин суурьшсан цыгануудын цус холилдож үүссэн гэж үздэг ч хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс бий. Мажаруудын ихэнх нь Унгартай газар нутгийн маргаантай Трансильванид амьдардаг.

Чаушескугийн засаглалын үед төрөлтийг дэмжих бодлого баримталж, Балканы хойгийн хамгийн их хүн амтай улс болсон ч зах зээлийн системд шилжсэний дараа хүүхдээ өсгөж хүчрэхгүй болсон эцэг эхчүүд хүүхдээ хаях үзэгдэл их гарсан билээ.

Дэлхийн өв[засварлах | edit source]

Румыны нутагт ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн соёлын өв 6, байгалийн өв 1 бий.

Эшлэл[засварлах | edit source]

  1. 1.0 1.1 Romanian 2011 census (Румын). www.edrc.ro. 2010-02-22-д хандсан.
  2. 2.0 2.1 2.2 2.3 Romania. International Monetary Fund. 20 April 2012-д хандсан.
  3. CIA – The World Factbook – Field Listing :: Distribution of family income – Gini index. Central Intelligence Agency. 31 December 2010-д хандсан.
  4. Human Development Report 2010. United Nations (2010). 5 November 2010-д хандсан.

Гадаад холбоосууд[засварлах | edit source]

Викимедиа зургийн сан:
«Румын»
Засгийн газар
Ерөнхий мэдээлэл
Эдийн засаг болон хууль
Соёл урлаг ба түүх
Жуулчлал