Ирланд

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Бүгд Найрамдах Ирланд Улс
Éire
Ireland
Төрийн далбаа Төрийн сүлд
Төрийн дууллын нэр:
ирл. "Amhrán na bhFiann"
«Цэрэг эрсийн дуу»
Европын холбоон (улбар шар) дахь Ирланд (улаан)
Европын холбоон (улбар шар) дахь Ирланд (улаан)
Нийслэл 
(их хот)
Дублин
Албан хэл Ирланд[1], Англи
Ард түмэн 
(2006 он)
87% - Ирланд
13% - бусад[2][3]
Олон түмэн Ирландынхан
Төр засаг Парламентийн бүгд найрамдах засаг
 -  Ерөнхийлөгч Майкл Хиггинс
 -  Ерөнхий сайд Энда Кенни
Улсын хурал 2 танхимт
ирл. "Oireachtas"
(«Өргөө»)
Тусгаар тогтносон нь
 -  Их Британиас 1922 оны 12 сарын 6 
Нутаг дэвсгэр
 -  Бүх талбай 70,273 км2 (120)
 -  Гадаргын ус (%) 2.0 %
Хүн ам
 -  Тооллого (2011) 4,588,252[4] (119)
 -  Нягт сийрэг 65.3 хүн/км2 
ДНБ (ХАЧТ) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн $181.595 тэрбум[5] (55)
 -  Нэг хүнд $39,638[5] (15)
ДНБ (Нэрлэсэн) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн $217.669 тэрбум[5] (42)
 -  Нэг хүнд $47,513[5] (14)
ХХИ (2011)
0.908[6] (маш сайн) (7)
Мөнгөний нэгж Евро (€) (EUR)
Цагийн бүс ДЕЦ (НЗНЦ+0)
 -  Зуны цаг ДЕЗЦ (НЗНЦ+1)
Домэйн нэр .ie1
Утасны томьёо +353
1Европын холбооны гишүүн тул мөн .eu-г хэрэглэнэ

Ирланд (Ирланд хэл: Éire, англ. Ireland), албан ёсоор Бүгд Найрамдах Ирланд Улс нь баруун хойд Европт орших улс юм. Өнөөгийн Ирланд Улс нь Ирланд арлын зургааны тав хэсгийг эзлэх бөгөөд анх 1921 оны 5 сарын 3-нд хуваагджээ. Хойд талаараа Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын хэсэг Умард Ирландтай хиллэдэг бөгөөд баруун талд нь Атлантын далай, зүүн талд нь Ирландын тэнгис оршино. Хууль зүйн хувьд Бүгд Найрамдах Ирланд Улс (Ирланд хэл: Poblacht na hÉireann) гэдэг нь улсынх нь тодорхойлолт боловч нэр нь Ирланд юм.

20-р зууны эхэн үед Ирланд нь Ирландын Чөлөөт Улсын залгамжлагч орон болсон юм. Баруун Европын хамгийн ядуу орнуудын нэг байсан бөгөөд гадаадад гарах явдал их байжээ. 1950-аад оны сүүлээр протекционист эдийн засаг нь нээгдсэнээр 1973 онд Ирланд нь Европын Нэгдэлд (одоо Европын Холбоо) элссэн байна. 1980-аад оны сүүлчээр эдийн засгийн хямралаас болж эдийн засгийн шинэчлэл хийхэд хүргэжээ. Үр дүнд нь Ирланд нь бусад Европын Холбооны орнуудтай харьцуулбал татвар, зохицуулалтыг ихэд багасгажээ.

Өнөө үед бол Ирландыг эдийн засгийн чөлөөт байдлаар Эдийн засгийн эрх чөлөөний индекс гуравт жагсаасан байна. Энэ либерал хөдөлгөөний үр дүнд Ирланд нь дэлхийн хамгийн хурдацтай өсч буй, хамгийн баян, хөгжилтэй, энх амгалан орнуудын тоонд багтаж байна. Ирландын 1 хүнд оногдох ҮНБ нь тавд, худалдан авах чадварын паритет (PPP)-г тооцвол наймд, Хүний хөгжлийн индекст тавд бичигдэж байна. Мөн амьдралын чанараараа Economist Intelligence Unit-н индекст нэгд, Дэлхийн энх тайвны индекст дөрөвт бичигджээ. Эдгээрээс гадна Ирланд нь боловсролын систем, улс төрийн чөлөөт байдал, иргэний эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө зэргээрээ ч өндөрт жагсдаг. Сүйрсэн орнуудын индекст доороосоо дөрөвт бичигдсэн нь цөөн тооны "тогтвортой" орнуудад тооцогдож байна. Ирландын хүн амын 10 орчим хувийг цагаач нар эзлэдэг. Хүн ам нь Европт хамгийн хурдацтай өсч буйд тооцогддог бөгөөд жилд 2.5%-р өсч байна.

Ирланд нь Европын холбоо, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD), НҮБ зэрэг байгууллагуудын гишүүн юм. Ирланд нь төвийг сахисан байр суурийнхаа үр дүнд НАТО-гийн гишүүн биш боловч НҮБ-н зохион байгуулсан Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцдог.

Иш баримт[засварлах | edit source]

  1. Official Languages Act 2003. Office of the Attorney General. 18 February 2012-д хандсан.
  2. Ireland. CIA World Factbook. Central Intelligence Agency. 28 August 2011-д хандсан.
  3. CSO 2006 Census – Volume 5 – Ethnic or Cultural Background (including the Irish Traveller Community) (PDF) (2006). 9 July 2009-д хандсан.
  4. Census of Population 2011: Preliminary Results (PDF) (30 June 2011). 29 August 2010-д хандсан.
  5. 5.0 5.1 5.2 5.3 Ireland. International Monetary Fund. 18 April 2012-д хандсан.
  6. Human Development Report 2011. United Nations. 2 November 2011-д хандсан.

Гадаад холбоос[засварлах | edit source]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Ireland - Éire