Лихтенштейн

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Лихтенштейний Гүнт Улс
Fürstentum Liechtenstein
Төрийн далбаа Төрийн сүлд
Уриа: герм. Für Gott, Fürst und Vaterland
"Бурхан, гүн, эх орон гурвынхаа төлөө"
Төрийн дууллын нэр:
герм. Oben am jungen Rhein
"Идэр Рейны дээд урсгалаар"
Нийслэл Вадуц
Том хот Шаан
Албан хэл Герман хэл
Төр засаг Үндсэн хуульт хаант засаг
 -  Гүн II Ханс Адам
 -  Ерөнхий сайд Клаус Чючер
Тусгаар тогтнол
 -  Германы эвслийн улсаас 1866 он 
Нутаг дэвсгэр
 -  Бүх талбай 160.475 км2 (215)
 -  Гадаргын ус (%) ялихгүй
Хүн ам
 -  Тооцоо (2010) 36,010[1] (224)
 -  Тооллого (2010) 33,307[2] 
 -  Нягт сийрэг 224 хүн/км2 
ДНБ (ХАЧТ) 2009 оны тооцоо
 -  Нийт дүн $4.797 тэрбум[3][4] (147)
 -  Нэг хүнд $134,045[3][4][5] (2)
ДНБ (Нэрлэсэн) 2009 оны тооцоо
 -  Нийт дүн $3.409 тэрбум[3][4] (163)
 -  Нэг хүнд $95,249[3][4][5] (2)
ХХИ (2010) 0.905[6] (дээд) (8)
Мөнгөний нэгж Швейцар франк (CHF)
Цагийн бүс +1
Замын хөдөлгөөн баруун
Домэйн нэр .li
Утасны томьёо +423

Лихтенштейний Гүнт Улс (герм. Fürstentum Liechtenstein, Фёстэнтум Лихтенштайн) нь Төв Европ, Альпийн нуруунд орших бяцхан улс юм. Австри, Швейцари гэх хоёр далайд гарцгүй улстай л хиллэдэг тул давхар далайд гарцгүй улс гэгдэнэ. Ердөө 160 км² нутагтай, 36,010 орчим хүн амтай, үндсэн хуульт хаант төрийн хэлбэртэй.

Албан ёсны хэл нь Герман, хүн амын 67% нь Герман өвөг дээдэстэй Лихтенштейнүүд. Мөн швейцари (10,0 %), герман (3,5 %), австри (5,7 %), итали (3,3 %) болон бусад (10,6 %) хүмүүс оршин амьдардаг[7]. Хүн амын ихэнх нь Христийн шашинтан, тодруулвал 78% нь католик урсгалыг мөрддөг.

Засаг захиргааны 11 нэгжид хуваагддаг. Нийслэл хот нь Вадуц боловч хамгийн том хот нь Шаан. Лихтенштейн нь өндөр сүрлэг уулсын орон тул өвлийн спортоор хичээллэхэд тохиромжтой. Үржил шимт тариалангийн талбай бүхий аж ахуйнууд нутгийн хойд (Unterland, "доод нутаг"), өмнөд (Oberland, "дээд нутаг") хэсгийн аль алинд тааралдана. Нийслэл Вадуцад төвлөрөх санхүүгийн салбар нь тун хүчирхэг бөгөөд татварын дарамт маш бага улсын тоонд багтдаг. Худалдан авах чадвараар тэгшитгэсэн дотоод нийт бүтээгдэхүүний хэмжээгээр 147-рт боловч нэг хүнд оногдох дүнгээр хоёрдугаарт эрэмбэлэгдэнэ. Тус улсын эдийн засгийн салбар үндсэндээ аж үйлдвэржсэн. Вакуум, цахилгаан, компьютерийн үйлдвэрлэл хөгжжээ. Хамгийн том "Хитли ХК" нь барилгын багаж хэрэгслийн нэртэй үйлдвэрлэгч пүүс юм. Тус улс нь Европын Чөлөөт Худалдааны Холбооны гишүүн болно. Гэхдээ Лихтенштейн улс Европын Холбоонд багтдаггүй.

Эшлэл[засварлах | edit source]

  1. Bevölkerungsstatistik 30. Juni 2010, Landesverwaltung Liechtenstein. Accessed on 2 October 2011
  2. Bevölkerungsstruktur – Band 1, Liechtensteinische Volkszählung 2000, Landesverwaltung Liechtenstein. Accessed on 2 October 2011.
  3. 3.0 3.1 3.2 3.3 Key Figures for Liechtenstein, Landesverwaltung Liechtenstein. Accessed on 2 October 2011.
  4. 4.0 4.1 4.2 4.3 World Development Indicators, World Bank. Accessed on 2 October 2011. Note: "PPP conversion factor, GDP (LCU per international $)" and "Official exchange rate (LCU per US$, period average)" for Switzerland were used.
  5. 5.0 5.1 Bevölkerungsstatistik. 30 June 2009, Landesverwaltung Liechtenstein. Accessed on 2 October 2011.
  6. (2010) Human Development Report 2010. United Nations. ISBN 9780230284456 90101. Retrieved on 4 November 2010. 
  7. http://www.llv.li/pdf-llv-as-population_fliz2010 Стр. 3.