Польш

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Бүгд Найрамдах Польш Улс
Rzeczpospolita Polska (польш)
тусгаар тогтносон орон, бүрэн эрхт улс
Төрийн далбаа Төрийн сүлд
Төрийн дууллын нэр:
пол. "Mazurek Dąbrowskieg"
«Домбровскийн мазур бүжиг»
Европ, Европын холбооны газрын Польш улаанаар
Европ, Европын холбооны газрын Польш улаанаар
Нийслэл Grand CoA Warsaw.png Варшав
Том хот Варшав, Краков,
Лодзь, Вроцлав
Албан хэл польш хэл
Ард түмэн 
(2011 он)
Польшын ард түмэн[1]
93.7% – польш үндэстэн
   2.1% – силез ястан
   0.6% – кашуб ястан
3.6% – бусад ард түмэн
 -  Нутгийн олон Польшынхон
(Польш улсынхан)
Төр засаг Парламентийн бүгд найрамдах засаг
 -  Ерөнхийлөгч Анджей Дуда
 -  Ерөнхий сайд Эва Копач
Улсын хурал пол. "Zgromadzenie Narodowe"
(«Үндэсний Зөвлөлгөөн»)
 -  Дээд танхим пол. "Senat" («Сенат»)
 -  Доод танхим пол. "Sejm" («Чуулган»)
Тусгаар тогтнол
 -  Христосын шашинтай болсон1 966 оны 4 сарын 14 
 -  Эргэн байгуулагдсан 1918 оны 11 сарын 11 
Нутаг дэвсгэр
 -  Бүх талбай 312,679 км2 (70)
 -  Гадаргын ус (%) 3.07 %
Хүн ам
 -  Тооцоо (2014) 38,483,957[2] (34)
 -  Тооллого (2011) 38,501,000 
 -  Нягт сийрэг 120 хүн/км2 
ДНБ (ХАЧТ) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн $771.658 тэрбум[3] 
 -  Нэг хүнд $20,334[3] 
ДНБ (Нэрлэсэн) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн $513.821 тэрбум[3] 
 -  Нэг хүнд $13,540[3] 
ОТББИ (2002) 34.5 
ХХИ (2011) 0.813[4] (маш сайн) (39)
Мөнгөний нэгж Польш злоты (PLN)
Цагийн бүс ТЕЦ (НЗНЦ+1)
 -  Зуны цаг ТЕЗЦ (НЗНЦ+2)
Домэйн нэр .pl2
Утасны томьёо +48
1Христийн шашинтай болсон нь маш чухал түүхэн үйл явдал байсан, учир нь энэ шашнаар Польшийн нутаг дахь аймгуудыг нэгтгэсэн
2Европын холбооны гишүүн тул мөн .eu-г хэрэглэнэ

Бүгд Найрамдах Польш Улс (пол. Rzeczpospolita Polska) — Төв Европт оршдог улс. Хойд талаараа Балтын тэнгисээр хүрээлэгдэж, зүүн талаараа Орос (Калининград муж), Литва, Беларусь, Украйн, урд талаараа Словак, Чех, баруун талаараа Герман гэх долоон улстай газраар хиллэдэг. Польшийн нийт газар нутаг нь 312,679 км² бөгөөд үүгээрээ дэлхийд 69-д, Европт 9-т орно. Хүн ам нь 38.5 сая гаруй бөгөөд үүгээрээ дэлхийд 33-т жагсдаг.

966 онд захирагч I Мешко Христосын шашинтан болсноор Польш улс анх бүрэлдэн тогтсон гэгддэг. Польш нь 1025 онд хаант улс болсон бөгөөд 1569 онд Литвын гүнлигтэй холбоо байгуулж нэгдсэнээр Польш-Литвын нөхөрсөг холбоот улсыг байгуулжээ. Энэ холбоот улс нь 1795 онд нурж, газар нутаг нь Прусс, Орос, Австри гурвын хооронд хуваагджээ. Польш нь 1918 онд Дэлхийн нэгдүгээр дайны дараа тусгаар тогтнолоо олж авсан боловч Дэлхийн хоёрдугаар дайнд Нацист Герман, ЗХУ хоёрт эзлэгдэж түүнийгээ дахин алджээ. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Польш нь 6 сая гаруй иргэнээ алдсан бөгөөд хэдэн жилийн дараа ЗХУ-ын нөлөө доор "Зүүн эвсэл"-ийн социалист бүгд найрамдах улс болсон байна. 1989 онд коммунист засаглал унаж Польш нь Үндсэн Хуулинд зааснаар "Польшийн гурав дахь бүгд найрамдах улс" болжээ. Польш нь 16 муж буюу войеводшипээс (пол. województwo) тогтсон холбооны орон юм. Мөн Европын холбоо, НАТО, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллын гишүүн орон юм.

Засаг захиргааны хуваарь[засварлах | edit source]

Польшийн нэгдүгээр түвшний (том) засаг захиргааны нэгжийг польшоор "województwo" гэдэг. Үүний эртний утга нь монголоор «цэргийн ноёны эзэмшил нутаг» гэнэ. "Орос-Монгол толь" (1982)[5]воевод - «мужийн цэргийн ноён» гэж, воеводство - «муж» гэж орчуулагдсан байдаг. 1998 оноос доорх нэр бүхий 16 муж болон өөрчлөн байгуулагджээ:

  1. POL województwo małopolskie COA.svg Бага Больш - төв хот нь Краков
  2. Warminsko-mazurskie herb.svg Варм-Мазур - төв хот нь Ольштын
  3. POL województwo dolnośląskie COA.svg Доод Силез - төв хот нь Вроцлав
  4. POL województwo wielkopolskie COA.svg Их Польш - төв хот нь Познань
  5. POL województwo kujawsko-pomorskie COA.svg Куяв-Померан - төв хотууд нь Быдгошч, Торн
  6. POL województwo łódzkie COA.svg Лодзь - төв хот нь Лодзь
  7. POL województwo lubelskie COA.svg Люблин - төв хот нь Люблин
  8. POL województwo lubuskie COA.svg Любуш - төв хотууд нь Зелёна-Гура, Гожув-Велькопольски
  9. POL województwo mazowieckie COA.svg Мазов - төв хот нь Варшав
  10. POL województwo opolskie COA.svg Ополе - төв хот нь Ополе
  11. POL województwo zachodniopomorskie COA.svg Өрнөд Померан - төв хот нь Шчецин
  12. POL województwo podkarpackie COA.svg Подкарпат (Карпатынзах) - төв хот нь Жешув
  13. POL województwo podlaskie COA.svg Подляс (Ойнзах) - төв хот нь Белосток
  14. POL województwo pomorskie COA.svg Померан - төв хот нь Гданьск
  15. POL województwo świętokrzyskie COA.svg Свенток - төв хот нь Кьелце
  16. POL województwo śląskie COA.svg Силез - төв хот нь Катовице

Хотууд[засварлах | edit source]

Иш баримт, тайлбар[засварлах | edit source]

  1. Central Statistical Office. Wyniki Narodowego Spisu Powszechnego Ludności i Mieszkań 2011 Podstawowe informacje o sytuacji demograficzno-społecznej ludności Polski oraz zasobach mieszkaniowych. the original on 2013-01-16-с архивлагдсан.
  2. Główny Urząd Statystyczny. Baza Demografia. Ludność Polski. Stan na 30.06.2014. [1].
  3. 3.0 3.1 3.2 3.3 "Poland". International Monetary Fund.
  4. "Table 1 – Human Development Index and its components". Human Development Index 2010. Human Development Reports.
  5. Ц.Дамдинсүрэн, А.Лувсандэндэв нарын зохиосон "Орос-Монгол толь"-ын 1982 оны II хэвлэл.

Гадаад холбоос[засварлах | edit source]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Польш