Нигери

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Холбооны Бүгд Найрамдах Нигери Улс
англ. Federal Republic of Nigeria
ёруба. Àpapọ̀ Olómìnira ilẹ̀ Nàìjíríà
игбо. Ȯha nke Ohaneze Naíjíríà
хауса. Jamhuriyar Taraiyar Nijeriya
Төрийн далбаа Төрийн сүлд
Уриа: англ. "Unity and Faith,
Peace and Progress"

«Эв нэгдэл ба итгэл бишрэл,
Энх тайван ба хөгжил дэвшил»
Төрийн дууллын нэр:
англ. ""Arise, O Compatriots"
«Өндийцгөө, Нутгийнхан!»
Нийслэл Абужа
Том хот Лагос
Албан хэл Англи
Зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл Ёруба, Игбо, Хауса
Төр засаг Ерөнхийлөгчийн бүгд найрамдах засаг
 -  Ерөнхийлөгч Гүдлак Жонатан
 -  Дэд ерөнхийлөгч Намади Самбо
Тусгаар тогтнол
 -  Их Британаас 1960 оны 10 сарын 1 
Нутаг дэвсгэр
 -  Бүх талбай 923,768 км2 (32)
 -  Гадаргын ус (%) 1.4
Хүн ам
 -  Тооцоо (2012) 162,471,000[1] (7)
 -  Нягт сийрэг 184.2 хүн/км2 
ДНБ (ХАЧТ) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн $415.132 тэрбум[2] 
 -  Нэг хүнд $2,589 
ДНБ (Нэрлэсэн) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн $247.128 тэрбум[2] 
 -  Нэг хүнд $1,541 
ОТББИ (2003) 43.7 (дундаж
ХХИ (2011) 0.459[3] (доогуур) (156)
Мөнгөний нэгж Нигери найра (₦) (NGN)
Цагийн бүс +1
Замын хөдөлгөөн баруун
Домэйн нэр .ng
Утасны томьёо +234

Нигери (англ. Nigeria), албан ёсоор Холбооны Бүгд Найрамдах Нигери Улс (англ. Federal Republic of Nigeria), нь 36 муж улс, нэг Холбооны Нийслэлийн Нутаг дэвсгэрээс тогтох, үндсэн хуульт холбоот улс юм. Тус улс нь Өрнө Африкт, баруун талаараа Бенин, зүүн талаараа Чад, Камерун, хойд талаараа Нигер улсуудтай хиллэнэ. Өмнө талд нь Атлантын далайн нэг хэсэг болох Гвинейн булан оршино. Нийслэл нь Абужа хот. Тус улсын хамгийн том бөгөөд нөлөө бүхий 3 угсаатан нь Хауса, Игбо, Ёруба юм.

Нигери хэмээх нэр нь тус улсын нутгаар урсах Нигер мөрний нэрээс гаралтай бөгөөд Нигер, ареа (талбай) гэсэн үгсийг нийлүүлэн бүтээжээ. Уг нэрийг хожим Британийн колонийн захирагч Барон Лугардын эхнэр болсон Флора Шау 19-р зууны сүүлчээр бодож олсон гэдэг.

Нигери нь Африк тивийн хамгийн их хүн амтай улс бөгөөд дэлхийд 8-д жагсана. 148 сая иргэнтэй тус улс нь хамгийн их хүн амтай 'хар' улс юм. Бүс нутагтаа нөлөө бүхий тус улс нь "Next 11" буюу эдийн засгаар дэлхийг тэргүүлэх дараагийн 11 улсын тоонд нэрлэгдсэн бөгөөд Британийн хамтын нөхөрлөлийн гишүүн юм. Нигеригийн эдийн засаг нь Олон Улсын Валютын Сангийн тооцоогоор 2008 онд 9% байсан бөгөөд 2009 онд 8.3% байх төлөвтэй байгаа нь[4][5][6][7] тус улсыг дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй орнуудын нэгэнд зүй ёсоор оруулж байгаа юм.

Эшлэл[засварлах | edit source]

  1. 2011 оны 7 сарын 1-ны байдлаарх НҮБ-ийн тооцоо
  2. 2.0 2.1 Nigeria. International Monetary Fund. September 20, 2011-д хандсан.
  3. http://en.wikipedia.org/wiki/List_of_countries_by_Human_Development_Index#cite_note-UNDP-0
  4. IMF Survey: Nigeria Needs Sustained Reforms to Build on Success. Imf.org. 2009 оны 6 сарын 25-д хандсан.
  5. Aminu, Ayodele. allAfrica.com: Africa: IMF Forecasts 9 Percent Growth for Nigeria (Page 1 of 1). Allafrica.com. 2009 оны 6 сарын 25-д хандсан.
  6. Godwin, Atser. The Punch: IMF predicts 9% GDP growth rate for Nigeria. Punchng.com. 2009 оны 6 сарын 25-д хандсан.
  7. : Welcome to Independent Newspapers Limited - A voice of your own. Independentngonline.com. 2009 оны 6 сарын 25-д хандсан.