Ром

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Энэ өгүүлэл нь Ром хотын тухай болно. Эртний Ром гүрний тухай үзэхийг хүсвэл Эртний Ром өгүүллийг үзнэ үү.
Ром хот / Нийслэл Ром
ита. Roma / Roma Capitale
Хотын зураг
Сүлд туг
Туг
Хоч нэр: "Үүрдийн хот (ит. La città eterna)"
Ром is located in Итали
Ром
Солбицол: 41°54′N 12°30′E
Улс Flag of Italy.svg Итали
Муж (regione) Lazio Coat of Arms.svg Лацио
Аймаг (provincia) Ром
Суурин (commune) Ром
Засаглал  
 - Хотын захирагч Виржиниа Ражи
Газар нутаг  
 - Нийт 1,285.31 км²
Өндөр 20 м
Хүн ам  
 - Нийт (2011) 2,777,979 [1][2]
 - Нягтрал 2,197/км²
 - Хүй дүүргийн хамт 3.9 сая
Цагийн бүс UTC+1
 - Зун   UTC+2
Цахим сүлжээ: www.comune.roma.it

Ром (кирил монголоор гадаад үг бичих дүрмийн дагуу Рома гэдэг үгийн адгийн өргөлтгүй «а»-г гээж Ром гэж бичнэ; тэгэхдээ «о» нь өргөгдөх тул Роом гэж дууддаг; италиар Roma гэж бичиж Дуудлага [ˈroːma] гэж хэлэх нь монголоор бол Роо-ма, гэж хоёр үеэр сонсдоно; лат. Roma; англ. Rome; орос. Рим) — Итали улсын нийслэл, нутгийн талбай болон хүн амын тоогоор улсынхаа хамгийн том хот.

Ром нь Италийн засаг захиргааны нэр зүйлчлэлээр Лацио муж, түүн дотрох Ром аймагт харьяалагдах нэгэн суурин (commune) юм. Муж, аймгийн засгийн газар энд төвлөдөг. Мэдээж Ром суурин (Commune di Roma) бусдаасаа хамгийн том бөгөөд ганцаараа Нийслэл Ром (Roma Capitale) гэж нэрийдэгдэх, бас өөртөө засах зарим эрхтэй байдаг. Нийслэл Ромын 1,285.3 км² дэвсгэр нутагт 2011 оны байдлаар 2.78 сая хүн аж төрөн сууж байна.[1][2] Ром суурин (яг, гарцаагүй, баараггүй Ром хот)-аас зайлахгүй шавж байрласан дөчөөд суурин бий. Энэхүү Ром хотын бөөгнөрөлд 3 мянган км² нутаг, 3.2-оос 3.8 сая хүн багтана.[3][4][5][6][7][8]

Ром хот Италийн дунд бие, Тиррений тэнгист гарах баруун эрэгт байрладаг. Хотын төвөөр Италийн гуравдугаар урт гол Тибер шувтлан урсдаг. Дунд нь нэг арал бий.

Ром нь Caput Mundi (Дэлхийн нийслэл), la Città Eterna (Мөнхийн хот), Limen Apostolorum (Апостл буюу Шавь нарын босго), la città dei sette colli (Долоон гүвээний хот) эсвэл зүгээр л l'Urbe (Хот) гэсэн хоч нэрүүдтэй. Олон зуун жилийн туршид барууны соёл иргэншлийн төв байсан бөгөөд Католик сүмийн гол төв байрладаг газар юм.

Ром хот дотор тусгаар тогтносон, бүрэн эрхт улс болох Ватикан оршдог.

Өнөөгийн Ром хот нь орчин үеийн бөгөөд олон үндэстэн амьдардаг газар юм. Европын холбоонд аялал жуулчдынхаа тоогоор гуравт ордог бөгөөд соёл урлаг, улс төрийн нөлөө ихтэй хот юм. Фиумичино дахь олон улсын нисэх буудал нь Италидаа хамгийн томд тооцогддог бөгөөд Италийн хамгийн том 100 компанийн төвүүд байрладаг. Мөн Enel, ENI, Telecom Italia гэсэн дэлхийн хамгийн том 100 компанийн гурвынх нь төвүүд байдаг.

Ром хот нь дэлхийн хоёрдугаар дайнд харьцангуй бага өртсөн цөөн хотуудын нэг учраас төв хэсэг нь сэргэн мандалтын үеийн болон барроко маягийн үзэмжтэй. Ром хотын түүхэн төв хэсэг нь Дэлхийн өв хэмээн ЮНЕСКО-д бүртгэгдсэн.

Хотын захирагч нь Виржиниа Ражи. Ром хотын түүхэнд хамгийн анх удаа эмэгтэй хүн захирагчаар сонгогдсон нь Виржиниа Ражи юм. Бүрэн эрхийн хугацаа нь 2016 оны 6 дугаар сараас эхэлсэн.

Эх сурвалж[засварлах | edit source]

  1. 1.0 1.1 Bilancio demografico Anno 2011 (dati provvisori) - Roma
  2. 2.0 2.1 Bilancio demografico Anno 2011 (dati provvisori) - Comune: Roma
  3. European Spatial Planning Observation Network, Study on Urban Functions (Project 1.4.3), Final Report, Chapter 3, (ESPON, 2007)
  4. Eurostat, Total population in Urban Audit cities, Larger Urban Zone, accessed on 2009-06-23. Data for 2009 unless otherwise noted.
  5. United Nations Department of Economic and Social Affairs, World Urbanization Prospects (2009 revision), (United Nations, 2010), Table A.12. Data for 2007.
  6. Organization for Economic Cooperation and Development, Competitive Cities in the Global Economy, OECD Territorial Reviews, (OECD Publishing, 2006), Table 1.1
  7. Thomas Brinkoff, Principal Agglomerations of the World, accessed on 2009-03-12. Data for 2011-04-01.
  8. World Urban Areas - Demographia, July 2012

Гадаад холбоос[засварлах | edit source]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Roma