Христофер Колумб

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Колумб

Христофер Колумб (итал. Cristoforo Colombo, исп. Cristóbal Colón, лат. Christophorus Columbus, 1451 оны орчим - 1506 оны 5 сарын 20) нь Италийн Генуя хотоос гаралтай аялагч, худалдаачин бөгөөд Америк тивийг нээж, колоничлолын эринийг эхлүүлсэн хүн юм.

Колумбын газрын зураг (1490)
Колумбын аяллын зураг
Генуя хот дахь Колумбын хөшөө

Намтар[засварлах | edit source]

Х.Колумб 1451 онд Италийн Генуя хотод төрсөн. Усан онгоцны шилдэг ахмад, туршлагатай усан зам заагч болжээ. Атлантын далайг баруун чиглэлээр дайрч Дорнод Европ орж болно гэсэн бодол мөрөөдлөө олон жил сэтгэлдээ тээж явсаар Кастилийн нэгдүгээр Изабелла хатан хааныг ятгаж аялал хийх санхүүжилт авч чаджээ. Түүний удирдсан усан онгоцууд 1492 оны наймдугаар сарын 3-ний едөр замд гарч эхний удаа Африк тивийн хавьд Канарын арлуудад буудаллаж дараа нь есдүгээр сарын 6-нд баруун зүгийг барин хөдөлжээ. Удаан үргэлжилсэн энэ аялалын үед усан цэргүүд зах хязгаар нь үл харагдах далайн дунд амиа алдах гэх зэргээр олон хэцүү төвегтэй үйл явдал болж байсан ч Колумб нугаршгүй итгэл еөдрөг тэмүүллээр бүгдийг зоригжуулж явсаар тэд хүн төрөлхтөний соёл иргэншлийн түүхэнд эгнэгт мөнхөрсөн 1492 оны аравдугаар сарын 12-ны өдөр эх газар сая олж харж бөөн баяр хөөрөнд умбажээ. Дараа оны гуравдугаар сард К.Колумбийг Испанид буцан ирэхэд түүний нэр Европ даяар алдаршсан байлаа. Гэвч К.Колумб Азитив орох дөт зам оллоо гэж бодсоор байсан нь гайхалтай. Үүнээс хойш Атлантын далайг гаталж Хятад, Япон орох шууд зам олох гэж гурван ч удаа аялал хийгээд үр дүнд хүрээгүй байна. 1503 онд “Novus Mundus” (“Шинэ Тив”) нэртэй ном хэвлэгджээ. Энэ номын зохиогч, далайчин Америго Веспуччи, Колумбын очсон газар бол Novus Mundus юм аа гэдгийг анх хүн төрөлхтөнд ойлгуулжээ. Тиймээс энэ шинэ тивийг Веспуччийн нэрээр Америк хэмээн нэрийджээ

Мөн үзэх[засварлах | edit source]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Christophorus Columbus