5 сарын 7

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

5 сарын 7 нь Григорийн тооллын жилийн 127 дахь (өндөр жил бол 128 дэх) өдөр юм. Мөн он дуустал 238 өдөр үлдэж байна.

Үйл явдлууд[засварлах | edit source]

  • 1104 оны тавдугаар сарын 8-нд Загалмайтнууд Харраны дэргэд болсон тулаалдаанд ялагдал хүлээжээ.
  • 1253 оны энэ өдөр Францын элчин сайдын яамныхан Виллем Рубрук гэлэнтэй хамт Константинополиас монголчууд руу хөдөлсөн байна.
  • 1663 —Лондоны төвд Хааны театр нээгдэв. Гэвч 10 жилийн дараа шатаж, суурин дээр нь одоогийн Друри-Лейн театрыг барьжээ.
  • 1742 — Хатан хаан Елизаветагийн баяр ёслолын арга хэмжээнд орох москвачуудад зориулж Улаан хаалга байгуулсан байна.
  • 1744 —Елизавета Петровна Оросод цаазаар авах ялыг хориглов.
  • 1785 — Францын иргэн Жан Пьер Франсуа Бланшар, Америкийн иргэн Жон Жеффрис хоёр анх удаа агаарын бөмбөлгөөр Ла-Манш гаталжээ.
  • 1824 — Венад Людвиг Ван Бетховен есдүгээр симфонио Пруссии Фридрих Вильгельм III хаанд зориулан эгшиглүүлэв.
  • 1832 — Грек тусгаар тогтносон хаант улс болжээ.
  • 1861 — Теннесси муж АНУ-аас салан тусгаарлах шийдвэр гаргалаа.
  • 1875 — Орос, Японы хооронд Курилийн арлуудыг Сахалины арлаар солилцох гэрээнд гарын үсэг зурав.
  • 1887 — Америкийн иргэн Томас Стивенс унадаг дугуйгаар дэлхийг тойрсон аяллаа дуусгэв. Тэрээр гурван жил гаруйн хугацаанд 13500 миль газрыг туулсан аж.
  • 1895 — Петербургт Оросын физикч, электротехникч Александр Попов радиотой төстэй бүтээлээ танилцуулжээ.
  • 1906 — Яруу найрагч Александр Блок «Үл таних эмэгтэй» шүлгээ бичсэн байна.
  • 1907 — Туркийн хөл бөмбөгийн «Фенербахче» клуб байгуулагдав.
  • 1915 — Германы усанд шумбагч «U-20» завь Английн зорчигч тээврийн «Лузитания» онгоц руу дайрсны улмаас 1198 хүний амь үрэгджээ.
  • 1920 — ОХУ, Гүрж улсын хооронд энх тайвны гэрээ батлагдав.
  • 1927 —Бразилын нисэх хүчний “VARIG” компани байгуулагдсан байна.
  • 1940 — Москвагийн их сургууль Михаил Ломоносовын нэрэмжит болов.
  • 1946 — Токиод «Токио цусин когё» буюу хожим нь «Сони» гэж нэрлэгдсэн компани үүсэн байгуулагджээ.
  • 1947 – Монгол, Зөвлөлтийн Найрамдлын нийгэмлэг байгуулагдав.
  • 1951 — Олон улсын Олимпийн хороо ЗХУ-ыг 1952 оны Олимпийн тоглолтод оролцуулах шийдвэр гаргалаа.
  • 1960 — Михаил Таль дэлхийн шатрын найм дахь аварга болсон байна.
  • 1992 —Оросын холбооны улсын анхны Ерөнхийлөгч Борис Ельциний ОХУ-д зэвсэгт хүчин байгуулах тухай зарлиг гарсан байна.
  • 1992— Оросод архи, спиртийн үнийг чөлөөлөв.
  • 1997 — “Intel” компани микропроцессор Pentium II-ыг албан ёсоор танилцууллаа.
  • 2000 — Оросын Ерөнхийлөгч Владимир Путины тангараг өргөх ёслол болсон.
  • 2003 – Дэлхийн оршин суугчдад одон орны ховорхон үзэгдлийг харах боломж тохиов. Буд гараг Нар, Дэлхий хоёрын хоорондуур ороод өнгөрчээ.
  • 2004 – АНУ эдийн засаг, ардчиллын талаар дэмжлэг үзүүлэхээр 16 ядуу орныг сонгосон байна.
  • 2008 — Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведевийн тангараг өргөх ёслол боллоо.
  • 2012 — Оросын Ерөнхийлөгч Владимир Путины тангараг өргөх ёслол болов.
  • Олон улсын Улаан загалмайн өдөр

Энэ өдөр төрөгсөд[засварлах | edit source]

  • 1676 — Италийн түүхч, уран зохиолч Пьетро Джанноне
  • 1704 — Германы хөгжмийн зохиолч Карл Граун
  • 1713 — Францын математикч Алекси Клод Клеро
  • 1774 — Английн далайчин Фрэнсис Бофорт
  • 1776 — Унгарын яруу найрагч Даниэль Бержени
  • 1812 — Английн яруу найрагч Роберт Браунинг
  • 1832 — Францын улстөрч Франсуа-Анри-Ренэ Аллен-Таржэ
  • 1833 — Германы хөгжмийн зохиолч Иоганн Брамс
  • 1836 —Польшийн зохиолч Станислав Козьмян
  • 1840 — Оросын хөгжмийн зохиолч Пётр Ильич Чайковский
  • 1840 — Польшийн түүхч, судлаач Адольф Павиньский
  • 1841 — Украины зохиолч Борис Познанский
  • 1861 — Энэтхэгийн зохиолч Рабиндранат Тагор
  • 1867 — Польшийн зохиолч Владислав Реймонт
  • 1877 — Польшийн жүжигчин Станислава Высоцкая
  • 1868 — Польшийн зохиолч Станислав Пшибышевский
  • 1896 —Оросын академикч, математикч Павел Сергеевич Александров
  • 1901 — Америкийн киножүжигчин Гэри Купер
  • 1909 — Америкийн зохион бүтээгч Эдвин Лэнд
  • 1911 — Японы кинонайруулагч Иносиро Хонда
  • 1913 — Америкийн инженер, зохион бүтээгч Саймон Рамо
  • 1919 — Аргентины киножүжигчин Эвита Перон
  • 1923 — Америкийн киножүжигчин Энн Бакстер
  • 1927 — Англи, Энэтхэгийн зохиолч, найруулагч Рут Джабвала
  • 1931 — Америкийн зөгнөлт зохиолч Жин Вулф
  • 1932 — Английн сэтгүүлч Дерек Тейлор
  • 1933 — Австрийн жүжигчин Аксель Корти
  • 1933 — Румыны жүжигчин Сильвия Попович
  • 1939 — Канадын химич, Нобелийн шагналт Сидней Олтмен
  • 1939 — Италийн кинонайруулагч Руджеро Деодато
  • 1941 — Армян, Оросын кинонайруулагч Карен Саркисович Геворкян
  • 1946 — Оросын кинонайруулагч Владимир Бортко
  • 1948 — Оросын эрдэмтэн Пётр Валентинович Трусов
  • 1954 — Америкийн кинонайруулагч Эми Хекерлинг
  • 1956 – Англи, Америкийн кинонайруулагч Николас Хитнер
  • 1968 — Америкийн жүжигчин Трейси Лордс

Энэ өдөр нас барагсад[засварлах | edit source]

Тэмдэглэлт баярууд[засварлах | edit source]