Латви

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Бүгд Найрамдах Латви Улс
ᠪᠦᠬᠦᠳᠡ ᠨᠠᠢᠷᠠᠮᠳᠠᠭ ᠯᠠᠲ᠋ᠸᠢ ᠤᠯᠤᠰ
Latvijas Republika
Төрийн далбаа Төрийн сүлд
Төрийн дууллын нэр:
латв. "Dievs, svētī Latviju!"
«Бурхан Латвийг адислаг!»
Латви улсын газар нутаг (улаанаар дэвсгэрлэсэн)
Латви улсын газар нутаг (улаанаар дэвсгэрлэсэн)
Нийслэл 
(их хот)
Greater Coat of Arms of Riga - for display.svg Рига
Албан хэл Латви хэл
Ард түмэн 
(2011 он)
62.1% - Латви
26.9% - Орос
11.0% - бусад
Олон түмэн Латвичууд
Төр засаг Парламентын бүгд найрамдах засаг
 -  Ерөнхийлөгч Эгилс Левитс
 -  Ерөнхий сайд Krišjānis Kariņš
Улсын хурал латв. "Saeima"
(«Чуулган»)
Тусгаар тогтносон нь
 -  Тунхагласан 1918 оны 11 сарын 18 
 -  Зөвшөөрөгдсөн 1921 оны 1 сарын 26 
 -  ЗХУ-ын харьяанд 1944 он 
 -  Баттай сэргэсэн 1991 оны 8 сарын 21 
Нутаг дэвсгэр
 -  Бүх талбай 64,589 км2 (124)
 -  Гадаргын ус (%) 1.57%
Хүн ам
 -  Тооцоо (2012) 2,217,053[1] (143)
 -  Тооллого (2011) 2,070,371[2] 
 -  Нягт сийрэг 34.3 хүн/км2 
ДНБ (ХАЧТ) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн $34.921 тэрбум[3] 
 -  Нэг хүнд $15,662[3] 
ДНБ (Нэрлэсэн) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн $28.252 тэрбум[3] 
 -  Нэг хүнд $12,671[3] 
ОТББИ (2003) 37.7 (дундаж
ХХИ (2011) 0.805[4] (маш сайн) (43)
Мөнгөний нэгж евро (EUR)
Цагийн бүс ДЕЦ (НЗНЦ+2)
 -  Зуны цаг ДЕЗЦ (НЗНЦ+3)
Замын хөдөлгөөн баруун
Домэйн нэр .lv1
Утасны томьёо +371
1Европын холбооны гишүүн тул .eu-г бас хэрэглэнэ

Латви (латв. Latvija) албан ёсоор Бүгд Найрамдах Латви Улс (латв. Latvijas Republika) Умард Европт оршдог Балтын 3 орны дунд нэг нь. Латви хойгуураа Эстони (хилийн урт 343 км), урдуураа Литва (588 км), зүүнээрээ Орос (276 км), Беларусь (141 км)[5] гэх дөрвөн улстай газраар хиллэхээс гадна баруун талаараа Балтын тэнгисээр өрнө зүгийн Шведтэй усан хил тогтсон байдаг. Латви нь 64,589 км2 газар нутагтай бөгөөд 1,957,200 оршин суугчтай. Нийслэл хот нь Рига ба бусад том хотуудаар Даугавпилс, Лиепая, Елгава, Юрмала хотууд тооцогддог.

Хэдэн зууны Швед, Польш-Литва, Оросын ноөрхлын дараа ба Дэлхийн 1-р дайны дараа Бүгд Найрамдах Латви Улс 1918 оны 11-р сарын 18-нд Оросын эзэнт гүрнээс салж тусгаар тогтнолоо зарласан. Хориод жил тусгаар байсны сүүлчээр дэлхийн II дайны дараа ЗХУ-ын бүрэлдэхүүнд орж 15 БНУ-ын нэг болсон. Дараагийн 45 жил Латви нь ЗХУ-ын эрх мэдэлд багтаж байсан.

1987 оноос эхлэн тайван "Дуулж буй хувьсгал" нь Балтийн улсуудыг Зөвлөлт холбоот улсаас чөлөөлөгдөхийг уриалж, Коммунист дэглэм хууль бусаар булаан авсныг буруушааж байв. 1990 оны 5-р сарын 4-ний өдөр Бүгд Найрамдах Латви Улс тусгаар тогтнолоо сэргээн тунхаглаж, 1991 оны 8-р сарын 21-ний өдөр де-факто тусгаар тогтнолоо сэргээсэн. Латви нь тусгаар тогтносон, бүгд найрамдах засаглалтай улс. Нийслэл Рига нь 2014 онд Европын Соёлын төв болж байсан. Улсын албан ёсны хэл нь латви хэл юм. Латви хэл бол Балт төрлийн одоогоор оршин байгаа хоёр хэлний нэг.

XIII-XX зууны үед харийн эрхшээлд байсан хэдий ч Латви үндэстэн нь хэл, хөгжмийн уламжлалаараа үе дамжин өөрийн онцлог шинжийг хадгалсаар ирсэн. Гэсэн хэдий ч олон зуун жилийн турш үргэлжилсэн Оросын ноёрхлын үр дүнд (1710-1918), дараа нь Зөвлөлтийн ноёрхлын үр дүнд, Латви улсын хүн амын 26.9%-г оросууд эзэлж байна. Дэлхийн 2-р дайн хүртэл Латви улсад цөөн тооны герман, еврей үндэстнүүд амьдарч байсан.

2011 оны тооллогоор хүн амын 62.1% (1,284,194)-ийг Латвичууд, 26.9-ийг Оросууд, 11.0%-ийг бусад яс үндэст хүмүүс эзлэж байна. Гэхдээ бас дээр үед Эстонийн өвөг дээдэстэй нэг улсад багтан явсан түүх байдаг.

Латви улс нь 119 ширхэг, үүний 110 нь Латвиар "novads" гэх нэгж, 9 нь "republikas pilsēta" (англ. republican city) нэгжид хуваагддаг. Эхнийхийг дүүрэг харин хоёр дахь нь «улсын хот» юм.

Латви нь өндөр хөгжилтэй, эдийн засагтай, хөгжингүй орон юм, Хүний хөгжлийн индексээр 39-д жагсаж байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагад 1991 оны 9 сарын 17-нд, Европын Холбоонд 2004 оны 5 сарын 1, НАТО-д 2004 оны 3 сарын 29-нд элсчээ. 2014 оны 1-р сарын 1-ий өдрөөс еврог ашиглаж эхэлсэн.

Цахим холбоос[засварлах | edit source]

 Commons: Латви – Викимедиа дуу дүрсний сан
Wiktionary
Wiktionary: Латви – Энэ үгийг тайлбар толиос харна уу

Эшлэл[засварлах | edit source]

  1. Population of Latvia in municipalities (Латви хэлээр)
  2. Etniskais sastāvs un mazākumtautību kultūras identitātes veicināšana. Latvijas Republikas Ārlietu Ministrija. 2 December 2011-д хандсан.
  3. 3.0 3.1 3.2 3.3 Latvia. International Monetary Fund. 2012-04-18-д хандсан.
  4. Human Development Index Report 2011. United Nations (2011). 2 November 2011-д хандсан.
  5. "Latvia" CIA. Retrieved 2008-12-15.