Монгол | English
монгол улсын ерөнхийлөгч Нvvр хуудас монгол улсын ерөнхийлөгч Тамгын газар монгол улсын ерөнхийлөгч Зєвлєхvvд монгол улсын ерөнхийлөгч Холбоосууд монгол улсын ерөнхийлөгч Тєрийн дуулал монгол улсын ерөнхийлөгч
монгол улсын ерөнхийлөгч

  Ерєнхийлєгч
Бvрэн эрх
Намтар
Бодлого үйл ажиллагааны хєтєлбєр
 
  Yйл ажиллагаа
Зарлиг, захирамж
Хуулийн тєсєл
Хориг
Хэлсэн vг
Илгээлт, мэндчилгээ
Ярилцлага
 
  Мэдээ, мэдээлэл
Шинэ мэдээ
Дүрс бичлэг
Үндэсний хөгжлийн цогц бодлого

The National development strategy

Их Монгол Улс /Ном/
 
  Лавлагаа
Улс тєрийн хуанли
 
  Зургийн цомог
  Манай сайтад






  Санал асуулга

Үндэсний хөгжлийн цогц бодлого болвсруулах нь зөв үү

Маш зөв
Зөв
Буруу



Yр дvн
Бусад санал асуулга
 
Илгээлт мэндчилгээ

МОНГОЛЫН ЭНХ ТАЙВАН, НАЙРАМДЛЫН ХОЛБООНЫ 50 ЖИЛИЙН ОЙД
(Илгээлт)
2008.09.19
 
Өнгөрсөн зууны дунд үеэс Монгол Улсад олон нийтийн үүсгэл санаачилгаар энх тайван, найрамдлын анхны нийгэмлэг, сайн дурын байгууллагууд шаваа тавьж, бууриа засаад улмаар 1958 онд “Найрамдал ба Гадаадтай соёлоор харилцах Хороо” нэрийн дор нэгдэж ажилласан нь өнөөдөр 50 жилийн ойгоо тэмдэглэж байгаа “Энх тайван, найрамдлын төлөө Монголын Холбоо”-ны эх суурь байсан юм.
Ардын дипломатын энэ ууган төв монгол түмний оюуны их өв соёлын яндашгүй ундрагаас эхтэй энхийн сэтгэлгээ, эвийн үзлийг өргөн олон нийт, өсвөр залуу үедээ өвлүүлэн дэлгэрүүлэх хийгээд Монгол Улсын энх тайванч, эв эеийг эрхэмлэгч гадаад бодлого, үйл ажиллагааг гадаад, дотоодод таниулан сурталчлах, хэрэгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн бөгөөд даян дэлхийн энх амгалангийн төлөө улс түмний эвийн эгнээнд хөл нийлүүлэн тэмцэж ирсэн хагас зууны замнал нь яруу тод мөртэй билээ.
Монголын Энх тайван, найрамдлын холбооны 50 жилийн ой, Дэлхийн энхийн өдрийг тохиолдуулан тус Холбооны гишүүн нийгэмлэг байгууллага, хамт олон, тэдгээрийн гишүүд, идэвхтэн, сонгуультнууд, энх тайван, найрамдлын хөдөлгөөний зүтгэлтнүүд, гадаад, дотоодын түншүүд, ивээн тэтгэгчид, хамтран ажиллагсдад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, халуун баяр хүргэх завшаан олдсонд би сэтгэл нэн ханамжтай байна.
Монголчуудын энхийн сэтгэлгээ, эвийн үзэл нь эрт дээр цагаас янагш эцэг тэнгэр, эх дэлхийгээ шүтэж дээдэлж ирсэн ариун уламжлал дээр тулгуурлаж иржээ. Өвөг дээдэс маань дэлхий байгаль, дээд тэнгэр, дэргэдэх хүн зон, улс гүрэнтэй эвсэж зохицож амьдрахуйн билэг сургаалийг хэдэн зуун жилээр шалган боловсруулж бидэнд өвлүүлсэн байна.
Танин мэдэхүйн энэ нандин өвийг нэр төртэй залгамжлан үргэлжлүүлэх, хойч үеийг энхийн соёл, эвийн үзлээр төлөвшүүлэх, дайн дажингүй энхийн цагт эсэн мэнд, энх тунх, сайн сайхан амьдрахын арга ухааны үрийг тэдний оюун тархи, зүрх сэтгэлд гүн бат соёолуулан тарих талаар Монголын энх тайван, найрамдлын байгууллагууд улам ихийг хийж бүтээх боломжтой бөгөөд ингэж ч ажиллана гэж итгэж байна.
Энд би энх тайвныг юун түрүүнд хүний тархинд байгуулах тухай онцлон дурдаж байгаа маань өнөө үед орчин цагаа дагаад энхийн тухай ойлголт өөрчлөгдөж байгаатай холбоотой юм. Дайнгүй нөхцөлд энх тайван байна гэдэг улс нийгэм, ард иргэд, хувь хүн аюулгүй байхыг хэлнэ. “Энх тайван” гэсэн ойлголтод аюулгүй байдлын бүх хүрээ хамаарч байна. Даяаршлын энэ эрин үед Монгол Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа улам бүр цар хүрээтэй, өргөн хүртээлтэй, ач холбогдолтой болж байна. Харилцан хамааралтай болж байгаа дэлхий ертөнцөд улс орон болгон өвөр хоорондоо энх тайвнаар найрсан харилцах, эв эеийн ёсыг дагах нь нийтлэг бөгөөд амин хэрэгцээ, хөгжиж дэвшихийн гол нөхцөл, хүмүүн төрөлхтний эрхэм дээд хүсэл тэмүүлэл, ариун үйлс мөн.
Монголын энх тайван, найрамдал, эв санааны нэгдлийн хийгээд НҮБ-ыг дэмжих олон нийтийн хөдөлгөөний төв штаб болсон Монголын Энх тайван, найрамдлын холбоо өнөөдөр 50 жилийн ойгоороо өөрийн түүхийн шинэ хуудсыг нээж байна. Энэ шинэ хуудас уламжлалаа бататгаад “Энхийн соёл, эвийн үзэл” гэсэн үгээр эхэлж байна гэж томъёолж болно. Уламжлалт энэ ухагдахуун өнөө цагт энх тайван, эв эе, амар амгаланг бүтээн байгуулах шинэ суртахуун, шинэ арга зүйн торгон зурхайг тодотгосон шинэ агуулгаар баяжиж дэлгэрсэн байна. Энэ шинэ тавьц, шинэчлэгдсэн санаа сэдлийг улсын хэмжээний боловсролын болон нийтийн гэгээрлийн тогтолцоонд тусган оруулж, төрийн бодлогын зүрхэн тольтод хадгалж явах нь зүйтэй.
Монголын Энх тайван, найрамдлын холбоо үүсч хөгжсөний хагас зуун жилийн тэмдэглэлт ойн баярын хурал ёслолд оролцож байгаа Та бүхэнд энх тунх, эрүүл саруул, сайн сайхан амьдрахын ерөөл айлтгаж, эвсэг найрсаг, энх амгалан, элбэг баян, эрх чөлөөт ардчилсан шинэ Монгол Улсыг цогцлоон байгуулах их үйлсэд ардын дипломатын арвин дэлгэр арга туршлагаараа улам их хувь нэмэр оруулж ажиллахыг уриалж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ
НАМБАРЫН ЭНХБАЯР
Улаанбаатар хот,
2008 оны есдүгээр сарын 19
 
бvх бичлэг |  буцах
Эхлэх хуудсаа болгоё  

Та манай 240523 дахь зочин

Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар. 2005 он.