Нүүр хуудас
spacer.png, 0 kB
Сайдын мэндчилгээ
Хүндэт зочид оо


          Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны ВЕБ хуудсанд морилон саатсан та бүхэнтэй интернетийн орчинд эчнээ уулзаж байгаадаа баяртай байна.
          Хүн амын зохистой хөдөлмөр эрхлэлт, үр ашигтай нийгмийн хамгааллын тогтолцоо нь ядуурлыг бууруулах, эдийн засгийн болон нийгмийн хөгжлийн харилцан уялдаа холбоог хангахад шийдвэрлэх үүрэгтэй билээ. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам нь хүн амын хөгжил, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын үйлчилгээгээр дамжуулан айл өрхийн амьжиргааг дэмжиж, ядуурлыг бууруулах төрийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх үүрэгтэй ажиллаж байна. Таны төлөө гэсэн манай үйл ажиллагаа үйлчлүүлэгч таны санал бодол, хүсэл эрмэлзэл, талархал шүүмлэлгүйгээр ахин дэвших боломжгүй юм. Иймээс бид танд үзүүлэх үйлчилгээгээ хөнгөн шуурхай, нээлттэй, хүртээмжтэй болгох үүднээс энэхүү ВЕБ хуудсыг ажиллуулж байна.
          Та эндээс хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн холбогдолтой мэдээ мэдээлэл авч, бидний боловсруулж буй хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн төсөлтэй танилцаж, санал бодлоо илэрхийлэх, манай харъяа агентлаг, байгууллагууд болон ажил хэргийн түншүүдээр аялах боломжтой боллоо.

Таалан соёрхож, тавтай морилно уу
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Төгсжаргалын Ганди
Онцлох мэдээлэл
МОНГОЛ УЛС ЯДУУРЛЫН ЗУРАГЛАЛТАЙ БОЛЛОО

        НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Ядуурлын судалгаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг хөгжүүлэх” төслөөс Монгол Улсын Ядуурлын зураглалын талаарх танилцуулах уулзалтыг хийлээ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр НХХЯ, Үндэсний статистикийн хороо хамтран анх удаа Монгол Улсын Ядуурлын зураглалаа гаргасан нь мэдээлэл, судалгаа, шинжилгээний ажлуудад өргөнөөр ашиглаж болохуйц нэгэн томоохон алхам болж байгаа юм.
        Энэхүү ядуурлын зураглалыг гаргахдаа 2000 оны Хүн ам, Орон сууцны тооллого, 2002/2003 оны Өрхийн орлого зарлага/Амьжиргааны түвшны судалгаа (ӨОЗС/АТС)-ны мэдээлэлд тулгуурлан аймаг, сумдын түвшинд тооцсон байна.
        Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд байнга өссөн дүнтэй гарч байсан ч ядуурал төдийлөн буурахгүй өндөр хэвээрээ байгаа нь улс орны өмнө тулгамдсан асуудал болж, ядуурлын талаарх судалгаа, баримт, тоон үзүүлэлт тэр бүр бодитой байж чаддаггүй, бүс нутгийн хэмжээнд тойм төдий л байсаар ирсэн.

2009.03.13       Дэлгэрэнгүй...
Мэдээ, мэдээлэл
МОНГОЛ УЛС ЯДУУРЛЫН ЗУРАГЛАЛТАЙ БОЛЛОО
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Ядуурлын судалгаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг хөгжүүлэх” төслөөс Монгол Улсын Ядуурлын зураглалын талаарх танилцуулах уулзалтыг хийлээ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр НХХЯ, Үндэсний статистикийн хороо хамтран анх удаа Монгол Улсын Ядуурлын зураглалаа гаргасан нь мэдээлэл, судалгаа, шинжилгээний ажлуудад өргөнөөр ашиглаж болохуйц нэгэн томоохон алхам болж байгаа юм.
2009.02.06 Дэлгэрэнгүй...
АХБ-НЫ УДИРДЛАГУУД НХХ-ИЙН САЙД Т.ГАНДИТАЙ УУЛЗЛАА
Монгол Улсын Засгийн газрын урилгаар Азийн хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүд 2009 оны 3 дугаар сарын 3-9 өдрүүдэд манай улсад албан ёсоор айлчилж байна. Удирдах зөвлөлийн гишүүд өнөөдөр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандитай уулзаж манай улсын нийгмийн хамгааллын салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо....
2009.03.10 Дэлгэрэнгүй
 
   
2009.03.06 Дэлгэрэнгүй
 
2009.03.06 Дэлгэрэнгүй
 
2009.03.06 Дэлгэрэнгүй
 
2008.01.08 Дэлгэрэнгүй
 
2008.01.08 Дэлгэрэнгүй
 
2007.10.25 Дэлгэрэнгүй

 
Шинэ мэдээ
Шууд холбоос
 
 
Зорилго
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны үйл ажиллагааны эрхэм зорилго нь ажилгүйдлийг бууруулах, хөдөлмөрийн зохистой нөөцийг бий болгох, хөдөлмөрлөх таатай орчныг бүрдүүлэх, нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд оршино.
 
Статистик мэдээ

 

 Дэлгэрэнгүй

БҮРТГЭЛИЙН МАЯГТ
Төрийн бус байгууллагуудын бүртгэлийн маягтыг эндээс ТАТАЖ АВНА уу
ТАЙЛАНГУУД

НХХЯ-ны 2007 оны тайлан

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам 100 хоногт  

Мэдээлэл 2008 №01 

Манай вэб сайтад
Манай порталд 15 зочид байна.
Сурталчилгаа
УНДЕГ

Нээлттэй Засаг вэб хуудас

ХХҮГ

Төрийн байгууллагуудын вэб

УИХ

Монгол Улсын Ерөнхийлөгч
  Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн Яам
  Ministry of Social Welfare and Labour
  2006 ©