Natsagdorj Battsetseg

BIOGRAPHY OF MONGOLIAN FAMOUS PEOPLE

 

 


 

 


Эх бүрдийн домог


Гэрлэж амжаагvй явна
Суварган цэнхэр уулс

     
   

 

 
Natsagdorj Battsetseg (1957 May 10 
 
 
 


 
 

 

Нацагдоржийн Батцэцэг
Timeline

<Эх бүрдийн домог> киноны Нарангаравуу, <Гэрлэж амжаагүй явна> киноны Сүрэн, <Суварган цэнхэр уулс> киноны сэтгүүлч, <Цагаан сүүний домог>-ийн Монголжингоо хатан, <Хааны сүүлчийн хатан> киноны Гэнэнпил хатан, <Зүүдэнд ирсэн хонгорхон ижий>, Газарчин, Дэгдээхэй нас, <Жинжиймаа>, Вансэмбэрүү, Сийлэн бөөр зэрэг 30 гаруй киноны гол дүрд тоглоод байна.

 

1957-05-10  Нацагдоржийн Батцэцэг Улаанбаатар хотод  төрсөн. Жүжигчин, орчуулагч
1962  Анх таван настайдаа аавтайгаа хамт Волга машинаар гэр бүлээрээ Завхан явсан.
1964-1974 онд нийслэлийн арван жилийн 6-р сургууль төгссөн.
1974-1979 онд МУИС-ийн орчуулагчийн анги. 1974 онд намайг дєнгєж их сургуулийн оюутан болоод “Эх бүрдийн домог” киноны Нарангаравуугийн дүрд тоглосон.
1976 онд Эх бүрдийн домог Карловы-Варын олон улсын наадамд тэргүүн шагнал хүртжээ.
1979 онд ( 22 нас) МУИС-ийн орчуулагчийн ангийг дүүргэсэн. Сургуулиа төгсөөд <Монгол кино> үйлдвэрт дагалдан жүжигчнээр орсон.
1982-1991 онд мэргэжлийн жүжигчний үнэмлэхээ гардан авч байсан байна. 1991 он хүртэл Монгол кино үйлдвэрт ажилласан.
1983 онд МХЗЭ-ийн ТХ-ны <Тэргүүний сэхээтэн залуу> алтан медаль,
1984 оноос Монголын радиогийн <Бага үд> хөтөлбөрт, телевизийн <Урын сан> нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж эхэлсэн.
1986 онд Монгол-Зөвлөлтийн циркийн хамтын ажиллагааны 50 жилийн ойн программын хөтлөгчөөр ажиллан 300 гаруй тоглолт хийсэн.
1991-1996 <Өргөө> циркийн бүрэлдэхүүнд багтан Герман, Польш улсад ажилласан.
1996 онд <Соёлын тэргүүний ажилтан> цол тэмдэг
1996 оноос нөхөр Машбаттай хамтран <Монголжин> киностудийг байгуулж, захирлаар нь өнөөг хүртэл ажиллаж байна.
 2000 онд <Алтан гадас> одонгоор шагнуулсан.
 2004 онд (47 нас) Монгол улсын гавьяат жүжигчин
 


1930 онд Аав Цэдэндашийн Нацагдорж, Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн. Эдийн засгийн дээд сургууль, ЗХУ-ын коммунист намын дээд сургуулийг дүүргэжээ. Тэрээр Эдийн засгийн дээд сургууль, ЗХУ-ын коммунист намын дээд сургуулийг дүүргэж, МХЗЭ-ийн ТХ-ны нарийн бичгийн дарга, Дарханы нэхий эдлэлийн үйлдвэрийн дарга, Увс аймгийн Сагил сумын нэгдлийн дарга, Архангай аймгийн Цэцэрлэг хотын дарга зэрэг ажлуудыг хашиж байсан байна. Жүжигчин Батцэцэгийг бага насанд нь аав нь цасан охины хувцас өмсүүлж гэзгийг нь сүлжиж өгөөд ихэд магтаж, <Сүүний үнэр шингэсэн>- ээ дуул хэмээн өхөөрдөн дуулуулдаг байсан нь урлагт сонирхолтой болох анхны гарааг тавьж өгсөн ажээ.

1933 онд Ээж Бавуугийн Цэрэнлхам, Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн, драмын театрын жvжигчин, Эдийн засгийн дээд сургууль, ЗХУ-ын Комсомолын
дээд сургуулийг төгссөн. . Улсын их дэлгүүрт эвлэлийн байгууллагын дарга, худалдааны конторын орлогч дарга, мөн Албан газарт үйлчлэх конторын даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ.

 

 

 

 

2004 оны долдугаар сарын 17. БЯМБА №166, (2210) Uneeder sonin

Н.Батцэцэг: Хvний vр гэдэг чинь ээждээ загнуулсан ч, нvд нь нулимстай байлаа ч ээжийгээ тэврээд л vнсдэг шvv дээ.

Монгол Улсын гавьяат жїжигчин Н.Батцэцэг ээж Б.Цэрэнлхамын хамт



-Ээж ээ, би шагнуулах юм шиг байна.
-Юугаар?
-Сайн мэдэхгvй байна.
(Тэгсгээд юугаар шагнуулахаа мэдсэн боллоо)
- Ойрын vед л шиг байна.
-Миний охин юугаар шагнуулах гэж байгаагаа шууд хэлчихээч?
-Та юутай ч даралтны эмээ уучих аа.
-За уучихлаа.
-За, одоохон хоёулаа ярина аа. (Гал тогооныхоо єрєєнд орлоо. Цай уулаа. Ээжийнхээ даралтыг vзлээ. Хэвийн байна.)
-Гавьяат жvжигчин цол олгохоор болжээ. Маргааш єглєє Ерєнхийлєгч гардуулах гэнэ.
Ээжийн нvдэнд нулимс цийлэгнээд

-Аав нь байсан бол...
-За, одоо уйлж, нулимс унагаж болохгvй шvv.
Ингэж том даваагаа давж аваад бид чєлєєтэй ярилцсан даа.
-Тєрийн ордонд, Ерєнхийлєгчєєсєє шагнал гардана гэдэг том хvндэтгэл. Та хоёр ємсєх хувцсаа бэлтгэх гэж сандарсан уу?
-Наадам дєхчихсєн. «Ганга гоёл» компанид захиалаад наадмын гоёлоо бэлтгэчихсэн байсан л даа. Тэгээд ч жvжигчид бид чинь нэгнийхээ цэнгvvнд очно, хvлээн авалтад ємсєнє гээд гоёлын хувцас сэлбэгдээд олон байдаг л даа. Заримыг нь ганц ч ємсєєгvй байх. Уг нь монгол дээл ємсье гэж бодсон. Тэгсэн тэр цагаан хослол надад илvv таалагдаад сонгосон юм.
-Харин ээж тань...
-Манай ээжид санаа зовох зvйл байхгvй л дээ. Монгол дээл ємсєх дуртай. Тэр єдєр бороотой, тэрлэг ємсєхєд их зохимжтой байсан. Ээжид монгол, европ хувцас аль аль нь сайхан зохино. Ээж минь дээлээ сайхан ємсєнє, єєрєє оёчихно. Олон дээлтэй л дээ. Ёстой л монгол эмэгтэй дээ.

 

Н.Батцэцэг найман настайдаа


-Танд оёж єгсєн нь олон уу?

-Би ємсєхгvй юм л даа. Ээжийнхээ урласан гурван дээлийг кинонд тоглохдоо л ємссєн.
-Танай ээж нас сvvдэр хэд хvрч байгаа вэ?
-Дал гарсан гэхэд ануухан, сайхан хєгшин бий.
-Ээж тань охиноо ийм том шагнал аваасай гэж бодож байсан гэнэ vv?
-Мэдэхгvй. Байлдагчийн халаасанд генералын мєрдэс явдаг гэдэг шиг. Хєєрхий эх хvний сэтгэлд юу эс багтаа бодоо билээ. Хvний дайтай яваасай гэж хvсч байсан байж мэдэх л юм. Миний ээж чинь хамаагvй ярихгvй ээ. Ээж минь Завханых. Энэ нутгийн зон олон ёс жаяг, эрэмбэ дэгтэй шvv дээ.
-Гавьяатын тэмдгээ зvvчихээд гараад ирэхэд тань юу гэв?
-«Ээж нь охиндоо баяр хvргэе» гээд vнссэн. Нvдэнд нь нулимс цийлэгнэж байна. «Яаж байна, уйлж болохгvй шvv» гээд нvдээрээ дохисон. Эвий ээж минь их баярласан даа аргагvй. Би ч их баярласан. Тєр, тvмнийхээ буянаар ээжийгээ амьд сэрvvнд нь баярлууллаа даа гэж бодсон. Манай хєгшчvvлээс ээж минь л хамт байгаа юм.
-Та эхээс хэдvvлээ вэ?
-Тав. Дээрээсээ хоёр дахь нь. Хоёр хуурай дvvгээ нэмбэл долуулаа болно.
-Хуурай дvv...
-Ээж пап хоёр сvvлд ханилсан юм. Папын минь хоёр хvvхэд л дээ.
-Ээж тань ямар ажил хашиж явсан хvн бэ?
-Уг нь Эдийн засгийн болоод Комсомолын дээд сургууль тєгссєн, эдийн засагч, эвлэлийн ажилтан. Худалдааны конторын дарга байсан юм.

-Танай таваас урлагтай амьдралаа холбосон хvн бий юv?
-Байхгvй. Аавын талд бол бий. Урлагийн гавьяат зvтгэлтэн, хєгжмийн зохиолч Эрдэнэбат аавын ах. «Арав дахь хавраа vдье» зэрэг олон сайхан дуутай.
-Таныг жvжигчин болоход ээж тань нєлєєлсєн vv?
-Ээж минь залуудаа драмын театрын жvжигчин байсан юм.
-Эдийн засагч гэсэн чинь...
-Тэр чинь хожуу л даа. Биднийг жаахан байхад ардын жvжигчин Чимэд-Осор гуайг дагалдаж байгаад удалгvй жинхэлж жvжигчин болсон юм. Ийм мэргэжлээр явахгvй гээд орхисноосоо хойш хэд хэдэн сургууль тєгссєн. Єєрєє ийм сонголт хийсэн юм уу, аав, ээж хоёр ярилцаад шийдсэн юм уу бvv мэд. Боловсрол олъё л гэж бодсон байх. Жvжигчнээ байснаас хойш хэд хэдэн сургууль тєгссєн юм.

-Ямар ямар кинонд тоглосон бол?
-Монголын анхны уран сайхны кинонуудын нэг «Шинэ жил»-д тоглосон. Соёлын гавьяат зvтгэлтэн, зураглаач Цэрэн гуайн эхнэр нь болж нэг хэсэгт тоглодог.
-Драмын олон жvжигт дvр бvтээсэн vv?
-«Кремлийн цаг», «Эмч нар», «Тожоо жолооч», «Санасан ёсоор болтугай» зэрэг жvжгийн гол дvрийг бvтээсэн. «Зургаан жил ажилласан, мэргэжлийн зэрэгтэй жvжигчин шvv» гэж ээж минь хэлдэг юм. Ардын жvжигчин Очирбат гуай «Ээж нь урлагтаа явсан бол сайхан сайхан уран бvтээл олныг хийх байсан юм» гэнэ. Зарим нь «Чи ээжийгээ гvйцэхгvй. Ээж чинь ямар сайхан хvvхэн байсан гээч» гэдэг юм. Гавьяат жvжигчин Бадамгарав, ардын жvжигчин Гантємєр гуай нартай ээж минь нэг vеийнх.

-Та ээжийгээ хэр дуурайсан бэ?
-Хvмvvс адилхан л гэдэг юм.
-Жvжигчин боллоо гэхэд ээж тань дуртай байжээ, тэгвэл?
-Би болъё гэж бодоогvй юм шvv дээ. Жvжигчин болоорой ч гэж ээж зєвлєєгvй. Сургуульд байхдаа урлаг, уран сайхны ажилд их оролцдог. Шинэ жилийн багт наадамд цасан охин болно. Аав, ээж хоёр минь хувцас бэлтгэж, гоёж єгнє. Ангийнхан «Уруугаа ургасан мод» зохиолоор жvжиг бэлтгэлээ. Би тоглосон. Тэр vед ээжийнхээ театрын будгийг авчихна. Хvvхдvvд нэгнийгээ будна. Тэр чинь vнэтэй, ховор эд. Ээж минь харамлаж, єгєхгvй гээгvй л юм. Энэ жvжигт тоглож, телевизээр гарч, байгууллагуудын шинэ жилд уригдаж тоглож байлаа. Анги даасан Тємєр багш «Манай хvvхдvvд сурлага, урлаг, спортоороо ч сайн хvvхдvvд» гэж биднээр бахархан ярьдаг байж билээ.

-Спортод...
-Уг нь бол дуртай. Гар бємбєгийн секцэд явж эхлэхэд аав, пап аль аль нь «Миний охин хэрэггvй, гар нь муухай болчихно» гээд болиулсан. Харин одон бємбєг тоглоно шvv.
-Эрх охин байж ээ?
-Аавдаа эрхэлнэ. Ээж минь охиддоо чанга, шаардлага тавина. Їйл vртсээ хийж байхад харж суу, юм оё гэнэ. Миний пап чинь Соёлын гавьяат зvтгэлтэн, хэл бичгийн ухааны доктор, орчуулагч Хасбаатар шvv дээ. Пап минь «Тэнгэрлиг туульс»-ийг орчуулж байхдаа том том толь бичгvvдээс vг тулга гэнэ. Эмэгтэй хvн хєтєлгєє морьтой байх хэрэгтэй гэж хэлдэгсэн. «Пап нь цаг хэмнэх гэсэн юм, чи словарь тулгаад єг» гэнэ. Тэгэхэд би утас дуугараасай, манай ангийнхан яриасай гэж боддог байж. Утас авчихаад би нэг гараад ирье, хvvхдэд ном єгье гэнэ.
Ур ухаанаа уралдуулан байж, олон vгнээс ганц тохирсон vгийг, утгыг сонгох тэр хичээнгvй ажлаас би их зугтсан. Энэ ажил миний амьдралын талх биш байсан шиг байгаа юм. Гэхдээ пап надад эрдэм сургасан. Алтны дэргэдэх гууль шарлана гэдэг биз дээ. Би сайхан хvмvvсийн дэргэд хvн болсон.

-Та нэг ярихдаа пап, нэг болохоор аав гээд л ярих юм?
-Миний тєрсєн аав Нацагдорж гэж хvн байсан юм. Биднийг жаахан байхад аав ээж хоёр салаад ээж паптай суусан юм. Пап минь «Би хоёр хvvтэй л гэж бодож явлаа. Бурхан надад гурван охин єглєє. Одоо миний амьдралд дутуу юм алга» гэдэг байж билээ.
-Нэгдvгээр курст байхдаа кинонд тоглосон гэж тvрvvн хэлсэн. Та ямар сургуульд... ?
-МУИС-ийн орос хэлний орчуулагчийн ангид сурч байлаа. Сэлэм Тогмидийн ээжид тоглосон Бадамгарав гуай намайг олж «Эх бvрдийн домог»-т анх тоглуулсан. Тэр буянтай буурлын ачаар би жvжигчин Батцэцэг болжээ гэж боддог.

-«Эх бvрдийн домог»-т тоглосны дараа ээжээс ямар vг ирсэн бэ?
-Миний ээж хvvхдvvдээ ялангуяа, дэргэд нь магтана гэж бараг байхгvй л дээ. Шаардлага єндєртэй. Би харин єєр. Хvvхдvvдээ урамшуулж магтах дуртай. Ээж минь «Эрхлvvлсний сайн гэж байдаг юм уу. Чи хvvхдvvддээ их л зєєлєн байх юм. Би бол та хэдийг их л зэмлэж байж єдий зэрэгт хvргэсэн» гэдэг.

-Загнаж, зэмлэхэд нь гомдож байсан уу?
-Хvний vр гэдэг чинь ээждээ загнуулсан ч, нvд нь нулимстай байлаа ч ээжийгээ тэврээд л vнсдэг шvv дээ. Би тэдний л нэг байж таараа. Миний сайн сайхан яваа ээжтэй минь холбоотой. Нар буцаж байгаа энэ хорвоод ээжтэйгээ л хамт баймаар байна. Улам л хайрлаж, ээжийгээ єрєвдєєд орхиод хол явчих вий гээд айх юм аа. Ээж минь охиндоо сэтгэлд зєєлєн дулаан vг хэлнэ ээ, хэлнэ. Бид хоёрын дунд нийтэд зарлахааргvй, нандин нууц олон.

-Ээж тань жvжигчний мэргэжлийн жаргал зовлонгоос мэдэрчээ. Тиймээс таны тоглосон дvрд шvvмжлэлтэй хандах юм уу, ингэж жvжиглэсэн бол... гээд ярина биз.
-Зєндєє. Энэ бол ээжийн vндсэн vvрэг. Харин пап єєр. Намын тєв хорооны vзэл суртлын хэлтэст ажиллаж байлаа. Театрын жvжиг, соёл урлагийн бvтээлvvдийг хянадаг. Тэр vедээ намайг дуудаад, хvмvvстэй танилцуулна. Миний нvдийг нээж, урлагийн ертєнцєд оруулсан. Тайзны ард ямар амьдрал буцалдаг вэ, яаж ажиллаж хэлэлцэж хєєцєлдєж, vзэл бодлоо хамгаалж, хєлсєє гаргаж байж уран бvтээл театрын тайз, дэлгэцэнд гардгийг папыгаа дагаж, найз нєхєдтэй нь танилцаж байж мэдэрч байлаа. (хэсэг чимээгvй болов)

-Ээжийнхээ vvргийн тухай ярьж байгаад...
-Папынхаа тухай ярьж суугаад бодолд автчихаж. Миний хvv ингэмээр байсан юм уу, тэр хэсэгт жаахан тийм гээд их болгоомжтой ярина. Пап их зєєлєн, эелдэг хvн л дээ. Ямартаа л «Сvхбаатарын талбайд нэг том бvрх малгай явж байна гэнэ. Папыг хэлж байгаа юм. Тамхиа асаачихаад асаагууртаа «Спасибо» гэж хэлжээ» гэдэг онигоо байдаг юм. Ийм эелдэг хvн. Бидэнд ч тэгж хандана. Ээж болохоор «За, Хасаа минь чи толгойг нь эргvvлээд хvvхэд магтах нь vv дээ» гэнэ. Пап ээжийг Жаажаа гэнэ. «Жаажаа тэгж болохгvй. Сайн тоглосон хэсгvvд байсан шvv. Тооноос чанарт гэдэг. Дараа дараагийн бvтээлдээ чи туршлагажна, тоглолт нь чанартай болно» гэдэг байж билээ. Энэ vг намайг урлагт тууштай зvтгэхэд нєлєєлсєн. Анхны кинонд бол жvжиглэлт байгаагvй ээ. Сайхан тєрх л харагдаад байгаа юм. Цаасан дээр буулгаад засвар хийж болдогсон бол улаан эрээн л болно гэсэн vг.
-Засвар бага орсон нь ямар дvр байна?
-Пап зарим vед их тооно оо. Ээж тоож байгаа vедээ бол дуугарахгvй талдаа. «Давгvй ээ» гэвэл ээжийн хувьд болжээ гэж боддог. «Жинжиймаа»-г минь аятайхан, донж нь таарчээ гэж хэлсэн.

-Ээжийнхээ ачийг хариулж чадаж байгаа юу, Та. Шvvдрийн дусал цуглуулж цай чанаж єгвєл ганц удаа хєхvvлсэнтэй нь тэнцдэг гэдэг.
-Ачийг нь хариулаагvй ч нэг их зовоогоогvй л хvн. Ээж ч «Охин минь євдєж зовоогоогvй, чих халууцуулаагvй єссєн шvv. Эцэг, эхийнх нь хуралд ч цєєхєн суусан байх. Хичээл номоо яаж vзэж, даалгавраа яаж ч хийдэг байсан юм би мэдэхгvй. Харин самбарын алчуур оёж єг л гэдэг байсан» гэдэг. Би чинь сургуульд байхдаа ангийнхаа ариун цэврийн дарга. Алчуур цуглуулаад л явдаг байж л дээ.
Ээжийнхээ ачийг хариулна гэвэл миний бие багадах байлгvй дээ. Баярлуулж явахсан л гэж боддог.
-Ямар бэлэг баривал...
-Ээж минь бэлэгнээс илvv ороод гарахаар л хоол унд бэлтгээд баярладаг болжээ.
-Та ээжтэйгээ утсаар ярихдаа орой ярина аа гэсэн?
-Їгvй ээ. Би машинаа тавьчихаад орно оо гэсэн. Энэ чинь миний хуваарьт ажил. Єглєє, оройд ээждээ очдог. Цагаа бvртгvvлдэг гэх vv дээ. Охин минь гэж дуудах ганц хvн нь ээж минь vлджээ.

-Ээж, охин хоёрын ярианы гол сэдэв юу вэ?
-Їр хvvхэд, хоол унд. Ээж минь бясалгал, эрvvл аж тєрєхvй, эмгvй эмчилгээ иймэрхvv зvйл их сонирхоно. Буддын сургааль, яавал буян vйлдэх вэ, буян яаж арвижуулах вэ. Їе дамжих vр удамдаа гэрэл гэгээтэй сайн явуулах буян хураах учиртай. Муу vйл хийвэл тэд дэх vедээ тааруухан амьдарна гээд ээж минь лут сургаальтай.
Эрvvл аж тєрєх, бясалгал, ариусахуйн тухай нийтэлсэн сонин хэвлэлийг дугаараар нь хадгална. Янз бvрийн хайчилбарууд уншаарай гээд надад єгнє. Хоолны дэг жаягийн тухай бичсэн байвал нь тэмдэглээд зурчихна. Ийм хоол сайн гэнэ. Їvнийг идвэл таргална гэнэ шvv гээд улаан балаар анхаарлын тэмдэг томоо зурчихна. Сонинд миний тухай материал гарсан байвал аваад хадгална.

-Таныг таргалуулах дургvй байх нь ээ?
-Ээж минь амьдралаа зєв авч яваа эмэгтэй. Муу зуршилгvй, салхинд гарах, эрvvл агаарт алхах, олон эм уухгvй байх гээд зєв амьдрах талын зєвлєгєєг цуглуулдаг хvн л дээ. Єєрєє ч ийм зєвлєгєєг дагана. Энэ бvхнийгээ бидэнд сургах гэдэг.
-Ер нь бол та нарын ар талыг даадаг хvн байна, тийм vv?
-Єє тийм. Цагаан сараар зvгээ ингэж гарга, ийм ном уншуул гээд биччихсэн жижиг цаас хvн тус бvрт єгнє. Тэдний єдєр Гандан явна гээд бvгдийг нь цуглуулаад хамт явна. Номынхоо бичгийг аваарай гээд сануулна. Ажилтай гээд ээжийн vгнээс зєрж болохгvй. Хєдєє гадаа явахад сайн гариг, цаг хэлж єгдєг.

-Та vгэнд нь орно биз?
-Оролгvй яахав. Зарим vед ажил болохгvй vе бий. Хойд зvг рvv гарч болохгvй гэлээ. Би явах ажилтай байлаа гэж бодъё л доо. Ийм vед би «Муу юм арилгадаг, зам засах тарниа» гэхээр хэлнэ. Ээж нь єглєє бас хэдэн удаа уншчихья гэдэг юм. Ээжтэйгээ байхдаа жаргалтай гэдэг, vнэн шvv.
-Ээжтэйгээ нутгаар нь явж байсан уу?
-Єнгєрсєн жил Завханы 80 жилийн ойгоор ээжийгээ, дvvтэй нь нутагт нь зочлуулсан. Нємрєг, Тvдэвтэйнх л дээ. Сумандаа, унасан газраа хvртэл очсон. Єндєр настай хvн чинь тэр болгон явж чадахгvй, ээж минь их баярласан.

-Багадаа Завханд олон очсон уу?
-Анх таван настайдаа явсан. Аав минь нэг Волгатай. Тvvгээр гэр бvлээрээ явж байж билээ. Аавын машинд Оросоо, Маш нарын дуу их дуугарна. Аав «Миний охин дуулаарай» гэнэ.
Дээрээ чиг нартай даа Дэлгэрмаа минь
Дэндvv чиг юм уу даа Дэлгэрмаа минь

гээд би тэнхээ мэдэн дуулдаг байж. Аавдаа эрхэлж байхгvй юv.
-Танайх таны мэдэхийн л хотын тєвийн айл уу?
-Би чинь 50 мянгатад єссєн. Одоо 40 мянгатад амьдарч байна.

-За, баярлалаа.

Ээжийн vгнээс гардаггvй охин єчигдєр Сэлэнгийг зорьсон. 7-11 цагийн хооронд амжиж замд гарна шvv гэж ээж нь шивнэсэн гэсэн.
Цол дагаж бяр гэдэг. Монгол Улсын гавьяат жvжигчин Н.Батцэцэг олон сайхан бvтээлээр vзэгчдэдээ бэлэг барина гэж амласан. Улс тєрийн байдал хурцхан байгаа энэ vед хvмvvс театрт кино ший vзэх нь ховор. Ийм бужигнаан дунд уран бvтээл тєрvvлэхийг «Монголжингоо» хvсээгvй гэнэ. Н.Батцэцэг захиралтай «Монголжингоо» кино компани ирэх жилээс чанартай сайн кино хийж тєрдєє, тvмэн олондоо бэлэг барина. Охин ээжийгээ баярлуулна.

Аав нь байсан бол...

Кино урлагаас єєрийгєє таньж авсан минь хамгийн том олз

Пvрэв, 2004 ony 7–р сарын 29

Монголжингоо хvvхнvvд дундаас авьяас билгээрээ тодрон гарч тайз дэлгэцнээ дvрээ мєнхєлсєн vе vеийн сайхан бvсгvйчvvд монголын кино урлагийн тvvхнээ олон бий. Тэдний нэгээр «Эх бvрдийн домог»-ын Нарангарав, «Гэрлэж амжаагvй явна»-ы Сvрэн, «Суварган цэнхэр уулс»-ын сэтгvvлчийн дvрийг дурдахад л та хэний тухай ярьж буйг тєвєггvй мэдэх биз. Тиймээ, тэр бол саяхан Монгол улсын гавьяат жvжигчин хэмээх эрхэм хvндтэй цолыг хvртээд буй vзэгч олны хэдий нь танил болсон жvжигчин Батцэцэг юм. Ингээд шинэхэн гавьяаттай хуучилсанаа хvргэе
Юуны ємнє таньд монгол улсын гавьяат жvжигчин хэмээх эрхэм хvндтэй цолыг хvртсэнд баяр хvргэе. Ярилцлагаа шинэхэн гавъяатын баярын сэтгэгдэлээс эхлэх хэрэгтэй байх.
-Маш сайхан байна. Энэ бол миний 30 гаруй жилийн хєдєлмєр тєдийгvй манай киноны хамт олны бvтээл зvтгэлийг vнэлсэн шагнал гэж бодож байна. Манай киноныхон ч vvнд маш их баяртай байгаа. Сvvлийн vед бид голдуу уянгын кино хийсэн. Эдгэээр кинонууд маань олон сайхан уран бvтээлчид, тайз дэлгэцийн жvжигчид, дуучид, яруу найрагчид, хєгжмийн зохиолчидын гал халуун сэтгэлийн дэмээр бvтсэн бvтээл юм шvv дээ. Тэдний маань ач гавьяа, vнэлэмж энэ шагнал дотор явж байгаа.
-Таныг би мэргэжлийн жvжигчин биш гэж сонссон. Тиймээс таны жvжигчин болсон гараа их сонин байх гэж бодож байна. Яагаад энэ замыг сонгох болсон юм бол?
-1974 онд намайг дєнгєж их сургуулийн оюутан болоод байх vед “Эх бїрдийн домог” киноны Нарангаравын дvрд тоглох хvн хайгаад киноны уран бvтээлчид хоёр гурван хэсэг болоод сургуулиудаар явсан байгаа юм. Тэгэж явахдаа Улсын гавьяат жvжигчин Бадамгарав гуай намайг олж авсан. Аман хуур, Сэлэм Тогмидын ээжид тоглодог шvv дээ. Бадамгарав гуай орж ирээд бид нартай баахан ярилцаж байнаа. Бид ч нєгєє кинонд гардаг жvжигчин ороод ирлээ гээд л сонирхож, шохоорхоод л. сvvлдээ бvр ам руу нь орчих гээд. Тэгэж байснаа намайг бvжиглэдэг vv, дуулдаг уу гэр чинь хаана вэ гээд л баахан юм асууж байгаад кино пробонд орох санал тавьсан юм. Би кино vйлдвэрийг мэдэхгvй, одоо бодоход их хол хотын зvvн зах руу явж очиж байсан. Нэг их том тайз засчихсан. Цогт тайж кинон дээрх шиг сvртэй сvртэй хувцас ємсчихсєн их л гоё ах эгч нар байнаа. Тэрэн дотор миний сvрдэж байгаа гэж жигтэйхэн. Анх тэгэж л кино vйлдвэр хэмээх жинхэнэ уран бvтээл буцалж байдаг халуун тогооруу айн хулган байж орсон юм даа.Одоо эндээс тэр vеэ бодоход кино урлагруу анх хєтєлж оруулсан буянтай буурлууд, хамт ажиллаж байсан найз нєхєд, миний жvжигчин болох гарааг тавьж єгч намайг их зvйлд сургасанд талархаад ч барамгvй санагддаг юм. Намайг кино урлагт хєл тавихад ардын жїжигчин Чимэд-Осор, гавьяат жїжигчин Осор, Бадамгарав, Дамдин, Дагийранз, Равдан, Цэнпилмаа, Цэцгээ, Цэнд-Аюуш, Нэргvйбаатар, Карма, Дамдинбазар гэх мэт ард тvмний хайр хvндэтгэлийг хvлээсэн тайз дэлгэцийн мастерууд намайг тосож авсан юм. Тийм хvмvvсийн дунд ороход сvрдэхгvй байхын аргагvй. Тэд ч надад сэтгэл харамгvй тусладаг байсан. Сvvлдээ цуг ажиллаад, овоо дасаад учраа олоод ирэхээр тэд нараасаа зvрх гаргаж юмаа асуудаг болж байлаа. Миний єдий зэрэгтэй яваа маань энэ олон хvмvvсийн л ач гавъяа. Товчхон хэлэхэд єнєєдєр намайг жvжигчин болгосон хvмvvс.
-Таны анхны бvтээж байсан Нарангаравын дvр, одоогийн гавьяат хоёрын хоорондох Батцэцэгт ямар ялгаатай байгаа бол?
-Тэртээ 30 жилийн ємнє бол уран бїтээлийн тухай сайн мэдэхгvй, урлагт сэтгэл нь умбаж жаргаж явсан vзэгч жаахан охин байсан. Гэтэл би єнєєдєр кино хэмээх энэ том ертєнцийн дотор нь орчихсон, амьдралаа, сэтгэлээ, бvх юмаа нэгэнт зориулчихсан уран бїтээлч болчихож. Кино руу хєл тавьж орсон маань маш том аз завшаан болсон бєгєєд миний амьдралыг тэр чигээр нь єєрчилсєн. Жирийн vзэгчээс жvжигчин хэмээх энэ том мэргэжилийг эзэмшин vvнийхээ дагуу амьдрал, уран бvтээлээ зориулж байгаа хоёрын хооронд ялгаа их бий. Цаг хугацааны их алслал, дээрээс нь тэр жаахан хvvхдийг уран бvтээлч болгож тєлєвшvvлэхэд хамт олон, урлагийн нєлєєлєл надад их юмыг ойлгуулж мэдрvvлж намайг тэрчигээр нь єєрчилсєн байгаа л даа. Ялангуяа хvний амьдралын их сургууль бол аугаа юм байна гэж боддог.
-Хэрэв танд тийм хувь зохиол таараагvй байсан бол?
-Тvvнийг vгvйсгэх аргагvй. Yнэхээр тийм хувь заяа таарахгvй байж болох л байсан. . Манай аав ээж хоёр хэлний боловсролтой байвал алсдаа юунд ч гар мухардахгvй гэдэг байсан болохоор хэлний мэргэжил сонгоод байсан юм. Гэр орны нєлєєллєєрєє ч юм уу орчуулагч, чадал хvрвэл сэтгvvлч ч байж магадгvй.
-Та бусад хvний ач буяныг л дурдаад байдаг. Мэдээж єдий зэргийн єндєрлєгт хvрэхэд таны єєрийн зvтгэл чадвар байсан л байх. Авьяасаас гадна ямар чанар нєлєєлсєн бол?
-Би єєрєє єєрийгєє тодорхойлж хэлж чадахгvй юм байна. Уран бvтээлч хvн бол цаг vеэ сайн мэдэрдэг байх хэрэгтэй байдаг. Бас хvнд орчин их нєлєєтэй. Манай киноны уран бvтээлчид цаг хугацааг хожих, тvvнийг алдахгvй vзэгчиддээ хvргэх гэж хичээдэг. Миний найз нєхєд ийм байхад єєрийн эрхгvй тэр ритм рvv орчихдог. Энэ ч утгаараа бид цаг хугацааг мэдэрсэн бvтээлvvдийг гаргаж чадсан юм болов уу гэж боддог юм. “Зvvдэнд ирсэн хонгорхон ижий” кино бидний хамгийн анхны бvтээл. Энэ кино тухайн vеийн кинонуудаас сэдэв єнгє тєрхийн хувьд шинэлэг болсон. Тухайн vед vзэгчид арай зєєлєн, уянгын талдаа хvний сэтгэлийн эмзэг нарийныг хєндсєн киног сонирхож байсан. Энэ тал нь дутагдаад байна гэж ярьж байгаад Хvvхдийн тєлєє vндэсний тєвтэй хамтарч энэ киног хийсэн. Тэр кино хvмvvсийн сэтгэлд их хvрсэн. Ялангуяа дуу нь маш сайхан болсон. Яруу найрагч Хvрэлбаатар, хєгжмийн зохиолч Балхжавын уран бvтээл байгаа юм. Дуугаар нь хvмvvс андахгvй мэдэх байх.
-Тэр киноны дууг та кассетанд ар євєргvй дvvрэн бичээд байнга сонсож явдаг гэж сонссон?
-Тийм. Би эхэндээ байнга сонсдог байсан. Одоо ч би тэр киног vзээд, дууг нь сонсоод уйлдаг.
-Та жvжигчний мэргэжлийг эзэмшсэнээрээ олж авсан хамгийн том олз гэвэл?
-Кино урлагт хєл тавьсан минь миний амьдралын хамгийн том аз завшаан, хамгийн том олз байгаа юм. Тэр дундаас би єєрийгєє нээж, таниж чадсан юмуу даа. Яагаад гэвэл би єєрийн хvч чадлыг дутуу vнэлдэг, бvрэг ичимхий байлаа шvv дээ. Манай урлагийнхан авьяастай, омголон, зоригтой, бас их сэтгэлийн хєдєлгєєнтэй, аливаа юманд бодитой їнэлгээ єгч чаддаг, хэлж чаддаг, илэрхийлж чаддаг, юм хийвэл vнэн сэтгэлээсээ хийж чаддаг хvмvvс шvv дээ. Эднийгээ дагаад юмыг их мэдэрдэг, зєв vнэлдэг чанарыг олж авсан гэж боддог юм. Энэ чанар ч намайг их єєрчилж, задалж єгсєн.
-Таны уран бvтээлvvдээс амьдралд таньд хvчтэй нєлєєлсєн, гvн сэтгэгдэл vлдээсэн бvтээл байдаг уу?
-Ерєєс кино болгон, тэр дундаа їйл явдал болгон хїний сэтгэлд ямар нэг дурсамж болон їлддэг шїї дээ. Тїїнтэй адил хийж байгаа уран бїтээл болгон маань ямар нэгэн євєрмєц сэтгэгдэл їлдээдэг л дээ. Тэр бол їе їе бодолд ороход нэг их сайхан халуу дїїгсэн бахархмаар, бодохоос цээж тїрээд л, толгой эгц дээшээ хармаар тийм сайхан дурсамж сэтгэгдэл байдаг. “Хааны сїїлчийн хатан” киноны Гэнэнпил хатны дїрийг надад єгсєнд маш их баярлаж бодох бvр єєрєєрєє бахархаж омогшмоор сайхан сэтгэлийг vргэлж надад тєрvvлж байдаг. Тухайн vед манай монгол киноныхон тийм єргєн цар хvрээтэй, томоохон тvvхэн бvтээл хийгээгvй арваад жил болсон vе. Намайг анх кинонд орж байсан социализмын vед шиг олон мэргэжлийн хvмvvс тал талаас нэг дор цуглаад, яг л тогоотой цай даргилж байгаа мэт тэгэж бужигнаж, хєдєлж байхыг харах їнэхээр сайхан байсан. Уянгын киноноос “Зvvдэнд ирсэн хонгорхон ижий” кино сэтгэлд хvрсэн бvтээл болоо юу даа гэж боддог юм. Одоо ч гэсэн тэр киногоо vзээд єєрийн эрхгvй уйлдаг юм. Киноны дуу шvлэг нь надад зориулж бичсэн юм шїї дээ. Хvvхдийн тоглолттой хэсэг дээр дууны шїлэг аялгуу ороод ирэхээр хvний сэтгэлийн тэр нандин зvйлийг хєндєхгvй байхын аргагvй болж, кино минь улам л амилаад ирсэн. Энэ кинондоо тэнгэрлэг ээжийн дvрийг бага ч гэсэн харуулж чадсан болов уу.
«Жинжиймаа» гэхэд цаг vеийн талаасаа бид нарын доторх сэтгэлийн нандин учгийг жаахан ч гэсэн хєндєж, хїний нїднээс багахан ч гэлээ сувдан хэлхээ гялтагануулсан шїї дээ гэж бодохоор сайхан санагддаг юм. Энэ нь уран бїтээлийнхээ багийг зєв бїрдїїлээд, сэтгэл нэгтэй, гар нийлэн ажилласны vр дvн. Ерєєс кино чинь єєрєє хамгийн олон уран бїтээлчид оролцдог хамтын бvтээл шvv дээ. Хийсэн юм маань vнэхээр сэтгэлд хvрч, тэр нь ард тvмнээс талархал хvлээнэ гэдэг бол хамгийн сайхан байдаг. Эргээд хийсэн бvтээсэн бvхнээ харах тоолонд ямар нэгэн хэмжээгээр алдаа оноогоо мэдэрдэг, тvvн дээрээ суралцдаг.
-Та єєрийгєє тоож vзсэн дурсамж vе хэзээ байв. Yvнийг л би гайгvй бvтээчихлээ дээ гэж бодсон дvр бий юу?
-Тоож vзсэн гэхэд арай биш юмаа. “Эх бvрдийн домог” бол миний хэзээ ч эргэж ирэхгїй балчир насны дvр тєрхийг хадгалаад vлдсэн болохоор би тэр киногоо vзэхээр нэг их сайхан шинэ эрч хvчийг олж авдаг. “Гэрлэж амжаагvй явна” кино болохоор их гоё дуутай, тэр vедээ л маш сайхан дуу байсан. Одоо шинэчлэгдээд янз бvрээр дуулдаг болж. Тэр vеийн дуулсан аяс намууханаар сэтгэлд хоногшоод их сайхан санагддаг.
Нэлээн их анхаарал тавьж ажилласан дvр бол “Цагаан сvvний домог” байсан. Намайг урлагт хєл тавьж дэлгэцэнд гарч ирэхэд Жигжидсvрэн найруулагч яах аргагvй тус болсон юм. “Цагаан сvvний домог”-ийн Монголжингоо хатны дvрд намайг урьж тоглуулахад би маш их баярлаж байсан. Хэдийгээр би гурван кинонд зэрэг тоглохоор болсон байсан ч энэ урилгыг дуртайяа хїлээж авсан. Их хїч хєдєлмєр гаргаж аминдаа л их хичээсэн. Тиймээс кино болгоныхоо дvрvvдэд би их хайртай байдаг.
Дэлгэцэн дээрээс эргээд харж байхад харьцангуй гайгvй болсон гэж тоосон дvрийг Жинжиймаа юм болов уу гэж боддог юм. Яагаад гэвэл найруулагч маань сэдвээ их сайхан олчихсон, дїр маань их сайхан, хамтран тоглогчид маань ансамбел сайтай, ерєнхийдєє алдаа багатай гэж болохоор юм уу даа.
-Таны тоглосон кино бїрийн дуу їнэхээр ард тvмний сэтгэлд хїрсэн байдаг. “Сувраган цэнхэр уулс”, “Гэрлэж амжаагїй явна”, “Зvvдэнд ирсэн хонгорхон ижий”, “Жинжиймаа” гээд л киноны дуу болгон их сайхан. Таны дvр ч дуундаа сайхан таарсан байдаг. Энэ юутай холбоотой юм бол?
-Хїмїїс ярьдаг л даа. Жїжигчин хїн бїрд єєр єєрийн тохирох дїр гэж байдаг. Гадны найруулагч нарын яриаг сонсож байхад ч бас жїжигчин болгонд “ампло” гэж байдгийг зєвшєєрдєг юм билээ. Тухайлбал манайд нэг жїжигчин Ягаангажидын дїрд тохирсон байхад нєгєє нь уянгын дїрд тохирох бас нєгєє нь Молом занги, Исмэл тайжид илїї тохирсон байх жишээтэй. Yvнийг нь єєрчлєхєєр дрдээ наалдаж єгєхгvй, ард тvмний сэтгэлд хvрдэггvй талтай.
Миний гадаад тєрх, зан характер уянгын тал руугаа юм болов уу гэж боддог юм. Тиймээс анх найруулагч нарын нїдэнд миний дїр буухдаа л дээрх кинонд тохирно гэж їзсэн байх. Уянгын киноны нэг амин хэсэг нь яах аргагvй тохирсон сайхан дуу байдаг шvv дээ. Тэгэхээр миний тоглосон киноны дууны шїлэг аялгуу нь кинондоо тохироод хvмvvсийн ой тойнд тусаад, зvрхэнд нь хvрээд, дуучин маань ч сонсголонтой сайхан дуулсанаар дvрэндээ наалдаж чадсан. Ингэснээрээ хvмvvсийн сэтгэлд хvрсэн юм болов уу гэж боддог юм. Ингээд бодохоор уран бїтээл сайхан шvv.
-Таныг Монголын сайхан бvсгїйчvvдийн нэг гэж зvй ёсоор vнэлдэг. Тэгвэл таныхаар сайхан гэдэг юу вэ?
-Болж єгвєл бvх талаараа сайхан байвал гоё л доо. Нїїр нїд хvртэл чимэг болдог шvv дээ. Хvн анх хараад л сайхан хvн байна гэж бодох ч бий. Нvдэнд тороогvй хэрнээ яриа хєєрєє, тvvнээс гарч байгаа сэтгэл, юманд хандаж байгаа хандлага зэргээрээ хvний сэтгэлийг татдаг хvн ч байдаг. Хvний сэтгэлийн сайхан, дотоод сэтгэлийн нигїїлсэл хvнийг тийм сайхан болгодог байх. Бага залуу байхдаа сайхан улсыг биширч хїндэтгэж, тийм байхыг хvсэж хичээдэг байлаа. Хvн ер нь сайхан хvнийг харж биеэ засаж явдаг шvv дээ. Сайхан гэдэг єєрєє сайхан байхаасаа илїї орчин нь хїмїїсийг сайхан болгож єгдєг. Намайг кино гэдэг гайхамшигт урлаг єдий зэрэгтэй їнэлэмжинд хїргэсэн. Хэрэв би кино жїжигчин болоогїй орчуулагч байсан бол ямархуу байх байснаа хэлж мэдэхгїй байна.
-Эмэгтэй хvнийг юу чимдэг гэж vздэг вэ?
-Эмэгтэй хvнийг гадаад vзэмжээр бол нvд, шvд хоёр чимдэг. Дотроосоо сэтгэл, vг яриа хоёр чимдэг байхдаа.
-Та жирийн жїжигчнээсээ кино бизнес рvv хєл тавих болсон, тэр ч утгаараа ажил хэрэгч байдаг байх. Жїжигчин байх, бизнес хийх хоёрын хооронд хэр ялгаатай вэ?
-Би “Монголжингоо” студийн захирлын алба хашдаг. Манай нєхєр Машбат найруулагчаа хийдэг. Нєхєр маань Бvх холбоотын театр урлагийн дээд сургуулийг улаан дипломтой тєгссєн мэргэжлийн найруулагч хїн. Бид хоёр уран бvтээл хийхдээ Машка маань найруулаад, би єєрєє бусад зvйлийг хариуцдаг. Групптээ хэнийг тоглуулах, хэн хэнийг сонгох вэ, юу хэрэгтэй байна, одоо яах вэ гээд л нєхєртэйгєє зєвлєнє. Зохиолоо бариад жvжигчид, яруу найрагчид, хєгжмийн зохиолчид, дуучид гээд хїн хїн дээр очно. Хєдєє явлаа гэхэд зургийн даргатайгаа ярилцана. Хаашаа явах вэ, хэдэн гэр бариулах вэ, жїжигчний хувцас хунар, хоол унд хаанаас авах вэ, хэнтэй яаж гэрээ хийх вэ гээд л бvтэн киноны группт юу хэрэгтэй байна тэр бїх юмыг л хариуцдаг. Єєрєє кинод тоглохынхоо зэрэгцээ аж ахуйгаа хариуцаад явахад амаргvй л дээ. Манай киноныхон голдуу залуучууд, Цєєхєн хэдэн ахмадууд байдаг. Залуу хїмїїстээ бас зааж сургах том ажил байдаг. Ингээд бодохоор зєвхєн найруулагчийн заавраар тухайн дvрийг бvтээдэг жvжигчинээс, бvх л юманд нь оролцдог бvхэл бvтэн киног хийдэг уран бvтээлч байна гэдэг маш их хариуцлагатай хvнд ажил юм л даа.
-Одоо ямар уран бvтээл дээр ажиллаж байна?
-Энэ жил цаг хугацааны хувьд нийгмийн байдал жаахан ороо бусгаа, хїмїїсийн анхаарал улс тєрлvv чиглэсэн дээр дороо хєл толгойгоо олохгvй бужигнаж байна шvv дээ. Ийм vед нь хїмїїсийн анхаарлыг єєр тийш нь чиглvvлэх гэж хажуугаар нь чангаагаад байх нь тус багатай байсан. Нєгєєтэйгїїр vvнийг далимдуулаад амраад авъя гэж бодлоо. Тиймээс энэ жил уран сайхны кино хийсэнгїй. Кино хийхэд зардал мєнгєний асуудал тулгардаг. Бас уран бvтээл vзэгчдийн ємнє очих хvртлээ зохион байгуулж байгаа хїмїїс ямар ч зав зайгvй бїхий л хvч чадал, оюун ухаанаа кинондоо зориулдаг. Тиймээс нэг удаа ч гэсэн єєртєє зав чєлєє єгч амсхийж байна.
-Танд кинонд тоглох урилга ирж байна уу?
-Ирж байгаа. Гэхдээ одоохондоо кинонд тоглох бодолгvй байгаа. Гол нь киноны дїр нь санаанд багтсан боломжийн дїр байх хэрэгтэй. Нєгєєтэйгvvр нэг хэсэг амрая гэж бодсон. Одоо єєрєє єєртєє жаахан чєлєє єгчихєєд л байж байна даа.
-Монголд Батцэцэгээс єєр жїжигчин байхгїй мэт, Батцэцэггvй кино гэж байхгvй боллоо гэсэн шvvмж гарч байсан. Та тїїнд ямар тайлбар єгєх вэ?
-Надад сайхан байсан. Яагаад гэвэл би ажиллаж чадсан, хийж чадсан. Цаашдаа ч эрчтэй хvчтэй ажиллаж улам ихийг хийж бvтээх болно гэж бодож байгаа.
-Монголын кино урлаг ямар тївшинд байна гэж та їздэг вэ?
-Їїнийг би хэлшгїй. Дангаар нь ч хэмжихийн аргагїй юм. Энэ нь Монгол улсын хєгжлийн тєвшинтэй уялдаатай. Кино гэдэг салбар єєрєє хєгжлийн нэг эд эс нь. Єнєєдєр улс орны маань амьдрал ямар байгаа билээ. Хїмїїс театр луу очих нь багасаад, гэрээрээ home video, ТV каналаар хїлээж авах болжээ. Тэгэхээр їїнийг дагаад бид киногоо технижсэн тал руу хандуулахыг зорьж байна.
-Наадмаар та бєх сонирхов уу?
-Бєхийг бол сонирхоноо. Харин энэ жилийн наадмаар би бєх сайн харж чадсангїй. Сїїлийн хэдэн даваануудыг л їзлээ. Бєхєєс илїї морийг шимтэж сонирхдог. Эзэнгїй морь ороод ирэх юм уу, нvvр нь халтардчихсан жаахан юмнууд хар эрчээрээ морио шавхуурдаад ороод ирэхээр єєрийн эрхгїй дотор огшоод нулимс гараад ирдэг. Тэр л торгон агшинийг харж, сэтгэл хєдлєлийг мэдрэх сайхан шvvдээ
-Та манай «olloo» сэтгvvлийн уншигчидад хандаж юу хэлэх бол?
-Би “Олны хvч оломгvй далай” гэдэг vгэнд дуртай. Бидний хийж байгаа уран бvтээл vзэх vзэгчгvй бол юу болох билээ. Тиймээс бидний уран бvтээлийг vргэлж єнгєлж байдаг олон тvмэндээ хотлоороо аз жаргалтай, баяр баясгалантай байгаасай гэж хvсэх байна.
-Баярлалаа

www.ollloo.mn /olloo.mn/ Ж.Алтантуяа

 

http://people.banjig.net/index.php?b_type=obj_ext&obj_id=323&obj_cat_id=61&obj_ext_id=511
 

Дэлгэрэнгүй намтар
 

Монголжин студийн захирал, Соёлын тэргүүний ажилтан ,жүжигчин Нацагдоржийн Батцэцэг нь 1957 онд Улаанбаатар хотноо дөрвөн хүүхэдтэй айлын хоёр дахь хүүхэд нь болон төржээ.

 

Жүжигчин Батцэцэгийн аав Цэдэндашийн Нацагдорж нь 1930 онд Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн, эвлэгхэн дуулчихдаг, урлаг спортод дуртай хүн байлаа. Тэрээр Эдийн засгийн дээд сургууль, ЗХУ-ын коммунист намын дээд сургуулийг дүүргэж, МХЗЭ-ийн ТХ-ны нарийн бичгийн дарга, Дарханы нэхий эдлэлийн үйлдвэрийн дарга, Увс аймгийн Сагил сумын нэгдлийн дарга, Архангай аймгийн Цэцэрлэг хотын дарга зэрэг ажлуудыг хашиж байсан байна.

 

Жүжигчин Батцэцэгийг бага насанд нь аав нь цасан охины хувцас өмсүүлж гэзгийг нь сүлжиж өгөөд ихэд магтаж, "Сүүний үнэр шингэсэн"- ээ дуул хэмээн өхөөрдөн дуулуулдаг байсан нь урлагт сонирхолтой болох анхны гарааг тавьж өгсөн ажээ.

 

Харин жүжигчний маань "хуурай аав" болох  Ц.Хасбаатар нь тайз дэлгэцийн мастеруудын бүтээлээс уншиж өгдөг, мөн урлагийн хүний гар эвдэрчихнэ гээд хамаагүй ажил хийлгэлгүй хайрладаг урлагийн нарийн мэдрэмжтэй нэгэн ажээ. Утга зохиолын шүүмжлэгч, хэл бичгийн ухааны доктор, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Хасбаатар нь жүжигчин Батцэцэгийн хувьд урлагт татагдан орох суурийг нь тавьж, түүгээр ч зогсохгүй урлагийн хүрээний томчуултай танилцуулж, нүдийг нь нээж өгсөн хүн юм.

 

Жүжигчин Батцэцэгийн ээж Бавуугийн Цэрэнлхам нь 1933 онд Завхан аймгийн Нөмрөг суманд төржээ. Эдийн засгийн дээд сургууль, ЗХУ-ын Комсомолын дээд сургуулийг төгссөн тэрээр Улсын их дэлгүүрт эвлэлийн байгууллагын дарга, худалдааны конторын орлогч дарга, мөн Албан газарт үйлчлэх конторын даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ.

 

Жүжигчин Батцэцэгийн нөхөр Очирын Машбат ГИТИС буюу Театр урлагийн дээд сургуулийг найруулагчийн ангийг улаан дипломтой төгсөөд улсын циркэд уран сайхны удирдагч, ерөнхий найруулагчаар ажиллаж байгаад кино урлаг руу хөл тавьжээ. Тэрээр эхнэр Батцэцэгийн хамт "Монголжин" студийг байгуулсан бөгөөд одоогоор Батцэцэгийн гол дүрийг нь бүтээсэн "Жинжиймаа", "Вансэмбэрүү", "Сийлэнбөөр", "Хэеэн хуар" гэх мэт есөн киног бүтээсэн уран бүтээлч юм.

 

Жүжигчин Н.Батцэцэг нийслэлийн арван жилийн 6-р дунд сургуулийг 1974 онд, МУИС-ийн орчуулагчийн ангийг 1979 онд дүүргэжээ. Жүжигчин Батцэцэгийн хүүхэд нас 50 мянгатад өнгөрсөн бөгөөд загвар зохион бүтээгч Н.Соёлмаатай нэг орцонд байж дээс, чарта тоглож өссөн бол нэрт эдийн засагч Н.Дашзэвэгтэй нэг ангид байжээ. Ангийн анд хожмын алдарт жүжигчин,төрийн соёрхолт Ц.Төмөрбаатарыг  "Хоёулаа уралдаант шалгалтанд орох уу" гэхэд  нь нэг л эмээн зүрхшээснээс кино драм руу хөтлөгдөж чадаагүй гэдэг. Харин хожим түүнтэй хамтарч "Хүний амь", "Суварган цэнхэр уулс", "Сийлэн бөөр" зэрэг кинонд хамтран тогложээ.Тэрээр жүжигчин Батцэцэгийг багадаа хоёр салаа урт гэзэгтэй, сурлага сайтай, маш эелдэг, нийтэч даруу охин байсан гэж дурссан байдаг.

 

Жүжигчин Н.Батцэцэгийг 1-р курсын оюутан байхад нь Улсын гавьяат жүжигчин Бадамгарав "Эх бүрдийн домог" киноны гол дүрд тоглох охиныг хайж яваатай нь таарч, нүдэнд нь туссанаар тэрээр дөнгөж 18-хан настайдаа кино урлагт өөрийн мэдэлгүй хөл тавьсан байна. “Эх бүрдийн домог" гэдэг анхны кинондоо тоглосны дараа оюутан байсан таван жилийн хугацаанд таван кинонд тоглосноо хамгийн бахархалтай, дурсамжтай үе гэж ярих дуртай.

 

1979 онд сургуулиа төгсөөд "Монгол кино" үйлдвэрт дагалдан жүжигчнээр орж 1982 онд мэргэжлийн жүжигчний үнэмлэхээ гардан авч байсан байна. 1991 он хүртэл Монгол кино үйлдвэрт ажилласан бөгөөд түүнээс хойш "Өргөө" циркийн бүрэлдэхүүнд багтан Герман, Польш улсад ажиллаж байгаад 1996 оноос нөхөр Машбаттай хамтран "Монголжин" студийг байгуулж,захирлаар нь өнөөг хүртэл ажиллаж байна. Жүжигчний ажлаа"Эх бүрдийн домог"киноны Нарангаравуугийн дүрээс эхэлсэн Н.Батцэцэг нь "Газарчин", "Дэгдээхэй нас", "Жинжиймаа", "Суварган цэнхэр уулс", "Гэрлэж амжаагүй явна", "Хааны сүүлчийн хатан","Зүүдэнд ирсэн хонгорхон ижий", "Вансэмбэрүү","Сийлэн бөөр" зэрэг 30 гаруй киноны гол дүрд тоглоод байна.Түүний бүтээсэн залуу цагийн дүрүүд нь тухайн үеийн сэхээтэн бүсгүйчүүдийн дүр гол төлөв байсан бол сүүлийн үед амьдралын ээдрээ, нугачаанд бүдэрч яваа эх, үрийн халуун хайр, ухаарлыг харуулсан дүрүүдээрээ олны талархлыг хүлээж яваа нэгэн.

 

Н.Батцэцэг кинонд тоглохоос гадна орчуулгын олон кинонд дуу оруулжээ.Түүнтэй хамтарч тоглож байгаагүй ч арваад жил орчуулгын кинонд хамтран дуу оруулсан УГЖ Б.Дамчаа "Өндөр боловсролтой, чадварлаг жүжигчин"хэмээн үнэлсэн байдаг. Тэрээр "Хурд", "Элсэн цаг", "Уучил",зэрэг орчуулгын 200 гаруй кинонд , "Мандах нарны туяа", "Бид мартахгүй "зэрэг хэд хэдэн киноны гол дүрд дуу оруулсан байна. Кино түүний гол ажил байсан  хэдий ч радио телвизэд тэрээр өөрийн гэсэн орон зайг бий болгожээ. 1984 оноос Монголын радиогийн "Бага үд" хөтөлбөрт, телевизийн "Урын сан" нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж эхэлсэн тэрээр "Нууц эзний эрэлд", "Намрын дуун" зэрэг радио жүжиг ,"Аянгын гялбаа" хэмээх телевизийн жүжигт тогложээ.

 

1986 онд Монгол-Зөвлөлтийн циркийн хамтын ажиллагааны 50 жилийн ойн программын хөтлагчөөр ажиллах хугацаандаа хоёр орны хотуудаар нийтдээ 300 гаруй тоглолт хийсэн нь түүний хувьд авьяаслаг хөтлөгч болохыг нь олонд нээн харуулсан том үйл явдал байсан.

 

"Монгол кино" үйлдвэрт  Д.Жигжид, Ж.Бунтар, Р.Доржпалам, Б.Сумхүү, Б.Балжинням, Г.Жигжидсүрэн, Х.Дамдин гээд олон алдартай найруулагчидтай хамтран ажиллаж байсан нь түүнд үнэхээр том сургууль болж байсан байна. Мөн Ардын жүжигчин Чимэд-Осор, УГЖ Бадамгарав, Дамчаа, Дагийранз, Цэнд-Аюуш, СТА Элбэгсайхан, Цэнпилмаа зэрэг олон сайхан хүмүүс намайг жүжигчин болгосон доо гэж тэрээр ярихын хамт "Эх бүрдийн домог" киног бүтээсэн найруулагч Ж.Бунтар, Г.Жигжидсүрэн нарыг өөрийн багшаа хэмээн хүндэлж явдаг ажээ.

 

Энэ кино нь 1976 онд Карловы-Варын олон улсын наадамд тэргүүн шагнал, мөн Г.Жигжидсүрэнгийн "Фронтод явах өргөдөл" кино 1985 онд Ташкентын кино наадмаас тусгай шагнал хүртэж байжээ. Жүжигчин Н.Батцэцэг нь хийсэн бүтээсэн хөдөлмөрийнхөө үр дүнд 1982 онд VII таван жилийн гавшгайч цол тэмдэг, 1983 онд МХЗЭ-ийн ТХ-ны "Тэргүүний сэхээтэн залуу" алтан медаль, 1984 онд МХЗЭ-ийн ТХ-ны "Хөдөлмөрийн Алдар" алтан медаль, 1996 онд "Соёлын тэргүүний ажилтан"цол тэмдэг, 2000 онд "Алтан гадас" одонгоор тус тус шагнагджээ.

Манайхан хамгийн сайхан эмэгтэй гэвэл Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуайг нэгэн дуугаар нэрлэдэг. Тэгвэл Цогзолмаа гуай "Ийм ховорхон сайхан төрсөн бүсгүйг олон кинонд тоглуулж үрэх дэмий, гамнах хэрэгтэй" хэмээн жүжигчин Н.Батцэцэгийн тухай нэгэнтээ дуу алдсан нь бий. 

Найруулагч Г.Жигжидсүрэн "Батцэцэг бол Францын жүжигчин Анукэне шиг зөөлөн уяангалаг дүрд тохирно" хэмээн дэлхийн одтой эн зэрэгцүүлэн өндрөөр үнэлсэн байдаг.

 

Хүн бүрийн сэтгэлд сайхан төрснөөрөө "гайхуулж" байдаг жүжигчин бүсгүй маань өөрөө төрийн шагналт УГЖ Н.Сувдыг хамгийн сайхан бүсгүй хэмээн дээдэлдэг.

 

Тэрээр ширээний теннис сонирхдог бөгөөд хоёр хүүхэддээ сагсан бөмбөг тоглохыг зөвлөдөг байна. Түүний одоо эрхэлж буй студи нь кино бүтээхээс гадна реклам, клип хийх зэрэг уран бүтээл эрхэлдэг байна. Тиймээс өөрсдийн чаддаг мэддэг зүйлээ хийвэл амжилтанд заавал хүрэх болно гэдгийг кино урлагт зүтгэсэн 30-аад жил баталдаг ажээ.

 

"Монголжин" студи нь киноны мэргэжлийн бүрэн бүрэлдэхүүнтэй бөгөөд найруулагчаар нь түүний нөхөр О.Машбат, зураглаачаар Г.Маш нар ажилладаг. Тэднийх орчин үеийн тоног төхөөрөмж бүхий студидээ кино бүтээх бүх шатны ажлаа бүрэн гүйцэтгэдэг. Тэрээр байгальд үнэхээр дуртай, хээр явах, эх нутгийнхаа байгалийн сайхныг хальсанд буулгаж хөдөөгөөр аялах нь түүний хийх дуртай ажил учраас хөдөө явахгүйгээр амьдралаа төсөөлж чаддаггүй.

 

Монголын кино урлагт заяасан ижилгүй сайхан гоо үзэсгэлэн, авьяас чадвараараа гайхуулсан цөөхөн оддын нэг болсон тэрээр өөрийн хүсч тэмүүлсэн ертөнцөд эрх гүнж мэт дураараа , хэнээс ч хамааралгүй аж төрөх дуртай нэгэн.  

 

 
 
 Андыгаа арилжихыг би тэвчишгүй алдаа гэж үзнэ

Ярилцсан Ю.ТӨГСГӨН
(2007-05-27)

АНУ-д амьдарч байгаа Монгол Улсын гавьяат жүжигчин Нацагдоржийн Батцэцэгтэй  цахим шуудангаар ярилцлаа.

-“Эх бүрдийн домог” таны анхны кино. Өнөөдөр урлагт тэр үетэй харьцуулашгүй  орон зайг Та эзэлж байна.  Мэдээж үүнийгээ дагаад  хувь хүн бас  өөрчлөгдөө дөө?
-”Эх бүрдийн домог”  1975 оны кино. Түүнээс хойшхи энэ урт цаг хугацаа  надад амьдралын ур дүй, туршлага, ухаан гээд  их зүйл бэлэглэсэн. Түүний төлөөсөнд залуу  нас минь задгай мөнгө шиг л урсаад явчихлаа. (инээв) Хүүхэд ахуйдаа  таньж ухаарч ядаж байсан  зүйлс  өнөөдөр тайлагдаж, амьдрал бид хоёр аль хэдийнээ “андууд” болсон байна шүү дээ. Бага балчир  байхад  бүх зүйл таавар оньсого шиг санагдаж элдэв мөрөөдөлд умбах нь их байж. Заримдаа мэргэлүүлээд  урьдчилаад  хурдхан мэдчих юмсан гэж яарна. Уг нь яараад байх юмгүй, амьдрал их хурдан юм байна шүү дээ. Тэгээд  нэг удаа үзүүллээ...

-Мэргэлүүлсэн гэж үү?
 -”Эх бүрдийн домог” киноны зураг авалт  Өмнөговь аймгийн Ханбогд суманд 1975 онд болсон юм. Зураг авалтын групп жар гаруй хүнтэй. Нэг орой  гавьяат жүжигчин Дагийранз гуайгаар “Уулган шарын домог” яриулах  гээд гадаа сандал тавиад, том хүмүүс орж гараад л хөл хөдөлгөөн болов. Би хоцрохгүйг бодоод нэг явган сандал тавиад  түүнд байдгаараа дөхөж суулаа. Дагийранз гуайн  хөмсөг сахал нь сэрвэлзээд их сүрлэгийг  хэлэх үү, бас морин хуур  сонихон байсныг  хэлэх үү  эхэндээ энэ тэрийг гайхан харц билчээсэн шигээ суулаа. За тэгээд домог ч эхэллээ. Яг л  кино шиг сэтгэлд  хөвөрч гарлаа. Урьд өмнө нь би үлгэр домог бишгүй л сонсож байсан ч ингэж дотор нь орж сэтгэл шархирч  байгаагүй санагдана. Ялангуяа, ядарч эцэхийн  туйл үзэж хээр хаягдсан уулган шар, унаган сайхан нутгаа санагалзан гунганан буйлсаар хорвоогоос хальжээ гэдгийг сонсоод  нулимс сул бөмбөрөөд  л байлаа. Тэгэхэд би ид шидтэй морин хуур хэмээх уянгалаг хөгжим,  авьяас билэгтэн Дагийранз гуайг ихэд бахдан биширч билээ.

Долгорын Нямаа гуай номондоо: “Алдарт хуурч гавьяат жүжигчин Нямын Дагийранз гуай “Уулган шарын домог”-ийг морин хуурын аялгуунд буйлуулан ярьдаг” хэмээн бичсэн байсан. Нээрээ л  буйлуулан байж ярьдаг юм билээ. Домог дууссаны  дараа  нэлээн олон хүн Дагийранз гуайн гэрт түүнийг дагаад орох юм. Би гайхаад л суулаа. Дараа нь мэдэхнээ  чулуу татуулах гээд хоргооцгоож байсан юм билээ. Хувцасны эрхлэгч Самдан эгчээс “Би юм асуувал болох болов уу?” гэсэн чинь намайг дагуулж ороод “Дагий, чи энэ хүүхдийг бас үзээдхээрэй” гэж захисан юм. Тэгээд багана түшээд найдвар багатай шиг  зогсч байтал “За  байз, энэ муу жаалыг үзээдхэе” гээд надаас юу үзүүлэхийг асуухад тулгамдсандаа, “Би ямар хүн болох нь вэ, миний ирээдүй...” гээд  өөрийгөө ч мэддэггүй  мангар  хүн  аятай эв хавгүй юм хэлчихэв. Дагийранз гуай чулуугаа  буулгалаа. Тэгээд  доошоо хараад л  суугаад байх юм. Муу юм  гараад л хэлж болохгүй байгаа юм болов уу гэж бодоод  дотор пал  хийгээд явчив. Тэгтэл гэнэт  хөмсгөө сөхөн  инээмсэглээд “Миний хүү, сайн явнаа. Чи олоон жилийн дараа холоо удаан явна” гэж билээ.Түүнээс  хойш 32 жил өнгөрчээ. Цаг хугацаа  намайг элээсээр байгаа ч  монголын дэндүү цэлмэг хөх тэнгэр, агь гангын үнэртэй сэвшээ салхи, уул ус, зон олноо  хүүхэд ахуйн тэр л сэтгэлээрээ хайрлан дээдэлсээр явна даа.

-Та нутгаа их санаж байна уу?
-Одоогоор гайгүй байна.

-Би андуураагүй бол та Дагийранз гуайтай  хамт кино үйлдвэрт ажиллаж байсан байх аа?
-Тиймээ. Оюутны ширээнээс кино үйлдвэрт шилжин очсон үеэ би мартдаггүй юм. Ардын жүжигчин Чимид-Осор, гавьяат жүжигчин Бадамгарваа, Осор,  Дамдинбазар, Дагийранз, Дамчаа, Элбэгсайхан, Цэнд-Аюуш, Цэцэг, Цэмпилмаа гээд л.... Карма маань надаас нэг жилийн өмнө төгсөөд ирсэн, кинонд дуу хийхдээ гаргууд охин байлаа. Тэр үед жүжигчид  орчуулгын кинонд  дуу их оруулдаг байсан. Кино үйлдвэр дөрөв таван барилга байгууламжтай, 500 гаруй ажилтан албан хаагчтай, урлагийн салбартаа нижгэр нь байлаа. Тэгэхэд кино үйлдвэрийн  уран сайхны удирдагч  УГЗ Р.Доржпалам гуай намайг ихэд дэмжин жүжигчнээр авч байсанд талархаад баршгүй. Киноны тэр сайхан орчинд сайн хүмүүсийн нөмөр нөөлөгт  ажилласны хүчинд би бүх талаар хөгжиж, олон сайхан чанарыг тэднээс олж харж бас суралцаж байлаа. Кино үйлдвэрт ажиллаж байсан үеийг ёстой л инээд цалгисан  он жилүүд гэхэд болно. Манай Дагийранз, Дамдинбазар, Равдан, Элбэгсайхан гээд алдартнууд  юмны донж янзыг олж онигоо зохиохдоо гаргууд, хошин сэтгэлгээ нь их хөгжсөн. Хурдан сэтгэж, ончтой илэрхийлэхий нь яана.

-Тэдний зохиосон онигооноос сонирхуулахгүй юу. Ер нь хэр олон онигоо байдаг бол?
-Өө, тоо томшгүй. Зөвхөн жүжигчдийнхээ тухай гэхэд олон шүү дээ. Би нэг, бэсрэгхэнээс нь ярья. Нэг өглөөний сонсгол дээр  “Самбуу хашаа давсан”  гээд л дарга хэлж байна аа. Хурал тараад  Элбэгсайхан ахтай заалнаас гарч явтал Самбуу ах яг халз тааралдлаа.Тэгсэн Элбэгээ ах,
“За, Даваасамбуугаар юутай байна, муу найзыгаа хашаа давдаг энээ тэрээ гэлтэй  нь  биш  ерөөсөө л  Даваасамбуу гэж байя, хөндлөнгийн хүн ч мэдэхгүй амар шүү дээ” гэв ээ.  Би ч Самбуу ахын нүүрэн дээр шоолж байгаа юм шиг л инээгээд байлаа. Инээдээ барьж чадахгүй болоод.

-“Эх бүрдийн домог”-т тоглож байх үед сургамж авахаар шүүмжийг хэн нэгэн Танд хэлж байв уу?
-“Эх бүрдийн домог”-т киноны  хуучцуул их  ажиллаж байсан. Тэд “Нарангарвуу бол киноны турш гарч байгаа гол дүр. Кино сайн муу болох нь  Нарангарвуугийн дүрээс их шалтгаална шүү” гэдэг байсан. Би тэр үгий нь бодохоос айдас хүрдэг ч сайн тоглохын тулд яах ёстойгоо үнэхээр  мэдэхгүй эргэлдсэн амьтан байлаа. Асуух гэхээр зүрх хүрэхгүй, уг нь 18 хүрчихсэн хүн шүү дээ. Найруулагч УГЗ Ж.Бунтар, УГЗ Г.Жигжидсүрэн, ТШ,УГЗ Б.Балжинням, АЖ Чимид-Осор, УГЖ  Дагийранз, Сэдэд, “Ардын элч”-ийн Сүхбаатарт тоглодог Галсанданзан, дошгин хар-Нямсүрэн, “Ардын элч”-ийн Дарьбазар-Занабазар, “Өндөр ээж” Цэмбэлмаа, “Анхны алхам”-ын Хүрэл , “Аман хуур”-ын Элбэгсайхан гээд олон сайхан уран бүтээлч миний уран бүтээлийн анхны шанг татаж өгсөн их буянтнууд.

Харамсалтай нь тэдний дийлэнх нь бурхан болжээ. Энэ кинон дээр  Нарангарвуугийн ээж болж тоглодог Цэмбэлмаа гуай одоо ч ануухан сайхнаараа байгаа. Тэр хүн кинон дээр гардаг шигээ маш ухаалаг, үг дуу цөөтэй хүн. Намайг тоож  дотночилж зөвлөж байсан түүний үнэтэй үгийг одоо ч би мөрддөг. Манай  “дошгин хар” бас их сайхан хүн. УГЖ Нямсүрэн миний сэтгэлд “тэнгэр уул”-ын сүрлэг эзэн мэт  сэтгэгдэл анх төрүүлсэн чигээрээ одсон доо. Ер нь киноны зураг авалтын  үед ахмадууд намайг зэмлэж шүүмжилж байсныг санадаггүй ээ. Харин ч бага жаахан нь гээд эрхлүүлж тааваар минь байлгадаг байсан. Тэр нь миний төлөвшилтөд сайнаар нөлөөлсөн гэж би боддог. Дураараа дургиж эрхэлж явах тэр үедээ би өөрийгөө бусдаас дорд тавьдаггүй, өөрөө өөртөө итгэлтэй байх чанарыг олж авсан гэж баттай боддог. Тийм болохоор  хүүхдийг загнаж, хатуу үгээр эмзэглүүлэхийг таашаадаггүй. Миний ээж үүн дээр надтай санал зөрдөг л дөө. Та нарыг би чанга хүмүүжүүлснээрээ муудсан юм алга гээд л...

-Үнэхээр сайхан хүмүүстэй хамтарч ажиллаж байжээ. Таны хамгийн хайртай уран бүтээлч?
-Киноны нэрт найруулагч УГЗ  Жамъянгийн Бунтар. Бунтар гуай маань “Элбэг дээл”, “Далайд дусал нэмэр”, “Нар хиртсэн жил”, “Эх бүрдийн домог”, “Давааны цаана даваа”, “Газарчин”, “Гэрлэж амжаагүй явна”, “Үүрийн цолмон”, “Гарьд магнай”, “Цэц магнай”,  “Тод магнай” гээд олон сайхан бүтээл туурвин монголын киноны магнайд түр тухлаад буцсан даа. Энэ эрхэм хүний тухай бодоход үргэлж сайхан дурсамжууд сэтгэлд ургадаг. Тэр дунд зэргийн нуруутай, долгионтой үстэй, хөнгөн шингэн хөдөлгөөнтэй, цэгцтэй яриатай, бусадтай  гойд  нийцтэй ярьж хөөрч чаддаг, бусдын төлөө санаа зовдог, хүнлэг, их хөдөлмөрч хүн байлаа.

Аливаад эв олохдоо гаргууд. Нэг удаа туслах найруулагч гүйж ирээд Нарангарвууг  усанд орж байхад  Дошгин хар олж хардаг хэсгийг нүцгэн авна гэж хэлээд миний  үнхэлцгийг  хагалах шахлаа. Намар хичээлдээ очихоор оюутнууд “Нөгөө кинон дээр нүцгэн гардаг чинь...” гээд ярина даа гэж бодохоос аймшиг.Тэгээд л  ойр хавийнхнаасаа “тэр зургийг ядаж дан дээлтэй авна биз дээ?” гээд би горьдонгуй асууж гарлаа. Надад тоймтой хариу өгдөг хүн нэг ч байхгүй. Нэг өглөө зургийн талбай руу  олон машин явлаа. Очих газраа ч ирлээ. Тэгээд найруулагч ямар зураг авахыг надад тайлбарлаж байна. Тэр хооронд нөгөө олон машинаар ирсэн хүмүүс алга, бараг нэг ч хүнгүй болчихож. Нүүр хувиргагч Бадамцэрэн эгч үсийг минь урд, ар хоёр луу халхалж самнаж өгөөд л зураг эхлэх юм боллоо. Би зогс гэсэн зэгсэн дунд ороод зогслоо. Зураг авах болохоор нь хөдлөх ч үгүй л байгаад байя гэж бодлоо. “Камер!” гэх  команд сонсогдлоо, бодосноороо зогсоод л байлаа.

Би хөдлөхгүй л бол  хөдөлгөөнгүй дүрс кинондоо оруулах юм биш гэж бодоод... Тэгж хоёр гурав дахилаа. Тэгснээ Бунтар найруулагч , Балжинням оператор хоёр намайг “Чи энд ирээд дурангаар шагай даа. Хэнд  ч  танигдахгүй холоо харагдаж байгаа” гээд  харууллаа. “Та нар дурангаараа  татчихдаг юм байна лээ ш дээ” гэлээ. “Үгүй ээ, тэгэхгүй. Чи хараарай, дуранг татахын тулд үүнийг эргүүлдэг юм” гэж байна. Нэг л итгэлгүй  санагдаад больё гэж бодогдоод.Тэгээд хэд хэдэн удаа зураг авах гэж  үзээд болилоо.Тэр хоёр юм ярьж байснаа, Бунтар гуай хамраа үрээд л над руу ирж явна. Бунтар гуай хүн загнадаггүй тайван ч, тавгүй болохоороо хамраа үрдэг байсан юм. Тэгээд “Батцэцэгээ, чи ингээд зэгсний араар нэг гүйгээдэх л дээ,  айх юм ер байхгүй. Би дан дээлтэй бас нэг вариант  авна”... гээд өөрөө хувцастайгаа орчихлоо. Миний гүйх газрыг үзүүлж байгаад найруулагч маань зэгсэнд тээглээд ойччихов. Би сандрахдаа огло харайгаад л өөд уруу, ум хумгүй гүйж гарлаа. Хаашаа янзын байснаа санахаас ч инээд хүрмээр.

Тэр үед Бунтар гуай  цөсний хагалгаа хийлгээд удаагүй байсныг ч хэлэх үү, тэр сайхан хүн хувцас хунар цаг сэлттэйгээ  усанд уначихаар  ухаан гарах шахсан. Нэг мэдсэн “Болно оо болно. Их сайн байна” гэж цагаан хоолойгоор хэлэх сонсогдлоо. Тэгээд  уснаас гараад дээл нөмрөөд эргэтэл  тэрхийгээд хад хадны  араас гэрэлтүүлэгч, туслах найруулагч, хувцасны эрхлэгч, монтажчин гээд олон хүн гарч ирж билээ. Ажлаа хийж байгаа улсыг хүртэл ингэж зовоож байснаа бодохоор гэмшиж бас хайр хүрдэг. Дараа нь Соёлын яамны хяналтаар ороод нүцгэн усанд ордог хэсэг батлагдаагүй тул дан дээлтэй  хэсэг кинонд орж би хагартлаа баярлаж  билээ. Одоо бодоход нүцгэн хэсэгт нь хүн айхаар зүйл юу ч байгаагүй юм билээ. Тэр хувилбар нь  илүү харагдах байсан.
“Эх бүрдийн домог”-оос хойш нэлээн хэдэн жилийн дараа 1982 онд германтай хамтарсан “Газарчин” кино хийх дуулиан тарав аа. Тухайн үедээ “Алтан өргөө” –гөөс хойш германтай хамтарсан хоёр дахь кино нь байлаа.

Улаанбаатарт “Хэлмэгдсэн омгийнхон”  кино гараад Гойко Митич  манай үзэгчдэд хэдийнээ танил болсон үе. Эрэгтэй гол дүрийн жүжигчин нь Гойко, харин эмэгтэй индианд монгол жүжигчин тоглуулна  гээд  сорил боллоо. Бунтар гуай надад эхнээсээ “Чи тоглохгүй, гэхдээ чамайг сорилд оруулна” гэж  хэлж байлаа. Сорил болсноос хэд хоногийн дараа найруулагч намайг дуудаад “Би уг нь драмын Сарантуяаг авмаар байлаа. Германууд чамайг авна гээд байх  юм.  Энэ индианы дүрд эршүүд жүжигчин  тоглох ёстой. Чи хотын “пүнтүүз” шиг хүн шүү дээ” гэж билээ. Өөрөө их алиа хүн л дээ. Гэхдээ энэ яг л үнэн  үг байлаа.Тухайн үед Сарантуяа төрөөд удаагүй байсан болохоор арай махлаг байна гээд германчууд намайг сонгосон байх. Харин түүний дараа жил “Гэрлэж амжаагүй явна” киноныхоо  зохиолыг  өгөхдөө “Энэ  киноны гол дүрд  чи тоглоно шүү.Сайн тогтож уншаарай” гэж захихад нь  “Чи сансарт  ниснэ шүү “ гэсэн мэт санагдаж хагартлаа баярлаж билээ. Мэдээж ийм эрхэм хүний гараас  зохиол авна гэдэг миний хувьд том завшаан байсан юм. Тэрбээр киноны анхны ардчилсан сонгуулиар “Монголкино”-ны даргаар сонгогдож үнэхээр итгэл хүндлэл  хүлээсэн хүн  гэдгээ харуулсан даа.                         
Жаргал амлан мэлтрэх сайхан нүдний чинь
Хайрын харцыг сэвтээхгүй байж
Замбуулин хорвоог хамтдаа элээх
Ханийн түшиг чамдаа амлая...
  хэмээн гэргий Догоодоо зориулж бичсэн энэ киноны дуу  одоо ч дуулагдсаар байна даа.

-Танай гэр бүл “Шилдэг уран бүтээлч гэр бүл”-ээр шалгарч байсан санагдана. Харин таны хүндэлдэг гэр бүл гэвэл?
-ТШ, УГЗ  кино оператор О.Уртнасан гуайн гэр бүл. Түүний гэргий Ямаахай олондоо хүндтэй эмч эрдэмтэн байдгийг хүмүүс андахгүй. Уртнасан гуай, монголын киноны сан хөмрөгийг  амьтны тухай ховор нандин олон арван баримтат киногоор баяжуулсан том уран бүтээлч. Тэдний үр хүүхдийн хүмүүжил боловсрол, сайн сайхан явааг хараад бахархдаг.

-“Хунгийн дуу”-г сонсохоор  сурвалжлагч бүсгүй Солонго нүдэнд харагддаг. Хэрэв өөр жүжигчин  тоглосон бол хүмүүсийн сэтгэлд  ингэж үлдэх  байсан болов уу?
-Үлдэлгүй яахав. Илүү тоглох ч жүжигчин бишгүй байсан.

-Гавьяат жүжигчин Батцэцэг одоо ч оворгүй сайхнаараа байгаагийн нууц нь юу вэ?
-Баярлалаа. Нууцсаад байх юмгүй дээ. Урлагийн инээд хөөртэй орчинд ажиллаж, хөдөө гадаа их явдаг маань сайнаар нөлөөлдөг байх. Бусдаар гойд юмгүй.

-Та хоолны дэг барьдаг уу?
-Барьдаг. Сүүлийн үед жин нэмж магадгүй шинжтэй. Өөх тостой юмуу  чихэрлэг зүйл аль болох бага идэж байгаа. 18 цагт оройн хоолоо  иддэг.

-Та ид кинонд тоглож байгаад олон жилийн өмнө гадаад явчихсан. Тэгээд яг цагаа олж эргэж ирээд үзэгчдийн анхаарлын төвд байж байгаад бас Америк явчихлаа. Би таныг дэндүү мэдрэмжтэй юмаа гэх гээд байна?
-Тийм үү? (инээв) Миний хувьд тэгж тооцоолсон юм байхгүй ээ. Явдал суудал цаг хугацааны хувьд тэгж таарч л дээ.

-Таныг Вашингтонд монголчуудын шинэ оны баярын цэнгүүнийг хөтөлсөн гэж дуулдаж байсан?
-Өнгөрсөн жил  шинэ жилийн арга хэмжээг хөтлөх санал ирсний дагуу тэнд  очсон. Ер нь том хотуудад шинэ жилийн арга хэмжээ хэд хэд болдог юм билээ.

-Таны нөхөр найруулагч Машбат Америкт  кино хийж байгаа тухай бас сонссон?
-Ноднин “Fine tune” (“Cайхан аялгуу”) нэртэй кинонд со-найруулагчаар ажилласан. Өөрөөр хэлбэл, америк, монгол хоёр найруулагч хийсэн кино л доо.
Түүнээс хойш бас хоёр гурван кинонд ажиллалаа. Одоо уран нугаралтын  тухай баримтат кино хийж байна. Энд манай  маш олон уран нугарагч байдаг. Киноны зураг авалтыг Лос Анжелос, Лас Вегас, Миннеаполись, Чикаго хотод хийнэ.

-“Монголжин” студи үйл ажиллагаагаа Америкт явуулж байна уу?
-Үгүй. 

-Танайх ямар вэб сайттай  билээ?
WWW.MASHBAT-FILM.COM –оор  зочилохыг урьж байна. Яг одоо шинэчлэгдэж байгаа ч удахгүй  бэлэн болно.

-Энэ сайтаа америкт хийлгэсэн үү?
-Тиймээ. Ганболд гэдэг монгол залуу хийсэн. Түүний хийсэн МИАТ, ДАТАКОМ, Mongolian online, Эрэл банк зэрэг байгууллагын  вэбийг үзээд таалагдсан. WWW.GANBOLD.COM хаягаар орж үзээд  сонирхсон байгууллага, хувь хүмүүс түүнтэй харилцаж болно шүү дээ. Үнэхээр өвөрмөц. 

-Зурагтаар үе үе “Жинжиймаа” гардаг. Саяхан  мартын наймнаар ч гарлаа. Төгсгөл нь зарим  үзэгчдэд  таалагдаагүй. Охиныг нь өсгөсөн тэр сайхан хүнтэй амьдарч байгаагаар төгссөн бол... гээд л?
-Надад ч гэсэн төгсгөл нь таалагддаггүй. Тэгээд би нөхөртөө энэ төгсгөлийг жаахан өөрчилбөл зүгээр юмуу  гэж хэлсэн л дээ. Өөрчлөөгүйг бодоход Машбатад маань таалагдсан юм байлгүй дээ.

-Таныг их дайчин гэж нөхөр чинь хэлж байсан. Энэ чанар нь бусдад эрч хүч бэлэглэдэг. Та үүнийгээ мэдэрдэг үү?
-Тийм үү? Сайхан л байна. Миний нөхөр намайг залуугийнх шигээ л магтаж бөөцийлөх юм. Тэгэхээр би дайчин байх л хэрэгтэй болж байна даа.

-Ингэхэд хүний араншин юугаар илэрхийлэгддэг юм бэ. Ил байдаг юм болов уу, эсвэл далд байдаг эд үү?
-Хүний араншин, хийж байгаа бүх үйлдлээр нь илэрдэг. Бас тухайн хүний  хувцаслалт, эд хэрэгсэл, хэн болохыг нь бусдад илтгэдэг болохоор багцаа нь харагдана л даа. Ер нь  ажиглаж чадвал  араншин ил харагддаг.

-Анхны уулзалтаар төрсөн сэтгэгдэл зөв байдаг гэдэгтэй та санал нийлэх үү?
-Нийлнэ. Аливаа юманд анхны сэтгэгдэл үнэн байдаг. Би ямар нэг зүйлд эргэлзвэл анх юу гэж бодсоноо эргэж санадаг.

-Ямар тохиолдолд хүмүүсийн хооронд бат бэх харилцаа үүсдэг вэ?
-Бие биентэйгээ аль болох ойр байж их харилцвал. Их харилцана гэдэг илүү ойлголцоно гэсэн үг. Ойлгомжгүй зүйлээсээ хэн ч цэрвэдэг. Их харьцана гэхээр  зөрчилдөтлөө хэмжээ зааггүй зууралдана гэсэн үг бас биш.

-Хүмүүсийн хооронд  гардаг зөрчлүүдээс хамгийн тэвчишгүй нь юу вэ?
-Андыгаа арилжих.

-Та зөн совинд итгэдэг үү?
-Итгэдэг. Зөн совин эзнээ хуурдаггүй.

-Өөрийгөө хэр сайн хүүхэд гэж боддог вэ?
-Би сайн хүүхэд ээ. (Инээв)

-Хоёр хүү чинь таныг баярлуулдаг уу?
-Баярлуулдаг. Хүүхэд байхдаа баярлуулах аргаа олохгүй их хөөрхөн байдаг байсан. Би нэлээн хэдэн  жилийн өмнөх мартын наймны өдрийг ер мартдаггүй.
Ажлаасаа ирээд галын өрөөнд орох гэсэн чинь бага хүү маань тэр чигээрээ гурил болчихсон гарч ирээд “Ээж болоогүй шүү. Орж болохгүй. Хувцсаа солиод, гараа угаагаад байж бай” гээд гүйгээд орчихов. Би ч гадарлалаа л даа. Тэгснээ галын өрөөнд нөгөө хоёр чинь шивнэлдээд л байх юм. Тэгж тэгж хаалга онгойсон чинь  хоёр хүү маань хаалганы 2 талд эгнээд зогсчихсон тонголзоод “Та тавтай морил” гэж байна. Бодвол их  хүндэтгэл үзүүлэхэд ингэж тонголздог гэж бодсон  байлгүй. Орсон чинь ширээн дээр сальфетка, сэрээ, хутга зэрэгцүүлээд тавьчихсан, стакан аяга бараг юу байгаагаа өрчихөж. Тэгээд л шарсан бололтой мах гаргалаа. Дараа нь өнгө өнгийн гоймон чанаснаа гаргаж байна.

Бодвол хүүхдэд өнгө нь сонин санагдсан байлгүй. Идээд үзсэн чинь гоймон нь түүхийвтэр. Би хоёр хүүгээ  шалзарчилгүй тэр зэргийн юм хийж чадсанд нь баярлаад магтаж байгаад л идчихлээ. Тэгсэн том нь “За, ээж их сайн байна. Одоо дараагийн хоолоо ид” гээд ногоотой шөл таваглалаа. За тэгээд бас болоогүй, гурилд ороосон гурав дахь хоол бий гэнээ. Би ч бүр балрах нь гэж бодлоо. Уг нь ээжийгээ их л тансаг дайлж, баярлуулж байгаа залуучууд байхгүй юу. За дайллага амжилттай өндөрлөлөө. Тэгээд маргааш нь “хоёр тогоочоосоо” урьтаж босоод кетчупээр чимсэн боов, варентай хольсон бяслаг  гээд шинэ бүтээлүүдээс нь сэм хаяж юмаа цэвэрлэж билээ.

-Та өөрийгөө дуурайсан  охинтой болоогүй ч хөөрхөн бэртэй болно гэж ярьдаг. Танай хоёр хүү америк охин дагуулаад ирвэл та яаж хүлээж авах вэ?
-Яахав, баяртай хүлээж авна. Хайртай хүн нь, миний хүүдээ л жаргал нь шүү дээ.

http://www.mongolnews.mn/weekend.php?n=1343

 

 

 

GO BACK TO WEBSITE

© Batmunkh.Ts Mongol Internet Contact to daanjuur@yahoo.com