Улс орнуудын жагсаалт

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Энэхүү улс орнуудын жагсаалт нь дэлхийн улс гүрнүүдийг цагаан толгойн үсгийн дарааллаар жагсаасан жагсаалт болно.

Үүнд, тусгаар тогтносон улсууд (олон улсаар хүлээн зөвшөөрөгдсөн болон хүлээн зөвшөөргдөөгүй орнууд аль аль нь), хүн амтай харъяат нутаг дэвсгэрүүд, тусгай тусгаарлалтай нутаг дэвсгэрүүд хамаарна. Ийнхүү энэ хуудсанд хэрэглэгдэж буй "улс" гэсэн тодотгол нь "бүрэн тусгаар тогтнож хүлээн зөвшөөрөгдсөн улс"-тай ижил биш байж болно гэсэн үг.

Жагсаалт нь жагсаагдсан улс орнуудын захиргаа доор байдаг бүхий л газар нутгийг хамруулна. Үүнд, нутаг дэвсгэр, ус (дотоод болон эрэг орчмын гадаад), тусгай эдийн засгийн бүс, тивийн шельф, агаарын орон зайг оролцуулна.

Жагсаалт дахь улсууд нь Монгол хэлээр өгөгдсөн бөгөөд богино буюу өргөн хэрэглэгддэг нэр (ж.нь. Афганистан) болон (байвал) албан ёсны урт нэр (ж.нь. Исламын Бүгд Найрамдах Афганистан Улс)-г оруулсан.

Агуулга: Оролцуулсан нэгжүүд - Оролцуулаагүй нэгжүүд

А Б В Г Д Е Ж З И Й К Л М Н О Ө П Р С Т У Ф Х Ч Ш Э Я
Мөн үзэх - Эх сурвалж - Ишлэл ба зүүлтүүд - Гадаад холбоос

Оролцуулсан улс төрийн нэгжийн төрлүүд [засварлах]

Энэхүү 245 улс төрийн нэгжийн (улс) жагсаалтад дараах багтана:

'Оролцуулаагүй нэгжүүд' гэдэгт энэ жагсаалтад оролцуулаагүй нэгжийн төрлүүдийг хамруулна. Үүнд, улсууд хэмээн нэрлэгддэг боловч тусгаар улсын зайлшгүй чухал хэсэг болдог газруудыг оролцуулна - үүнээс хамгийн мэдэгдэхүйц нь Нэгдсэн Вант Улсын 4 улс.

Улсуудын нэрсийн зураглалын тайлбар [засварлах]

  • Афганистан (тодруулсан) - Олон улсаар хүлээн зөвшөөрөгдсан улсууд
  • Абхази (тодруулсан ба налуу) - Олон улсаар хүлээн зөвшөөрөгдөөгүй улсууд
  • Акротири ба Декелиа (хэвийн) - Бусад

Улсуудын жагсаалт [засварлах]

А [засварлах]

Б [засварлах]

В [засварлах]

Г [засварлах]

  • Flag of Gabon.svg Габон – Габоны Бүгд Найрамдах Улс
  • Flag of Guyana.svg Гайана – Бүгд Найрамдах Хоршооллын Гайана Улс
  • Flag of Haiti.svg Гайти – Бүгд Найрамдах Гайти Улс
  • Flag of The Gambia.svg Гамби – Бүгд Найрамдах Гамби Улс
  • Flag of Ghana.svg Гана – Бүгд Найрамдах Гана Улс
  • Flag of Guatemala.svg Гватемал – Бүгд Найрамдах Гватемал Улс
  • Flag of Guinea.svg Гвиней – Бүгд Найрамдах Гвиней Улс
  • Flag of Guinea-Bissau.svg Гвиней-Бисау – Бүгд Найрамдах Гвиней-Бисау Улс
  • Flag of Germany.svg Герман – Холбооны Бүгд Найрамдах Герман Улс
  • Flag of Guernsey.svg Гернси – Гернсигийн Байливик (Британийн титмийн харъяат улс)[16]
  • Flag of Gibraltar.svg Гибралтар (Нэгдсэн Вант Улсын гадаад нутаг дэвсгэр)
  • Flag of Honduras.svg Гондурас – Бүгд Найрамдах Гондурас Улс
  • Flag of Greece.svg Грек – Бүгд Найрамдах Грек Улс
  • Flag of Grenada.svg Гренада
  • Flag of Greenland.svg Гринланд (Данийн Вант Улс доторх өөрийгөө захирагч улс)
  • Flag of Guam.svg Гуам – Гуамын Нутаг Дэвсгэр (АНУ-ын зохицуулалттай нутаг дэвсгэр)
  • Flag of Georgia.svg Гүрж[17]

Д [засварлах]

Е [засварлах]

  • Flag of Egypt.svg Египет – Арабын Бүгд Найрамдах Египет Улс

Ж [засварлах]

  • Flag of Jersey.svg Жерси – Жерсигийн Байливик (Британийн титмийн харъяат улс)

З [засварлах]

И [засварлах]

Й [засварлах]

  • Flag of Yemen.svg Йемен – Бүгд Найрамдах Йемен Улс
  • Flag of Jordan.svg Йордан – Йорданы Хашемит Хаант Улс

К [засварлах]

Л [засварлах]

  • Flag of Laos.svg Лаос – Лаогийн Бүгд Найрамдах Ардчилсан Улс
  • Flag of Latvia.svg Латви – Бүгд Найрамдах Латви Улс
  • Flag of Lesotho.svg Лесото – Лесотын Вант Улс
  • Flag of Liberia.svg Либери – Бүгд Найрамдах Либери Улс
  • Flag of Lebanon.svg Ливан – Бүгд Найрамдах Ливан Улс
  • Flag of Libya.svg Ливи – Ардын Их Социалист Ливийн Араб Жамахирия
  • Flag of Lithuania.svg Литва – Бүгд Найрамдах Литва Улс
  • Flag of Liechtenstein.svg Лихтенштейн – Лихтенштейны Вант Улс
  • Flag of Luxembourg.svg Люксембург – Люксембургийн Их Вант Улс

М [засварлах]

Н [засварлах]

О [засварлах]

  • Flag of Oman.svg Оман – Оманы Султант Улс
  • Flag of Russia.svg Орос – Оросын Холбооны Улс

Ө [засварлах]

П [засварлах]

Р [засварлах]

С [засварлах]

Т [засварлах]

У [засварлах]

Ф [засварлах]

Х [засварлах]

  • Flag of the United Kingdom.svg Халилын Арал (Нэгдсэн Вант Улсын гадаад нутаг дэвсгэр-Сэйнт Хеленагийн хараат)
  • Flag of the Turkish Republic of Northern Cyprus.svg Хойд Кипр – Туркийн Бүгд Найрамдах Хойд Кипр Улс[6]
  • Flag of the Northern Mariana Islands.svg Хойд Марианы Арлууд – Хойд Марианы Арлуудын Хамтын Нөхөрлөл (АНУ-ын Хамтын Нөхөрлөл)
  • "Хойд Солонгос"-г үзье гэвэл Солонгос, Хойд руу очно уу
  • Flag of Hong Kong.svg Хонг Конг – Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тусгай Захиргааны Бүс Хонг Конг (Тусгай тусгаарлалтай нутаг дэвсгэр)[38]
  • Flag of Croatia.svg Хорват – Бүгд Найрамдах Хорват Улс
  • Flag of the People's Republic of China.svg Хятад – Бүгд Найрамдах Хятад Ард Улс[39]
  • Хятад, Бүгд Найрамдах"-г үзье гэвэл, Тайвань руу очно уу.

Ч [засварлах]

  • Flag of Chad.svg Чад – Бүгд Найрамдах Чад Улс
  • Flag of the Czech Republic.svg Чех - Бүгд Найрамдах Чех Улс[40]
  • Flag of Chile.svg Чили – Бүгд Найрамдах Чили Улс

Ш [засварлах]

  • Flag of Sweden.svg Швед – Шведийн Вант Улс
  • Flag of Switzerland.svg Швейцари – Швейцарийн Холбооны Улс
  • Flag of New Caledonia.svg Шинэ Каледони – Шинэ Каледони ба түүний харъяат улсуудын нутаг дэвсгэр (Францын гадаад нутаг дэвсгэр, sui generis)
  • Flag of New Zealand.svg Шинэ Зеланд
  • Flag of Sri Lanka.svg Шри-Ланка – Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри-Ланка Улс

Э [засварлах]

Я [засварлах]

Оролцуулаагүй нэгжүүд [засварлах]

  • Улсуудын зайлшгүй чухал хэсгүүд гэгдэх нэгжүүд
  • Байнгын хүн амгүй харъяат нутаг дэвсгэрүүд
  • Тухайн орны хуульд хамаарагдахгүй нутаг дэвсгэрүүд (тухайлбал, элчин сайдын яамд, консулын газрууд, гадаад улсуудын цэргийн баазууд). Үүний нэг жишээ нь НҮБ-ийн төв байр юм.
  • Аль ч улс чөлөөтэй нэвтрэх боломжтой усны орон зай (олон улсын далай тэнгис г.м.), агаарын орон зай, олон улсын далайн ёроолын газар нутаг, сансар огторгуй.
  • Антарктидын нутаг дэвсгэр
  • Арктикийн зөвлөлийн гишүүдийн Хойд мөсөн далайд хийсэн нутаг дэвсгэрийн нэхэмжлэлүүд
  • Маргаантай буюу эзлэгдсэн нутаг дэвсгэрүүд
  • Дайтаж буй хоёр орны дундах цэрэггүй буюу нейтрал нутаг дэвсгэр
  • НҮБ-ийн энхийг сахиулах даалгаваруудын эрх мэдэл дахь газрууд
  • Тусгаарлах хөдөлгөөн, партизан хөдөлгөөн, террорист байгууллагуудын эрх мэдэл дахь газрууд
  • Өөрсдийн нутаг дэвсгэрт де факто эрх мэдэлтэй ч тусгаар хэмээн зарлахгүй байгаа нэгжүүд
  • Цөлөгдсөн засгийн газрууд
  • Сүүлийн үед хаант улс байхаа больсон улсуудын хуучин амьд хаад хатад, үгүй болсон хаант улсуудын претендерүүд
  • Улс доторх уламжлалт хаант улсууд, аймаг, уугуул иргэд. Эдгээрийн толгойлогчид нь голдуу бэлгэ тэмдгийн чанартай.
  • Өөрийн гэсэн газар нутаг, улсгүй, голдуу Төлөөлөлгүй Улсууд, Иргэдийн Байгууллагын гишүүн нэгжүүд.
  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй бичил-улсууд
  • Анархист хөдөлгөөнүүд ба бүлгэмүүд
  • Устсан улс төрийн нэгжүүд
  • Газрын нэхэмжлэлүүд, мөн Terra nullius-үүдэд хийсэн нэхэмжлэлүүд
  • Дэлхийн засгийн газрыг байгуулах зорилготой байгууллагууд
  • Далайн дээрэмчдийн харъяаны нутаг дэвсгэрүүд
  • Зохиомол орнууд, төсөөллийн орнууд, сансар ба далайн колоничлолын төслүүд, гариг ба дагуулууд дахь нутаг дэвсгэр
  • Олон улсын усны орон зайд буй хөлөг онгоцууд
  • Олон улсын корпорациуд

Мөн үзэх [засварлах]

Эх сурвалж [засварлах]

Ишлэл ба зүүлтүүд [засварлах]

  1. 1.0 1.1 Ариун хаан ширээ нь (The Holy See) нь ер бусын тусгаар улс бөгөөд Ватикан Хот Улстай хамт төрийн тэргүүн нь Пап лам юм. 170 гаруй улстай дипломат/албан ёсны харилцаатай бөгөөд нэг бол өөрөөрөө, эсвэл Ватикан Хот Улсын нэрийн өмнөөс олон улсын байгууллагуудад оролцдог. Ватикан Хот Улсыг Пап ламын сонгосон амбан захирагч захирдаг.
  2. 2.0 2.1 Бүгд Найрамдах Хятад Улс нь ихэнх тохиолдолд Тайвань хэмээгддэг улс юм. Мөн хааяа Хятадын Тайбэй (Chinese Taipei) гэгддэг. Бүгд Найрамдах Хятад Улс нь 1971 оноос хойш НҮБ-ийн гишүүн байхаа больсон бөгөөд НҮБ нь түүнийг Тайвань, Хятадын муж хэмээн тодорхойлдог. Одоогоор НҮБ-ийн 23 гишүүн (үүний дотор Ариун хаан ширээ буюу Ватикан) түүнийг албан ёсоор хүлээн зөвшөөрдөг бөгөөд бусад орнууд нь де факто хүлээн зөвшөөрдөг. Тайваний улс төрийн бөгөөд хууль зүйн байдал нь маргаантай. Тус улс нь Тайваний тусгаар тогтнох хөдөлгөөний дэмжигчдийн санал болгож буй Бүгд Найрамдах Тайвань Улсаас ялгаатай.
  3. 3.0 3.1 Косово нь 2008 оны 2 сарын 17-нд тусгаар тогтнолоо зарласан. Серби улс түүнийг өөрийн улсын нэг хэсэг гэдэг бөгөөд нэршил нь "Косово ба Метохижа". НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөлийн 1244 тоот шийдвэрээр Косовогийн дайныг дуусгасны дараа 1999 оноос хойш НҮБ-ийн захиргаан доор байгаа. Энэхүү шийдвэрийн дагуу Косово нь Сербийн хэсэг байх боловч НҮБ-ийн засаглал нь "ихээхэн хэмжээний автономи, өөрийн засаглал"-г бий болгож ирээдүйд хоёр талын хэлэлцээрээр шийдвэр гаргах байжээ.
  4. 4.0 4.1 Абхази нь Гүржийн де юре нутаг дэвсгэр хэмээн ихэнх улсууд үздэг де факто тусгаар улс юм. 15 жилийн турш НҮБ-ийн ямар ч гишүүн орон хүлээн зөвшөөрөөгүй байсны дараа 2008 оны 8 сарын 26-нд ОХУ хүлээн зөвшөөрсөн. Мөн үзэх: Russia recognises Georgian rebels . BBC News. 2008-08-26-нд авсан
  5. 5.0 5.1 Өмнөд Оссет нь Гүржийн де юре нутаг дэвсгэр хэмээн ихэнх улсууд үздэг де факто тусгаар улс юм. 15 жилийн турш НҮБ-ын ямар ч гишүүн орон хүлээн зөвшөөрөөгүй байсны дараа 2008 оны 8 сарын 26-нд ОХУ хүлээн зөвшөөрсөн. Мөн үзэх: Russia recognises Georgian rebels . BBC News. 2008-08-26-нд авсан
  6. 6.0 6.1 Туркийн Бүгд Найрамдах Хойд Кипр Улс нь Бүгд Найрамдах Кипр Улсын де юре нутаг дэвсгэр хэмээн ихэнх улсууд үздэг де факто тусгаар улс юм. Ганц хүлээн зөвшөөрсөн улс нь Турк. Хэдийгээр олон улсаар хүлээн зөвшөөрөгдөөгүй ч 1979 оноос Туркийн Кипрт Улс хэмээх нэрээр Исламын шашин орнуудын байгууллагын гишүүн байгаа. Мөн Бүгд Найрамдах Нахичеваны Автономит Улс нь түүнийг тусгаар хэмээн үздэг боловч Нахичеваныг захирдаг Азербайжан улс нь тусгаар хэмээн үздэггүй. Мөн үзэх: The World Factbook - Cyprus (2006 оны 1 сарын 10). Central Intelligence Agency. 2006-01-17-нд авсан.
  7. 7.0 7.1 Нагорно-Карабах нь Азербайжаны де юре нутаг дэвсгэр доторх де факто тусгаар улс юм. Ямар ч улс хүлээн зөвшөөрөөгүй байгаа. Мөн үзэх: Regions and territories: Nagorno-Karabakh. BBC News. 2006-01-17-д авсан.
  8. 8.0 8.1 Сомалиланд нь де юре Сомалигийн Бүгд Найрамдах Улс доторх де факто тусгаар улс юм. НҮБ-ийн ямар ч гишүүн улс түүнийг хүлээн зөвшөөрөөгүй байгаа. Мөн үзэх: Regions and territories: Somaliland (2005 оны 12 сарын 30). BBC News. 2006-01-17-нд авсан.
  9. 9.0 9.1 Транснистриа нь Бүгд Найрамдах Молдав Улсын де юре нутаг дэвсгэр дахь де факто тусгаар улс юм. Түүнийг НҮБ-ийн ямар ч гишүүн орон хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд олон улсад Транснистриа хэмээгддэг боловч зарим үед Приднестровье (мөн бүтэн нэр нь болох Приднестровьегийн Молдавын Бүгд Найрамдах Улс) хэмээгддэг. Мөн үзэх: Regions and territories: Trans-Dniester (2005 оны 12 сарын 13). BBC News. 2006-01-17-нд авсан.
  10. Гваделуп, Мартиник, Францын Гвиана, Реюньон дөрөв Францын гадаад нутаг/департмент нь Францын салшгүй чухал хэсгүүд тул энэ жагсаалтад оруулаагүй.
  11. Хуучнаар Нидерландын Антиллийн Арлууд нь 2010 онд Кюрасао, Синт Мартен гэсэн 2 гадаад улс, Бонайре, Саба, Синт-Эстатиус гэсэн хотын захиргааны хэмжээтэй 3 арал болж хуваагдсан
  12. Мөн үзэх: Нагарно-Карабах.
  13. Аргентинийг мөн хууль тогтоох зорилгоор Аргентин Улс (Argentine Nation) гэдэг.
  14. Баруун Сахар нь хуучнаар Испанийн колони байсан бөгөөд 1960-аад онд колони байлгахыг нь болиулах зорилгоор НҮБ-ийн өөрийгөө захирдаггүй нутаг дэвсгэрүүдийн тоонд оруулсан. Түүний ихээхэн хэсгийг захирдаг Маррокогийн Вант Улс нийт Баруун Сахарыг өөрийн хэмээдэг бөгөөд бусдыг нь Сахравигийн Ардчилсан Араб Бүгд Найрамдах Улс (Sahrawi Arab Democratic Republic, SADR) захирдаг. SADR нь Африкийн холбоо ба Ази-Африкийн Стратегийн Хамтын Ажиллагааны гишүүн юм. Түүнийг НҮБ-ийн 46 орон хүлээн зөвшөөрдөг боловч хэзээ ч НҮБ-д элсүүлэгдэж байгаагүй. НҮБ нь Марроко болон Полисариогийн фронт (SADR-н эрх баригч нам)-уудын хооронд хэлэлцээр хийж, санал асуулга авах оролдлого хийсэн ч одоогоор Баруун Сахарын хууль зүйн болон улс төрийн байдал нь маргаантай хэвээр байна.
  15. Мөн үзэх: Босни-Герцеговины Холбооны Улс, Бүгд Найрамдах Српска Улс, Брчко дүүрэг.
  16. Гернсигийн Байливикт түүний өөрийгөө захирагч харъяат улсууд болох Олдерни, Херм, Саркийг оролцуулдаг.
  17. Мөн үзэх: Абхази ба Өмнөд Оссети.
  18. Мөн Кот д'Ивуар гэдэг
  19. Ирландын албан ёсны тодорхойлолт нь Бүгд Найрамдах Ирланд Улс боловч энэ нь албан ёсны нэр нь биш. Үүнийг заримдаа тус улсыг Ирланд арлаас ялгах зориулалтаар хэрэглэдэг. Мөн улс төрийн зориулалтаар хэрэглэдэг байна.
  20. Канадыг мөн зарим үед Канадын эрх мэдлийн нутаг дэвсгэр (Dominion of Canada) гэдэг.
  21. Мөн үзэх: Хойд Кипр.
  22. Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсыг Бүгд Найрамдах Конго Улсаас ялгах зорилгоор зарим үед Конго-Киншаса гэдэг. Мөн 1971-аас 1997 он хүртэлх албан ёсны нэр болох Зайр гэж дууддаг.
  23. Бүгд Найрамдах Конго Улсыг Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсаас ялгах зорилгоор зарим үед Конго-Браззавиль гэдэг.
  24. Кыргызстаныг мөн заримдаа Кирзизия гэдэг.
  25. Макао нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тусгай Захиргааны Бүс юм. Зарим үед Макао, Хятад хэмээн нэрлэдэг.
  26. Бүгд Найрамдах Македон Улсыг НҮБ болон бусад зарим орнууд, олон улсын байгууллагууд Хуучин Югославын Бүгд Найрамдах Македон Улс хэмээн нэрлэдэг (The Former Yugoslav Republic of Macedonia).
  27. Мөн үзэх: Баруун Сахар.
  28. Мөн үзэх: Транснистриа.
  29. Хууль зүйн хувьд Нидерланд нь Нидерландын Вант Улсын Европ хэсэг, харин Нидерландын Вант Улс нь Нидерланд ба Аруба, Нидерландын Антиллийн арлууд хэмээх гадаад улсуудыг хэлнэ.
  30. Палестины нутаг дэвсгэрүүд нь анх 1940-өөд оны сүүлчээр Йордан ба Египетийн эзлэж байсан, дараа нь 1967 оны Зургаан өдрийн дайны дараа Израйлийн авсан хуучаар Палестины Британийн Мандатын газар нутгуудын хэсгүүд юм. Эдгээрт Газрын зурвас ба Баруун эрэг хамаарна. Палестины нутаг дэвсгэрүүдийн ирээдүйн хууль ёсны харъяалал нь Израйлийн засгийн газар ба Палестиныг чөлөөлөх байгууллагын хоорондох хэлэлцээрээр шийдэгдэнэ.
  31. Свалбард нь олон улсын гэрээ хэлэлцээрээр хүлээн зөвшөөрөгдсөн Норвегийн гадаад нутаг дэвсгэр юм.
  32. Мөн үзэх: Косово.
  33. Бүгд Найрамдах Солонгос Улсыг ихэнх тохиолдолд Өмнөд Солонгос хэмээн нэрлэдэг
  34. Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсыг ихэнх тохиолдолд Хойд Солонгос хэмээн нэрлэдэг.
  35. Сомали нь одоогоор Шилжилтийн Холбооны Парламентаараа хуваагдсан байдалтай байгаа.
  36. Төв Африкийн Бүгд Найрамдах Улсыг зарим үед Төв Африк гэдэг.
  37. Фолклендийн Арлуудыг Аргентин Улс өөрийн хэмээдэг бөгөөд түүнийг Мальвинас буюу Islas Malvinas гэж нэрлэдэг.
  38. Хонг Конг нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тусгай Захиргааны Бүс юм. Зарим үед Хонг Конг, Хятад хэмээн нэрлэдэг.
  39. Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг ихэнх тохиолдолд Хятад гэдэг. Мөн Тайвань буюу Бүгд Найрамдах Хятад Улсаас ялгах зорилгоор Эх газрын Хятад гэдэг. Эх газрын Хятад гэдэгт ихэнхдээ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тусгай Захиргааны Бүсүүдийг (Хонг Конг ба Макао) оролцуулдаггүй.
  40. Чехийг мөн зарим үед Чехиа гэдэг.

Гадаад холбоос [засварлах]