Б.БҮРГЭД

Зохиогчийн намтар

        яруу найрагч, уран зохиол судлаач, Балжийн Бүргэд нь хар нохой жил заяажээ.

    1990 оноос сумын бага сургуульд орж, 1995-1999 онд Хөхнуур мужийн монгол үндэстний дунд сургуульд суралцаж, 1999-2003 онд БНХАУ-ын Гансу мужийн баруун хойтын үндэстний их сургуульд Монгол хэл уран зохиол чиглэлээр мэргэжил дээшлүүлж,  2004-2006 онд уран зохиол судлаач мэргэжлээр Монгол Улсын Номын гэрэл төв нийгмийн ухаан дээд сургуулиас магистрын цол хамгаалжээ.

        Тэрээр 2003 онод Дээд Монголын “Мөнх арц” яруу найргийн тэмцээнээ тэргүүн байрын шагналт.бүх улсын “Мөнх тэнгэр” цом яруу найргийн тэмцээний шагналт. Монгол туургатны яруу найргийн тэмцээний шагналт яруу найрагч. “Болор цом 28” Наадамданх удаа оролцож. Мөн “Би орших үгүй” яруу найргийн номоо 2009 онд Улаанбаатар хотноо хэвлүүлсэн.  Одоо Монгол Улсын “Монгол уламжлал” академийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж буй.

 


- о0о -


 

 

 

 

БУЦАЖ ИРЭЭГҮЙ МОНГОЛ АЙМГУУД
(“Утгазохиол, урлаг” сонины 2007 оны 0017/2250-д нийтлэгдсэн үгүүлэл)


- Сайн байна уу, та? 

- Сайн сайн, миний дүү сайн уу? Хаанаас явна, өөрөө Өвөр монгол хүн үү?

- Үгүй, би Өвөр монгол биш, Дээд монголоос ирсэн.

- Юу, Дээд монгол гэнээ?

- Тэгвэл танай монголд чинь хонь, ямаа, айраг цагаа байдаг уу? Яаж амьдардаг вэ?

- Айраг цагаа. Таван хошуу мал бүгд байна. Уламжлалт монгол амьдралаараа амьдардаг.

- Ингэхэд чи Монголд ирээд хэр удсан вэ? Зохиол бичдэг үү?

- Монголд ирээд сар гаран болж байна. “Номын гэрэл төв” нийгмийн ухааны дээд сургуулийн магистрантурт сурдаг. Шүлэг бичдэг.

- Танай монголчууд чинь тантай адилхан монголоор ярьдагуу? Хаана байдаг монголчууд вэ? гэж удам судар нэгтэй хоёр монгол хүн нэг нэгнийгээ ойлгох ойлгохгүй зүдэж байсан нь их сонин.

Миний бие анх 2004 оны 10-р сард Монгол улсад ирээд сарын дараа Монголын зохиолчдын хороон дээр очиж яруу найрагч МЗХ-ийн гүйцэтгэх захирал Х.Чилаажавтай ийн танилцаж билээ. Ийнхүү бид хоёр шиг ойлголцохгүй байдал Монголд зөндөөхөн тохиолддог. Монгол улсад цөөн хэдэн эрдэмтэн судлаачдыг эс тооцвол дээд монголчуудын талаар мэддэг хүн их цөөн байдаг. Харин зарим нь төвд буюу Шинжжны уйгарчууд цаашилбал хятадууд гэх ташаа ойлголттой байдаг нь их харамсалтай. Бас зарим нь “Хөх нуурын монголчууд”, “Таван цайдмын монголчууд”, “Цаст монголчууд“, гэж ном судруудад тэмдэглэснээр нь оилгодог. Жишээ нь Н.М. Прижевальскийн “Монгол ба Тангад”, И.Амгалангийн “Цастын орноор аялж цайдмын Монголд саатсан нь “ зэрэг жуулчдын тэмдэглэл ба Б.Ринчингийн “Үүрийн туяа”, Ж.Пүрэвийн “Манан будан”, Л.Түдэвийн “Оройгүй сүм” Ц.Чойдандарын “Цастын мөнх зул” зэрэг номуудад Дээд монголын тухай газар усны нэрүүд гардаг. Дэлхийн бөмбөрцгийн гуравдугаар туйл өндөрлөгийн сээр нуруун дээр аж төрөн буй дээд монголчууд нь одоогийн БНХАУ-ын баруун хойд хязгаар дахь томоохон нутаг дэвсгэр бүхий Хөхнуур, Гансу хэмээх хоёр муж орноо олон үндэстэн угсаатантай холилдон суурьшиж Сычуан, Шинжаан төвдтэй хиллэдэг. Дээд монголчуудын төвлөрөн буй газар нутаг бол Хөхнуур мужийн Дэлхий, Голмуд хот болон Гансу мужийн Сүбишан болно. Одоогоор дээд монголчууд нь БНХАУ-ын  засаг захиргаанд бүрэн харъяалагдаж, Ерэн мянга гаруй хүн амтай, 721 м2 газар нутаг дээр тархан суурьшиж буй. Соёл, сурган хүмүүжлийн талаар бага, дунд, дээд сургуультай. Монгол хэлээр голлож хятад, англи хэл болон нийгмийн шинжлэх ухааны хичээлүүдэ ордог. Хэвлэл мэдээлэлийн хувьд “Цэцэгт цайдам” “Цайдмын сонин”, “Голын эхэн”, “Гуравдугаар туйл”, “Хайшигийн радио телевизийн хороо” хэмээх монгол хэл, монгол бичгээр цаг алдалгүй олон түмэнтэйгээ золгодог мэдээ мэдээлэлийн зуучтай.

Соёл урлагийн хувьд дуу, бүжиг, яруу найраг, гар урлалын тэмцээнүүд тасралтгүй зохион явагдаж, нийгэм, улс үндэстнийхээ соёл урлагийн хөгжилд хувь, нэмэр хүчин чадлаа өргөж, өв соёлоо уламжлан хөгжүүлэх үр хойчдоо хөтөч нь болж байдаг. Цаг хугацаа бүх юмыг шийдэж, амьдралын хүрд тасралтгүй эргэлдэнэ. Би яриад энд хүрэхтэй зэрэг олонхи хүмүүст Өвөрмонгол, Шинжаан монголоос өр таних, танихгүй тийм хол бас ийм хэдхэн монголчууд байдаг гэжүү хэмээн гайхах, сонирхох бахархах сэтгэгдэл өөрийн эрхгүй төрж байх. Тэгвэл би энэхүү эргэлзлэлийн тайлалд дээд монголчуудын угсаа гарал, удам судрых нь талаар уншигч түмэндээ дөгөм толилууллъя. Дээд монголын нутаг дэвсгэр дээр /хүмүүсийн ярьдаг Хөхнуур, Төвдийн өндөрлөг/ монгол төрөл хэлтнүүд оршин сууж, нутаглаж нүүдлэж ирсэн цаг үе бол нийтийн он тооллоос ч өмнө байсан гэдэг бичиг баримтууд байдаг. Чингэс хааны үеэс монгол цэргүүд удаа дараагаар Хөхнуур Төвдийн өндөрлөгт довтлон орж, нүүж суусан байсан гэдэг. Үүний тод жишээ гэвэл дээд монголчуудын дотор халх, хонхэрээд, цорос, торгууд, дөрвөд, өөлд, хойд, монгор ястнууд ч бий. Даанч соёл боловсрол нь хоцронгуй, цаг үеийн эрсдлээс болж эрт эртийн үүх түүхээ бичиж үлдээсэн нь ховор. Дээд монголчууд өөрсдийгөө хавт Хасарын үр хойчис хошууд овогтон гэдэг. Ингэж ярьдагийн учир нь хавт Хасарын 19-р үеийн үр удам болох гэгээн Гүүш /Төрбайх/ 1637 онд Хөхрнуур Төвдийн өндөрлөгийг байлдан дагуулж, төвд монголыг байлдан дагуулж, төвд, монголыг хамтгасан Хошууд хаант улс байгуулж, 80 шахам жил ноёрхон захирч, нэр төрөө мандуулж байна. Түүнээс хойш 370 гаруй жилийн туршид үр удам нь болох дээд монголчууд газар нутаг, хэл, соёл, аж амьдралаа өвлөн хамгаалж, уламжлан хадгалсаар иржээ. Хошууд аймгийн ахлагч гэгээн Гүүш /1528-1655/ бол монгол үндэстний түүхэн дэх нэр төртэй удирдагчийн нэг юм. Нэр нь Төрбайх гэдэг. Чингэс хааны дүү хавт Хасарын 19-р үеийн үр хойчис Гүүш хааны өвөө нь Бүүвэй Марзи, эцэг нь хань ноён Хонгор гэдэг. Хань ноён Хонгор зургаан хүүтэй. Ууган хүү нь Хайниг Тушаат, хоёрдугаар хүү нь Байвгас, гуравдугаар хүү нь Хөндлөн Увиш, дөрөвдүгээр хүүнь Төрбайх, тавдугаар хүү нь Саран Хатанбаатар, зургадугаар хүү нь Буяа Отгон гэдэг. Үе удмаараа Ойрадын хаад болжээ. Хошууд аймаг бол хавт Хасарын долдугаар үе болох Ах сахалтай ноён Араг төмөр, Өрөг төмөр хоёр хүүтэй байсан. Ах сахалтай ноён нас барсны дараа хоёр хүү нь өмч хөрөнгө албат хошуугаа булаалдан эвдрэлцжээ. Ах Араг төмөр нь эцгийнхээ орыг залгамжилж дүүдээ өмч хөрөнгө хуваахдаа хошуу болгоноос ядуу доройгий нь ялган өгчээ. Ингээд Өрөг төмөр гомдохдоо өгсөн албадаа аваад /1430-аад он/ Тэнгэр уулыг зорин нүүдэллэж Ойрадын Тогоон тайшийг түшихээр очижээ. Чингэс хааны алтан уурагтан болох Өрөг төмөрийг Ойрадын Тогоон тайш ихэд таашаан охиноо өгч хот хотлоор болон албат нэмэн өгчээ. Ингээд хошуу болгоноос цугларч ирсэн албад болохоор Хошууд аймаг гэж нэрлээд Дөрвөн Ойрадын холбоонд оруулжээ. Сүүлээр нь  Ойрадын дотоодод задрал гарч Феодалын самуун дайн үргэлжилж байсан ч хошууд аймаг энэхүү хагарал задралыг эсэргүүцэж дотоодын бүлгэмдэлийг чухалчилж байлаа. XVI зууны эхэн үе ялангуяа Өрөг төмөрийн есдүгээр үеийн ач Бүүвэй Марзи ноёны үе болох хошуучууд харь дайсантай эрэлхэг тэмцэлдэж дөрвөн ойрадын эвлэрлийг бэхжүүлэхээр тэмцсэнээр байр суурь нь улам дээшилж аажмаар хошууд аймаг нь дөрвөн ойрадын холбооноо түрүү болжээ. Бүүвэй Марзийн хүү хань ноён Хонгор бол хошууд аймгийн ноён төдийгүй дөрвөн Ойрадын түрүү байжээ. Түүний хөвгүүд таван барсын ах Байвгас эцгээ залгамжилж, дөрвөн Ойрадын түрүү болж байгаад ХVII зууны 30-аад онд нас барж Гүүш хаан суурийг нь залгамжлах болжээ.  Гэгээн гүүш 1582 онд төрж 1595 онд 13 настайдаа анх цэрэг дайчлан цагаан малгайтан /Уйгар/-ыг дараад Тэнгэр уулын ар өвөр Алтайн нуруу Эрчис голын хавиас Үрэмч Баркул хүртэл өргөн уудам нутагтай Ойрадын дотор нэр төр нь мандахаар барахгүй алс тэртээ Хөхнуур Төвдийн өндөрлөг дэх төвдүүдэд ч нэр нөлөөтэй болжээ. 1607 онд Ойрадын түрүү хань ноён Хонгор нас барж Халх Ойрадын хооронд үл ойлголцох мэтгэлцэл гарч энэхүү мөргөлдөөнийг эвсүүлэхээр гэгээн Гүүш биеэр Халхад очиж эв зүйг нь олгож ойлголцуулаад халх ойрад хоёр талын хүндэтгэлийг олж “Их улсын багш” хэмээх цол хүртээд Гүүш гэж алдаршжээ. 1616 оноос Ойрадын ноёд шарын шашныг шүтэх болж Зуу /Лхас/-д очиж мөргөл хийх үр хүүхдэдээ ном сургахаар очуулах зэргээр шарын шашинтай аажим аажмаар ойртож, шарын шашны дээд давхаргатантай харилцаатай болж байлаа. Тухайн үед Ойрадын аж ахуй хөгжиж, бэлчээр нутгийн өргөтгөл хийх шаардлагатай болж ойрадын феодал ноёдын хооронд зөрчил мөргөлдөөн ширүүсч эхэллээ. Ингэхэд хэзээнээс эв нэгдлийг баримталсаар ирсэн Гүүш хаан 1625 оноос аймгаа дагуулж баруун тийш нүүдэллэн Колком мөрний урсгал дагуу орноор нутаглаж 1634 онд Зүүнгар аймгийн Баатар хун тайжтай хамтран Хасагийг дайлах дайнд мордоод ялалт олжээ. 1632-1636 оны хооронд Эрчис мөрний салбар Довор голын дагуу шилжиж угийн бэлчээр нутагтаа дөхөж ирсэн боловч шинэ бэлчээр нутаг эрэлхийлэх зангилгын цаг мөч байлаа. Удсангүй баруун Төвдөд улаан шарын шашинтнууд зөрчилдөж  шарын шашинтнууд ялагдаж тэргүүн нь аль эртээс хүчин чадал  нэр төрийг нь мэдэх хошууд аймгийн түрүү гэгээн Гүүшид элч илгээж туслалцаа гуйсанд дөрвөн ойрадын дотор байр суурь хүчин чадлаараа тэргүүлж байсан түүнд аз таарч 1636 оны өвөл Баатар хун тайжийн хамт Ойрадын холбоот торгон цэргийг дайчилж хошууд аймгаар гол хүчин болгож Зүүнгар аймгаар зүүн гар Торгууд аймгаар баруун гар болгон хойноос нь дөрвөд  хойд аймгийн цэргийг томилж цас мөстэй улирлыг ашиглан Хөхнуур  Төвдийн өндөрлөгийг дайлаар морджээ.     

1637-1639 оны хооронд Хөхнуур, Бигэрээ, Цан орнууд дахь улааны шашинтнуудыг бүрэн устгаж Төвдийн Иу, Цан, Кам гурван орныг нэгтгэн авчээ. 1639 оны хавар Баатар хун тайж цэргээ аван Ойрад руугаа буцахад гэгээн Гүүш “Шоргоолжин мэт олон тангад дотор би ганцаар яаж суух вэ? Та нар хариад миний албат бас нөхөд болох улсын илгээгтүн” гэж захижээ. Хун тайж харьж хүрээд гэгээн Гүүшийн захиа ёсоор хошуудын Хөндлөн Увишийг албаттай нь мэргэн Жуунанг албаттай нь хун тайжийн хөвгүүн өнчин Сэцэн зэрэг хүмүүсийг илгээжээ. 1642 оны өвөл гэгээн Гүүш төвд монголын хаан сууж Хошууд хаан төрөө байгуулжээ. Үүнээс хойш түүний үе залгамжлагчид 75 жил хаан ширээнд сууж Хөхнуур Төвдийн өндөрлөгийг нэгдэлтэй захирч өндөрлөгийн сээр нуруун дахь монголчуудаа Дээд монгол хэмээн нэрийдсээр эдүгээ хүрчээ. Гэгээн Гүүш хаан Төвдийн өндөрлөгт Хошууд хаант төрөө байгуулснаас хойш 1654 онд таалал төгсөх хүртлээ Хөхнуур Төвдийн өндөрлөгийг нэгтгэн захирч Мин улсын сүүлчээс хойших Хөхнуур Төдвийн өндөрлөг дэх самуун дайныг зогсоож анх алхам амар тайван нэгдлийг буй болгосон байна. Монгол төвд үндэстний улс төр аж ахуйн болон соёлын харилцааг сайжруулж халх ойрад  хөхнуурын монгол ба төвд үндэстний улс төрийн харьцааг чангатгаж олон үндэстнийг бүлгэмдүүлсэн зэрэг гавьяа зүтгэл гаргасан өнөөдрийн дээд монголчуудын 370 жилийн түүхийг дуулж ирэх гүүр шат нь болсон гэхэд ахдахгүй байх. 1690 оноос Чин улс Хөхнуур Төвдийн өндөрлөгийг эзлэх санаагаа хурцалж Энх-Амгалан хаанаас урьдаар дайн байлдаанд эрэлхэг дайчин монголчуудыг эрхшээлдээ оруулахын төлөө хээл хахууль хов жив гааль гувчуураас аваад есөн шидийн арга хэрэглэж монгол төвдийг хооронд нь мөргөлдүүлэхээр барахгүй монголчуудыг хоор хооронд нь өдөөсөөр байгаад 1760 он болоход Хошуудын хаадын эрх мэдэл аажим аажмаар суларч бүхий л дээд монголчуудын дотоодод нэгдэлтэй захирал алдагдах боллоо. 1714 он болоход Монголын хаадад бэйл бэйс туслагч гүн чин ван гэх мэтээр Чин улсын хараанд орсон нэр зүүлгэж жижиг эрх мэдэлтнүүдийн эрх мэдэл шунал хүслийг дэврээж өглөө. 1720 онд Чин улсаас далай лам Галсанжамцыг Төвдөд хүргэх нэрээр Дээд монгол руу цэрэг орууллаа. 1723 онд Гүүш хааны ууган хүү Дашбаатарын хүү Лувсанданзан Цагаан толгой хэмээх газар Хөхнуурын тайж нартай чуулган чуулж өөрийнгөө “Далай хун тайж” /дээд монголчууд “Данзан хун тайж” гэдэг/ өргөмжилж бусад тайж нарыг хуучны монголын дуудлагаа сэргээж Манж Чингийн цол өргөмжлөлийг хаяж “Дээд хүчирхэг төрөө сэргээн мандуулъя” гэдэг уриан дор Манжийн эсрэг төвд монгол хорин мянган хүнийг дайчлан байлдсан ч ялагдсаж үлдсэн хэсэг монголчууд нь Манжид бууж өглөө. 1725 оноос Чин улсын иөр засаглал Хөхнуур Төвдийн өндөрлөгт аажмаар хэрэгжиж хошууд аймгаар голлосон торгууд, цорос хойд халх зэрэг таван аймгийн зүүн баруун гарын 29 хошуу болгон хувааж дээд монголчуудын засаг захиргаа Манжийн эрхэнд бүрэн орлоо.

Манж Чингээс явуулсан “Төвдийг тэтгэж моголыг хязгаарлах” төрийн бодлогын доор монголын нийгмийн байдал улам тогтворгүйтэж удаа дараагийн талхидал дээрэмдэл нутаг орноосоо оргож зугтсанаас хүн амын тоо эрс доошилж харь дайсантай тэмцэх хүчин мөхөсдөж XVIII зууны сүүлч XIX зууны эхэн гэхэд газрын аглаг бараадан амтдардаг малчид сүм хийдэд шавилан буй лам хуврагаас өөр цэргийн хүч  төр засаглал гэж ор мөргүй устлаа.

XX зууны 30, 40–өөд он болоход улаан хасгийн дайн мабуфангийн дээрэмдлэгээс бараг л үндэс тасарчихаагүй хэдэн монголчууд шинэ Дундад иргэн улс байгуулагдахад ерөөсөө 50 мянган хүн ам үлдсэн байлаа. Дээд монголчууд XX зууны 40. 50-иад он хүртэл Монгол улстай харьцаа холбоо сайн байж 60-аад оны эхээр тэмээн жинчид Да хүрээ явдаг байж. Одоо ч гэсэн дээд монголчуудын дотор Да хүрээгийн эдлэл хэрэгсэл хэт хутгаас авахуулаад хуучин эдлэл зөндөө байдаг. 60-аад оны сүүлч Соёлын хувьсгалаас хойш Монгол улстай харьцаа холбоо тасарч 90-ээд онтой золгосон байна. Өнөөдрийн монголчуудын таньдаг мэддэггүй танил дасал дээд монголчуудын тухай энд хүртэл яриад үзгээ хураалаа. Дараа дараачийн дугаарт уншигч түмэндээ Монголын их түүхийн тухай үргэлжлүүлэн хүргэх болно.

                                                                              2007.05.15 Улаанбаатар хот

 

 


- о0о -


ШӨНИЙН ТЭГ ЦАГ

                       -Б.БҮРГЭД

Шөнийн тэг цаг

Би бас л үл унтаж чадна

Өөрөө өөртэйгээн ярина

Нам гүмд гологдоно...

Нүдэнд минь хөх толбо үзэгдэнэ

Нүүрээ би буруулж үл чадна...

Хэсэгтээ ганцаар

Элгээ хөштөл инээнэ

Нойр гэдэг үхлийн данснаас

Миний нэр хасагдана

Үсээ зулгааж цээжээ дэлдэнэ

Уйлж бас үзнэ

Яг л солиотой юм шиг...

Нулим цус хоёроо

холилдуулан урсгаж

Өөрийгөөн золиослоно...

Сэг, тамтаг болсон

Сүнстэйгээ ярьж

Энэ шөнөтэй эвлэрнэ...

 

                   2009.03.03

 

 

- о0о -



Бор дэвтэр
Аав, ээж минь чимээгүй болохоор
хэнээс би ярьж сурахав!
Бор дэвтэр

Аав, ээжийг орлох

цорын ганц ачтан - ном эрдэм.

Бор дэвтэр
Аав ээжийгээ чөлөөгүй байлгадаг нь үр хүүхэд,
үр хүүхдээ чөлөөтэй болгодог нь аав, ээж.
Бор дэвтэр
Авгай, нөхөр гэдэг зам гүүрийн инженерүүд!
Аль замаар явж, аль гүүрээр гарахыг тэд л
мэднэ.
БОР ДЭВТЭРЭЭС