Таван замын байлдаан ба манлай баатар Ж.Дамдинсүрэн

Нийтэлсэн: 2013-10-21 11:25:52

1913 оны "Таван замын байлдаан"-ыг Манлай баатар Ж.Дамдинсүрэнгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Тийм учраас уг байлдааныг удирдан зохион байгуулагчийн нэг, Хаант Монгол Улсын Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны эрхлэн зөвлөх сайд, Манлай баатар Ж.Дамдинсүрэнгийн тухай болоод уг байлдааны тухай сонирхолтой баримт бичиж ирүүлсэн доктор, профессор Г.Мягмарсамбуу, дэд профөссор И.Чинбат нарын өгүүллийг нийтэлж байна.
 
1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал (ҮЭЧХ)-аар төрөн гарсан төр, цэргийн нэрт зүтгэлтэн, домогт жанжны нэг бол Дайчин улсын Бүрэн засагчийн аравдугаар (1871) он, цагаагчин гахай жилд Хөлөнбуйрын Шинэ барга зүүн гарын Шулуун цагаан хошууны гутгаар сумын нутаг Цагаан хошуу хэмээх газар буюу Оршуун голын зүүн талд хүй цөглөн мэндэлж, монгол цэргийн түүхнээ Манлай баатар хэмээн алдаршсан Ж. Дамдинсүрэн юм.
 
Түүний өвөг дээдэс нь Халхын Сэцэн хан аймгаас Хөлөнбуйрт нүүн очсон ."хүйцлэг" хал (овог-Г.М)-тай хүмүүс байсны дотор түүний өвөг Өлзий нь хөөгч албатай явсан бол эцэг Жамсран нь ерийн сумын занги (ерийн сумын занги гэдэг нь үе улиран залгамжилсан бус, харин тушаалаар томилогдсон занги юм) тушаалтай, барга ардын дунд "Эмгэн занги" гэж алдаршсан, мал хөрөнгө сайтай хүн байжээ.
 
Ээж Удвал нь ааш зан, царай зүс сайтай бүсгүй байсан бөгөөд тэд 5 хөвгүүн, 4 охин төрүүлж өсгөсний 3 дахь хөвгүүн нь Дамдинсүрэн ажээ. Манлай баатар Дамдинсүрэн багаас түргэн зан, хатуу үг, чанга зориг, сэргэлэн ухаанаараа ах дүү нарынхаа дотроос эрс ялгарч байсан учир долоо, найман настайдаа хошууныхаа "Луу бичээч" гэгчид шавь орж, манж, монгол бичигт идэвхийлэн сурахын зэрэгцээ хятад хэл гадарлах болсноор 14 настайдаа харьяат Бүгдийн даргын яамны туслах бичээч, 20 насандаа Шинэ барга зүүн гарын Бүгдийн даргын яаманд жинхэнэ бичээч,
 
32 насандаа тэргүүн бичээч, мөн жинхэнэ бичээчээр 6 жил ажиллаад орлон хөөгчийн албан тушаалд томилогдон ажилласан нь төр улсын хэрэгт есөн төлөвшихөд чухал нөлөө үзүүлсэн нь дамжиггүй юм. Мөн орлон хөөгчөөр 4 жил ажилласны дараа Дамдинсүрэнг Бүгдийн даргын яамнаас шалгаруулж, сумын зангид тохоон томилохоор Бээжин тийш манжийн эзэн хаанд бараалхуулжээ.
 
Чухам энэ үеэс Дамдинсүрэнгийн төр, цэргийн үзэл бодол төлөвшин тогтож, эр цэргийн эрдэм ухаанд сонирхон, байлдах дайлах арга ухаанд шамдан суралцаж эхэлсэн нь хожим түүний Монгол улсынхаа тусгаар тогтнолын төлөө нэгэн үзүүрт хоёргүй сэтгэлээр хатамжлан зүтгэсэн гайхамшигт амьдрал, тэмцлийн эхлэл болсон түүхтэй ажээ.
 
Манлай баатар Дамдинсүрэнгийн төр, цэргийн үзэл санаа төлөвшин тогтоход тухайн үеийн Монголын нийгэм-улс төрийн гадаад, дотоод ээдрээ төвөгтэй байдал хийгээд нэгэн цаг үеийн төр, шашин, цэргийн нөлөө бүхий удирдагч, эх оронч зүтгэлтнүүд болох ХVIII Богд Жавзундамба хутагт, Чин ван Ханддорж, Хатанбаатар Магсаржав, Ялгуун баатар Сумъяа, Зоригт баатар Тогтох, Шударга баатар Бавуужав нарын үзэл бодлого, үйл ажиллагаа нэн чухал нөлөө үзүүлсээр ирсэн байна.
 
Учир нь Дамдинсүрэн тэдний нэгэн адил өөрийн бүхий л амьдрал, тэмцлээ төр улсынхаа тусгаар тогтнолыг сэргээн бэхжүүлэхэд насан туршид чин үнэнчээр хүчин зүтгэж, харийн түрэмгийллийн эсрэг удаа дараагийн томоохон байлдаан тулалдааныг удирдан оролцож явсан билээ.
 
Энэ тухай академич Ш.Нацагдорж "Түүний бие ганцхан баргын дотор болж байсан явдалд сэтгэл зовж байсан бус зэргэлдээ Халх нутагт болж байсан явдалд сэтгэл зовж, хэрхэж байгааг мэдэхийг хүсч байсан байна. Тэрбээр хятадын шинэ засгийн бодлогыг зевшөөрч чадахгүй хэмээн эсэргүүцэхээр барахгүй шууд манж, хятадын эрх мэдлээс тусгаарлан гарах бодлогыг баримталж байсан.
 
Ийм учраас Халх Монголд болж байсан үндэсний эрх чөлөөний хувьсгалын үйл явцыг тасралтгүй сонирхож байсан болой" гэсэн байна. Энэ хугацаанд Ж.Дамдинсүрэн 1911 онд Хөлөнбуйрт өрнөсөн үндэсний эрх чөлөөний тэмцлийг оройлон удирдсаны зэрэгцээ 1912 онд Хөлөнбуйрын баргын төлөөлөгчдийг тэргүүлэн Нийслэл хүрээнд ирснээр 1911 оны ҮЭЧХ-ын төлөөх тэмцлийг эхнээс нь дэмжиж, 1912 онд Ховдыг чөлөөлөх байлдаан,
 
1913 оны Өвөрмонголыг чөлөөлөх "Таван замын байлдаан"-ы ажиллагааг тус тус амжилттай удирдан зохион байгуулахад нэн идэвхтэй оролцож, шинэ Монгол улсын төр, цэргийн тэргүүлэх зүтгэлтний байр суурийг баттай эзлэх болсон байна. Улмаар 1912 оноос Монгол улсын гадаад яамны дэд сайд, 1913 оноос Цэргийн яамны Эрхлэн зөвлөх сайд, 1915 оноос мөн "яамны дэд сайдаар дэвшин ажилласан нь үүний бас нэгэн тодорхой жишээ юм.
 
XX зууны эхэн үеийн Монгол улсын тусгаар тогтнолын түүхэнд томоохон байр суурь эзэлсэн удаа дараагийн байлдаан, тулалдааны дотор Өвөрмонголыг чөлөөлөх "Таван замын байлдаан"-ы 100 жилийн ой эдүгээ тохиож байгаа бөгөөд энэхүү байлдааны ажиллагааны гол удирдагчийн нэг нь Монгол улсын Цэргийн яамны Эрхлэн зөвлөх сайдаар тохоон томилогдсон Манлай баатар Дамдинсүрэн байсан нь үнэндээ санамсаргүй хэрэг огтхон ч биш тедийгүй түүний нэр төр, гавьяа зүтгэлтэй салшгүй холбоотой юм.
 
Энэ талаар доктор Г.Мягмарсамбуу 2013 онд туурвисан "Манлай баатар Ж.Дамдинсүрэн" хэмээх нэгэн сэдэвт томоохон бүтээлдээ "Монгол улс Өвөрмонголыг чөлөөлөх байлдааныг амжилттай явуулахад Ховдын байлдааныг удирдсан жанжин Манлай баатар Дамдинсүрэнгийн арга туршлага чухал ач холбогдолтой байв...
 
Цэргийн яамнаас өмнө хязгаарын байлдааныг удирдан зохион байгуулахад тус яамны Эрхлэн зөвлөх сайд Дамдинсүрэн, дэс түшмэл Зоригт баатар Тогтох нар чухал үүрэг гүйцэтгэж байв. Учир нь тухайн үед тэр хоёроос өөр Өвөрмонголын нөхцөл байдлыг сайн мэдэх хятад цэрэгтэй байлдаж байсан дадлага, туршлагатай хүн Цэргийн яаманд байсангүй.
 
Ийм ч учраас Монгол улсын засгийн газар "Таван замын байлдааныг эхлүүлэхдээ Дамдинсүрэн, Тогтох нарыг байлдааны талбарт томилон мордуулалгүй Нийслэл хүрээнд үлдээсэн төдийгүй Дамдинсүрэнг Цэргийн яаманд шилжүүлж, зөвлөх эрхтэй сайдаар томилон ажиллуулсан байна" хэмээн оновчтой дүгнэсэн байна.
 
Түүнчлэн гадаад, дотоодын судлаачдын бүтээлүүдэд Манлай баатар Дамдинсүрэнг "1912 оны өвлийн сүүл сард Өмнө хязгаарын цэргийг захирсан жанжнаар томилсон", "1913 оны нэгдүгээр сарын дундуур Дамдинсүрэнгийн цэрэг Долон нуурыг эзлэн авахаар довтолсон" гэж үзсээр ирсэн боловч сүүлийн үеийн судалгааны үр дүн, түүхэн баримтын мэдээнд үндэслэвэл Манлай баатар Дамдинсүрэн 1913 оны зуны дунд сарын сүүлчээр Зүүн өмнө хязгаарын цэргийг ерөнхийлөн захирах сайдаар томилогдож, Өвөрмонголын зүг мордсон болох нь тодорхой мэдэгдэж байна. Үүнтэй холбогдуулан дараах хоёр түүхэн баримтыг энд авч үзье.
 
(Үргэлжлэл бий)
Эх сурвалж: “Соёмбо”
СУРТАЛЧИЛГАА :

23 сэтгэгдэл харуулж байна        

  1. Unen tuuhee ue ue ingej sergeej salgi orrulj gaigaad Mongoliin tuuhch erdemtedeeree baharhaj bna.

    Зочин, 2013-10-21 12:09:21, 91.231.169.123Хариу бичих

  2. sonin.mn ingeed "Urgeljlel bii" gesen dutuu hagas yum niitlehee bolimoor yum. Ta nar hezee urgeljeliig ni tavij bailaa. Muusain hulgaichuud.

    pol, 2013-10-22 07:27:38, 173.206.247.25

    Таны нэр:

    Тайлбар:

  3. Mongol baharhal

    Зочин, 2013-10-21 13:34:57, 76.218.69.21Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. tengerleg ovgod min, ta buhen deed tengerees bidniigee odoo haraad gutardag baih daa. odoogiin Mongoliin udirdagch naraas ta nariin min holiin chigchiid hureheer hun oldohgui n dee. ta buhen min Mongoldoo ergen tordog ch boloosoi.

    Зочин, 2013-10-21 13:41:28, 133.87.225.82Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. Бодит туухийг Баабар мэт нь захиалгаар гуйвуулж бичиж хоногийн хоолоо залгуулдаг.Улсаа хорлож л байвал Баабарт ганц бах нь ханадаг этгээд дээ.

    Хорлогч Баабар, 2013-10-21 14:59:02, 103.26.194.47Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. аль коммунизмын үеээс л босоогоро үхсэн Манлай ван гээд л шаагилддаг бсан. тийм хайртай юм бол нийслэлд нэг хөшөөгий нь босгочихол доо. цэдэнбал, Батмөнх гээд л коммунистудын хөшөө босоод л бдаг. Залуу хүүхэнтэй хийж бгаад зүрх нь хаагдаж үхсэн Энэбишийн хөшөө л гэхэд хотод хоёрын хоёр бн шүү дэ. жинхэн эх орончдын хөшөө алга

    жүгээ, 2013-10-21 15:32:23, 202.21.113.141Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. Tserendagva jjigchinii zurgiig huuchruulaad tavichihsan baina sh d. Ene setguulchid bolimoor yum aa, yumand ul suuritai handaj bai l daa gej bi hed heleh ve????? ain!!!

    Tserendagva, 2013-10-21 18:32:06, 112.72.13.40Хариу бичих

  12. яг үнэн Цэрэндаваг жүжигчин Манлай ванд сайн тоголсон бас ч төстэй) Бас Данзангийн дүрд мундаг тоголсон шүү дэ.

    жүгээ, 2013-10-21 19:57:57, 202.21.113.141

    Таны нэр:

    Тайлбар:

  13. муусайн баргууд хөгийн хутгуур хүмүүс байдаг. Манлайбаатарыг хэлээгүй юм шүү. Дандаа хүнд сайхан харагдах гэж насаараа зүтгэнэ.

    Зочин, 2013-10-21 19:27:02, 202.21.113.141Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. Mal mini Tserendagva jujigchin Damdinsuren guaitai aodil tostei uchraas kinond Damdinsurengiin durd togloson um.Ene bol Manlai van Damdinsurengiin zurag mon.jinhene tuuhen zurag medev uu dunhuu mini

    A, 2013-10-21 21:01:55, 120.21.98.234Хариу бичих

  16. та наргиан ойлгодоггүй юм үү

    цццц, 2013-10-21 21:21:05, 202.21.113.141

    Buruu zurag tavij gej nargia bolgoj l bichsen shuu dee, bitgii uurlaj haraaj zuh ee, and mini

    Nargian, 2013-10-21 21:50:20, 112.72.13.40

    tavan zamiin baildaanii shuvtargaar ene zurgiig tatuulj bilee.bi derged ni bsan xyn medelgyi yaxav.yag mun bna.

    70 xudalch, 2013-10-22 04:26:46, 98.226.62.54

    Таны нэр:

    Тайлбар:

  17. DAMDINSUREND ZORIULSAN XOSHOOG UB-T BOSGOE.

    Зочин, 2013-10-21 21:33:35, 202.179.22.66Хариу бичих

  18. яааг босгож харагдаач. хошоо босгох юм бол замын ууд эрээний хил хаагдах байлгуй. нэг бол манай дарга нар си жин пин даргад толгойгоо эрэгтэл загнуулна шдээ. аягуй бол засаг эргэх байлгуй.

    Зочин, 2013-10-21 23:00:12, 182.160.40.109

    Таны нэр:

    Тайлбар:

  19. Дамдинсүрэн вангийн хөшөө ч удахгүй болсон байх аа.Энэ цаг үе бол 1911 онд Олноо Өргөгдсөн Монгол улсыг байгуулахад хүчлэн зүтгэсэн монголын бүх эх орончдыг түүхээс хусч арилгах бодлогыг монголын хятад баярцогтын удирддаг АН явуулж байгааг олоод харчих ухаангүй боол заяат монголчууд хүний оронцог болоод тоос хөдөлгөж яваа цаг юм даа.Харин одоо баярцогт Олноо Өргөгдсөн Монгол улсын Зоригтбаатар Жанжин Сүхбаатарын хөшөөг эхлээд хөдөлгөх нь үү,Манлайбаатар вангийн хөшөөг буулгах нь уу.Үхэр монголчууд гүлдийж харж сууж байгаад буулгуулна л даа.

    зочин, 2013-10-21 23:08:02, 103.26.194.137Хариу бичих

  20. Tegvel yzeltsii naaduultai chini.Nadad odoogoor 5,6 saixan xusan muna bna.Tsaxiur Tumur ugsun yum.

    taxar Badarch, 2013-10-22 04:32:09, 98.226.62.54

    Таны нэр:

    Тайлбар:

  21. 1921 онд журамт цэрэг гэж байгаагуй, 5 замын цэрэг Богд хааны зарлигаар эх орноо чолоолсон юм биш уу!!!

    Зочин, 2013-10-22 01:14:59, 103.26.194.132Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. 90 онд хувьсгал биш хуушуур идэнгээ өлссөн хэвтээ цуглаан л байсан даа. хувьсгал гэдэг чинь зэвсэг бариад байлдаж эх орноо чөлөөлөхийг хэлдэг юм.

    жанжин Сүхбаатар, 2013-10-22 07:41:48, 182.160.34.38Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. Сайн байцгаана уу? Хүмүүсээ, надад нэг юм тодруулах хэрэг гарчихлаа; "хөөгч" алба гэж чухам юуг, ямар зүйлийг хэлээд байгаа юм болоо, мэдэх бодьгалс байвал учир явдлыг нь хэлж тайлж өгч тус болооч. Үргэлжлэл нь гарвал уншиж дуулнаа.

    ЮМ-ҮЗ, 2013-10-22 11:10:12, 216.240.90.212Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. Urtuunii dargiig helj bg yum bolov uu?

    Зочин, 2013-10-22 12:41:57, 83.250.186.71Хариу бичих

  28. Таны нэр:

    Тайлбар:

  29. Сайн байцгаана уу? 83.250.186.71 эрхэмээ, харинээ хө, өөрийн чинь санаа "онож" мэдэх л юм тээ, ямартаа ч нэг санаа оноо дуулаад авчихлаа, бусдын маань "санаа оноо", "санаа бодол" юу байх нь вэ, магадгүй, хэн нэгэн маань энэ зүйлээгр "юм" хэлж магад эргэж орноо, тэгж байгаад.

    ЮМ-ҮЗ, 2013-10-22 23:27:08, 216.240.90.212Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

  31. зүйлээгр-зүйлээр.

    ЮМ-ҮЗ, 2013-10-22 23:27:54, 216.240.90.212Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар:

Фотог:

"Дэлхий чи хараач !!!! Эзэн Чингисийн Монгол нэгдэн дуулж байна" (Фото сурвалжлага)163

"Хамаг Монгол" төслийн хаалтын тоглолт (Фото сурвалжлага)

Фотог:

Зүрхний өвчин, түүнээс сэргийлэх нь

Зүрхний булчингийн. агшиж сулрах үйл ажиллагаанд биеийн бусад булчинтай яг адил хүчилтөрөгчийн хангамж маш чухал үүрэг гүйцэтгэнэ.

Фотог:

Нэг сэтгэлтэй байна гэдэг нэг хэлтэй байхаас чухал

Нийгэмлэгийн нэрийг "Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалж, ариусган эрүүлжүүлэх, бэлчээр усыг хайрлан тэтгэх Монголын нийгэмлэг" хэмээн нэрлэж байна.

Фотог:

ССАЖЯ паралимпид оролцох баг тамирчиддаа амжилт хүслээ 1

ССАЖЯ өнөөдөр “Сочи-2014” өвлийн паралимпийн наадамд оролцох баг тамирчдаа хүлээн авч уулзан амжилт хүслээ.

Фотог:

Марксист Ленинист үзэл сурталгүй түүхэн тэмдэглэл23

Бодоо, Данзан тэргүүтэй "МАН"-ынхан Хүрээнээс Орос улсыг зорин гарахдаа"Гамин цэргийг хөөн зайлуулж тусална уу, Богд хааныг эргүүлэн хаан ширээнд нь залж өгнө үү " гэсэн бичигтэй, эх орноо гамингийн савраас аврах чин зорилготой явсан.

Монголын сонгуулийн байгууллага сорилтыг давж, сонгуулийг амжилттай зохион байгуулав гэж дүгнэжээ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Монгол Улсад үзүүлсэн сонгуулийн туслалцааны сургамж 2008 -2012 он” сэдэвт тайланг хэвлэн гаргажээ.

Арай л эрт юм биш үү?

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба зодог тайлж, дахин рингэд гарахгүйгээ мэдэгджээ.

Марксист Ленинист үзэл сурталгүй түүхэн тэмдэглэл

Бодоо, Данзан тэргүүтэй "МАН"-ынхан Хүрээнээс Орос улсыг зорин гарахдаа"Гамин цэргийг хөөн зайлуулж тусална уу, Богд хааныг эргүүлэн хаан ширээнд нь залж өгнө үү " гэсэн бичигтэй, эх орноо гамингийн савраас аврах чин зорилготой явсан.

88 жилийн өмнө засгийн газар хутагт хувилгаадын дүрийг ахин залахгүй гэж шийдвэрлэснийг хэзээ ч хэрэгжүүлсэнгүй...

Дээрхийн гэгээн XIV Далай лам дэндүү даруухан хүмүүн хэрийн зүйлд том ам гардаггүй. Харин буддын шашны сүнсний тухай ойлголтыг цээжээрээ хамгаалсан байдаг юм.

Ард түмнийхээ түүхийг хойч үедээ үнэнээр нь өвлүүлье

"10-аас 15 жилийн дараа монголчууд хүн амынхаа цөөнх нь болно" хэмээн Баабар бичсэн нь Хятадын зүгээс явуулж буй бодлоготой үээл санаа нэг юм шиг

Монголчуудын дээд өвөг Хүннүчүүд Хан улсын их цэргийг буулган авсан Пинчен дэх тулалдаан

Хятадын цэргийн гол хүч буюу дийлэнх олонх болох явган цэрэг нь энэ үед морьт тэргүүн ангиа гүйцэж ирээгүй байжээ. Хүннү цэргүүд хээрийн байлдаанд тулалдахдаа сайн, хот хэрэмд байлдах арга туршлага багатай учир дайсны цэргийг өдөөн хэрмээс гаргаж, хээр талд авчран байлдах аргыг түгээмэл хэрэглэдэг байв.

“BBC" : " Монголын малчид тусламж эрсэн ямар ч хүнд үүдээ нээн, баяртай угтдаг" /фото/

BBC агентлагийн вэб сайт дахь "Аялал жуулчлал"-ын хэсэгт Монгол орны хөдөө нутгийн амьдралыг харуулсан зургууд нийтлэгджээ.

Бүсгүйчүүд өмсдөг булган шуба хэрхэн бүтдэг вэ?

Торгоны хүр хорхой гэгч нисдэггүй эрвээхэй хорвоо дээр хоёрхон cap насалдаг бөгөөд ямар ч амьтны үнэрийг 11 км холоос ялгаж мэдэрдэг хорвоод хосгүй чадвартай гэвэл уншигч та лав үнэмшихгүй.

Б.Үүрцайх: Аавын минь дуу гарахгүй байсан ч амьд гэдэгт итгэлтэй байсан

Уулын спортын олон улсын хэмжээний мастер, гавьяат тамирчин Ч.Болдбаатар Баян-Өлгий аймгийн нутаг Алтай таван богдод авираад буцах замдаа осолдож амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Талийгаач Ж.Мөнхчимэг “Ж.Мягмардоржтой амьдрахгүй” гэдэг байжээ

Нас бардаг өдрөө 11:00 цаг өнгөрч байхад “Нөгөөх чинь хотоос гарчихсан гэнэ. Найзыг нь ална гээд байна. Найз нь эртхэн ажил руугаа явлаа” гэж мессеж бичсэн.

Танд таалагдаагүй бол "Муу хүн" үү?

-"Тэр надад ёстой таалагддаггүй юм. Ер нь онцгүй хүн дээ. Чи нэг их ойртож дотносоод хэрэггүй шүү". Дотно найзууд заримдаа хэн нэгний тухай ингэж аминчлан ярилцдаг. Найзад нь "таалагдаагүй" тэр хүнтэй уулзаж ярилцаагүй мөртлөө, сэтгэлд нь хургасан жавар мэт "таагүй" бодлоосоо болж жаахан "жийрхэнэ".

Ертөнцийн үүсэл

Орчлон ертөнц оргүй хоосноос үүссэн гэдэг. Тэр үед арвын 12 зэрэгт Кельвиний градус халуун байв.

Дууны шүлгийг хазаарлахгүй бол...

Сүүлийн үед СТА дуучин Д.Намсрайноровын "Гэнэ гэнэхэн сэтгэл" дуу "хит" болж байна аа. Гудамж талбай, автобус унаа, ер хаана явсан ч энэ дуу чихнээ сонсогдох болж.

Хил зөрчигчийн халуун мөрөөр

Тэр өвөл тун хүйтэн байсан төдийгүй бидний мөрдсөн хил зөрчигч ямар хол явсан байсан гэж санана. Энэ түүхийг эргэн санаж өдгөөгийн хилчиддээ сонирхуулъя.

Чимээгүй яригсад

Түүгээр ч зогсохгүй Монгол улсын Үндэсний телевизэд дохионы хэлтэнгүүд (гол төлөв эмэгтэйчүүд) мөнхүү хэлээр хөтлөгч хийх болсон нь баяр хүргүүштэй томоохон амжилт юм.

Э.Очирсүрэн: Ванкуверийн олимпийн эрх надад маш их үнээр олдсон шүү

Барианд ороход 100 метр дутуу байхад л дотроо "Би чадчихлаа шүү дээ" гэж бодохоор л хоёр нүднээс нулимс урсчихсан. Тэр үед хүмүүс гайхсан байх. Түрүүлээгүй байж юундаа уйлаад байдаг байнаа гэж. Үнэндээ тэр үед би өөрийн эрхгүй дотроо "чадлаа" гэж чангаас чанга хашгирсан.