Сум

Улаанбаатар хот далайн төвшнөөс дээш 1350 метр өндөрт Номхон далайгаас 1600 орчим км алсад, Дэлхийн экватороос хойш 5310 км, хойд туйлаас урагш 4690 км зайтай буюу дэлхийн хойд өргөрөгийн 47055I, зүүн уртрагийн 106055I –ын солбицолд, дэлхийн цагийн 7 дугаар бүсэд Лондон хотоос 7 цаг 08 минутын зөрөөтэй оршиж байна. Нийслэлийн жилийн дундаж темпе-ратур нь -3оС, хамгийн хүйтэн 1-р сарын температур нь -26оС байх бөгөөд -30оС-аас бууж хүйтрэх өдрийн тоо жилд 40 орчим байна. Улаанбаатарт хүйтрэлтгүй үргэлж-лэх хугацаа 5-р сарын 29-ны орчмоос 9-р сарын 2 орчим хүртэл буюу 90 хоног байна.Энэ хугацаанд агаарын температур 0оС-аас доош буухгүй. Жилийн хамгийн дулаан сар нь 7-р сар бөгөөд дундаж температур нь 17оС, хамгийн халуун болсон нь 38оС хүрсэн. Зундаа 30оС-аас давж халуун болох өдрийн тоо 10 орчим, ган болох магадлал 30 орчим хувь байдаг. 

 Улаанбаатар хот манай орны салхи багатай газрын тоонд орно. Жилдээ салхигүй өдөр 100 орчим байх бөгөөд салхины хурд 4-6 м\с, баруун хойд зүгийн салхи голлоно. Өвөл салхи багатай, хавар нь салхи ихтэй. Улаанбаатарт жилд дунджаар 233 мм тунадас унаж, ууршилт нь 648 мм болдог. Чийгшлийн байдал 0.36 байдаг. Агаарын харьцангуй чийг 1-р сард 70 орчим хувь, 7-р сард 60 орчим хувь байдаг. Улаанбаатар хотын газар нутгийн хэмжээ 4.7 мянган м2 буюу Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувьтай тэнцдэг. Нийслэл хот засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хувьд 9 дүүрэг, 152 хороотой.

Орон сууцны хороолол бүхий 28 хороо, гэр хорооллын 65 хороо,  59 нь орон сууц, гэр хороолол зэрэгцсэн холимог хороо юм. Нийслэл хот 1.2 сая гаруй хүн ам, нийт 307 орчим мянган өрх байнга оршин суудаг. Нийт өрхийн 2.6 хувь буюу 7833 нь 8 ба түүнээс дээш ам бүлтэй байна. Нийслэлийн 6959 өрх 16 хүртэл насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй. 

Сүүлийн 8 жил нийслэл хотод жилд дунджаар 22.7 мянган хүүхэд шинээр төрдөг. 2011 онд хамгийн их буюу 30226 хүүхэд мэндэлсэн байна. Нийслэлийн суурин хүн амын 17.7 хувь нь 0-9 насны хүүхэд байна. Харин 10-19 насны хүүхэд нийт суурин хүн амын 15.6 хувийг эзэлдэг. Нийслэлийн суурин хүн амын 21.6 хувь нь 20-29 насны, 17.6 хувь нь 30-39 насны, 13.3 хувь нь 40-49 насны, 8 хувь нь 50-59 насны, харин 60 ба түүнээс насны хүн ам 6.2 хувийг эзэлж байна. 2006-2009 онуудад нийслэл хотод жилд дунджаар 16.3 мянган хос албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж байв. Харин 2010 онд 3933, 2011 онд 5278 хос гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлжээ.

татан авч унших

 

 

Хэл:
Ажилтан хайх
Ажилтны дугаар:
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2011 Нийслэлийн Статистикийн Газар
Гүйцэтгэсэн B.B-E