Фотосинтез

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Фотосинтезээр ус ба CO2 нь O2 ба сахар болон хувирна

Фотосинтез гэдэг нь амьд организм, нарны энергийг химийн энерги болгон хувиргах процесс юм. Уг процессын гол түүхий эд нь нүүрстөрөгчийн давхар исэл ба ус бөгөөд эцсийн бүтээгдэхүүн нь хүчилтөрөгч, гидрокарбонат, жишээлбэл глюкоз байна. Энергийн эх үүсвэр нь нарны энерги юм. Энэ процесс нь биохимийн маш чухал процесс[1], учир нь Дэлхий дээрхи оршин байгаа бараг бүх амьдрал шууд болон шууд бус байдлаар энэ процесстой холбоотой болно.

Фотосинтезийн үед явагдах химийн урвалыг доорхи хялбаршуулсан тэгшитгэлээс харж болно:

6 CO2(g) + 12 H2O(l) + фотонC6H12O6(aq) + 6 O2(g) + 6 H2O(l)
нүүрстөрөгчийн давхар исэл + ус + нарны энерги → глюкоз + хүчилтөрөгч + ус


Ишлэл[засварлах]

  1. D.A. Bryant & N.-U. Frigaard (Nov 2006). "Prokaryotic photosynthesis and phototrophy illuminated". Trends Microbiol. 14 (11): 488. DOI:doi:10.1016/j.tim.2006.09.001.

Гадаад холбоос[засварлах]