"Тэнгис" идэрчүүдийн лиг өндөрлөлөө

2015 оны 10 сарын 3

МХБХ-оос зохион байгуулдаг Идэрчүүдийн лигийн тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнийг хүүхэд, залуусын хамгийн ихээр очих дуртай “Тэнгис” кино театрын хамт олон ивээн тэтгэн, оролсон бөгөөд хоёр насны ангилалд зохиогдсон тэмцээний хаалт өчигдөр болов.

Тэмцээний 15 насны ангилалд нийт зургаан баг өрсөлдөж, Н.Нанжид дасгалжуулагчтай “Чингэлтэй дүүрэг”-ийн баг алтан медаль, цомын эзнээр тодорлоо. Мөнгөн медалийг Ц.Ганболд дасгалжуулагч "Монголын тэмүүлэл", хүрэл медалийг Э.Шинэбаяр дасгалжуулагчтай "Хараацай" клубууд тус тус эзэллээ. Шагналыг тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч “Тэнгис” кино театрын гүйцэтгэх захирал, ноён Ц.Энх-Амгалан болон Хүүхэд залуучуудын хөлбөмбөгийн хорооны дарга, хатагтай Ж.Хишигжаргал, Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсийн захирал, ноён Ш.Жаргалсайхан нар гардуулсан юм.

15 хүртэлх насны шилдэг тамирчид:

  • Хаалгач: Н.Тэлмүүнтамир /Хараацай/
  • Хамгаалагч: С.Жамбалбавуу /Чингэлтэй дүүрэг/
  • Хагас хамгаалагч: А.Мөнгөнтулга /Монголын Тэмүүлэл/
  • Довтлогч: А.Мөнх-Оргил /Чингэлтэй дүүрэг/

Тэмцээний 17 хүртэлх насны ангилалд аваргын алтан медаль, шилжин явах цомын эзнээр Банзрагч дасгалжуулагчтай "Арвис" клубын баг тамирчид тодорлоо. Харин мөнгөн медалийг Войислав Бралусич дасгалжуулагчтай "Дэрэн" клуб, хүрэл медалийг С.Пүрэвсүх дасгалжуулагчтай "Хоромхон" баг тус тус хүртэв.

17 хүртэлх насны шилдэг тамирчид:

  • Хаалгач : Х.Билигүн /Арвис/
  • Хамгаалагч: Э.Энх-Орчлон /Арвис/
  • Хагас хамгаалагч: Б.Батмөнх /Дэрэн/
  • Довтлогч: Г.Ганбаяр /Хоромхон/

Тэмцээний энэ үеэр анх удаа шилдэг залуу шүүгчийг тодруулсан бөгөөд МХБХ-ны залуу шүүгч Г.Магсаржав энэ шагналын эзнээр тодорлоо. Шагналыг Хүүхэд, залуучуудын хөлбөмбөгийн хорооны дарга, хатагтай Ж.Хишигжаргал гардуулав.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна
/*