Saturday, November 16, 2013

Богд Хаант Монгол Улсын Хичээнгүй Баатар Шаравын Найданжав.

Богд Хаант Монгол Улсын Үе Улирах тэргүүн тайж, Чин ван, Улсад туслагч гүн, Хичээнгүй Баатар, Сүрийг бадруулагч Жанжин, Нармай Монгол Улсын Цэргийн Яамны Тэргүүн Сайд-Шаравын Найданжав\Найдан гүн

 " 11-р сарын 28-ны шөнө ... дэд есаул Царегородцев тэргүүтэй 15 офицер, 22 морин цэрэг оргон алга болов...Гэвч Барон сэтгэлээр удаан унасангүй. Нулимс нь аандаа хатаж, нүднийх нь харц өнгийхөөс ч аймаар гүн худгын ус адил хүнхийсэн тэр "-Найдан гүнийг над дээр !" хэмээн харанхуй зүг зандарчээ. Хэдхэн хоромын дараа дээрэмчин-ноён Найдан гүн морьтон үндэстний майга хөлөөрөө том том алхан орж иржээ. Хагас цагын дараа 2 зуут цахар цэрэг өртөөний мориор харанхуйг нүхлэн тачигнуулан одов. 2 хоногын дараа Царегородцевын тухай яриа бараг л мартагдаж эхэлж байтал цахарууд 3 ширэн шуудайд чихсэн толгойнууд, басхүү сайн дураар бууж өгсөн 3 офицерыг аваад давхин ирсэн юм". хуудас 77,78. "Домогт Барон", Н.Н Князьев/Азийн Морьт Дивизийн комендантын даргын дурсамж/. Улаанбаатар. 2010 он. /тодруулга: АМД 1920 оны 11-р сарын 2,3,4-нд Өргөөг эзлэх гэж хятадын гарнизонтой тулалдаад олон хүнээ алдаад ухарсан билээ.А.Б/

No comments:

Post a Comment