Байнгын хороо

Байнгын хороо

2016 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллахдаа

  • Нийгмийн Бодлого, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны байнгын хороо
  • Аюулгүй Байдал, Гадаад Бодлогын байнгын хороонд

тус тус харъяалагдан ажиллаж байна.

Байнгын хороодын хамаарах чиг үүргийн хүрээнд дараах таван ажлын хэсэгт орж, үүнээс хоёр ажлын хэсгийг ахлан ажилласан. Үүнд:

  1. Боловсролын талаар төрөөс баримтлах бодлого, Боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Дээд боловсролын санхүүжилт, Суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн хэрэгжилт, Боловсролын зээлийн сан, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, их сургууль, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж НББСШУ-ны Байнгын хороонд танилцуулах ажлын хэсэг

    2017 оны 7 дугаар сарын 5-нд Байнгын хорооны тогтоол батлагдсан.  

  2. Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ахмад настны тухай болон Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулиудын шинэчлэсэн найруулгын төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг

    Ахлан ажилласан тус ажлын хэсэг Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ахмад настны тухай хуулиудын шинэчлэсэн найруулгын төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт амжиллтай бэлтгэж 2017 оны 01 дүгээр сарын 26-нд УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж Ахмад настны тухай хуулийг баталсан юм.  
    Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг эндээс үзнэ үү.

    Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийг эндээс үзнэ үү.

  3. Инновацийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт гаргах шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах ажлын хэсэг.
  4. Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг шалгаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулж, тус Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг.
  5. Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн хэрэгжилт, шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцан цаашид шинжлэх ухааны салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар санал дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулж тус байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг.